14/12/2024
I have reached 2K followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉
Хэл шинжлэлийн ухааны Доктор (Ph.D) Ганбаатарын Даваажаргалын албан ёсны цахим хуудас болно.
Хэл шинжлэлийн ухааны доктор, Багш Ганбаатарын Даваажаргалын албан ёсны цахим хуудас болно.
14/12/2024
I have reached 2K followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉
"Могой" гэхээр уурлаж, "согоо" гэхэд баярлахын учир...
Хэлний илэрхийлэл яруу илэрхийлэх шинжтэй байна гэдэг бол түүнд коннотаци буюу хамсмал утга байгаатай холбоотой. Хамсмал утгын үндсэн үүрэг нь хэл ярианы харилцах хэрэглээтэй холбоотой нөлөөллийн үүрэг юм. Тэрхүү нөлөөлөл нь ярьж хэлж байгаа бодит байдлын тухайн нөхцөлд чухалчлагдаж байгаа шинж чанарыг мэдээлэх замаар бий болно. Жишээ нь: Хорон муу санаатай хүнийг “могой” гэж хэлдэг. Могойн, нарийн биетэй, хөлгүй, хайрстай, ихэнх могой шүдэндээ хортой гэдэг шинжүүдээс зөвхөн шүдэндээ хортой гэдгийг онцолж, хүний хорон зан байдлыг илэрхийлэх хамсмал утга болгосон байна. Хортой могой ганц үсрэлтээр хазаж орхих бөгөөд энэ үед могойн хор дээд эрүүгээр нь дамжин шарх руу урсан орж хордуулдаг аж. Хатгуулсан даруйдаа хорыг гадагшлуулахгүй бол тэр хэсэгтээ өвчлөх, хавдах, улмаар амь насанд ч аюул учирч болзошгүй гэнэ. Хэрэв бүх могой хоргүй байсан бол түүний, нарийн урт биетэй, мурилзаж явдаг зэрэг шинж нь хүнд хор гай болдоггүй учраас ингэж шууд бус нэрлэлт бүхий болохгүй байсан нь тодорхой.
Ингээд уг хүний муу санаа, муухай үйлдэл нь могой шиг, тэр дундаа шүдний хор шиг нь байдаг гэдгийг онцлоод могой харсан хүн хатгуулахгүйн тулд дөлж зугтдаг шиг, хорон муу сэтгэлтэй хүнээс ямагт айж болгоомжлох хэрэгтэйг сануулж, муушаасан үнэлэмжийг илэрхийлснээрээ ёгтлолын аргаар утга шилжсэн “могой” гэдэг үг яруу илэрхийлэх шинжтэй болсон байна. Хорон муу сэтгэлтэй хүнийг “могой” гэж нэрлэсэн нь тэр амьтны биеэ хамгаалах, амиа тэжээх зүй ёсны зохилдолгоо нь хүний сэтгэлд таатай бус санагдаж, сөрөг үнэлэмжийг илэрхийлснээс үүдсэн байна. Энэ нь, хүнээс тухайн амьтны/эд хэрэгсэл/ургамлын шинжийг танин мэдсэн танилттай холбоотой болохоос биш уул амьтан/эд хэрэгсэл/ургамал сөрөг муу шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн энгийн ерийн гэж үздэг зүйлээсээ гажсан, түүнтэй эсрэгцсэн зүйлийг онцлон дан үгийг шууд бус нэрлэлтийн үүргээр хэрэглэхдээ өмнө нь мэдсэн мэдэлт, таньсан танилтынхаа хүрээнд утгыг нь шилжүүлдэг ажээ.
“Туяа бол согоо” гэхэд Туяа сайхан төрсөн бүсгүй болохыг согоо хэмээх үгээс шууд ойлгож байна. Монголчууд уулын зэрлэг амьтдаас согоог хамгийн сайхан амьтан юм гэж таньсан танилтынхаа үндсэн дээр олон бүсгүйн дундаас гоо үзэсгэлэнгээрээ ялгарах сайхан хүүхнийг түүнтэй зүйрлэн нэрлэлт үүсгэсэн аж.
Г.Даваажаргал /Ph.D/
07/08/2022
ЧИНГИС ХААНЫ ЕРТӨНЦ БА МОНГОЛ СУДЛАЛ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн мэргэд ээ!
Ноёд, хатагтай нар аа! Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг үндэслэн байгуулж,дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье!
Тэртээ 860 жилийн өмнө Монголын хээр тал нутаг, ханат цагаан гэрт нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожим даян дэлхийд алдар нэрээ дуурсгасан аугаа удирдагч, баатар эр, хүмүүний түүхийн 2 дахь мянганы суут хүмүүн эзэн Чингис хаан бөгөөд өнөөдөр бид тэр эрхэм хүмүүний мэндэлсний тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр Монгол төрийн гал голомт - Төрийн ордондоо хуран чуулаад байна.
Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад ХIII-XIV зуунд Ази, Европыг дамнасан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан билээ. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм.
Аливаа бүхэн сайн, муу гэсэн хоёр талтай байдгийн адил хүн төрөлхтөний өнгөрсөн түүх ч бас ертөнцийн энэхүү түгээмэл зүй тогтлоос гажаагүй нь мэдээж. Гэсэн хэдий ч, нэгэн цагт Монголын эзэнт гүрний түүхийг улс төр, үзэл суртлын улмаас дайн байлдаан хийж хүний амь нас хороосон, эвдэн сүйтгэсэн гэх мэт сөрөг талаас нь хэтрүүлэн үнэлж байсан явдал ч бий. Сүүлийн үед эрдэмтэд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг үнэн бодтойгоор үнэлж цэгнэхийг хичээх болж ихээхэн амжилтад хүрээд байна. Тэдний шинжилгээ судалгааны үр дүнд, Монголын эзэнт гүрний түүх, үлдээсэн өв нь сөрөг талаасаа илүүтэй эерэг талын нь жин давамгайлж, тухайн үедээ харьцангуй хөгжил дэвшлийг авчирч, хожим нь ч эерэг нөлөө нь зонхилж байсан нь улам бүр нотлогдсоор байна.
Монголын эзэнт гүрэн нь Монгол төдийгүй дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, соёл, сэтгэлгээ, хууль эрх зүй,шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, өөрийн гэсэн өвийг үлдээсэн билээ. Эдгээр нь ерөнхийдөө Чингис хааны үеэс эхтэй боловч, нэгэн амьсгаагаар бүрэлдэн бий болсон гэхээсээ илүүтэйгээр, Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байх үеийн турш үргэлжилж, улам төгөлдөржсөн бүхэл бүтэн үйл явц юм.
Зөвхөн дэлхийн улс төрийн түүхэнд үзүүлсэн нөлөө л гэхэд гадаадын нэр хүнд бүхий түүхч эрдэмтдийн үзсэнээр Монголын эзэнт гүрний суурин дээр Хятад дахь Мин улс, Дундад Ази дахь Төмөрийн улс, Баруун Ази дахь Османы эзэнт гүрэн, Зүүн Европ дахь Оросын эзэнт гүрэн гэсэн 4 эзэнт гүрэн үүсэж, Монголын эзэнт гүрнийг залгамжилсан агаад энэ 4 гүрэн хожим нь Евразийн түүх төдийгүй, дэлхийн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэжээ. Үүн дээр уугуул монгол нутагтаа буцан ирж суусан Монгол улсыг бас нэгэн эзэнт гүрэн гэж үзвэл Монголын эзэнт гүрний суурин дээр нийт 5 эзэнт гүрэн үүссэн гэж үзэх нь зүйтэй.
Тиймээс цаашдаа Монгол гүрний түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол Улс төдийгү дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ үйлсэд нэн ялангуяа Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан бүс нутаг, улс орнуудын эрдэмтдийн хамтын ажиллагаа нэн чухал байна. Тэгж гэмээн бид Чингис хаан, Монголын эзэн гүрний түүхийг бүрэн гүйцэд судалж чадах юм.
Өнгөрсөн 7 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр миний бие Монголын эзэнт гүрний түүх, Төв Азийн эзэнт гүрнүүдийн түүхийг олон орны эрдэмтэн түүхчид хамтран судалж, шинэ бүтээл туурвих талаар санал бодлоо солилцсон бөгөөд саявтар энэ талаар нааштай хариу ирүүлснийг та бүхэнд сонордуулахад таатай байна. Энэхүү үйл хэрэгт энд хуран цугласан дэлхийн монголч эрдэмтэн та бүхнийг идэвх санаачилгатай оролцоно хэмээн найдаж байна.
Сүүлийн үед дэлхийн олон орны архив, номын сангуудад хадгалагдаж буй баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг судалж, нийтлүүлэх ажил идэвхтэй өрнөж эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг шинээр туурвих нөхцөл боломж улам нэмэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй, гадаад орнууд дахь Монголын эзэнт гүрэнд холбогдох археологийн дурсгалыг тухайн улсын эрдэмтэдтэй хамтран судлах ажлын эхлэл сүүлийн жилүүдэд тавигдлаа.
Эрхэм хүндэт эрдэмтэд ээ, эрхэм зочид оо!
Чингис хааны үйл хэрэг, гавьяа зүтгэл түүний төрсөн гал голомтыг сахиж, монгол төрийг залгамжлан, туурга тусгаар улсын ёсоор оршиж буй Монгол Улсад оногдох нь зүй ёсны хэрэг мөн. Тийм ч учраас манай төр засгийн зүгээс сүүлийн жилүүдэдэзэн Чингис хааны алдар гавьяа, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг судлан шинжлэх, сурталчлан таниулах, мөнхжүүлэх зорилгоор олон ажил зохион байгуулж,бүтэн байгуулалт өрнүүлж бодтой үр дүнд хүрч байгааг та бүхэн бэлхэнээ харж, биеэр мэдэрч байгаа гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилгаар Монголын эзэнт гүрний түүхийн чухал сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы тайлбар толийг туурвиж эхлээд байгаа бөгөөд цаашид Монгол Улсын түүхийг олон ботиор шинээр туурвих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Монгол судлалын хойч ирээдүй болсон залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжих нь бидний бас нэгэн үүрэг юм. Залуу монголчдод зориулсан ахьсан түвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болно.
