Sankt Academia

Sankt Academia

Share

Солонгос хэлний бүх түвшний онлайн сургалт
ТОПИК шалгалтанд бэлдэх сургалт
Солонгост сурахтай холбоотой мэдээлэл, зөвөлгөө

24/11/2025

오늘의 독서 핵심은:

미래를 더 멀리 깊이 생각할수록 원하는 모습으로 만들 능력은 더욱 향상된다. 이것이 힘의 법척이다.

The farther and deeper you think into the future, the better you become at shaping it into what you want. This is the law of power.

Ирээдүйг улам алсыг харж, гүнзгий тунгаах тусам өөрийн хүссэн дүр төрхөө бүтээх чадвар улам бүр нэмэгддэг. Энэ бол хүчний хууль юм.

#독서시간

23/11/2025

Ази тивийн 18 орны нэрийг доорх хүснэгтээс олоорой.
Илүү хялбараар хэл сурцгаая☺️



#Солонгосхэлнийсургалт

21/11/2025

⭐️Дүрмээс халширч, цагт баригдаж хэл сурдаг үе нэгэнт өнгөрчээ.

⭐️Уян хатан цагаар, багштайгаа цахимаар "нүүр тулж"хичээллэх, өөрийн онцлогт тохирсон Солонгос хэлний онлайн багш хайж байгаа бол чатаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.

#солонгосхэл
#онлайнсургалт #ЭЛСЭЛТ
#한국어 #Солонгосхэлнийсургалт

19/10/2025

2026 оны Топик шалгалтын хуваарь (Солонгост болон бусад орнуудад)

PBT - уламжлалт цаасан хэлбэрийн шалгалт
IBT - компьютер дээрээс өгөх шалгалт

09/07/2025

🎯 2025-07-13-нд СОЛОНГОСТ БОЛОХ TOPIK шалгалтанд явахын өмнөх "мини чеклист"

✅ Бүртгэлийн хуудсан дээрх зургаа шалгах, хэвлээд цүнхлэх (бүртгүүлэхдээ яараад өөр зураг оруулсан бол одоо л засахгүй бол шалгалтаас 3 өдрийн өмнөөс засах ямар ч боломжгүй)
✅ Цэнхэр үнэмлэх эсвэл гадаад пасспортоо бэлдэх
✅ Цаанаас өгсөн пламастерээр бичдэг тул туузан штрик л зөвшөөрдөг. Иймд сайн гардаг туузан штрик авч явах
✅ Зөвхөн аналог цагийг зөвшөөрдөг тул байвал авч явах
✅ Шалгалт өгөх газрын байршлыг өмнөх өдөр нь шалгаж, зарцуулах цагаа тооцон эртлэн очих
✅ Пад, таблет, ухаалаг цаг, чихэвч авч ороод хураалгаагүй бол шалгалтаас хөөгдсөн тохилдол өнгөрсөн 4 сард гарсан тул анхаарч, авч явах эсэхээ шийдэх

🎯ШАЛГАЛТЫН ӨДРИЙН ХУВИЙН БЭЛТГЭЛИЙН ЧЕКЛИСТ

☑️ Ус тохируулж уувал зүгээр, шалгалтаас өмнө нь бие засах газар ороорой!
☑️Халууны үе хэдий ч шалгалтын анги нь кондишн хэт ажиллуулснаас болж хүйтэн байж болзошгүй тул тохиромжтой хувцаслах
☑️ Шалгалт болон хүлээлгийн нийт хугацаа дор хаяж 4 цаг үргэлжлэх ба энэ хугацаанд өлсөж, цангах асуудлаас болж төвлөрч чадахгүй байх эрсдэлтэй тул өглөөний цай сайн уух. Мөн завсарлагааны 20 минутанд амжиж энергиэ нөхөх боломжтой жижиг шоколад, ус авч орох
☑️ Өөрт байгаа бүх ухаалаг хэрэгслүүдээ хураалгах
/хураалгаагүй тохиолдолд дахин шалгалт өгөх эрхийг 2 жил хүртэл хасдаг журамтай/

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ🥰

30/06/2025

🇰🇷TOPIK II - БИЧИХ ХЭСГИЙН 52-р даалгавар гэж юу вэ?

