K WAY

K WAY

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from K WAY, Educational consultant, Seoul.

26/08/2026

🇰🇷 Солонгост суралцахад дотуур байр үнэхээр хэрэгтэй юу?

Солонгост суралцахаар шийдсэн оюутнуудын хамгийн түрүүнд шийдэх зүйлсийн нэг бол “Хаана амьдрах вэ?” гэдэг асуулт байдаг.

🏠 Дотуур байр сонгох нь яагаад давуу талтай вэ?

📍 Сургуульдаа ойрхон
Ихэнх дотуур байр сургуулийн кампусын ойролцоо байрладаг тул хичээлдээ явахад цаг, замын зардал хэмнэх боломжтой.

💰 Зардлаа илүү хялбар төлөвлөнө
Гадуур байр түрээслэхэд барьцаа мөнгө, сарын түрээс, менежментийн төлбөр, хэрэглээний зардал гэх мэт олон зүйл тооцох шаардлагатай болдог. Харин дотуур байр нь эдгээрээс харьцангуй энгийн сонголт байж болно.

🧳 Солонгост анх ирж байгаа бол илүү амар
Шинэ улс, шинэ сургууль, шинэ орчинд ирээд шууд байр хайж, гэрээ хийх нь заримдаа төвөгтэй байдаг. Дотуур байр нь эхний үедээ тогтвортой амьдрах орчин бүрдүүлэхэд тусална.

👩🏻‍🎓 Бусад оюутнуудтай танилцах боломжтой
Ялангуяа анх Солонгост ирж байгаа оюутнуудын хувьд дотуур байр нь шинэ найз нөхөдтэй болох, орчиндоо хурдан дасахад давуу талтай.

Гэхдээ ❗️дотуур байр хүн бүрт заавал тохирно гэсэн үг биш.

Хэрэв та илүү хувийн орон зай хүсдэг, өөрийн амьдралын хэв маягт тохирсон орчинд амьдрахыг хүсдэг эсвэл хэд хэдэн хүнтэй хамт амьдрах дургүй бол гадуур байр түрээслэх нь илүү тохиромжтой байж болно.

Тиймээс “Дотуур байр хэрэгтэй юу?” гэдгээс илүү
👉 “Миний сургууль, төсөв, амьдралын хэв маягт аль сонголт тохирох вэ?” гэдгийг бодох нь хамгийн зөв.

🎓 K-WAY нь Солонгост суралцах сургуулиа сонгохоос эхлээд суралцах бэлтгэл үе шат бүрт тань зөв мэдээлэл, чиглэл, дэмжлэг өгөхөд тусална.

Сургууль сонголт, дотуур байр, бичиг баримт болон Солонгост суралцахтай холбоотой зүйлсээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол ганцаараа хайж цаг алдах хэрэггүй.

📩 K-WAY-д мессеж бичээрэй.
Таны нөхцөл, зорилгод тохирох сонголтоо тодорхойлоход тань бид чиглүүлнэ.

🇰🇷 Солонгост суралцах зөв төлөвлөгөөг K-WAY-тай хамт эхлүүлээрэй!

Photos from K WAY's post 15/08/2026

🇰🇷 Солонгост амьдарч байгаа бол
зөвхөн өдөр тутмын амьдрал төдийгүй Солонгосын түүх, соёлын талаар ч хамтдаа мэдэж авах нь ямар вэ?

Өнөөдөр бол БНСУ-ын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсэн өдрийг тэмдэглэдэг 광복절 юм.
8-р сарын 15-ны өдөр ямар утга учиртай вэ, яагаад энэ өдөр 태극기 буюу Солонгосын төрийн далбааг мандуулдаг вэ гэдгийг энэ постоор хамтдаа мэдэж авцгаая. 🇰🇷

Та Солонгост амьдарч байхдаа 광복절-ийн талаар шинээр мэдэж авсан зүйл байвал коммент хэсэгт хуваалцаарай. 💬

📌 Дараа дахин үзэхийн тулд хадгалаад,
🤍 Солонгост хамт амьдарч буй найзуудтайгаа хуваалцаарай!

