12/10/2012
Саяхан буюу 10-р сарын 1-ны өдөр 57-р сургуулийн "ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ"-ын нээлт болж өнгөрлөө. Тус сургуулийн захирал хатагтай Л.Оюунцэцэг хэлэхдээ: "Бид ахмад багш, ажилчдаа хүндэтгэн 2012-2013 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Энэ жилийн дугуйлан секцийн сонголт өргөн цар хүрээтэй байгаа тул сурагч та бүхэн идвэхтэй оролцоорой. Мөн багш нартайгаа уулзан ярилцаж, чөлөөтэй, илэн далангуй ярилцаж мөн зөвшилцөж амжилттай сайн сураарай. Сурагч та бүхнийхээ санал хүсэлтийг хүлээн авхад үргэлж бэлэн байна" гэж хэлжээ. Ийнхүү нээлт болсоноор сурагчид өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болсон юм. Мөн 57-р сургууль орчин үеийн техник, технологи болон биеийн тамрийн иж бүрэн талбайн хувьд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд түүнийгээ сурагчдыг сурч боловсрох орчин болон хувь хүний хөгжилд нь тус болно гэж үзэж байгаа аж.