✏️ 52-р даалгавар бол өгүүлбэрийн дараалал зөв тохируулах төрөл юм. Ихэвчлэн 4~5 өгүүлбэр өгч эхний өгүүлбэрийг зааж өгөөд дараагийн өгүүлбэрүүдийг логик холбоо, утгын уялдаагаар зөв дараалалтайгаар өгүүлбэр бүтээх ёстой.

Энд өгүүлбэрийн холбоос үг, гол санаа – тайлбар – дүгнэлт гэсэн бүтэц чухал.

✏️ 52-р даалгавар өндөр оноо авах 4 алхам

🥇Олон дасгал хийж хэвших
Сүүлийн 3–5 жилийн бодит шалгалтын материал, дасгал ажлыг 10-аас доошгүй удаа давтаж хийгээрэй.

Гол сэдэв (шалтгаан–үр дагавар, асуудал–шийдэл, байр суурь–нотолгоо) дахин давтагдаж байдгийг мэдрэх болно.

🥇Холбоос үг сайн таньж сур
52-р даалгавар дээр холбоос үг гол түлхүүр болдог.

Жишээ: 그런데, 그러나 – эсрэгцэл

그래서, 그러므로 – шалтгаан → үр дагавар

또한, 그리고 – нэмэлт мэдээлэл

Өгүүлбэр бүрийн эхний үгийг хараад уялдааг төсөөлж сурахад дээрх шиг холбоосуудыг мэддэг байх нь чухал.

🥇Тухайн өгөгдсөн өгүүлбэрүүдийн гол санааны бүтэц ойлгох

Ихэнхдээ дараалал нь дараах хэлбэртэй байдаг. Үүнд:

👉Гол санаа танилцуулах

👉Тайлбар, нотолгоо өгөх

👉Жишээ, дэлгэрэнгүй мэдээлэл

👉Дүгнэлт хийх

Ижил төстэй өгүүлбэрүүд байвал дэлгэрэнгүй тайлбар нь ихэвчлэн ардаа ордог.

🥇Цаг баримталж сур

Шалгалтын үед 52-р даалгаварт дэндүү их цаг зарцуулбал 53, 54-р даалгаварт хугацаа хүрэхгүй болно. Тиймээс дээд тал нь 5 минутын дотор хариулах чадвартай болоорой.

✨ Нэмэлт зөвлөгөө
✔️ 52-р даалгавар бол дүрэм гэхээсээ илүү өгүүлбэрийн логик урсгалыг зөв ойлгоход оршино.
✔️ Бодит жишээ хариултуудыг уншаад өөрөө өгүүлбэрийг таслаж байрлуулж үзвэл их тус болно.
✔️ Өмнөх онуудын дасгалыг бүгдийг нь хийж бичгийн ур чадвараа нэмээрэй.

📚 Дасгал хийхэд тохиромжтой материал
Сүүлийн TOPIK албан ёсны бодит шалгалтын материал (96, 91, 83 дахь шалгалтын материалуудын линкийг орууллаа)

TOPIK 한국어능력시험

12/06/2025

🇰🇷 СОЛОНГОСТ СУРАЛЦАХ НЬ – ТАНЫ ИРЭЭДҮЙН СУУРЬ БОЛНО!

📚 Дэлхийн чанартай боловсрол
Солонгосын их, дээд сургуулиуд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын системтэй. Инженерчлэл, IT, менежмент, хэл шинжлэл зэрэг олон чиглэлээр тэргүүлдэг!

💼 Тэтгэлэг, ажил хийх боломж
Гадаад оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэгтэй. Мөн хичээлтэй зэрэгцэн цагийн ажил хийх эрхтэй тул санхүүгийн хувьд ч боломжтой.

🌏 Олон улсын туршлага
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай танилцаж, соёлын солилцоо хийх замаар өөрийгөө олон улсын түвшинд хөгжүүлнэ.

🌇 Аюулгүй, хөгжилтэй орчин
Солонгос улс нь аюулгүй байдал өндөр, дэд бүтэц хөгжсөн, ая тухтай амьдрах орчинтой.

