26/04/2026
ШИНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИАР ТҮГЭЭМЭЛ ЭМНҮҮДИЙН ӨРТӨГ 1.6 ДАХИН ӨСӨХ ҮҮ?! 💊 2026 оны 4-р сарын 24.
Японы Төлөөлөгчдийн танхимын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хороо 2026 оны 4-р сарын 24-нд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн чухал нэмэлт өөрчлөлтийг баталж, улсын эрүүл мэндийн зардлын бүтцэд томоохон өөрчлөлт хийх эхлэлийг тавилаа. Улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй эрүүл мэндийн зардлыг бууруулах зорилготой энэхүү хуулийн төсөл ирэх долоо хоногийн эхээр Төлөөлөгчдийн танхимаар бүрэн батлагдах төлөвтэй байна.
Насжилт өндөр эрүүл мэндийн салбар ачаалал жил ирэх бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан доорхи хуулийн шинэчлэл яригдаж байна.
🧾 Шинэчлэлийн гол заалтууд
Энэхүү хуулийн гол өөрчлөлт нь “OTC-тэй (Over the counter-буюу жоргүй олгох эм) төстэй эмүүд” буюу жороор олгодог боловч эмийн сангаас шууд авах боломжтой эмүүдэд нэмэлт төлбөр ногдуулах явдал юм.
Энэ нь яаж үйлчлэх гэвэд ойролцоогоор 1,100 төрлийн эмийг эмнэлэгт хандалгүй өөрсдөө авдаг болно. Ингэсэнээр өвчинтөнүүд эмийн үнийн 25% өөрсдөө төлөх юм.
Мэдээж эмзэг бүлгийг хамгаалах тухай дурьдаж эмчилгээний хүртээмжийг хадгалах үүднээс хүүхдүүд, архаг болон хүнд өвчтэй хүмүүсуй иргэдэд үзүүлэх нөлөөг зохих ёсоор харгалзан үзнэ гэж мэдэгдсэн байна.
Хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимаар батлагдсаны дараа зөвлөхүүдийн танхим руу шилжиж засгийн газар 2027 оны 3-р сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Энэхүү шинэчлэл хэрэгжвэл өдөртутмын эмийн зардал өсөж, хөнгөн өвчний үед иргэд өөрсдөө илүү төлөх шаардлагатай болж эмнэлэгт хандах нь өмнөхөөс багасна. Харин эмзэг бүлгийг хамгаалах зохицуулалт давхар хэрэгжмх төлөв харагдаж байна. Энэ өөрчлөлтийн талаархи үзэл бодол? Мөн Монголын эрүүл мэндийн салбар эмийн хүртээмжтэй харьцуулвал?
(Мэдээний эх сурвалж ANN news)
2026.4.26 Нагояа хот