Промеч робот инженеринг ХХК

Промеч робот инженеринг ХХК Bio-Inspired robotics. Automation.

News.
11/10/2023

News.

Tại cuộc họp giữa các nhà sản xuất, đề thi ABU Robocon 2024 của nước chủ nhà Việt Nam đưa ra đã nhận được đánh giá rất tốt từ các nước và vùng lãnh thổ trong khu vực.

16/03/2023

ChatGPT болон GPT 4 нь угтаа жаахан тусдаа ойлголт.🤯

GPT гэж юу вэ?

Generative Pre-Trained Transformer

Урьдчилан бэлтгэгдсэн Бүтээлч Хувиргагч 🤖

Өгөгдлийг ойлгож оновчтой хариу өгөхийн тулд “Deep learning-Гүн сургалт” хэмээх машин сургалтын техникийг ашигладаг маш том хэлний загвар. Технологийн хувьд хэлний бүтцийг тайлж, ойлгох зориулалтаар бүтээгдсэн “хувиргагч” хэмээх нэртэй нэг төрлийн мэдрэлийн сүлжээн дээр суурилдаг.

Энэхүү хувиргагч нь маш их хэмжээний өгөгдөл /олон тооны ном, нийтлэл, өгүүлэл, судалгаа, хүмүүс хоорондын цахим харилцаа хүртэл үүнд багтана/ дээр ажилладаг бөгөөд тэр бүхний хоорондох холбоо, зангилааг тайлах зорилгоор бэлтгэгджээ. /Transformer-Хувиргагч/

Товчхондоо бол та нэг асуулт асуухад таны өмнөөс маш хурдан хугацаанд өгөгдөлд нь байгаа бүх агуулгыг боловсруулан бэлтгээд тохирох хариултыг өгөх үүрэгтэй компьютер юм. /Pre-Trained-Урьдчилан бэлтгэгдсэн/

Гэхдээ компьютер гэхээр л заавал тийм модон, уянгын халил байхгүй, уран зохиол ойлгохгүй гэсэн үг биш. Машин эдгээрийг ч гэсэн “гүн-сурах” боломжтой. Тэрээр шүлэг бичиж чадна. Дуу зохиож чадна. Хэрэв өгөгдөл нь байвал ая ч зохиож, зураг ч зурах боломжтой. /Generative-Бүтээлч/

Ялангуяа хүнтэй хэрхэн хүн шиг харилцах вэ гэдэг тал дээр GPT-г хөгжүүлж болно. Тийм ч учраас CHAT гэдэг нэрийг өмнөө тавьжээ. /ChatGPT/

Тэгэхээр GPT бол цаад технологи нь, мөсөн уулын доод тал буюу үл харагдах хэсэг нь. Харин ChatGPT бол тэрний нэг хэсэг гэхдээ сонирхол татахуйц ил харагдах жижиг хэсэг нь юм. 🧊

OpenAI-ийн хувьд маркетингийн зорилгоор ChatGPT-г бүтээсэн гэж хэлж болно.

Тиймдээ ч гэрлийн хурдаар ТРЕНД болсон. ⚡

1 сая хэрэглэгчтэй болохын тулд NETFLIX 3.5 жил зүтгэсэн бол Твиттер 2 жил жиргэсэн.

Харин Chatgpt ердөө 5 л хоножээ.

Одоогоор хэрэглэгчдийн тоо 100 саяыг аль хэдийн даваад байна. Яг одоо би танд энэ мэдээллийг хүргэхдээ хүртэл ChatGPT ашиглаж сууна. Хялбарчлал болон хурдын хувьд Google-тэй харьцуулахад хол илүү гэдгийг дурдъя.

Тэгвэл ChatGPT-гийн бүтээгч болох OpenAI өнөөдөр чухал нэгэн мэдэгдлийг хийлээ. 📢

Тэд ChatGPT-гийн цаад технологийн илүү хөгжингүй хувилбар болох GPT-4-ийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Гэхдээ үүнийгээ ChatGPT-дээ ч бас ашиглах аж. Гэхдээ үнэтэйгээр.

Зураг хүлээн авч ойлгох, хариулт өгөх боломжтой болж буй GPT 4 нь эхний ээлжид сарын 20 долларын үнэтэй ChatGPT Plus хэрэглэгчдийн хүртээл болох юм байна. Одоо бидний хэрэглэж буйгаас 8 дахин их үгийн санг боловсруулах чадалтай. Бараг 50-100 хуудсыг гэсэн үг.

