03/05/2026
💳 ЗЭЭЛИЙН ОНОО ГЭЖ ЮУ ВЭ? (СОЛОНГОСТ 🇰🇷)
Зээлийн оноо (신용점수) гэдэг нь таны мөнгөө буцааж төлөх чадварыг үнэлсэн 1–1000 хоорондын тоо юм.
👉 Оноо тань өндөр байх тусам:
✔ Зээл авахад амар
✔ Хүү бага
✔ Илүү их боломж нээгдэнэ.
Харин:
❌ Төлбөр хоцроох
❌ Хэт их зээл авах
❌ Зээлийн картын “лимит” дүүртэл ашиглах нь
➡ Оноог тань бууруулдаг
---
📱 ЗЭЭЛИЙН ОНООГОО ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
• Toss банк → “신용관리” хэсэг
• Kakao Pay → амархан шалгана
• Korea Credit Bureau (올크레딧)
• NICE Information Service (나이스지키미)
👉 Эдгээр нь бүгд таны жинхэнэ кредит оноог харуулдаг.
💡 ОНООГОО ЯАЖ ӨСГӨХ ВЭ?
✔ Төлбөрөө хугацаанд нь төлөх
✔ Кредит картаа 30–50% дотор ашиглах
✔ Олон зээл зэрэг авахгүй байх
✔ Тогтмол орлоготой байх
Зээлийн оноо бол таны санхүүгийн “нэр хүнд” юм😎
📩 Илүү мэдээлэл / зээлийн зөвлөгөө авах бол DM бичээрэй!
11/03/2026
D2, D4 визтэй оюутнуудад зориулсан хэрэглээний зээлийн үйлчилгээг байнгын үзүүлж байна🤗🤗
✅Түргэн шуурхай
✅Эрсдэлгүй, уян хатан нөхцөлтэй
27/09/2025
Солонгос оюутнууд ГАДААД ОЮУТНУУДАД ДУРГҮЙ ЮУ???🧐🤨
Солонгосын JTV телевизээр гадаад оюутнуудын хэлний бэрхшээлээс болоод үүсэж буй асуудлуудын талаар мэдээ гарчээ.
✅Мэдээнд нэг өнцгөөс "гадаад оюутнуудад зориулсан дугуйлан, секц ховроос гадна хичээл дээр багийн ажил хийхэд солонгос оюутнууд хэлний бэрхшээлээс болоод төдийлөн нэг баг болохоос зайлсхийдэг. Хэрэв гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагаа, дугуйлан зэргийн тоог нэмэхгүй энэ хэвээрээ байвал цаашид солонгост хилийн чанадаас ирж сурах оюутны тоо буурах эрсдэлтэй" гэсэн бол
✅нөгөө өнцгөөс "одоо сурч буй гадаад оюутнууд зүгээр л тоо дүүргэсэн төдий "чанаргүй" боловсрол эзэмшиж байна гэсэн асуудлыг хөнджээ.
👨🏻🎓Энэ талаар Солонгос оюутан ярилцлага өгөхдөө: "Үнэндээ хэлний бэрхшээлээс гадна багийн жинхэнэ гишүүн гэж үздэггүйгээс болоод багийн гишүүний хувиар найдаж даалгавраа хийхэд хэцүү байдаг" гэжээ.
💻Харин сэтгэгдэл хэсэгт "Өрсөлдөх чадвар байхгүй бол их сургууль алга болно шүү дээ. Юу бодож энд ирсэн юм",
"Засгийн газрын дэмжлэгийн мөнгөөр боссон хог мэт сургуулиудыг цэгцлэх хэрэгтэй",
"Солонгос хүүхдүүд Америкт очвол англиар чөлөөтэй ярьж, шалгалт өгч чадна шүү дээ, чадваргүй оюутнуудыг яагаад элсүүлдэг юм бэ" гэсэн сэтгэгдлүүд бичжээ.
Харин та юу гэж бодож байна🧐🧐
#Оюутан #бүрт #Санхүүгийн #БОЛОМЖ 🤩🤩
31/08/2025
ЗЭЭЛ АВАХ АМАРХАН 🤗🤗
#Оюутан #бүрт #санхүүгийн #боломж
27/08/2025
Шинэ хичээлийн жилд шинэ ”체험“ эхлүүлвэл ямар вэ🤓🤩
Оюутнуудад зориулсан хамгийн хэмнэлттэй фитнес🏃🏻♀️🏃🏻бол их сургуулийн фитнес. Солонгосын бүх их, дээд сургууль өөрсдийн оюутан, багш, ажилчдад зориулсан фитнес төвтэй бөгөөд сарын төлбөр нь 💰50.000 воноос эхлээд үнэ төлбөргүй хүртэл байдаг. Жишээлбэл, 🏢Сөүлийн их сургуулийн “campus gym” 3 сар membership нь ойролцоогоор 150,000 вон байдаг.
Нэг сарын 50.000вонын фитнес гэвэл тун боломжийн сонсогдож байгаа биз🤩🤩
Дараа гэж хойшлуулахгүй сургуулийнхаа фитнес заал руугаа заавал нэг “шагайгаад” үзээрэй😎🤩
#Оюутан #бүрт #Санхүүгийн #БОЛОМЖ Lucky Nest
31/07/2025
Сургалтын төлбөр, 🚍автобус, 🚊метро, хоол, 🏡байрны мөнгө гээд ар араасаа дараалсан олон зардлын хажуугаар мөнгө хуримтлуулах мэдээж амаргүй🤥😌 Гэвч бид яаж ийгээд л бүгдийг болгодог тийм үү😎 Тэгвэл оюутнууддаа санхүүгээ сайжруулах 6 зөвлөмжийг хүргэж байна🤗🤗
1. 💰 Орлого, зарлагаа хяна
Сард хэд орж, хэд гарч байгаагаа тэмдэглэж хэвших. Inflow & outflow-г ойлгосноор илүү ухаалаг хэрэглээ хийж чадна.
