14/08/2026
🇲🇳🇰🇷 2017–2026
БНСУ дахь Монгол, Солонгос хэл бичиг, соёлын төв
✅2017 оноос хойш бид БНСУ-д амьдарч буй монгол хүүхэд, гэр бүл, суралцагчдад монгол хэл, соёлын боловсрол олгох зорилгоор тасралтгүй ажиллаж байна.
✅Энэ хугацаанд бид:
🧩Монгол хэл, соёлын сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх
🧩Монгол хэлний сурах бичиг, гарын авлага, сургалтын материал боловсруулах
🧩Монгол ёс заншил, уламжлал, өв соёлыг таниулах үйл ажиллагаа зохион байгуулах
🧩Морин хуур, монголын уламжлалт урлаг, соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх
🧩Монгол хэл, соёлын боловсролын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг боловсрол, судалгаа, соёлын үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ирлээ.
🇲🇳🇰🇷9 жилд нэг л зорилго
✅Монгол хэл, соёл уламжлалаа таниулах
Өнгөрсөн 9 жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан багш нар, суралцагчид, эцэг эхчүүд, хамтран ажиллагч байгууллага, дэмжигчиддээ баярлалаа. 👏
#МонголСолонгосХэлБичигСоёлынТөв
#МонголХэл
#МонголБичиг
#МонголСоёл
#9Жил