OpenAI шинэ хувилбарын аюулгүй байдал талыг илүү түлхүү хөгжүүлсэн гэдгээ мэдэгдээд байна. Гэсэн хэдий ч буруу мэдээлэл өгөх магадлал байхгүй биш гэдгийг бас “онцлон” анхааруулж байна. ⚠️

ChatGPT-гийн үнэгүй хувилбар нь GPT-3 хэмээх загварын өчүүхэн хэсэг нь юм.

GPT-3 нь 175 тэрбум параметртэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хиймэл оюуны хэлний загварын ашиглах материал илүү өргөн гэсэн үг. Таны асуултад хариулах өгүүлбэрийн эхний үгний дараагийн үг нь юу байвал илүү тохиромжтой вэ гэдэг дээр боломжит хувилбарууд санал болгох нь энэ параметрийн тооноос хамааралтай. Харин GPT 4-ийн параметр нь 100 их наяд буюу өмнөхөөсөө 500 дахин их ажээ.

Тэгвэл хулганы бяслаг болох ChatGPT-гийн цаана нуугдах GPT-4 хэнд хэрэгтэй вэ? 🧀

Энэ технологийг хэрэглээ болгох гигант компаниудад.

GPT-4 өнөөдрөөс Микрософтийн Бинг хайлтын системд хүч нэмж буйгаа мэдэгджээ. Технологийн гигант Микрософт нь OpenAI-д 10 тэрбумын хөрөнгө оруулсан юм.

Тэгэхээр Бинг одоо дийлдэхгүй болох нь ээ. Харин Google убба яах вэ?

Гүүглэддэг биш ЖиПиТиддэг болох гээд байдаг.

Хиймэл оюун хөгжүүлэлтээр тэргүүлж байсан Google-ийн хувьд хариу болгож Bard хэмээх харилцдаг роботыг зарласан ч тэр нь Жеймс Веббийн талаар муухай алдаж олны шүүмжлэлд өртөөд авсан билээ. 🪐

Хамгийн анхны харь гаргийн зургийг Жеймс Вебб авсан гэж хариулсан нь угтаа 2004 онд анхны харь гаргийн зургийг өөр дурангаар авсан алдарт одон орончийг гомдоосон явдал болсон юм.

Харин GPT 4-ийн хувьд Duolingo, Stripe, Khan Academy гэх мэт боловсролын компаниудтай хамтран ажиллах болсноо шинээр зарлажээ. Тэгэхээр хэл сурах, хөрөнгө оруулах, хичээлээ ойлгох илүү хялбар болох нь ээ.

OpenAI-ийн бадрангуй нэг тал нь хиймэл оюуныхаа кодыг хөгжүүлэгч нарт харамгүй нээж, харилцан ашигтай солилцоод улам хөгжүүлээд байгаа юм. Угаасаа нэрийг нь хар л даа. OpenAI-Нээлттэй Хиймэл Оюун kk. 🔎

OpenAI-ийн алсын харааг харцгаая: Бид GPT-гээр тоноглогдсон хэрэглүүрүүд/application/ хүний амьдралыг илүү хялбарчлаасай, хүн төрөлхтнийг дараагийн түвшинд аваачаасай гэдэгт итгэдэг. 💎

Ер нь маш олон технологийн компаниуд GPT хиймэл оюуныг ашиглаж эхлээд байгаа бөгөөд энэ нь олон хүний ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ, олон хүнийг ажилгүй болгох асуудлыг аль хэдийн хөндөөд эхэлсэн.

Хөгжилтэй жишээ нь энэ тухай сонссон багш нар хичээл дээрээ, эсвэл шалгалтад бэлдэхдээ ChatGPT-г ашиглахгүй байхыг зөвлөөд байгаа.

Харин та юу гэж бодож байна?

Эсвэл аль хэдийн хичээл дээрээ ашиглаад эхэлчихсэн үү? 🧠

28/02/2023
To create a robot that I myself, the creator of the robot can feel alive and intelligent. Hiroshi Ishiguro. Prof. at Osa...
14/12/2022

To create a robot that I myself, the creator of the robot can
feel alive and intelligent. Hiroshi Ishiguro. Prof. at Osaka University.