K-WAY-тэй хамт Солонгосыг илүү ихээр мэдэж авцгаая. 🇰🇷✨

Photos from K WAY's post 13/08/2026

🥵 Сөүлд халуун байна уу? Тэгвэл энэ зун арай өөрөөр өнгөрүүлээрэй! 🌊

Зун дуусахаас өмнө Сөүлээс холгүйхэн очиж болох, энгийн далайн эргээс арай өөр өвөрмөц 4 газрыг цуглууллаа.

🌊 을왕리해수욕장 — далайн эрэг дээр алхаж, sunset үзэх
🏝️ 하나개해수욕장 — далай + байгаль + далайн дээгүүрх зам
🌊 선재도 목섬 — ус татарсан үед далай дундуур зам гарч ирнэ
🌅 탄도항 — ус татармагц далайн замаар 누에섬 рүү алхаж болно

Хотын халуун, завгүй амьдралаас түр холдоод нэг өдрийн жижиг аялал хийхэд яг тохирно. ☀️

📌 Явахаасаа өмнө тухайн газрын цагийн хуваарь, далайн түрлэгийн цагийг шалгаарай.

Тэгээд хамгийн чухал нь — энэ постыг хамт явах найздаа явуулаарай 👀🌊
“Энд хамт явъя” гэж хэлэхэд энэ пост хангалттай. 🤍

#서울여행 #서울근교여행 #여름여행

Photos from K WAY's post 10/08/2026

🍰 СӨҮЛД ОЧООД ЗААВАЛ АМСАХ 5 АМТТАН

Сөүлд зөвхөн кофе уугаад гарахад хайран кафенууд олон бий.
Өвөрмөц дизайнтай амттан, жимсээр дүүрэн dessert, retro төрхтэй бялуу гээд
зураг авахаас ч, амтлахаас ч хайран сонголтуудыг K-WAY нэг дор цуглууллаа. 💗

📍 Dalim Bread · 성수
Баавгайн хэлбэртэй зөөлөн талх нь харагдаж байгаагаасаа ч илүү хөөрхөн. Зөгийн бал, кремтэй хослуулж амтлаарай.
서울 성동구 성수동2가 310-1
9:00-21:30

📍 Rafre Fruit · 서울숲
Шинэ жимсээр хийсэн өнгөлөг бялуу, parfait-аараа алдартай. Жимсний амттанд дуртай бол алгасаж болохгүй. 🍓🍈
서울 성동구 성수동1가 685-495
13:00-19:30

📍 Ling Ling · 신당동
Vintage cake, milkshake, dreamy pink vibe—төрсөн өдөр болон найзуудтайгаа зураг авахад тохиромжтой. 🎀
서울 중구 신당동 304-685
13:00-20:00

📍 Gomi Pudding · 홍대
Баавгайн concept-той тухтай орчин, зөөлөн pudding нь гол онцлог. Нэг халбагадаад л яагаад алдартайг нь ойлгоно🍮
서울 마포구 동교동 190-1
11:00-21:20

📍 Yourday Cake · 마포구
Өөрийн хүссэн дүрс, өнгөөр чимэглэсэн retro custom cake болон өвөрмөц жигнэмгээрээ онцлог. Найзын төрсөн өдөр, anniversary эсвэл сошиалд тавих содон зураг авахад тохиромжтой. 🐈🍅
서울 마포구 상수동 314-8
12:00-20:00

📍 Bitte Dosan · 강남
Ягаан өнгө, retro интерьер, өвөрмөц ундаа, dessert гээд Gen Z mood-ийг бүрдүүлсэн кафе.
서울 강남구 선릉로161길 18 4층
12:00-18:00

Кафены меню, үнэ болон ажиллах цаг өөрчлөгдөж болох тул очихын өмнө тухайн газрын албан ёсны Instagram эсвэл Naver Map мэдээллийг шалгаарай.

