12/06/2026
АХМАДЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН АРВАЙХЭЭР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛДЛАА.
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн ахмадын хороотой хамтран Арвайхээр хотод ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж, хоёр өдрийн турш үргэлжиллээ.. Тус зөвлөгөөнд орон нутгийн болон байгуулагын нийт 60 гаруй ахмадын төлөөлөл оролцож, туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Зөвлөгөөний хүрээнд оролцогчид Арвайхээр хотын ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, ахмад настанд чиглэсэн сайн туршлага, санаачилгуудыг судаллаа. Мөн ахмадуудын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд тэдний үүргийг бэхжүүлэх талаар санал, зөвлөмж солилцсон байна.
Үүнээс гадна оролцогчид Баян Намсрай бурхны цэцэрлэгт хүрээлэн, орон нутгийн ноосны үйлдвэрээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, үйлдвэрлэлийн үйл явц, орон нутгийн онцлогийг сонирхож үзлээ.
Энэхүү зөвлөгөөн нь ахмадын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.