24-р сургууль

24-р сургууль Ерөнхий боловсролын сургууль

🇲🇳🤝🇨🇳 ХАМТЫН АЖИЛЛАГАА – БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ🎉🎉🎉👏👏👏      Өнөөдөр Өвөрмонголын Багшийн Их Сургууль болон Д...
22/09/2026

🇲🇳🤝🇨🇳 ХАМТЫН АЖИЛЛАГАА – БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ🎉🎉🎉👏👏👏
Өнөөдөр Өвөрмонголын Багшийн Их Сургууль болон Дархан-Уул аймгийн 24 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сургалтын орчныг дэмжих чухал үйл ажиллагаа боллоо.
Энэ хүрээнд тус их сургуулиас манай сургуулийн Хятад хэлний ангид ухаалаг самбар болон хятад хэлний сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэн өглөө.
Эдгээр сургалтын шинэ боломжууд нь сурагчдын хятад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх, орчин үеийн технологид тулгуурласан сургалтыг дэмжих, хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, сурагч, багш нарт чиглэсэн сургалт, хөтөлбөр, солилцооны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхийг зорьж байна.
👏👏👏Өвөрмонголын Багшийн Их Сургуульдаа баярлалаа.
Хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай! 🇲🇳🤝🇨🇳

СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ2026–2027 оны хичээлийн жилд улс орон даяар 2026 оны 09 дүгээр сарын 07-ны ...
18/09/2026

СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилд улс орон даяар 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй “Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ”-г манай 24 дүгээр сургууль мөн эхлүүлэн ажиллаж байна.
✒️Энэхүү үнэлгээ нь хүүхэд бүрийн сургуульд дасан зохицох бэлтгэл, нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжлийн түвшин, суралцахад шаардлагатай суурь чадваруудыг тодорхойлон, цаашдын сургалт, дэмжлэгийг хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулахад чухал ач холбогдолтой.
✅Бид үнэлгээг хүүхдийг хооронд нь харьцуулах бус, хүүхэд бүрийн давуу тал, хөгжүүлэх хэрэгцээг танин мэдэж, цаашдын суралцах үйл явцыг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна.

👧🏻👦🏻 Хүүхэд бүр өөрийн хурдаар хөгждөг.
Бид хүүхэд бүрийнхээ өнөөдрийн түвшнийг таньж, маргаашийн ахицыг нь хамтдаа бүтээнэ.
24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ
Хүүхэд бүрийн хөгжил – бидний хамтын зорилго

2026–2027 оны хичээлийн жилд сурагчдынхаа мэдлэг, чадвар, зөв төлөвшил, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадва...
10/09/2026

2026–2027 оны хичээлийн жилд сурагчдынхаа мэдлэг, чадвар, зөв төлөвшил, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг, хариуцлагатай, хүүхэд бүрийг дэмжин ажиллах багш, сурган хүмүүжүүлэгчдийн баг 24 дүгээр сургуульд ажиллаж байна. 💙
✨ Хүүхдийн ирээдүйг хамтдаа бүтээх багш нараа танилцуулж байна.

2026–2027 оны хичээлийн жилд амжилт бүтээлээр дүүрэн, шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ мөрөөдлөөр жигүүрлэсэн сайхан жилийг хамтдаа бүтээцгээе! 🌟

#24дүгээрсургууль
#20262027ХичээлийнЖил
#МанайБагшНар
#ХүүхэдБүрийнХөгжлийнТөлөө

📚✨ 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1–5 ДУГААР АНГИДАА НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА! ✨📚Хүүхдийнхээ чанартай боловсрол, хэлний мэдлэг, зөв т...
05/09/2026

📚✨ 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1–5 ДУГААР АНГИДАА НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА! ✨📚

Хүүхдийнхээ чанартай боловсрол, хэлний мэдлэг, зөв төлөвшилд хөрөнгө оруулахыг хүсэж байна уу? 💙

🌱 24 дүгээр сургууль нь хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлж,
🌍 Англи болон Хятад хэлний сургалтыг онцлон,
💡 Суралцах хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, дэлхийн иргэн болох ирээдүйтэй хүүхдүүдийг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

🎓 2026–2027 оны хичээлийн жилд:
👉 1–5 дугаар ангидаа НЭМЭЛТ ЭЛСЭЛТ авч байна.

💫 Хүүхдийнхээ ирээдүйд өнөөдөр зөв сонголт хийгээрэй!

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 9992-2727

📍 Дархан-Уул аймаг, 24 дүгээр сургууль

❤️ 24 дүгээр сургууль — Хүүхэд бүрийн ирээдүйг хамтдаа бүтээнэ.

🇨🇳📚 ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ!Дархан Коллежийн Хятад хэлний сургалтын төв-ийн суралцагч та бүхэндээ зориулан хичээл...
04/09/2026

🇨🇳📚 ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ!

