10/04/2020
БҮЛЭГ 2-12. ХҮҮХДИЙН ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ, СОНИУЧ ЗАНГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД СОНСОХ, ХҮРТЭХ МЭДРЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ АЖ
Мэдрэл судлалын үүднээс авч үзвэл 5 мэдрэлийн хөгжил нь хүүхдийн сониуч занд хамгийн их нөлөөлдөг аж.
Хүний 5-н мэдрэхүйн хөгжил нь 5 нас хүрхэд бүрэн бүрэлдэн тогтдог аж. Иймээс аль болох бага насанд нь 5-н мэдрэхүйг нь аль болох сайтар хөгжүүлэх нь зүйтэй юм.
• Дуугардаг тоглоомоор тоглуулах
• Уянгалаг хөгжим сонсох
• Зурагт ном уншиж өгөх
• Сэтгэхүйн тоглоомоор тоглуудлах
• Амьд ургамал гэртээ тарих
Зэрэг нь мэдрэхүйг хөгжүүлэхэд үр дүнтэй гэдэг боловч зөвхөн эдгээр зүйлсээр хязгаарлагдахгүй юм.
Хамгийн гол нь хүрээлэн буй орчноосоо амьд мэдрэмжийг мэдэрч сурах нь чухал юм.
Жишээлбэл жаргах наран, уудам талын сэвэлзүүр салхи, тэнгэрт гялалзах одод, мяралзан урсах гол горхины дуу зэрэг нь хүүхдэд жинхэнэ амьд мэдрэмжийг төрүүлдэг юм. Иймээс хүүхдээ дагуулан агаар салхин гарч эргэн тойрноосоо амьд мэдрэмжийг мэдрэхэд нь туслаарай. Заавал гэрээсээ гарахгүй байсан ч хүүхэдтэйгээ ярилцах, тэврэлдэн эрхлэлдэх нь ч хүүхдийн мэдрэхүйг сайжруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.
НЯЛХ ХҮҮХДИЙН СОНСГОЛ, ХҮРТЭХҮЙН МЭДРЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА
Мэдрэл судлалын шинжлэх ухаанд хүүхэд дөнгөж төрөнгүүтээ харах, сонсох, хүртэх, амтлах, үнэрлэх таван мэдрэхүйгээ ашиглаж эхэлдэг болохыг нээн илрүүлжээ.
0 настай нялх хүүхдийн харах мэдрэхүй бүрэн хөгжөөгүй байдаг учир аав, ээжийнхээ дууг болон эргэн тойрныхоо дуу авиаг танихын тулд сонсох мэдрэхүйгээ илүүтэйгээр ашигладаг. Сонсох мэдрэхүйг сайн хөгжүүлбэл ярианы хөгжил сайжирдаг байна.
ХҮҮХДИЙН СОНСОХ МЭДРЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЭЦЭГ, ЭХ НЬ ИНЭЭМСЭГЛЭН ЗӨӨЛӨН ӨНГӨӨР АЛЬ БОЛОХ ИХ ЯРИХ НЬ ЗҮЙТЭЙ АЖ.
2 настай хүүхэд эцэг, эхийнхээ дууны өнгөнөөс сэтгэл зүйг нь уншиж чаддаг болдог ба баяр баясгалантай, тайван тайван дуу хоолой нь хүүхдийн сониуч зан хөгжих, сэргэлэн цовоо байхад нөлөөлдөг байна.
ИЙМЭЭС ХҮҮХЭДТЭЙГЭЭ ҮРГЭЛЖ ИНЭЭМСЭГЛЭН, ДӨЛГӨӨХӨН ЯРИЛЦАЖ БАЙЦГААЯ.
ХҮРТЭХ МЭДРЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
0 – 2 насанд нь хүртэх мэдрэхүйг нь хөгжүүлсэнээр хөдөлгөөний эвсэл сайтай болдог аж. Нялх хүүхэд унтаж хэвтэх цаг нь урт боловч хүртэх мэдрэхүйг нь хөгжүүлэх үүднээс аль болох сайн тэвэрч байгаарай.
Мөн хүүхдээ тэвэрч унтуулахад орон дээр нь тавингуут сэрчээд байдаг нь хүүхэд эцэг эхийнхээ биеийн дулааныг үгүйлж, хүсэж байгаагийн илрэл юм. Иймээс хүүхдийг тэвэрч унтуулж байхдаа хэцүү гэж бодолгүй, хүртэх мэдрэхүйг нь хөгжүүлж байна даа гэж бодвол тийм ч хэцүү санагдахгүй л болов уу.
ТЭВРҮҮЛЖ УНТАХАА БОЛЬСОН ТОМ БОЛСОН ҮЕД НЬ ТОЛГОЙГ НЬ ИЛЭХ, ТЭВРЭХ, НУРУУГ НЬ ИЛЖ УНТУУЛАХ ЗЭРГЭЭР АЛЬ БОЛОХ БИЕД НЬ ЭЕЛДЭГЭЭР ХҮРЧ ХАРЬЦАХАД ХҮҮХДИЙН ТАРХИНД АЗ ЖАРГАЛЫН ДААВАР ИЛҮҮ ИХЭЭР ЯЛГАРДАГ ТӨДИЙГҮЙ БУЛЧИНГИЙН ХӨГЖИЛ НЬ ИДЭВХИТЭЙ ЯВАГДДАГ ГЭНЭ ШҮҮ.
/4 Хүрчээд ингээд нялуурч эрхэлдэг хүүхэд энд бас бнаа бн/🥰