12/05/2025
Сайн байцгаана уу?
Энэхүү хуудсыг маань дагаад удаан хугацаанд хүлээж байсан та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Их сургуулиа төгсөөд завгүй ажилчин ангийн гишүүн болсноос хойш эндээ мэдээлэл бичиж оруулах зай маань бүүр алсраад байлаа.
Бичвэрээс гадна Видео байдлаар хийж эхэлж байгаа хаягийг маань дагаад, Танилцуулга видео хийснийг маань үзэж сонирхоорой. Мөн ямар сэдвээр цаашид сонсож мэдмээр буйгаа комментоор үлдээвэл баярлах болноо.
•
WHAT.IS.INSIDE || Монгол Солонгост архитектурын мэргэжлээр ажиллахын ялгаа
• Архитектур • Солонгос • Монгол • Мэргэжлийн ялгаа •
18/07/2022
Сайхан наадацгаасан уу?
Нүүр номын Архитектор найзуудынхаа дунд нэг бяцхан судалгаа явуулъя. Сонгох хариулттай болохоор удахгүй байх. Бөглөж тус болоорой.
Баярлалаа 😊
Ажлын байрны судалгаа
Архитектур мэргэжлээр төгсөж ажиллаж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажлын байранд тавих шалгуур үзүүлэлтийн талаар суурь судалгаанд маань хамрагдаж байгаад бая...
18/01/2021
https://docs.google.com/forms/d/1VKb4LTmJgFeVStlAL81UCdEeLJcjuDbe2ks1oWL8vcQ/edit?ts=6000228f&gxids=7628
“Хот байгуулалтын салбарын дээд боловсрол”-ын талаарх санал асуулга
Сайн байна уу? Сайн байна уу? Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (KOICA)-аас Монгол улсад олон төрлийн хөгжлийг дэмжих төслүүд (ODA)-ийг хэрэгжүүлждэг бил...
05/01/2021
Хэдийгээр Солонгост компанид ажиллаад суралцаад явж байгаа ч буух газар, буцах улс минь Монгол юм болохоор он гарсаар эндэх үндсэн ажлынхаа хажуугаар мастерт хийсэн судалгаагаа өргөжүүлэх, дахин гүнзгийрүүлэн судлах, монголчилж орчуулах гэх мэт ажлуудыг амжуулж хиймээр санагдаж эхлэв. Гол нь миний энэ бодол 2021 оны эхний түрхэн хөөрөгдөл ч байж болох. Ер нь л хэн нэгэнд өөрийгөө гайхуулж, би ийм их юм уншдаг, ялдаг, мундаг, нэг ийм юм хийдэг хүн гэж харуулахаас илүү надад болоод бусдад наалдахуйц ямарваа нэг үр дүн гарч ирээсэй гэж хүсч байна. 2016 оноос хөтөлж ирсэн нүүр номын хуудсандаа нэг салхи оруулан, Солонгост ажиллах, гадны олон улстай хамтарч ажиллах талаар багахаан олж авсан туршлагаа хуваалцах санаа сэдэл бол төрөөд байгаа. Үүнийг нь ухаалгаар ашиглаж чадсан нэгэнд нь хоолоо олж идэх нүхэн гарц болно биз. Уншаад залхуурч хойш суусан нэгэнд нь өнгөрсөн жилийн карентиний үр бүтээлгүй өдрүүдийн үргэлжлэл болох биз.
Солонгост ирээд сурахад бол их давгүй газар гэж би зөвлөх байна. Мөрөөдөж сэтгэж, оюутны ширээний ард цаасан дээр архитектур хийхэд бол гадны томоохон орнуудын жишигт дөхөж очихуйц хөрс энд бий. Гэхдээ төгсөөд ажлын байран дээр гарах үед "нүнчи" гэгч алдартай соёлоос болоод өөрийн бодлыг нуух, дарах болон дээд албан тушаалтныхаа өнгө аяс, сонирхолд нийцүүлж ажиллах тохиолдол чамгүй олон. Ахлах чинь дизайны тал дээр чам шиг сонирхолгүй, "харалган" нэгэн бол, эрсдэл гаргаж нөгөө нэг хайрцаг, лего төлөвлөлтөөсөө, хэдхэн сонгодог материалаа сонгохоос татгалзахдаа бэлэн биш нөхөр бол за тэгээд БАИИИИИИИ!!!... за тэгээд цаашлаад баг дотор ийм нүнчи нь дэндчихсэн дуугарч чадахгүй хоолойгоо бариулсан нөхөд олшроод ирэхийн цагт дугарах хэцүү, байх хэцүү л дээ. Гээд бодохоор Солонгост удаан ажилламааргүй л санагддаг юм.
