Сүхбаатар аймгийн “Түмэнцогт сум”-ын хүүхдийн цэцэрлэг

  • Home
  • Mongolia
  • Baruun-Urt
  • Сүхбаатар аймгийн “Түмэнцогт сум”-ын хүүхдийн цэцэрлэг

Сүхбаатар аймгийн “Түмэнцогт сум”-ын хүүхдийн цэцэрлэг Сургуулийн өмнөх боловсрол

@пүүжээ ганлхагва амжилт хүсье
30/06/2026

@пүүжээ ганлхагва амжилт хүсье

ТҮМЭН ЦОГТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВИЛБАРТ БҮЛЭГ ЧАНГА УНШЛАГЫН АРГА ЗҮЙГ СУРГАЛТТАЙ ХОСЛУУЛАН ЯВУУЛЖ БАЙНА.Хүүхдийн цэцэрлэ...
30/06/2026

ТҮМЭН ЦОГТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВИЛБАРТ БҮЛЭГ ЧАНГА УНШЛАГЫН АРГА ЗҮЙГ СУРГАЛТТАЙ ХОСЛУУЛАН ЯВУУЛЖ БАЙНА.
Хүүхдийн цэцэрлэгийн төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу хувилбарт бүлгийн сургалтын үйл ажиллагаа Баянцагаан 2-дугаар багийн төвд явуулж байна. Энэ жилийн сургалтын үйл ажилгаа “Чанга уншлагын арга зүйтэй” хослуулан явуулж байгаагаараа онцлог юм. Хүүхдийн сүү цагаан идээг Баян цагаан багийн малчид нийлүүлж хамтран ажиллаж байна.

Нүүдлийн бүлэг 2026.06.17 буюу маргааш Баянцагаан 2-дугаар багийн төвд өглөө 9:00 цагаас хүүхдүүдээ хүлээн авна.
16/06/2026

Нүүдлийн бүлэг 2026.06.17 буюу маргааш Баянцагаан 2-дугаар багийн төвд өглөө 9:00 цагаас хүүхдүүдээ хүлээн авна.

✅ СӨБ-ын хамран сургах тойргийн хүрээндМалчин өрхийн 2–5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилго...
15/06/2026

✅ СӨБ-ын хамран сургах тойргийн хүрээнд

Малчин өрхийн 2–5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор “Нүүдлийн бүлэг”-ийг Түмэнцогт сумын 2 дугаар баг буюу Баянцагаан багийн төвийг түшиглэн зохион байгуулахаар төлөвлөж, хүүхдүүдээ хүлээн авхад бэлэн боллоо.

📌 Эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдүүдээ хамруулан, хамтран ажиллахыг урьж байна.

🌱 Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. 👧🧒📚

"Тоглоом" төсөлт үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.Төслийн хүрээнд багш нарын дунд "Тоглоом х...
06/06/2026

"Тоглоом" төсөлт үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.

Төслийн хүрээнд багш нарын дунд "Тоглоом хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь" сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд "Долоодой тоглоомоор хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжих боломж" дэд сэдвээр илтгэл бичиж оролцсон Ахлах-Б бүлгийн багш Л. Ганчимэг тэргүүн байрт шалгарсанд халуун баяр хүргэе. 👏🏆

Мөн илтгэлээ амжилттай боловсруулж, бүтээлч санаачилга гарган идэвхтэй оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлж, цаашдын сурган хүмүүжүүлэх ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🥰😍

Түүнчлэн үйл ажиллагааг ивээн тэтгэж, дэмжин хамтран ажилласан ахмад багш Monkhoo Saruul танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💐🤝

Хамтын ажиллагаа, дэмжлэг бүхэн хүүхэд багачуудын хөгжил, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.

Төгс Ариусахуй ХХК-тай хамтран байгууллагын гадна дотно орчин, анги бүлгүүдийн өрөө тасалгаанд ариутгал халдваргүйтгэл х...
05/06/2026

Төгс Ариусахуй ХХК-тай хамтран байгууллагын гадна дотно орчин, анги бүлгүүдийн өрөө тасалгаанд ариутгал халдваргүйтгэл хийлгэлээ.

05/06/2026

📚✨ “Өв соёл хамтдаа уншъя” үйл ажиллагааны хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

🥛 2025–2026 оны хичээлийн жилд "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. 🥛Тус хөтөлбөрийн хүрээнд Түмэнцогт ...
05/06/2026

🥛 2025–2026 оны хичээлийн жилд "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. 🥛

Тус хөтөлбөрийн хүрээнд Түмэнцогт сумын хүүхдийн цэцэрлэгийн 7 бүлгийн 190 гаруй хүүхэд өдөр бүр сүүгээр үйлчлүүллээ.

📌 Эцэг эхийн хөрөнгө оруулалт:
• 695 литр сүү
• 3,367,000 төгрөг (1 литр нь 5,000 төгрөг)

📌 Улсын төсвийн хөрөнгө оруулалт:
• 700 литр сүү
• 2,800,000 төгрөг (1 литр нь 4,000 төгрөг)

📊 Нийт:
• 1,395 литр сүү
• 6,167,000 төгрөгийн хөрөнгө оруулалт

💙 Эрүүл хүүхэд – Эрүүл ирээдүй. 💙

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн нийт эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. ☺️🥰

🎉 Баяр хүргэе! 🎉Цэцэрлэгийн багшийн туслах бэлтгэх сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж, мэдлэг боловсролоо дээшлүүлэ...
04/06/2026

🎉 Баяр хүргэе! 🎉

Цэцэрлэгийн багшийн туслах бэлтгэх сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж, мэдлэг боловсролоо дээшлүүлэн, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлсэн багшийн туслах нартаа халуун баяр хүргэе.

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийг амжилттай дүүргэсэн:

Б. Лхагвацэнгэл
З. Алтанцацрал
Б. Нямсүрэн
Ш. Гэрэлцэцэг
Ц. Цогцэцэг
Д. Ганчулуун

МУБИС-ийн СӨБ-ийн багшийн туслах бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан:

У. Алдуул

Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшлийн төлөө оруулж буй үнэтэй хувь нэмэрт тань талархал илэрхийлье. 🌹👏

Түмэнцогт сумын цэцэрлэг 🏫✨

2026 оны 03 болон 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд дотоод хяналтын төлөвлөгөөний хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн эрүүл аху...
04/06/2026

2026 оны 03 болон 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд дотоод хяналтын төлөвлөгөөний хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн эрүүл ахуйн стандартыг хангах, орчны ариутгал, цэвэрлэгээ, багш, ажилтан болон хүүхдийн гар угаах дадал, ариун цэврийн орчны нөхцөл байдалд хяналт-шинжилгээг хийлээ.

Хяналтыг 24-р орон сууцны доор байрлах салбар цэцэрлэг, ТИКА төв болон төв цэцэрлэгийн дотор, гадна орчинд зохион байгуулж, эрсдэлийн үнэлгээ хийв. Үнэлгээний үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх сайжруулах арга хэмжээний талаар байгууллагын удирдлага, багш, ажилтнуудад мэдээлэл хүргэлээ.

Хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байна.

Address

Сүхбаатар аймаг Түмэнцогт сум, Баян-Овоо 3-р баг
Baruun-Urt

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670512122

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймгийн “Түмэнцогт сум”-ын хүүхдийн цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сүхбаатар аймгийн “Түмэнцогт сум”-ын хүүхдийн цэцэрлэг:

Shortcuts

Share