💬 Та алийг нь хамгийн түрүүнд туршиж үзэх вэ?

Хамт café tour хийх найзаа mention хийгээд,
Сөүл явахдаа ашиглахаар хадгалаад аваарай. ⭐

👉Солонгосын trend, lifestyle, суралцах болон аялахад хэрэгтэй мэдээллийг K-WAY-аас аваарай.

🖇️Зургийн эх сурвалжийг слайд бүрд тэмдэглэв.

#Сөүл #СөүлКафе #СолонгосАялал #солонгосамьдрал

Photos from K WAY's post 08/08/2026

2016 оны 8-р сарын 8-нд эхэлсэн BLACKPINK-ийн аялал өнөөдөр 10 жилийн ойдоо хүрч байна. 🩷🖤

Бие биенээ таньдаггүй байсан дөрвөн охин нэг тайзан дээр гарч, хамтдаа олон дуу бүтээж, дэлхийн өнцөг булан бүрт сая сая BLINK-тэй болжээ.

Тэгвэл таны BLACKPINK-тэй холбоотой хамгийн дурсамжтай мөч юу вэ?
Анх сонссон дуу, хамгийн их хүлээсэн comeback, концерт, эсвэл зүгээр л тухайн үеийн нэг сайхан дурсамж ч байж болно. 💭

👇 Доорх comment хэсэгт өөрийнхөө BLACKPINK story-г хуваалцаарай.
Мөн энэ 10 жилийг хамт өнгөрүүлсэн нэг BLINK найздаа постоо share хийгээрэй. 🩷

Happy 10th Anniversary, BLACKPINK! 🖤🩷

Photos from K WAY's post 07/08/2026

🎓 2027 ОНООС ОРОН НУТГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ДААХ УУ?

БНСУ-ын Засгийн газар 2027 оны хичээлийн жилээс орон нутагт байрлах улсын их, дээд сургуулиудын бүх шинэ элсэгчийн сургалтын төлбөрийг тэтгэлгээр бүрэн санхүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд орон нутгийн 30 их сургууль, нийт 60 мянга орчим шинэ элсэгч уг бодлогод хамрагдах төлөвтэй байна. 👀

“Бүс нутгийн тэнцвэрт хөгжлийн тэтгэлэг” нэртэй энэхүү бодлого нь орон нутгийн их сургуулиудыг дэмжих, боловсролын төвлөрлийг бууруулах, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилготой аж.

⚠️ Одоогоор бодлогын нарийвчилсан нөхцөл эцэслэн батлагдаагүй байна. Яг ямар оюутнууд хамрагдах, тэтгэлгийг ямар хэлбэрээр олгох, мөн гадаад оюутнууд дэмжлэг авах боломжтой эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд дэлгэрэнгүй төлөвлөгөөг энэ сарын сүүлээр танилцуулах төлөвтэй байна.

Хэрэв гадаад оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэвэл Солонгосын орон нутгийн улсын их сургуульд суралцахаар төлөвлөж буй залууст сургалтын төлбөрийн томоохон боломж нээгдэх юм.

📌 K-WAY албан ёсны хамрах хүрээ, шалгуур болон сургуулиудын дэлгэрэнгүй мэдээлэл гармагц шинэчлэн хүргэнэ.

💬 Та энэ бодлогын талаар ямар бодолтой байна вэ?

Source: 언니의 꿀팁

Photos from K WAY's post 06/08/2026

🎓 Тэтгэлэг яагаад чухал вэ?

Солонгост суралцахад тэтгэлэг авах нь зөвхөн сургалтын төлбөрөө хэмнэх тухай биш.

✨ Санхүүгийн дарамтаа багасгаж,
✨ Хичээлдээ илүү төвлөрөх,
✨ Цагийн ажилд бага цаг зарцуулж,
✨ Өөрийгөө хөгжүүлэх боломжоо нэмэгдүүлэх хамгийн том давуу тал бол тэтгэлэг юм.

