Future Japan

Future Japan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Future Japan, .

Future Japan | Япон хөтөч

✅5000+ хүний виз мэдүүлсэн туршлага
💯 Найдвартай | 💯Recommended
🇯🇵x🇺🇸 -аас онлайнаар ажилладаг
☎️ 🇲🇳99141251 🇺🇸319 204 7423
/Хаанаас-Хаашаа явах хүсэлтэйгээ бичин эхлээд чатаар мэдээлэл аваарай 👩🏻‍💻/

30/06/2026

Японы визний элчингийн төлбөр үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан манай төв аялагч нартаа зориулан үйлчилгээний төлбөрөө хямдрууллаа. Японы визний талаар чат бичин мэдээлэл авах буюу 9914-1251 дугаараас мэдээлэл аваарай.

Та аяллаа бүү хойшлуулаарай☺️🇯🇵✈️

27/06/2026

Японы элчингийн төлбөр 5 дахин нэмэгдсэн байгаа.

Харин цахим виз 6 сарын 29-ний өглөө хүртэл материалаа бэлдээд манайх руу явуулвал нэмэгдээгүй үнээр мэдүүлэх боломжтой байна.

Сүүлийн 3 сар дотор Япон явахаар төлөвлөж байгаа бол яараарай. /300к төгрөг орчим хэмнэгдэнэ./

Чат бичээд мэдээлэл аваарай.📩

20/06/2026

"7 сарын 1-нээс хэрэгжүүлэхээр өчигдөр баталжээ."

🇯🇵Япон улс гадаадын иргэдийн визийн хураамжийг 48 жилийн дараа анх удаа нэмлээ.

Японы Засгийн газар 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа гадаадын иргэдэд олгох визийн хураамжийг тогтоосон тогтоолд өөрчлөлт оруулж, хураамжийг нэмэхээр шийдвэрлэлээ.

Шинэ хураамж:
Нэг удаагийн виза: 3,000 иен (66,000₮) → 15,000 иен (330,000₮)
Олон удаагийн виза: 6,000 иен (132,000₮) → 30,000 иен (660,000₮)

Жич: Манай улсын хувьд үүн дээр нэмээд VFS төвийн хураамж мөн нэмэгддэг.
https://www.jiji.com/jc/article?k=2026061901087&g=pol

Photos from Future Japan's post 06/06/2026

Бид Япон болон АНУ-аас онлайнаар ажилладаг ба Япон болон Америкад хэлний бэлтгэлд сурахад туслах, дэлхийн хаана ч амьдарч буй Монгол хүмүүстээ бүх улсын аяллын визний зөвлөгөө үйлчилгээг үзүүлж байна. Манай чатаар холбогдож мэдээлэл аваарай. ✈️🌍 📍🇺🇸

17/05/2026

📰 АНУ-ын Визний Бондын талаар

2026 оны 4-р сарын 2-ноос АНУ-ын Төрийн департамент Монгол паспорт эзэмшигчдэд B-1/B-2 (аяллын болон бизнес) виз олгохдоо шинэ нөхцөл тавьж эхэлсэн билээ. Энэ нь хаанаас визэнд орох нь хамаагүй ба Монгол улсын паспорттой л бол энэ журамд хамрагдах юм.
Энэ журам эхэлснээс хойш манай агентлагаар мэдүүлсэн үйлчлүүлэгчид мөн барьцаа тавихыг шаардагдсан байгаа.

Бонд гэж юу вэ?
Виз Бонд нь буцаагддаг мөнгөн барьцаа юм. Виз эзэмшигч АНУ-ын дүрэм журмыг сахин хугацаандаа гарвал мөнгө бүрэн буцаагдана. Бондын хэмжээг $5,000, $10,000, эсвэл $15,000-ын аль нэгээр тогтоох ба тухайн дүнг консулын ажилтан ярилцлагын үед шийдвэрлэнэ.
Манай үйлчлүүлэгчид $5,000 болон $10,000-ыг барьцаа тавих нөхцөл тавигдсан ба Японоос мэдүүлсэн үйлчлүүлэгчид амжилттай визээ авсаар байна. Монголоос мэдүүлсэн зарим үйлчлүүлэгчид бондоо төлөхгүйгээр энэ удаа аяллаа хойшлуулах болсон.

Виз бонд төлсөн тохиолдолд олгогдох визний нөхцөл
Бонд төлж виз авсан тохиолдолд дараах хязгаарлалттай. Виз нь нэг удаагийн орох эрхтэй (single entry), хүчинтэй хугацаа нь зөвхөн 3 сар, АНУ-д байх дээд хугацаа нь 30 хоног. Бонд төлсний дараа ч татгалзах тохиолдол байна.

Төлбөрийн процесс
Бондыг ярилцлагын дараа консулын ажилтны зааврын дагуу л төлнө. АНУ-ын Сангийн яамны албан ёсны Pay.Gov системээр төлбөр хийгдэх ба гуравдагч этгээдийн вэбсайт ашиглах нь хатуу хориотой. Ярилцлагаас урьдчилаад төлсөн мөнгийг буцаан олгохгүй.

Бонд хэзээ буцаагддаг вэ?
Бонд автоматаар буцаагдах нөхцөл гурван хэлбэртэй. Нэг, виз эзэмшигч хугацаандаа АНУ-аас гарсан тохиолдолд. Хоёр, виз хүчингүй болтол АНУ руу огт аяллаа эхлүүлээгүй тохиолдолд. Гурав, АНУ-ын боомтод нэвтрүүлэхгүй татгалзсан тохиолдолд.

