20/12/2022
Маргааш буюу 2022.09.23 нд 10-12 цагийн хооронд Канад улсын тодорхой сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсролын, соёл урлагийн,бизнесийн үйл ажиллагааны хүрээнд болох уулзалтанд сурагчид, оюутнууд, англи хэлний багш нар, уран бүтээлчид, хувь хүмүүс, албан газар, компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид, бор зүрхээрээ зах зээлд шамдаж байгаа манай жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдийг урьж байна.
*Канадын их дээд сургуулиудад урт богино хугацааны сургалтууд, бакалавр, магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад бүртгэл хийгдэнэ
- Англи хэлний бүх шатны сургалтуудын талаар мэдээлэл өгнө
-Олон улсын худалдаа хөрөнгө оруулалт,санхүүжилт
-Уул уурхай, ашигт малтмал, орчин үеийн барилга, дэд бүтэц, хот байгуулалт (хотын захиргааны асуудал, ухаалаг хотууд орно)
-Ногоон технологи ба уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрүүд, ойн болон сэргээгдэх барилгын материал
- Хөдөө аж ахуй : сүүн бүтээгдэхүүн, BC дарсны үйлдвэр, загасны аж ахуй, хүлэмж
- Эрүүл мэнд, аюулгүй ажлын байр гэх зэрэг модулиудаар Канадад зохиогдох арга хэмжээнүүдийн талаар танилцуулна.
*Мэдлэгийг бизнес болгох, ялангуяа хүүхэд залуусын гарааны бизнесийг дэмжих хүрээнд авьяаслаг хүүхдүүдийг Канадад улсад танилцуулах, авъяас мэдлэгийг нь бизнес болгож өгөх тал дээр хийгдэх ажлуудын хүрээнд эдгээр хүүхдүүдийг дэлхийн зах зээлд үнэлэгдэх замыг нээж өгөх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө танилцуулна.
*Made in Mongolia шошготой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг иргэдтэй уулзана.
Зохион байгуулагч:
Монгол Канадын хамтын ажиллагааны төв.
Захирал Dr. Khoshgadam Karaman Ph.D / Евро- Азийн орнуудыг хариуцсан Канадын худалдааны тэнхмийн захирал, "Karaman work assist Canada" байгууллагын гүйцэтгэх захирал
Интерном, 3 давхарт.