За тэр яахав. Та нар мэдэх билүү, гүй билүү. Би 2019 онд Инха их сургуулийг Архитектур, Хот төлөвлөлтийн мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед Магистрийн судалгаагаа “УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ОРОН СУУЦНЫ БҮСИЙН ХӨРШ ОРЧНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ҮНЭЛЭХ, ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРУУЛАХ НЬ” сэдвээр хийж байсан билээ. Харин өнөөдөр цаг ашиглаад богино хэмжээний хэд хэдэн судалгаа уншиж яваад уг судалгаанд ашиглаж байсан эрхмийн төстэй судалгааг олж хараад та нарынхаа нүдийг ч бас "мялаачих" санаатай чирээд ирлээ.
Тогтвортой хөгжил гэгч нь өөрөө их өргөн хүрээг хамарч салбар бүрийн хэмжээнд хөгжүүлэх шаардлагатай асуудал боловч миний хувьд Хот төлөвлөлтийн талаас ийнхүү сонирхон судалдаг билээ. Энэхүү хуудсыг минь дагагч танд бас хэрэгтэй мэдээлэл болно гэдэгт итгэж байна. Шинэ оны мэнд!
Urban sustainability assessment: An overview and bibliometric analysis
Following the recognition of the significance of urban areas for achieving sustainable development in the late 1980′s, first studies on ‘urban sustain…
03/12/2020
Солонгост Архитектур, Хот төлөвлөлтийн мэргэжлээр Магистрын зэргээ хамгаалж төгсөөд, мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж байгаатай холбоотой ярилцсан ярилцлагыг маань хүлээн авна уу. Сандраад оновчтой ярьж чадсан эсэхдээ эргэлзэж байгаа ч хэрэгтэй хүмүүст нь багахан тус болвол баярлах байна.
Дугаар 7. Ч. Ариунзаяа. Architect at JND.
Подкастын маань 7дахь дугаарт БНСУ-д 'Architecture / Urban planning' чиглэлээр магистраа хамгаалан одоо 'JND Architecture Design' компанид мэргэжлээрээ ажилл...
11/09/2020
14/14
조감도 буюу BIRD VIEW by SketchUp
3 хэмжээст зураглалыг нэг өнцгөөс авсан зураг ашигла гэж заадаг. Ингэхдээ материалыг тусгасан байж болох ч нэмэлт гэрэлтүүлэг, рендэр уншуулсан байж болохгүй гэдэг. Хэрвээ тийм засвартай зураг уралдаанд явуулвал автоматаар бүртгэлээс хасагддаг.
Энэ хүрээд Барилга архитектурын хэсгийн төлөвлөлт дуусч байна.
11/09/2020
13/14
Барилгыг хөндлөн болон босоо огтлолын хувьд аль болох нээлттэй орон зай төлөвлөж, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг бодолцон бага зайд хүрч очиж болохуйц байрлалд нийтийн эзэмшлийн талбайнуудыг байрлуулсан. Төв хэсгийн фоейг нээлттэй төлөвлөж, 2-р давхрын вестибюлийг тэлж өгснөөр байгалийн аргаар агаар сэлгэх, нарны ээвэрлэлтийг сайжруулах давуу талуудыг бий болгож байна.
11/09/2020
8/14
Төлөвлөлтийн хувьд спорт зал, фитнесс төв, ажилчдын хооллох танхим гэсэн үндсэн 3 бүсийг ойролцоо байрлаж болох функцуудын хамт нэг дор төвлөрүүлэн, заасан талбайн хэмжээний дагуу төлөвлөсөн. Ингэхдээ захиалагчийн зүгээс хүссэн гадна спорт талбайнуудтай холбогдох орц гарцыг нэмж төлөвлөж өгсөн. Гадна талбайн харагдац, зорчин ирэх хүмүүсийн харагдацыг бодолцон үзээд эзэлхүүний хувьд 2 болон 3 давхрын өндөртэйгээр төлөвлөсөн.
11/09/2020
7/14
Ландшафт төлөвлөлтийн хувьд бид энэ удаад энэ чиглэлээр мэргэшсэн хүнтэй хамтарч ажилласан. Эскизний хэмжээнд гадна талбайн тохижилт, зам талбайн төлөвлөлт, түвшнийг тодорхойлж өгсөн төлөвлөлтийг хийж өгдөг юм билээ. Ландшафт, рендэрийг Монголд бол архитекторууд өөрсдөө энэ хэсгийг төлөвлөдөг, уншуулж засварладаг бол Солонгост том хэмжээний төслүүд заавал тусдаа өөр компанитай хамтарч ажилладаг.
11/09/2020
6/14
Хөгжлийн бэрхшээлтэй ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд энэ барилгаар үйлчлүүлэх боломжийг бодолцон автомашины зогсоол, гол орцын хэсэгт түвшний зөрүүгүй/босгогүй төлөвлөлт, мөн давхар хооронд шилжих боломжтой цахилгаан шат, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөг төлөвлөсөн.