Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль

  • Home
  • Mongolia
  • хороо
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль 41

01/10/2026

О. Амаржаргал багштай 8а ангийнхандаа баярлалаа. Багш та

17/09/2026
🏫 Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн 🚫Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх х...
16/09/2026

🏫 Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн 🚫
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн эзэмшил газраас 150 метр хүртэлх зайд худалдаалахыг хориглодог.
Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө зөв хооллолтын сонголтыг дэмжиж, эрсдэлтэй хүнснээс татгалзацгаая!

📍Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт, гадуурхалт, цахим орчны дээрэлхэлттэй холбоотой мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн ...
04/09/2026

📍Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт, гадуурхалт, цахим орчны дээрэлхэлттэй холбоотой мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй суваг ажиллаж эхэллээ.

📍Та өөрт тохиолдсон, бусдад тохиолдож буй эсвэл харсан аливаа асуудлын талаар дараах сувгаар мэдээлэх боломжтой:

📍Ирүүлсэн мэдээллийг нууцлан авч үзэж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалан ажиллана.

📍Дуугүй өнгөрөх биш, зөв үед нь мэдээлэх нь дээрэлхэлтийг таслан зогсоох чухал алхам юм.

Хамтдаа эелдэг, аюулгүй, хүндэтгэлтэй сургуулийн орчныг бүрдүүлцгээе. 🤝

#ҮеТэнгийнДээрэлхэлтийгТасланЗогсооно
#АюулгүйСургууль
#ЧиГанцаарааБиш

02/09/2026

🇲🇳 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны эхэнд сурагчдын эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, эх орныхоо түүх, өв соёлыг эрхэмлэн дээдлэх, Монгол Улсын төрийн бэлгэдлийг хүндэтгэх зорилготой “Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол” 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

Э.Энхбат багштай 11б ангийн сурагчид Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандууллаа.

🇲🇳 Далбаа залагч:
С.Тэмүүн

🇲🇳 Далбаа баригч:
Б.Бат-Оргил
О.Батбилэг
М.Тэмүүлэн
Б.Орхондалай
А.Амартүвшин

🇲🇳 Тангараг уншсан:
Б.Аззаяа

Эх орон бол бидний оршихуй,
Тусгаар тогтнол бол бидний эрх чөлөө юм.

Өвөг дээдсийнхээ амь, хөдөлмөрөөр хамгаалан үлдээсэн эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол гэх эрхэм үнэт зүйлсээ бид хайрлан хамгаалж, төрийн бэлгэдлээ хүндэтгэн дээдэлж, эв нэгдлээ эрхэмлэн, эх оронч сэтгэлээ хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай билээ.

🇲🇳 Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, эх орон, тусгаар тогтнол, эв нэгдлийн үнэ цэнийг хамтдаа эрхэмлэн дээдэлцгээе.

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, сурагчид та бүхнийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх...
31/08/2026

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, сурагчид та бүхнийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХУД 41 р сургуулийн 2026 оны төгсөгч шавь Г. Батбилгүүн, Г. Шинэбаяр нартаа Ерөнхийлөгчийн илгээлт гардан авч Дэлхийн ши...
25/08/2026

ХУД 41 р сургуулийн 2026 оны төгсөгч шавь Г. Батбилгүүн, Г. Шинэбаяр нартаа Ерөнхийлөгчийн илгээлт гардан авч Дэлхийн шилдэг сургуульд суралцах болсонд халуун баяр хүргэе 😍🇲🇳🌷❤️

ЭЦЭГ ЭХ, СУРАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ👨‍👩‍👧 ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД🎒Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, спорт хувцас, гутлыг х...
24/08/2026

ЭЦЭГ ЭХ, СУРАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

👨‍👩‍👧 ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД

🎒Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, спорт хувцас, гутлыг хичээл эхлэхээс өмнө бэлтгээрэй.

🖊Өмнөх хичээлийн жилээс үлдсэн бүрэн бүтэн дүрэмт хувцас, цүнх, дуусаагүй дэвтэр, үзэг балаа дахин ашиглаарай.

♻️Хэрэгцээгүй зүйл шинээр худалдан авахаас өмнө дахин ашиглах боломжтой эсэхийг шалгаарай.

⏰️Хүүхдийнхээ унтах, сэрэх цагийг зөв хэвшүүлж, хичээлдээ цагтаа ирэх дадлыг бий болгоорой.

👨‍👩‍👦Хүүхэдтэйгээ ярилцаж, шинэ хичээлийн жилийн зорилго, хүсэл мөрөөдлийг нь дэмжээрэй.
🚦Сургуульд ирэх, буцах замдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд сахихыг сануулаарай.

👩‍🏫Хүүхдийнхээ багш, ангийн удирдсан багштай хамтран ажиллаж, зөв дадал, зөв хандлагыг төлөвшүүлээрэй.

🎒 СУРАГЧДАД
🏫Хичээлийн хэрэглэлээ бэлтгэж, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй хичээлийн жилээ эхлүүлээрэй.

♻️Өмнөх жилээс үлдсэн дүрэмт хувцас, дэвтэр, үзэг балаа боломжтой бол дахин хэрэглээрэй.

🏫⏰️Хичээлдээ цагтаа ирж, таслахгүй, хоцрохгүй байхыг хичээгээрэй.

🤗Багш, ажилтан, найз нөхдөө хүндэлж, эелдэг харилцааг эрхэмлээрэй.

🫂Найзыгаа шоолох, гадуурхах, дээрэлхэхийн оронд дэмжиж, тусалж, хамгаалаарай.

♻️Сургуулийн орчин, эд хөрөнгөө хайрлан хамгаалж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай.

🚦Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавиарай.

“Шинэ хичээлийн жилээ —
Шинэ зорилго, зөв хандлага,
Сайхан сэтгэлээр эхлүүлцгээе"

Математикийн төрөлжсөн сургалттай 6 дугаар ангийн элсэлтийн шалгалт 2026.08.25 ны 10.00 цагт зохион байгуулагдана.
21/08/2026

Математикийн төрөлжсөн сургалттай 6 дугаар ангийн элсэлтийн шалгалт 2026.08.25 ны 10.00 цагт зохион байгуулагдана.

Address

Хан-Уул дүүрэг 5-р хороо
Хороо

Telephone

+97699603580

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category