04/07/2026
‼️‼️‼️‼️‼️
🏥 Архи, согтууруулах ундааны хэт хэрэглээ эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байна
👉2026 оны эхний хагас жилийн байдлаар Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 232 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Архины зохисгүй хэрэглээ нь:
▪️ Хордлого, гэмтэл бэртэлд хүргэх
▪️ Зүрх судас, элэг, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх
▪️ Осол гэмтэл, хүчирхийлэл, зам тээврийн ослын эрсдэлийг нэмэгдүүлэх
▪️ Гэр бүл, нийгмийн харилцаанд сөрөг үр дагавар учруулах шалтгаан болдог.
✅Иргэн та өөрийгөө хамгаалах хамгийн зөв сонголт бол архины хэрэглээг хязгаарлах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх явдал юм.