24/09/2026
Баруун-Урт сумын Насан туршийн нэгжийн багш Цэрэндоржийн Олзодын танилцуулга
🎓2004–2008 онд МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр суралцаж төгссөн.
👩🏫2008–2010 ондуудад Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин цогцолбор” сургуульд бага ангийн багш
👩🏫2010–2011 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Тэмүүлэл цогцолбор сургуульд Монгол хэлний /түр орон тоо/ багшаар ажиллаж байгаад
👩🏫2012 оноос одоог хүртэл Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Насан туршийн суралцахуйн багшаар ажиллаж байна.
👩🏫Боловсролын салбарт 16 дэх жилдээ, тус сургуульд 14 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна.
👨🏼🎓👩🏻🎓Ц.Олзод багш нь Хөгжлийн ялгаатай суралцагчтай ангийг даан ажилладаг бөгөөд тус ангид хөгжлийн ялгаатай 15 суралцагч, хичээл завсардсан 19 суралцагч суралцаж байна.
🗃Ангийн сурагчдыг уншуулж, бичүүлж сургах, тэдний хөгжлийн онцлог, бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх, амьдрах ухаанд суралцахад нь онцгой анхаарч, анги хамт олныг төлөвшүүлэх тэднийг аливаа үйл ажиллагаануудад идэвх санаачилагатай оролцох амжилт гаргахад чиглүүлж хөтөлдөг, мөн Насанд хүрэгчдийн сургалтыг чанартай заах хүргэх өөрийн гэсэн арга технологийг эзэмшсэн багш юм.
🏆Багшийн амжилтаас дурьдвал:
🏅Насан туршийн суралцахуйн багш нарын Мэдээлэл харилцаа технологийн ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор зохион байгуулсан ‘’Насан туршдаа суралцацгаая’’ цахим контентын уралдаанд “Тэргүүн байр”
🏅2025 онд Насан туршийн суралцахуйн багш нарын дунд зохион байгуулагдсан “Мэргэжлийн сорилго олимпиад”-д 5 дугаар байр
🏅Насан туршийн суралцахуйн “Шилдэг багш”- аар 2 удаа, гутгаар байранд 1 удаа, 3 жил дарааллан салбартаа ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж байна.