Олон оюутан тэтгэлэг зөвхөн онц сурдаг хүмүүст олгогддог гэж боддог. Гэвч их, дээд сургуулиуд сурлагын амжилт, TOPIK оноо, элсэлтийн төрөл зэрэг олон шалгуураар төрөл бүрийн тэтгэлэг санал болгодог.

👉 Swipe хийгээд тэтгэлэг яагаад чухал болох, мөн ямар боломжууд байдаг талаар дэлгэрэнгүй танилцаарай.

KWAY танд:

✔️ Өөрт тохирох тэтгэлэгтэй сургуулиудыг олоход
✔️ Тэтгэлгийн боломжоо харьцуулж судлахад
✔️ Элсэлтийн материал, бүрдүүлэлтэд бэлтгэхэд
✔️ Солонгост суралцах төлөвлөгөөгөө зөв гаргахад

нэг дороос тусална.

🎉 Нээлтийн урамшуулал: Эхний 50 бүртгүүлэгч 50% хөнгөлөлт эдэлнэ.

📌 Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл бүртгүүлэхийг хүсвэл BIO дахь линкээр ороорой.

#Тэтгэлэг #СолонгостСурах #МонголОюутан ГадаададСурах Scholarship

Photos from K WAY's post 05/08/2026

🔥 СОЛОНГОСТ ТҮҮХЭН ДЭЭД ХАЛУУН БҮРТГЭГДЛЭЭ

БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Янсан хотод долдугаар сарын 31-нд агаарын температур 41.4°C хүрч, цаг уурын ажиглалтын түүхэн дээд үзүүлэлт бүртгэгдэв. Тус хотод гурван өдөр дараалан 40 хэм давсан нь мөн анхны тохиолдол болжээ.

Бусан хотод 38.8°C хүрсэн нь 1904 онд ажиглалт эхэлснээс хойших 122 жилийн хамгийн өндөр температур болсон байна. Хэт халалтын сэрэмжлүүлэг үргэлжилж буй тул өдрийн хамгийн халуун үед гадаа удаан байхаас зайлсхийхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

☂️ Нарны шүхэр үнэхээр үр дүнтэй юу?

Channel A телевизийн туршилтаар нарны шууд тусгалд гадаргуугийн температур 60°C орчим хүрсэн бол нарны шүхэр хэрэглэсэн нөхцөлд 37°C орчимд хадгалагджээ. Өөрөөр хэлбэл, нарны шүхэр нь шууд тусгалыг хааж, халууны ачааллыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой байна.

⚠️ Хэт халалтын үед:

- 12:00–17:00 цагт гадаа удаан байхаас зайлсхийх
- Цангахыг хүлээлгүй ойр ойрхон ус уух
- Нарны шүхэр, малгай, нарны шил, нарны тос хэрэглэх
- Толгой эргэх, дотор муухайрах, бие сулрах үед сэрүүн газар орж амрах
- Ойролцоох 무더위쉼터 буюу халуунаас хоргодох цэгийг ашиглах
- Ухаан балартах, ухаан алдах зэрэг ноцтой шинж илэрвэл 119 дугаарт яаралтай хандах

Өндөр настан, хүүхэд, архаг өвчтэй хүмүүс хэт халалтад илүү өртөмтгий. Гэхдээ ийм хэмжээний халуун нь эрүүл хүний биед ч ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг анхаарууулж байна.

📌 Энэ мэдээллийг хадгалаад, Солонгост байгаа найздаа хуваалцаарай.

Daiso бүтээгдэхүүний үнэ, нөөц салбар бүрд ялгаатай байж болно.

