23/03/2024
оролцоорой миний хөөрхөн шавь нар🌞❤️🔥
🧑🔬“CHEMISTRY PHOTO-2024” УЛСЫН 2-Р УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.
Гэрэл зургийн "CHEMISTRY PHOTO" улсын уралдааныг “Грийн химистри” ХХК 2023 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жилийн уралдааныг үндэсний хэмжээнд “Боловсролын ерөнхий газар”-тай хамтран зохион байгуулж байна.
📈Зорилго:
Химийн урвалын талаарх сонирхолтой агшинг өөрийн гэрэл зургийн камерт буулгах замаар олон нийтэд химийн шинжлэх ухааны гайхамшгийг таниулахад оршино.
✨Хамрах хүрээ:
Үндэсний хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн бүх сурагчид оролцох боломжтой.
⏳Хугацаа:
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны хооронд үргэлжилнэ.
🏅Шагналын сан: (Дунд, ахлах)
9-12 ангийн сурагчид
1-р байр Алтан медаль, Өргөмжлөл - 1 сурагч,
300 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл - 2 сурагч,
тус бүр 200 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл - 3 сурагч,
тус бүр 100 000 төгрөг
6-8 ангийн сурагчид
1-р байр Алтан медаль, Өргөмжлөл - 1 сурагч,
250 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл - 2 сурагч,
тус бүр 150 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл - 3 сурагч,
тус бүр 100 000 төгрөг
Холбогдох хаяг мэдээлэл: 7777-0199, 8022-3300, 8022-1155 дугаараар болон [email protected] цахим шуудангаар холбогдоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://rb.gy/soeui9