28/07/2023
Таны нуруу өвддөг үү?⁉️
Та удаан хугацаагаар сууж эсвэл зогсоо ажил хийдэг үү?
Таны нуруунд ямар нэг өөрчлөлт, зовуурь илэрч байна уу?
Тэгвэл та доорх зөвлөгөөг уншаад үзээрэй👇
Бидний алхаж гишгэх🚶, сууж босох🧎, бөхийх, үсрэх харайх 🏃гээд бүхий л үйлдлүүд хүний тулгуур эрхтний системтэй салшгүй холбоотой.
Хүзүүнээс ууц хүртэлх байрлах баганан нуруу бол хүний бүх биеийн жингийн ачааллыг үүрч үүний хажуугаар хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны бичил булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжтайгаар ажилладаг.💪
Гэвч бидний өдөр тутмын идэвхтэй болон идэвхгүй үйл хөдлөл, хөдөлгөөний улмаас тулгуур эрхтний үйл ажиллагаанд гажилт үүсэх эрсдэлтэй байдаг ба үүнийгээ бид тэр бүр анхаарал тавьж, анзаардаггүй. 🥺
Гэвч энэ нь бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой бие эрхтний нэг юм.‼️
Нуруу яагаад өвддөг вэ?
Жингийн илүүдэл болон хүнд жинтэй зүйл өргөх🏋️ :
Ялангуяа бага залуу наснаасаа хүнд юм өргөх ажил хийж байсан тохиолдолд нурууны суулт өгдөг. Нэгдүгээрт, хөдөлгөөний хомсдол, биеийн хүчний ажил, хүнд зүйлийг буруу техникээр өргөх, ачааллыг буруу өгснөөс нурууны эмгэгүүд үүснэ.
Хавтгай ултай гутал,кет 👞:
Үргэлж өсгийгүй гутал өмсөхөд хөлийн өсгий тулгуургүй болж нуруунд муугаар нөлөөлдөг.
Тамхи таталт🚬 :
Тамхи татсанаас нугаламын жийргэвчийн чийгшил багас ч хуурайших, нурууны үеүдэд цусан хангамж саатах, гэмтлийн эдгэрэлт хэт удаан болдог тул тамхи татдаг хүмүүс нурууны архаг өвдөлт 2 дахин их байдаг.
Буруу суулт 🧑💻:
Олон цагаар сууж ажил хийдэг хүмүүс ихэнхдээ буруу суултаар суудаг нь нуруунд өөрчлөлт үүсэх гол шалтагаан болдог.
Усны хэрэглээ 💧:
Та өдөрт хэр их ус уудаг вэ? Усны хэрэглээ буурснаар биеийн бодисын солилцооны тэнцвэр алдагдаж, эрдэс бодисын дутагдал бий болсоноор үе мөч, нуглам хоорондын жийрэг зөөлөн эд хатаж өөрчлөлт үүсдэг.
Хэрхэн оношлох вэ?👨⚕️
Гаднаас нь ерөнхий байдлыг нь хараад хазайлтыг тодорхойлж болно.
Рентген шинжилгээний тусламжтайгаар тодорхойлно.
Шаардлагатай үед MRI-гaap нурууны эмгэгүүдийг оношлодог.
Хэрэв нурууны ясанд гүнзгий өөрчлөлт гарсан дискнүүдийн хоорондын эвэрхий үүссэн тохиолдолд мэс засал хийдэг.
Хэрхэн сэргийлэх вэ?👨⚕️
✅Хүнд зүйлийг болгоомжтой өргөх
✅Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
✅Биеэ цэх байлгах
✅Нурууны булчингаа хөгжүүлэх
✅Сунгалтын дасгал хийх
✅Илүүдэл жингээ хасах
✅Ороо зөв сонгох
✅Оффисын сандлаа зөв сонгох:
✅Хүнд зүйл өргөхгүй байх
✅Зөв суух
Усан эмчилгээ нь усан орчинд биеийн хөвөх чанарыг ашиглаж таны багана нуруунд жингийн ачаалал өгөхгүйгээр диск чөлөөлж, нурууны уян хатан чанарыг сайжруулж булчинг хөгжүүлж ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Мөн биеийн жинг буруулдаг.
Усан эмчилгээний өглөөний анги нээгдлээ.
Та доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлээрэй👇
https://bit.ly/aquatherapymongolia
#усанэмчилгээ
Нөхөн сэргээх усан эмчилгээний сургалт