Бонд төлөхөөс татгалзвал юу болох вэ?
Бонд төлөхөөс татгалзах нь визний татгалзал (refusal) биш юм. Тиймээс өргөдөл гаргагч хүн дараа дахин виз мэдүүлэх боломжтой. Гэхдээ дахин мэдүүлэхдээ шинэ DS-160 маягт бөглөх, шинэ MRV хураамж төлөх, өмнөх өргөдлийн талаар үнэн зөвөөр тэмдэглэх шаардлагатай. Өмнөх кейсийг нуувал худал мэдээлэл өгсөн гэж тооцогдон байнгын виз хориглол үүсэх эрсдэлтэй.

Албан ёсны эх сурвалж
Дэлгэрэнгүй мэдээллийг travel.state.gov, U.S. Embassy Mongolia (mn.usembassy.gov) сайтуудаас үзэх боломжтой.

Future Japan нь Японоос болон Монголоос мөн Энэтхэг, Непал, Герман зэрэг улсуудаас АНУ-ын виз мэдүүлсэн бодит туршлагатай.
Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол DM-ээр холбогдоно уу.

13/05/2026

Америкад сурах мөрөөдөл гэхээсээ илүү англи хэл сурах мөрөөдөл маань мөрөөдөл хэвээрээ үлдэх шахсан юм. Японд олон жил амьдрахдаа англи хэл сурах юмсан гэж байнга боддог ч, англи хэл сурахгүй байлаа гээд хоолой дээр тулсан хэрэгцээ байдаггүй байсан болохоор өөрийгөө хүчилдэггүй байсаар өдий хүрчихсэн.

Энэ хооронд онлайнаар Филипин багштай ярианы хичээл хийх, Монгол багшаар онлайнаар дүрэм заалгах гээд янз бүрээр үздэг байлаа.Филипин багшаас нарийн дүрэм асуухаар хэл зүйн талаас тайлбарлаж чаддаггүй, өөрсдийн практикаар л сурснаараа ярианы хичээл ордог санагдсан учраас Филипинд сурах бол чөлөөтэй ярьдаг болсны дараа яриагаа л сайжруулах зорилгоор явсан нь дээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байлаа.

Харин өнгөрсөн жил Америк руу аяллаар явахдаа, ер нь Америкад ирж англи хэл сурая гэж шийдсэн. Японд буцаж ирээд Америкийн оюутны визээ аваад Японоос Америк руу нүүх процесс 2 сар хүрэхгүй хугацаанд л болоод амжсан юм.

Америкад ирээд хичээл эхэллээ. Яг үнэндээ би Америкийн хэлний сургуулийг доогуур үнэлэж байсан. Гэтэл багш нар нь хэл шинжлэлээр бакалавраас дээш зэрэгтэй өөрсдөө 3-аас дээш гадаад хэл мэддэг залуухан Америк багш нар бүр үндсээс нь англи хэлийг заадаг.Англи хэлийг жинхэнэ орчинд нь сурна гэдэг энэ байхдаа л гэж бодож байна. Би Америкад сураарай гээд рекламдаж байгаа юм шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ сургалт бол надад 100% таалагдаж байгаа нь үнэн.

Гэхдээ бүх зүйл ийм амар бишээ, Япон шиг гадаад оюутнууд сургуулиасаа гадуур ажиллах эрх байхгүй. Зөвхөн сургууль дээрээ л ажил байвал ажиллана. Мөн Америкийн виз хатуу. Аяллын виз мэдүүлэхэд ч хүртэл өндөр дүнтэй барьцаа тавьдаг боллоо.

Хэлний сургуульд виз мэдүүлэхэд барьцаа тавих шаардлагагүй байгаа ч, Америкийн элчингийн хувьд үнэхээр энэ хүн англи хэл сурах зорилготой юу, хэлээ сураад Япон юмуу, Монгол руугаа буцах уу гэж харсан хүмүүст л виз өгдөг.

Энэ олон даваануудыг ойлгоод над шиг Америкт хэлний бэлтгэлд сурая гэж бодож байгаа бол манайхтай холбогдоорой. 💬

Нээрээ, манай сургууль мэргэжил олгох коллеж болж өргөжиж байгаа учир хэлний бэлтгэлээ дуусгаад тэтгэлэгтэй хямд дүнгээр коллежид ч элсэх боломжтой болж байгаа.

Future Japan,Eggyh

05/05/2026

Америк дахь хэлний сургуулийн зуны семестэр өнөөдөр эхэлж байна.
Seattle болон Utah-д байрлах хэлний сургууль маань өөрсдийн коллежээ өнгөрсөн 4 сард нээсэн баяртай мэдээтэй👏

Коллеж болон хэлний бэлтгэлд энэ жил 8/31 нд эхлэх намрын элсэлтэнд бүртгүүлэх боломжтой байгаа ч Америкийн элчингийн цаг (УБ-д) 8/19 хамгийн наана байна. Тиймээс 2027 оны 1 сарын өвлийн элсэлтэнд одооноос бүртгүүлэх боломжтой бна. Чат бичээд мэдээлэл аваарай.

Want your school to be the top-listed School/college?

Telephone