15/09/2026
🇰🇷 Солонгост заавал очиж үзэх газар #1
🏯 Кёнбоккун ордон (Gyeongbokgung Palace)
Хэрэв та Сөүл хотод анх удаа ирж байгаа бол заавал очиж үзэх газруудын нэг бол Кёнбоккун ордон юм.
Кёнбоккун нь 1395 онд байгуулагдсан бөгөөд Чосон улсын үеийн хамгийн том, хамгийн чухал хааны орднуудын нэг юм. Сөүл хотын төвд байрладаг тул Солонгосын уламжлалт архитектур, түүх, соёлыг нэг дороос мэдрэхэд хамгийн тохиромжтой газар юм.
📍 Хаяг
161, Sajik-ro, Jongno-gu, Seoul
🚇 Хэрхэн очих вэ?
Метроны 3-р шугам, Gyeongbokgung Station, 5-р гарц → ойролцоогоор 2 минут алхана.
Эсвэл
5-р шугам, Gwanghwamun Station, 2-р гарц → ойролцоогоор 6 минут алхана.
⏰ Хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?
Гол хэсгүүдийг тайван үзэхэд ойролцоогоор 1.5–2 цаг хангалттай.
⭐ Заавал үзэх газрууд
Gwanghwamun Gate → Geunjeongjeon Hall → Gyeonghoeru Pavilion → Gangnyeongjeon & Gyotaejeon → Hyangwonjeong Pavilion
Ялангуяа Gyeonghoeru Pavilion болон Hyangwonjeong Pavilion нь зураг авахад маш үзэсгэлэнтэй газрууд юм.
👘 Travel Tip!
Кёнбоккун ордны ойролцоо ханбок түрээслэх олон дэлгүүр байдаг.
Хэрэв та Солонгосын уламжлалт хувцас болох ханбок өмсвөл гадаадын жуулчид ч ордонд үнэгүй орох боломжтой.
🎫 Энгийн насанд хүрэгчдийн тасалбарын үнэ: 3,000 вон
📌 Анхаарах зүйл
Кёнбоккун ордон ихэвчлэн Мягмар гарагт амардаг.
Ажиллах цаг нь улирлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
📸 Сөүлд жинхэнэ Солонгосын уур амьсгалыг мэдэрч, гоё зураг авахыг хүсвэл Кёнбоккунаас аяллаа эхлүүлээрэй! 🇰🇷
#한국여행 #경복궁 #서울여행