Дархан Коллежийн Хятад хэлний сургалтын төв-ийн суралцагч та бүхэндээ зориулан хичээлийн хуваарь шинэчлэгдлээ. 🎉

✨ Анхан шат — HSK-1
✨ Дунд шат — HSK-2 болон түүнээс дээш
✨ Ажлын болон амралтын өдрүүдийн сонголттой
✨ Өглөө болон оройн ээлжтэй

Та өөрт тохирох өдөр, цагийн хуваариа сонгон хятад хэлний мэдлэгээ системтэйгээр ахиулаарай. 🥰

📌 Хичээлийн шинэчилсэн хуваарийг постер дээрээс дэлгэрэнгүй харна уу.

📞 Холбоо барих: 9992-2727
📍 Байршил: Дархан Коллежийн хичээлийн А байр, 112 анги

🎓📚 ЭРДМИЙН ИХ АЯНДАА ХАМТДАА ХӨЛ ТАВИЛАА 📚🎓Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн 24 дүгээр сургуул...
01/09/2026

🎓📚 ЭРДМИЙН ИХ АЯНДАА ХАМТДАА ХӨЛ ТАВИЛАА 📚🎓

Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн 24 дүгээр сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр болж, эрдэм номын их өргөөндөө нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээлээ. 🌸✨

Эрдэм мэдлэгт тэмүүлсэн бяцхан шавь нарын маань инээд хөөрөөр сургууль маань дүүрч, багш нарын маань халуун сэтгэл, эцэг эх, асран хамгаалагчдын маань дэмжлэгээр шинэ хичээлийн жил эхэлж байна. 💐

Шинэ хичээлийн жилдээ:
📖 Сурч мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн,
🌱 Өөрийгөө хөгжүүлж, авьяас чадвараа нээж,
🤝 Хамтдаа нөхөрлөж, хамтдаа хөгжиж,
🏆 Амжилт бүтээлээр арвин байхыг нийт багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдадаа хүсэн ерөөе.

🌟 Шинэ хичээлийн жил – шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ амжилтын эхлэл!

Шинэ эхлэл бүр мөрөөдөлтэй…Шинэ дэвтэр, шинэ ном, шинэ найз нөхөд, шинэ мэдлэг… 📚✨Хүүхэд бүрийн догдлол, багш бүрийн хич...
21/08/2026

Шинэ эхлэл бүр мөрөөдөлтэй…
Шинэ дэвтэр, шинэ ном, шинэ найз нөхөд, шинэ мэдлэг… 📚✨
Хүүхэд бүрийн догдлол, багш бүрийн хичээл зүтгэл, эцэг эх бүрийн итгэлээр шинэ хичээлийн жил эхэлж байна.
🗓️ Хичээлийн шинэ жилийн нээлт: 2026 оны 09 сарын 01-ны өдрийн 08:30 цагт эхэлнэ.
🥰Алдрай бяцхан шавь нар, эрхэм хүндэт эцэг эхчүүд, эрдэм мэдлэгийн замд хөтлөн чиглүүлэгч нийт багш нарыгаа хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

🎓Хүүхэд бүрийн мөрөөдөлд хүрэх зам нь гэрэлтэй,
хичээл бүр нь амжилтын эхлэл байг. 💛

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 🎓🌸

11/08/2026

Хятад, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 24-р сургууль
Манай сургууль 2026-2027 оны шинэ хичээлийн жилд 1-9 дүгээр ангид элсэн суралцах сурагчдыг урьж байна. Элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэллээ.
Бүртгүүлэх хугацаа: Одоо явагдаж байна. Та яараарай!
Бүртгэл явуулах газар:
Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, Дархан Дээд Сургуулийн 105 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас:
📞 9992 2727
"Мэдлэгт суралцаж, өсөн дэвжиж, амжилтад хүрээрэй!"
https://forms.gle/zNMutemHvp35pbQs7 Хураах

Хятад, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 24-р сургуульМанай сургууль 2026-2027 оны шинэ хичээлийн жилд 1-9 дүгээр а...
11/08/2026

Хятад, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 24-р сургууль

Манай сургууль 2026-2027 оны шинэ хичээлийн жилд 1-9 дүгээр ангид элсэн суралцах сурагчдыг урьж байна. Элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэллээ.

Бүртгүүлэх хугацаа: Одоо явагдаж байна. Та яараарай!

Бүртгэл явуулах газар:
Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, Дархан Дээд Сургуулийн байр дээр байрлах манай сургуулийн салбарт ирж бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас:
📞 9992 2727

"Мэдлэгт суралцаж, өсөн дэвжиж, амжилтад хүрээрэй!"
https://forms.gle/zNMutemHvp35pbQs7

Address

Дархан-Уул аймаг
Дархан-Уул Аймаг

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 24-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to 24-р сургууль:

Shortcuts

Share

Category