Эх сурвалж: БНСУ-ын Цаг уурын газар (KMA) · Yonhap News TV · Channel A · Сөүл хотын захиргаа

Photos from K WAY's post 30/07/2026

Миний сонгосон зам… зөв болов уу? 🤍

12-р ангиа төгсөөд, найзууд чинь нэг нэгээрээ элсэлтээ баталгаажуулж байхад чи ганцаараа “Би яах вэ?” гэж бодож суугаа бол — энэ пост чамд зориулагдсан. 🫶🏻

🎓 Монголын их сургуульд бүртгүүлж амжаагүй.
📚 TOPIK-д бэлдэж байгаа.
🇰🇷 Солонгост сурахаар шийдсэн.
🏠 Гэрийнхэн чинь бүрэн дэмждэггүй.

Хэрэв эдгээрийн аль нэг нь чамд хамаатай бол чи ганцаараа биш. 🥹

Солонгост сурахаар шийдсэн хүн бүрийн зам адилхан байдаггүй.
Зарим нь шууд их сургуульдаа орно, зарим нь эхлээд хэлний бэлтгэлд явна, зарим нь бүр нэг жил хүлээгээд дахин бэлдэнэ. ✈️

Хамгийн чухал нь бусдын хурдаар биш, өөрт тохирсон замаар явах.🤍

Тэгвэл чамд ямар зам тохирох вэ? 👀

👉 Дээрх слайдуудаас өөрийн нөхцөлөө олж хараарай.

Мөн энэ постыг Солонгост сурах гэж байгаа найздаа явуулаарай. 🇰🇷💌

#солонгостсуралцах

Photos from K WAY's post 27/07/2026

Өөрт тохирсон их сургуулиа хэрхэн сонгох вэ? 🎓

“Хамгийн нэр хүндтэй сургууль” гэдэг нь “заавал орох ёстой сургууль” гэсэн үг биш.
Чи зүгээр л бусдын сонгосон сургуулийг дагах албагүй.
Мэргэжил нь сонирхолгүй, төлбөр нь төсөвт чинь хэт өндөр байвал хэчнээн нэр хүндтэй сургууль байсан ч чамд зөв сонголт биш. 🤍

Тэгвэл сургууль сонгохын өмнө юуг шалгах вэ? 👇

🎯 1. Мэргэжил
Сонирхож байгаа мэргэжил чинь тухайн сургуульд байгаа юу?

📊 2. Элсэлтийн шаардлага
GPA, TOPIK болон бусад шаардлага нь чиний үзүүлэлттэй тохирч байна уу?

💰 3. Төсөв
Зөвхөн сургалтын төлбөр биш, байр, хоол, унаа зэрэг амьдралын зардлаа хамтад нь тооцоорой.

📍 4. Сөүл үү, орон нутаг уу?
Хотын сонголт чинь зардал, амьдралын орчин, ажиллах боломж зэрэгт шууд нөлөөлнө.

➕ Бас эдгээрийг мартав аа. 👇

🎁 Тэтгэлэг, хөнгөлөлт байгаа эсэх
🏠 Дотуур байр байгаа эсэх
🫶🏻 Гадаад оюутны дэмжлэг хэр байдаг эсэх

Гэхдээ хамгийн эхний алхам нь сургууль хайх биш — өөрийгөө тодорхойлох. 💭

📊 Дүн — GPA, TOPIK / IELTS
💰 Төсөв — жилд хэд хүртэл зарцуулах боломжтой вэ?
📖 Мэргэжил — яг юу сурахыг хүсэж байна вэ?

Энэ 3-аа тодорхой болгочихвол “ямар сургууль сонгох вэ?” гэдэг асуулт гэнэт л илүү амархан болдог. ✨

💜 Дүн, төсөв, сурах мэргэжлээ бидэнд илгээгээрэй.
Чамд тохирох Солонгосын их сургуулиудыг сонгоход үнэгүй зөвлөгөө өгье.
🔖 Дараа хэрэг болно — хадгалж аваарай.

#СолонгостСурах #СолонгосИхСургууль

Want your school to be the top-listed School/college in Seoul?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Seoul