04/01/2026
Эрт босож суръя 🌅
гэхээр нэг л болохгүй юм гэж хэлэх хүмүүс зөндөө л байгаа.
Олон жилийн өмнө ингэж хэлдэг хүмүүсийн нэг байв. Эрт босох ямар чухлыг тэр үед ойлгодоггүй байж, Өглөөний гайхамшиг номоо уншаад, олон хүнтэй хамт хэрэгжүүлбэл үр дүнтэй байх гээд группээ нээгээд олон хүнд уриалсан хүн ичсэндээ хийнэ гэдэг шиг дадал болгохоор чармайсан. Нэг мэдсэн нэг жил их дажгүй, сахилга баттай явчихсан, өглөө эртлэн босоод ажил дээрээ эрт ирчихсэн, нэлээн олон ажлын ард гарчихсан байв. Үүнээсээ урам аваад дараа жил нь, тэрний дараа жил гээд овоо хэдэн жил энэ дадлыг хэвшүүлжээ. Одоо харин энгийн нэг дадлын цаана ямар олон давуу тал байдгийг ойлгож, тууштай, сахилга баттай байсан өөрөөрөө бас үр шимийг нь хүртээд явж байгаа олон зуун, мянган Өглөөний гайхамшгуудаараа бахархаж байна. Өглөөний гайхамшиг номыг уншиж бас итгэж үйлдэл болгосноор олон зуун, мянган хүн өөртөө итгэх итгэлээ өсгөж, карьерийн өсөлт хийж, орлогоо нэмэгдүүлж, гадаад дотоодод түвшин ахиулан суралцаж, бизнесийн боломжоо олон зуун хувиар ахиулсан. Та хэдийгээ мэднэ ээ, мундаг шүү л гэмээр байна.
Өглөө эртлэн босож, өөртөө багахан цаг гаргаснаар ямар өөрчлөлт гардаг вэ гэвэл:
🌱 Өглөө эрт боссон хүн орой эрт унтана, зөв цагтаа унтсанаар гүн нойроо сайн авч, сайн амарч бодисын солилцоо сайжирдаг. Биологийн цаг гэдэг зүйлтэй өглөөний гайхамшгийн эртэч дадал яг таг таардаг. 21.30-22.00 цагт унтаж, өглөөний 5-6 цагт босож хэвшсэнээр өдрийн 7-8 цагийн чанартай нойроо авч чаддаг, дадал болсноор нойрны чанар сайжирдаг, дархлаа ч сайн байна.
🌱 Эрт боссон хүн сэтгэл санаа өөдрөг, яарч сандрахгүй хувийн бэлтгэлээ хангаж ажил албандаа явна. Магадгүй өглөө эрт ажилдаа очсоноор түгжрэлээс өмнө очиж, түгжрэлээс өмнө гарна. Бүтээмж ч өснө.
🌱 Нэг хүний дадал өөрчлөгдсөнөөр гэр бүлийнхний унтах дэглэм дагаад өөрчлөгдөнө, гэр бүлээрээ зөв цагтаа унтаж боссоноор амьдралын хэв маяг сайжирч, дархлаагаа сайн дэмжинэ.
🌱 Бүтээмж өссөнөөр орлого нэмэгдэнэ, орлого нэмэгдсэнээр өөр бусад боломжуудад хөрөнгө оруулалт хийх, чухал зүйлдээ илүү анхаарна гээд хөврөөд байна даа.
🌱 Товчхондоо, биеийн болон сэтгэлийн эрүүл мэнд хоёулаа дэмжигдэнэ. Өглөөний гайхамшиг номын нэг гайхалтай зүйл нь эртэч дадлаар зогсохгүй суралцах, өөртөө төвлөрөх, өөртөө цаг гаргах дадлыг давхар хэвшүүлэх арга аргачлалыг хэлээд өгдөг болохоор үр дүнтэй байдаг аа. Мэддэг нь байхад мэдэхгүй, зөвлөөд өгөх хүнгүй ч байх тул хэрэгтэй хүндээ хэрэгтэй байдаг аа.
🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