12/06/2026
2025–2026 оны хичээлийн жилд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эрүүлжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зохион байгуулж ажиллалаа.
Хүүхдийн дунд салхин цэцэг өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 9 бүлгийн 311 хүүхдэд тандалт хийж, үүнээс 160 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэвэр сахих, дархлааг дэмжих талаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Мөн давтан үзлэгт нийт 413 хүүхдийг хамруулж, эрүүл мэндийн хяналт, тандалтыг тогтмол хэрэгжүүлэн ажиллав.
Нүдний өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нүдний эмчийн үзлэгт 70 хүүхдийг хамруулснаас 45 хүүхдэд харааны өөрчлөлт илэрсэн. Үүнээс 17 хүүхдийг нүдний эмч Б.Золзаяагийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийн дагуу хяналт тавин ажилласан бөгөөд үлдсэн 28 хүүхдийг 6 сарын дараах хяналтын үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна.
Эрүүл мэндийн сайдын А/145 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган байгууллагын 33 багш, ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрууллаа. Мөн “Ариусанаа” эмнэлэгтэй хамтран 24 багшийг нэмэлт үзлэг, оношилгоонд, 30 багш, ажилтныг эрсдэлийн , шинжилгээнд хамруулсан. Нийт давхардсан тоогоор 137 багш, ажилтан эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдсанаас 11 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Ариун санаа эмнэлэгтэй хамтран 5 эрэгтэй ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Мөн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүдний эмч нартай хамтран 223 хүүхдийг шүдний үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх шаардлагатай 146 хүүхдийг давтан үзлэгт хамруулсан. Үүнээс анхан шатны эмчилгээнд 129 хүүхэд, давтан эмчилгээнд 357 хүүхэд хамрагдсан бөгөөд шүдний өвчлөлийг бууруулах, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэхэд бодит үр дүн гарсан байна.
Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд хүүхэд, багш, ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, өвчлөлийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих ажлын чанар, үр нөлөө дээшилсэн төдийгүй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Цэцэрлэгийн эмч А.Эрдэнэцэцэг