📈 Ирээдүйн карьерын боломж
Солонгост төгсөөд дотооддоо болон олон улсад нэр хүндтэй ажлын байранд орох боломж нэмэгдэнэ. Солонгос хэл сурсан байдал нь карьерын маш том давуу тал болно!

🎯 Хэрвээ чи гадаадад сурахыг мөрөөддөг бол, Солонгос бол төгс сонголт!

2026 оны хаврын элсэлтийн Сургууль судлах, зуучлах, материалыг нь сургуулиудад хүлээлгэн өгөх, төлөөлж харилцах гээд бүх ажлыг хийж өгдөг БОЛОВСРОЛ ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ цөөн хүн нэмж бүртгэнэ.

#СолонгостСурах #Боловсрол #ИрээдүйнХөгжил #ГадаададСурахМөрөөдөл #СолонгосынИхСургууль

11/06/2025

🎓 Солонгост сурахаар сургууль сонгох гэж байгаа бол юуг анхаарах вэ? 🇰🇷🇲🇳

Солонгос улсад сурах нь олон Монгол оюутны мөрөөдөл болсон. Гэхдээ сургуулиа зөв сонгох нь таны ирээдүйн амжилтад маш чухал нөлөөтэй! Доорх хэдэн зөвлөгөөг анхаараарай. 👇

🔍 1. Сургуулийн зэрэглэл, нэр хүнд

Солонгост QS буюу дэлхийн зэрэглэлтэй их сургуулиуд (жишээ нь SNU, Korea Univ, Yonsei) болон бүс нутгийн сургуулиуд бий.

Сургуулийн нэр хүнд нь ирээдүйн ажилд ороход, тэтгэлэг авахад нөлөөлдөг тул судалгаагаа сайн хийгээрэй.

📚 2. Сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

Та яг ямар мэргэжлээр сурах вэ? Тэр чиглэлээрээ сайн сургалттай сургуулийг сонгох нь чухал.

Зарим их сургуулиуд инженер, IT, урлаг, хэл шинжлэл, бизнесийн чиглэлээр онцгойлдог.

💸 3. Төлбөр болон тэтгэлэг

Сургалтын төлбөр жилд дунджаар 3–8 сая вон байдаг. Нэр хүнд сайтай сургуульд орсон ч эрэлт багатай мэргэжлээр сурч байгаа бол бас нэг асуудал бодлог. Мөн сургалтын төлбөр өндөртэй хувийн сургуульд сурдаг хүүхдүүд тэтгэлэг авч чадахгүй л бол улирал бүр 5-8 сая вон олж төлөх үнэхээр хэцүү тул яах аргагүй хичээлээ орхигдуулах болдог гэх мэт гашуун туршлагууд зөндөө.

Иймээс ар гэр нь улирал бүр ийм хэмжээний төлбөр төлөх боломжгүй л бол Засгийн газрын болон сургуулийн тэтгэлэгт (GKS, KGSP, өөрийн сургуулийн scholarship) хэрхэн хамрагдах боломжтойг эртнээс судлаарай.

🏠 4. Байршил

Сөүл, Пусан, Тэжон гэх мэт том хотуудад амьдрах зардал өндөр. Хөдөө орчмын сургуулиуд илүү хямд боловч ажил хийх, гадаад найзуудтай болох гэх мэт боломж арай хязгаарлагдмал байж болно.

👩‍🏫 5. Солонгос хэлний түвшин

Сайн сургуулиудын цөөн мэргэжлийн хичээлүүдийн сургалт 100% англи хэл дээр явагддаг ч ихэнх хичээл Солонгосоор ордог.

TOPIK 3–4 түвшинтэй байх нь ихэнх сургуулийн шалгуурт хангалттай байх боловч ийм түвшний мэдлэгтэй үндсэн ангидаа ороход хичээлээ ойлгохгүй шантрах, тэр чигээрээ хичээлийн ачааллаа дийлэхгүй хоцрогдох эрсдэл их.

💼 6. Ирээдүйн төлөвлөгөө

Төгсөөд Солонгост ажиллах уу, Монголдоо эргэж ирэх үү? Энэ нь таны сургууль, мэргэжил сонгоход нөлөөлнө.