2. 🎯 Сарын төсөв гарга
Хоол, тээвэр, ном, үзвэр гэх мэт зардлын ангилал гаргаж, хязгаартай хэрэглээрэй.
3. 🏦 Хадгаламжийн зорилгоо тодорхойл
Жишээ: “1 жилийн дараа аялалд явах”, “шинэ зөөврийн компьютер авах”. Зорилго нь таныг урамшуулна🤩🤩
4. 📱 Санхүүгийн апп ашигла
Money Lover, Wallet, Mungun гэх мэт апп-ууд хэрэглээд орлого, зардлаа хялбархан хянаарай.
5. ☕️ Жижиг зардлыг ч хяна
Өдөр бүрийн кофе, хүргэлтийн хоол, гэнэтийн худалдан авалтууд бага багаар их мөнгө үрэхэд хүргэдэг.
6. 🎁 Хөнгөлөлт, урамшууллыг ашигла
Оюутны хөнгөлөлт, үнэгүй үйлчилгээнүүдийг идэвхтэй ашиглаж сурах.
#ОЮУТАН #БҮРТ #САНХҮҮГИЙН #БОЛОМЖ
29/07/2025
Өнөөдрийн 🔔сэрэмжлүүлэг мэдээг уншсан уу😃😃
Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ энгийн ярианы үгсээс арай өөрөөр бичигддэг шүү дээ🧐🧐 Тэгвэл өнөөдрийн сэрэмжлүүлэг мэдээний зарим үгийг хамтдаа орчуулцгаая🤗🤗
✅전역-Бүх дүүрэг🌇
✅무더위-бүгчим халуун🥵☀️
✅열대야-Шөнө халах🌃
✅야외활동-гадаа ажиллах, гадуур гарах🚶♀️
“Сөүлийн бүх хэсэгт 🥵🥵хэт халалт болон шөнийн халуун (тропик шөнө) үргэлжилж байна. Өдрийн цагаар гадаа үйл ажиллагаа🚶♀️хийхээс аль болох зайлсхийж, хангалттай хэмжээний ус ууж, амрах зэргээр эрүүл мэнддээ анхаарахыг хүсэж байна” гэжээ.
#ОЮУТАН #БҮРТ #САНХҮҮГИЙН #БОЛОМЖ Lucky Nest 🤗🤗
28/07/2025
Солонгосын халуун хэзээ “дуусах” вэ🥵
7 сарын сүүл хүртэл шөнийн температур 28 °C, өдөр нь 32–37 °C ☀️орчимд хэвээр байх төлөвтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймээс хэт халуун үед эрүүл мэндээ хамгаалж, аюулгүй байдлаа хангахын тулд дараах зүйлсийг мөрдөхийг зөвлөж байна🤗
☀️ Хэт халуун үед анхаарах зүйлс:
1. 🕶️ Нарнаас хамгаалах
• Өдрийн хамгийн халуун цаг (12:00–17:00) нарны тусгалаас зайлсхийх
• Гадуур гарах шаардлагатай бол:
• Нарны малгай🧢нарны шил😎,урт ханцуйтай нимгэн хувцас өмсөх🚶♀️🚶♀️
• Шаргал эсвэл цайвар өнгийн хувцас сонгох (бараан өнгө дулаан хадгалдаг)
2. 💧 Шингэн зүйл тогтмол уух
• Ус тогтмол уух (хөлсөөр алдсан усыг нөхөх)
• Цай, кофе☕️, хийжүүлсэн болон чихэртэй ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх (шээс хөөж, шингэний дутагдал үүсгэнэ)
• Давстай уусмал, амин дэмтэй ундаа хэрэглэх нь сайн
⸻
3. 🏠 Гэр, ажлын орчныг сэрүүн байлгах
• Хөшиг хаах, цонх онгойлгож агаар сэлгэх
• Агааржуулагч, сэнс (фэн) ашиглах
• Цахилгаан хэрэгслийг хэрэглэхгүй үед салгаж, халуун үүсгэх эх үүсвэрээс зайлсхийх
#Оюутан #бүрт #санхүүгийн #боломж Lucky Nest
13/06/2025
Хааяа цагийн ажил олдохгүй, 🚌автобусны ч мөнгөгүй болох үе оюутан болгонд байдаг шүү дээ😪.
💡Тэгвэл Солонгос улсад сурч буй оюутнууддаа зориулсан хэрэглээний зээлийн үйлчилгээг бид үзүүлж байгааг дуулгахад таатай байна🤗🤗
✅Барьцаагүй, найдвартай зээлийн үйлчилгээг ердөө 10-хан минутын дотор авч санхүүгийн асуудлаа шийдээрэй 🤩
13/05/2025
Солонгос дахь оюутнуудад зориулсан хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлж байна🤩🤩
✅Визний ангилал: D4, D2
✅Найдвартай, аюулгүй, уян хатан нөхцөлтэй
✅Зээлийн мэдээллийг манай пейж хуудас руу хандан аваарай🤗🤗