Эцэст нь, эзэн Чингис хааны ойд зориулсан цогц арга хэмжээ, ялангуяа олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эрдэмтэн мэргэдийн бие сэтгэлээ чилээн байж бүтээн туурвисан их хөдөлмөрийн үр дүнгээ түмэн олонд толилуулж, санал бодлоо солилцох, олон орны эрдэмтэн судлаачид ойртон нөхөрлөх сайхан завшаан, “Чингис хаан судлал” хийгээд “Монголын судлал”-д томоохон түлхэц болж, оюуны их цэнгэлийг эдлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Энд хуран цугласан эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн мэргэд та бүхний оюун хурц, мэлмий тунгалаг, өлмий бат оршихын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!
Их эзэн Богд Чингис хааны суу заль өнөд ивгээх болтугай.
Хичээлийн шинэ жил үү? Шинэ хичээлийн жил үү?
Багш, шавь учран золгосон, анд найзууд хөөрөлдөн уулзсан, ер хүн бүр эрдмийн гэгээн бодол тээсэн Монголын нэгэн сайхан баярт өдөр өнгөрч байна. Цахим орчинд ч чамгүй их мэндчилгээ хөвөрлөө. Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! гээд л... Дэвшүүлж байгаа мэндийн утга санаа тов тодорхой боловч илэрхийлж байгаа хэлбэрийг эргэцүүлэн нэг бодлоо.
Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, академич Шадавын Лувсанвандан “Орчин цагийн монгол хэлний үгэлбэрийн бүтцийг судлах тухай асуудалд” (1977) өгүүлэлдээ “... морфем, үг холбох бүр гурав дахь шинэ дохио үүсэх учир хоёр морфем буюу үг нийлж, нэг дохио болохын өмнө өөр морфем буюу үг нэмж, шинэ дохио үүсгэх аргагүй юм. Жишээлбэл, “хазаарлаад” гэхэд багтсан хазаар-, -ла, -аад гэсэн гурван морфемыг холбоход эхлээд “хазаар” гэсэн нэр үгэнд нэрээс үйл үг үүсгэх -ла дагавар залгаж, дараа нь энэ хазаарла- гэсэн үйл үгэндээ -аад үйлийн нөхцөл залгахаас бус -аад нөхцөлийг -ла дагаварт залгаж, шинэ дохио үүсгэж болохгүй, мөн хазаар гэсэн нэр үгэнд шууд залгаж, шинэ дохио бас болохгүй юм” гэжээ. Түүнчлэн их эрдэмтэн, хоёр амтай+шувууны буу= хоёр амтай шувууны буу гэсэн жишээ авсан байна.
Хичээлийн жилийн эхлэл өдрийн мэндчилгээний “шинэ” гэсэн үг нь “жил” хэмээх үгээ тодотгох үүрэгтэй гэж үзээд өөр үгээр, тухайлбал, “2021-2022 оны”, “дараачийн”, “ирэх”, “өмнөх” гэж солин найруулж үзвэл дараах байдалтай болно. Үүнд: “Хичээлийн 2021-2022 оны жил”, “Хичээлийн дараачийн жил”, “Хичээлийн ирэх жил”, “Хичээлийн өмнөх жил”
Тэгвэл, “шинэ” гэсэн үг “хичээлийн жил” гэсэн холбоо үгээ тодотгож байна гэж үзээд тодотголыг солин найруулбал дараах мэт байна. Үүнд: “2021-2022 оны хичээлийн жил”, “Дараачийн хичээлийн жил”, “Ирэх хичээлийн жил”, “Өмнөх хичээлийн жил”
Ингээд хэлний зүй тогтлынхоо хувьд “Шинэ хичээлийн жил” гэх нь зүйтэй хэмээн мөхөс би бодном. Та бүхэн болгооно буй за.
Г.Даваажаргал
Зулын 25 хэмээх өдрийн тухай
07/12/2020
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ – Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 77 дугаар захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажл...
23/09/2020
08/07/2020
18/03/2020
Монгол бичигтээ шамдан суралцаарай. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, байгууллага бидэнтэй холбогдож болно.
“МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА “МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
02/02/2020
Сайханы айраг #сайхаан
ЦАГААН САРЫН АЙРАГАА
Манайх Булганы Сайханы айл хуудсаар холбогдон аваарай
5000
Утас: 96030241
20л дээш хүргэлттэй