Тухайн сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшинг харж болно.

✅ Санал болгох вэб сайтууд:

🧐Study in Korea – Засгийн газрын албан ёсны сайт

🧐Сургуулиудын албан ёсны хуудас

Хэн нэгний үгээр бус өөрөөсөө бага зэргийн хичээл зүтгэл гаргаж сургуулиа сайн судлаарай. Мөн тухайн сонгосон сургууль нь таны эзэмшихийг хүссэн мэргэжлээр хэр сайн мэргэжилтэн бэлтгэдэг талаар нэр хүндийг нь судлавал хамгийн чухал шүү.

#солонгостсурах #сургуульсонголт

10/06/2025

7 САРЫН ТОПИК ШАЛГАЛТ ХҮРТЭЛ 1 САР ЭРЧИМТЭЙ БЭЛДМЭЭР БАЙНА УУ?

🟢 TOPIK II (6-р түвшин) оноотой, туршлагатай багшаас ганцаарчилсан сургалт онлайнаар авч 7-р сарын TOPIK шалгалтад хүссэн оноогоо аваарай

🎓 Багшийн танилцуулга:

👩‍🏫TOPIK II – 6-р түвшинтэй

👩‍🏫Багш мэргэжилтэй

👩‍🏫Хариуцлагатай, туршлагатай

🟢СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

✅ 100% ганцаарчилсан хичээл

✅ Суралцагчийн хүссэн өдөр, цагт

✅ Сонсгол, уншлага, бичих, үгсийн сан, дүрэм – аль ч ур чадварыг сайжруулах боломжтой

✅ Шалгалтын форматтай уялдуулсан оновчтой бэлтгэл

✅ Бодит жишээ, дасгал ажил, шалгалтын тактик

👩‍🏫Онлайнаар 1:1 бэлдэж цаг, санхүүгээ хэмнээрэй

📆 TOPIK 7-р сарын шалгалтад амжилттай бэлдэх хамгийн сүүлийн боломж!
🕒 Цаг хугацаа хязгаартай – цөөн хүн авна!

📞 Холбоо барих: 🇰🇷010-8181-9049 , 🇲🇳7211-2988 дугаар болон 📧чатаар холбогдож сонирхсон мэдээллээ аваарай.

22/05/2025

Ганцаарчилсан онлайн сургалтын маань сурагч ийм мундаг👏🫠🫶Шинэ үг, дүрмүүдээ цээжилхэд хувь хүнээс хөдөлмөр, сахилга бат их шаарддаг даа✍🏻💪🏻

#солонгосхэл #онлайнсургалт
#ГАНЦААРЧИЛСАН

19/05/2025

ТОПИК шалгалтын түвшин бүрт тохирсон "мэдэж байх ёстой сэдэв"-үүдийг хүргэж байна. Хэрвээ гүнзгий 5, 6-р түвшний оноог зорьж байгаа бол харгалзах сэдвүүдийн хүрээнд нийтлэл уншиж ойлгодог, эх зохиох чадвартай болох хэрэгтэй гэсэн үг юм. Үүний тулд доорх сэдэв бүрээр холбоотой шинэ үг, илэрхийлэмж зэргийг давтах нь үр дүнтэй.

16/05/2025

👩‍🏫Сонсох хэсгийн 31, 32-р даалгавар нь харилцан яриаг сонсоод харилцагч тал нь нөгөө хүнийхээ яриаг дэмжих эсвэл эсэргүүцэх гэх мэтээр өөрийн байр суурийг хэрхэн илэрхийлж байгааг сонгох даалгавар байдаг.

👌Энэ даалгаварын хариулт хэсэгт дараах шинэ үгс орж ирдэг бөгөөд бүгдийг нь цээжилчихсэн байхад бүтэн оноогоо авах боломжтой.

#онлайнсургалт #солонгосхэл #한국어능력시험

Want your school to be the top-listed School/college in Seoul?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Seoul
05015

Opening Hours

Monday 06:00 - 21:00
Tuesday 06:00 - 21:00
Wednesday 06:00 - 21:00
Thursday 06:00 - 21:00
Friday 06:00 - 20:00
Saturday 06:00 - 20:00