What is our understanding of building robots?

Роботыг бүтээх үедээ роботыг бүтээгч би өөрөө амьд, оюун ухаант гэдгээ мэдрэх нь чухал юм. Осакагийн Их сургуулийн профессор Хироши Ишигүро

Робот бүтээх талаар бидний ойлголт юу вэ?

ABU Robocon-2022 ШУТИС-МехТС туршилт.  RGB and Depth /гүний/ камер ашиглан бөмбөгний суурийн координатыг тодорхойлж авто...
10/11/2022

ABU Robocon-2022 ШУТИС-МехТС туршилт. RGB and Depth /гүний/ камер ашиглан бөмбөгний суурийн координатыг тодорхойлж автоматаар буудаж буй хэсэг. Бичлэгийг доорхи линкээр орж үзээрэй.

https://youtu.be/L0609ISvvCw

ШУТИС-ийн дипломын ажлын word загварын файлыг Latex-ийн ерөнхий зориулалтын загварт оруулах ажил дууслаа. Одоо бие даалт...
26/10/2022

ШУТИС-ийн дипломын ажлын word загварын файлыг Latex-ийн ерөнхий зориулалтын загварт оруулах ажил дууслаа. Одоо бие даалтын болон курсын ажил, дадлагын тайланг энэ загварт оруулчихвал ч.

https://www.overleaf.com/project онлайн латтекс компилятор

LaТех-ийн давуу талуудыг дурдвал:

*Энэ бол зүгээр л текст; хэн ч таны файлыг засах боломжтой
*Формат буюу хэлбэржүүлэлтийн талаар санаа зовох хэрэггүй, бүх зүйл автоматаар хийгддэг. (Жиш: Гарчиг болон хуудасны дугаар, хүснэгт болон зургын жагсаалт, дугаарлалт гэх мэт зүйлс автоматаар үүсдэг)
*Бичиг баримтыг чанарын өндөр түвшинд бэлтгэдэг.
*Математикийн тэгшитгэлүүд, тэмдэгтүүдийг оруулхад хялбар
*Нэгэнт сурсан бол илүү хурдан бөгөөд илүү ойлгомжтой болно (жишээ нь, word програмд нэг лавлагаа оруулахад хэт олон үйлдэл шаарддаг бол LaTeX-д \label \ref бичиглэлийг ашиглан заасан байрлалд ишлэл орууулах боломжтой.
*Мэдээжийн хэрэг хамгийн том давуу тал нь ашигласан материалын жагсаалт (Reference - Ном зүй) үүсгэх нь өөр ямарч програмтай харьцуулхааргүй хялбар.

LaTeX бол 1985 онд Америкийн компьютерийн мэргэжилтэн Лесли Лампортын TeX бичгийн системд нэмэлт болгон бүтээсэн үнэгүй програм хангамжийн багц юм. Энэ нь техникийн болон шинжлэх ухааны баримт бичгийг үйлдвэрлэхэд зориулагдсан хэрэгслүүдийг өөртөө агуулдаг. LaTeX нь шинжлэх ухааны баримт бичгүүдийг дамжуулах, хэвлэн нийтлэх де факто стандарт болоод байна.

This is what I proposed in my research work in 2019 and now become a possible idea to mimic the musculoskeletal system i...
01/10/2022

This is what I proposed in my research work in 2019 and now become a possible idea to mimic the musculoskeletal system into mechanical linkages.

D.Batbaatar and H. Wagatsuma A Proposal of the Kinematic Model of the Horse Leg Musculoskeletal System by Using Closed Linkages

Jim Usherwood from the Royal Veterinary College, UK, discusses his recent JEB Commentary: Legs as linkages: an alternative paradigm for the role of tendons a...

15/04/2022
Улаан лооль хураах роботын хөгжүүлэлт. 2017 он Япон улс, Китакиүшү хот.
02/05/2021

Улаан лооль хураах роботын хөгжүүлэлт. 2017 он Япон улс, Китакиүшү хот.

住所

Hibikino, Wakamatsu, Kitakyushu
Kitakyushu-shi, Fukuoka

電話番号

+818095138255

ウェブサイト

アラート

Промеч робот инженеринг ХХКがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

ショートカット

共有する

カテゴリー