24/12/2025
ББСМО ХХК-ний 2025 оны тайлангийн хурал амжилттай боллоо.
Урагшлах итгэл, нэг зорилго
Тайлангийн хурлаар бид өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, чиглэлээ тодорхойллоо.
15/11/2025
ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ
Хүннү хотын захирагчийн албанаас зохион байгуулсан “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах” олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын тэмцээнд ББСМО ХХК-ийн төлөөлөл NextNest баг амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд дэлхийн 21 орны 43 баг өрсөлдсөнөөс 24 шилдэг баг хоёрдугаар шатанд шалгаран, дөрвөн өдрийн турш олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулга хийж, хот төлөвлөлтийн салбарын талаарх мэдлэг, туршлагаа хуваалцсан нь үнэтэй өдрүүд байлаа.
Манай баг нь энэхүү арга хэмжээнд Монгол улсын баг бүрэлдэхүүнээрээ оролцсон цорын ганц баг байсан бөгөөд олон улсын архитектор, хот төлөвлөгч мэргэжилтнүүдээс суралцаж, туршлага солилцох боломжийг олсон онцгой оролцоо боллоо.
Мөн бидэнд Монгол Улсаа төлөөлөн залуу архитекторуудаар багаа бүрдүүлэн оролцсон явдлыг үнэлж, талархал илэрхийлсэн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танд гүн талархал илэрхийлье. Цаашид бид улсынхаа нэр хүндийг өргөж, мэргэжлийн салбартаа улам их зүтгэл гарган ажиллах болно.
ББСМО ХХК
Хот байгуулалт, Барилга Архитектурын баг
#ХүннүХот
05/09/2025
🇲🇳”ББСМО ХХК”-ийн зүгээс та бүхэндээ Монгол улсад орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙН өдөр-ийн мэнд дэвшүүлье.
Өнөөдөр бид зөвхөн Барилгачдын ойн өдрөө тэмдэглээд зогсохгүй, байгууллагынхаа хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн сайхан мэдээг та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна. ✨
Бид олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 гэрчилгээг MonCertf LLC - First Mongolian International Certification Organization-с анхлан гардан авлаа. Энэ бол манай хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, чанартай бүтээлийн үр дүн юм.
Энэхүү гэрчилгээ нь бидний ажлын чанар, хариуцлага, хэрэглэгч төвтэй үйлчилгээ олон улсын жишигт нийцсэнийг баталж байгаа бөгөөд цаашдын зорилго, алхам бүрийг улам өндөр түвшинд хүргэх урам зоригийн эхлэл болж байна.
Төрийн, төрийн бус байгууллагууд болон итгэл хүлээлгэдэг захиалагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье!
Барилгачдын баярын мэнд! 🇲🇳
01/02/2022
XVII жарны “Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье.
Ирж буй бар жилд төр маань түвшин, түмэн олон минь эрүүл энх байж
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
24/07/2021
UNESCO Копенгаген хотыг 2023 он хүртэл Архитектурын нийслэлээр тодрууллаа.
2жилийн өмнө энэхүү алдрыг Бразилийн Рио Де Жанеро хот авч байсан бөгөөд Олон улсын архитектурын нийгэмлэгийн "Дэлхийн архитекторуудын их хурал"-ыг зохион байгуулж байжээ. Энэ удаа UNESCO-той хамтран хэрэгжүүлэх гэж буй санаачилга нь тогтвортой ирээдүйг тодорхойлох, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд архитектур, хот төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг онцлох зорилготой юм.
Дэлхийн архитектурын анхны нийслэл болохын хувьд Рио-де-Жанейро нь Дэлхийн архитекторуудын 27-р их хурлыг зохион байгуулах газар байсан ч цар тахлын улмаас цахим хуралдах болжээ. Энэ жил “Бүх ертөнцүүд-Нэг л ертөнц” сэдвийн дор хотын илүү шударга, илүү таатай орчныг бүрдүүлэх арга замыг судлахыг зорьж байгаа ажээ. UIA-ийн мэдээлснээр 2026 оны Архитектурын нийслэлд Барселона, Бээжин хотууд өрсөлдөж байна.
-Энэ бол энгийн хүмүүс болон дэлхийн удирдагчдад дизайны үнэ цэнийг өдөр тутмын амьдралд олж харах боломж юм. Манай ЮНЕСКО-той түншлэх нь өнөөгийн ертөнцөд нэн шаардлагатай байгаа соёлын үнэт зүйлс, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ахиулахад архитектур, хот байгуулалтын байр суурийг бэхжүүлдэг. Архитекторууд ертөнцийг аль болох байгаагаар нь, аль болох боломжтой байдлаар нь харж чаддаг. - UIA-ийн Ерөнхийлөгч Томас Вониер