13/05/2025
Хувийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулах нь
Орчин үед санхүүгийн сахилга баттай байх нь зөвхөн баян хүмүүст бус, хэн бүхэнд зайлшгүй шаардлагатай чадвар болжээ. Хувийн санхүүгийн төлөвлөгөө нь таны орлого, зардал, хадгаламж, хөрөнгө оруулалт, өр төлбөр, зорилго зэргийг цэгцтэйгээр удирдахад тусалдаг.
1. Санхүүгийн байдалд үнэлгээ хийх
Хувийн санхүүгийн төлөвлөгөөг эхлэхийн тулд хамгийн түрүүнд одоогийн байдлаа ойлгох хэрэгтэй: Сарын нийт орлого (цалин, нэмэлт орлого) Сарын нийт зардал (хэрэгцээт болон хэрэглээт зардал) Нийт хадгаламж, хөрөнгө Нийт өр, зээл Зөвлөмж: Орлого, зардлаа 1–3 сар тэмдэглэж, хэрэглээний зуршлаа тодорхойл.
2. Санхүүгийн зорилго тодорхойлох
Төлөвлөгөө зорилготой байж үр дүнд хүрдэг. Таны зорилго: Богино хугацааны (3–12 сар): өр төлөх, гэнэтийн зардлын сан үүсгэх Дунд хугацааны (1–5 жил): машин авах, байрны урьдчилгаа цуглуулах Урт хугацааны (5+ жил): тэтгэврийн хуримтлал, хүүхдийн боловсрол Зөвлөмж: Зорилго бүрийг SMART аргаар тодорхойлох (Тодорхой, Хэмжигдэхүйц, Хүрч болохуйц, Холбогдолтой, Хугацаатай)
3. Төсөв зохиох
Орлогоосоо хэрхэн хэмнэж, хадгаламж, хөрөнгө оруулалтад зарцуулахыг тодорхойлох нь чухал. Төсөвлөх аргууд: 50/30/20 дүрэм: 50% хэрэгцээ, 30% хүсэл, 20% хадгаламж/өр төлбөр Zero-based budgeting: Орлого бүрт зориулалт тодорхойлж, үлдэгдэлгүй байлгах
4. Өр, зээлийн удирдлага
Хүү өндөр зээлүүдийг түрүүлж төлөх, хугацаандаа төлж хэвших нь зээлийн оноо, санхүүгийн эрүүл мэндэд чухал. Зөвлөмж: Snowball method: Жижиг өрнөөс эхэлж төлөх Avalanche method: Хүү өндөртэй зээлээс эхэлж төлөх
5. Хуримтлал ба хөрөнгө оруулалт
Гэнэтийн зардлын сан (3–6 сарын зардал) үүсгэхээс эхлэн урт хугацааны хөрөнгө оруулалтад анхаарах. Хөрөнгө оруулалтын хэлбэрүүд: Хадгаламжийн данс Хувьцаа, бонд Үл хөдлөх хөрөнгө Хувийн бизнес
6. Санхүүгийн сахилга бат, хяналт
Сард нэг удаа санхүүгээ хянаж, зорилгоосоо хазайсан эсэхээ шалгах нь чухал
Нийтлэл бичсэн: 10а ангийн сурагч Ч.Уянга