18/06/2026
🌏🥢 Хамтдаа сурч, хамтдаа хөгжсөн нэг улирлын үнэ цэнтэй аялал
БНСУ дахь Монгол сургуулийн 9-11-р ангийн 12 сурагч нэг улирлын турш 경희대학교-ийн оюутнуудтай хамтран хэрэгжүүлсэн 「젓가락 동행」 менторшип хөтөлбөрт амжилттай оролцож, үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн менторшип үйл ажиллагаа байгаагүй бөгөөд сурагчдад өөрсдийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, илүү өргөн ертөнцийг танин мэдэхэд тусалсан онцгой сургалтын үйл явц байв.
Сурагчид их сургуулийн менторуудтайгаа мэргэжил сонголт, их дээд сургуульд элсэх боломж, ирээдүйн карьерын талаар ярилцаж, өөрсдийн мөрөөдөл, зорилгыг илүү тодорхой төсөөлөх боломжтой болсон юм. Мөн ирээдүйн нийгэмд тулгарч буй олон асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, эргэцүүлэн бодлоо.
Ялангуяа байгаль орчин, экологи, тогтвортой хөгжил, ирээдүйн үйлдвэрлэл зэрэг сэдвүүдээр судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлснээр зөвхөн мэдлэг эзэмшихээс гадна ирээдүйн нийгмийн идэвхтэй иргэн болоход шаардлагатай хандлага, ур чадварыг хөгжүүлж чадлаа.
Хөтөлбөрийн төгсгөлийн тайлангийн уулзалтаар сурагчид нэг улирлын хугацаанд хийсэн үйл ажиллагаа, судалгаа, сурсан зүйлсээ танилцуулж, анх оролцож эхэлсэн үеэсээ илүү төлөвшсөн, илүү өргөн хүрээтэй сэтгэдэг болсон гэдгээ харуулсан юм.
Анхандаа ичимхий, болгоомжтой байсан сурагчид өнөөдөр өөрийн үзэл бодлоо итгэлтэй илэрхийлдэг, ирээдүйнхээ талаар нухацтай боддог, нийгмийн асуудалд анхаарал хандуулдаг залуус болон өсөж хөгжсөнийг харахад үнэхээр бахархалтай байлаа.
Хамгийн чухал нь энэхүү хөтөлбөр нь сурагчдад их сургуулийн амьдралтай ойроос танилцах, өөрсдийн ирээдүйг бодитоор төлөвлөх үнэт боломжийг олгосон юм.
БНСУ дахь Монгол сургууль нь сурагчиддаа Монгол хүний үнэт зүйл, эх хэл, соёлоо хадгалангаа Солонгосын нийгэм болон дэлхий ертөнц рүү итгэлтэй алхах боломжийг бүрдүүлэхийн төлөө олон төрлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Цаашид ч сурагчдаа илүү өргөн ертөнцтэй танилцуулж, ирээдүйдээ бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд төрөл бүрийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.
Нэг улирлын турш сурагчидтай чин сэтгэлээсээ хамтран ажилласан 경희대학교-ийн менторууд, профессор багш нар болон 세계시민포럼-ын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.