Little dream

Little dream 私たちは、モンゴルの子どもたちが、未来にゆめと希望を持って暮ら せる社会を目指して、彼らに日本で様々な体験をしてもらい、新し い可能性を発見するきっかけになることを願っています

🇲🇳🇯🇵Бага сургуулийн сурагчдад зориулсан танин мэдэхүй, сургалт, аялал хосолсон 'Хэл соёлын дадлага 2026 - Хаврын хөтөлбө...
04/05/2026

🇲🇳🇯🇵Бага сургуулийн сурагчдад зориулсан
танин мэдэхүй, сургалт, аялал хосолсон 'Хэл соёлын дадлага 2026 - Хаврын хөтөлбөр' амжилттай зохион байгуулагдаж, хамрагдсан багш сурагчид маань сурсан мэдсэн зүйлсээ бусаддаа тайлагнан хуваалцлаа.👩‍🏫📚

Өмнөх ээлжийн сурагчдын залгаа холбоо, дараа ээлжийн сурагчдын үлгэр жишээ болон хөтөлбөртөө хариуцлагатай, амжилттай хамрагдсан багш сурагчдадаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье! 👏👏👏

🩵Үргэлж дэмжин, нэгэн зорилгоор хамтран хэрэгжүүлдэг Номт наран сургууль
болон AYUMI Japanese Language School
хамт олондоо талархал илэрхийлэе!🤓

Мөрөөдлөө бодит болгоё
Little dream

🇯🇵🌸Хичээлийн шинэ жил🌸🇯🇵Японд сургууль, цэцэрлэгийн босго алхаж буй бяцхан багачууддаа болон анги дэвшин суралцаж байгаа...
07/04/2026

🇯🇵🌸Хичээлийн шинэ жил🌸🇯🇵
Японд сургууль, цэцэрлэгийн босго алхаж буй бяцхан багачууддаа болон анги дэвшин суралцаж байгаа хөөрхөн дүү нартаа 'Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!'
Мөн мэргэжлийн коллеж, их дээд сургуулиахаа үүдийг нээн шамдан суралцах залуучууддаа сурлагын өндөр амжилт хүсэе! 📖🧑‍🎓👩‍🎓📚

Өнөөдрийн амжилт бол өнгөрсөн хичээл зүтгэлийн чинь үр дүн, ирээдүй одооноос......
今日の成果は過去の努力の結果であり、未来はこれからの努力で決まる

🎼Хигаши хакозаки бүсийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг 'Дуу хөгжимийн наадам'-д монгол соёл, урлагаа сурталчилан ...
26/01/2026

🎼Хигаши хакозаки бүсийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг 'Дуу хөгжимийн наадам'-д монгол соёл, урлагаа сурталчилан 2 дох жилдээ оролцож байна. Өмнө жил морин хуурч Ган-эрдэнэ хуурын эгшигээр япончуудыг уяраасан бол энэ жил 5-р ангийн сурагч Мишээл 'Цагаан уул цэцэг' дуугаар ая дууны мэнд хүргэлээ. Хариуцан бэлдэж аяыг эгшиглүүлсэн төгөлдөр хуурч Байгалаадаа талархлаа🎶

Little Dream

🇲🇳Сурагчдадаа өвлийн амралтын мэнд хүргэе! 🇯🇵Японд 1 сарын 7 ноос жилийн сүүлийн улирал буюу 3-р улирлын хичээл эхэллээ....
10/01/2026

🇲🇳Сурагчдадаа өвлийн амралтын мэнд хүргэе!
🇯🇵Японд 1 сарын 7 ноос жилийн сүүлийн улирал буюу 3-р улирлын хичээл эхэллээ.

Та нартаа дуулгах гоё нийтлэлтэй📚
Бид хөтөлбөр бүрийн төгсгөлд аяллаа дүгнэн тэмдэглэл хөтөлж, зохион бичлэгийн уралдаан явуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн уралдаанд
Номт-Наран сургуулийн 5А ангийн сурагч М.Итгэлтийн зохион бичлэг шалгарсан билээ👏👏👏Ингээд Итгэлтийхээ дурсамж дүүрэн аяллын тухай та нартаа сонордуулая😺

****************************

Аялал хүн бүрийн амьдралд дурсамж бэлэглэдэг. Энэ зохион бичлэгтээ би тухайн аяллын долоо хоногийг хэрхэн өнгөрүүлсэн, ямар дурсамжтай мөчүүд төрсөн тухай өгүүлэх болно. Аяллын эхний өдөр бид бүгд танилцаад бүтээл хийгээд, далай тэнгисийн амьтадыг үзэхээр явсан. Их сонирхолтой байх гэж бодоод би маш их догдолсон. Бид далайд ямар их гоё амьтад байдгийг мэдэж, танилцсан. Хоёр дахь, гурав дахь өдрүүд хамгийн их идэвхитэй адал явдалтай байсан. Бид амьтны хүрээлэн орж мэддэггүй амьтадтайгаа танилцаж аваад, үдээс хойш Фүкүока цамхаг орсон. Би өндрөөс айдаг айдастайгаа нүүр тулж өндөрт гарсан. Тэндэхийн хажуудах гамшигаас урьдчилан сэргийлэх төв орж өөрийгөө хэрхэн аюул гамшигаас урьдчилан сэргийлэх зүйлүүдийг сурав. Гуравдах өдөр бол япон сургуульд явах анхны өдөр. Хичээлээ жоохон ойлгохгүй байсан ч монгол сургуулиас юу өөр юм байна гэдгийг мэдэж авсан. Мөн метронд сууж газар доогуур аялан, сумогийн иддэг уламжлалт хоолыг идсэн.
Дөрөв дахь өдөр сүүлийн япон сургуульд явах өдөр сургуульдаа явчихаад халуун саунд орж хөлсөө гаргаж, гоё мэдрэмж авсаан.
Сүүлийн 3 өдрийг одоо дурьдая. Бид юката өмсөж японы цайны ёслолоор аялсан. Нээрээ өөрсдөө цай чанаж ууж үзсэн. Мөн давхар хэлэхэд цайны ёслол их дүрэм журамтай юм билээ. Тэрний дараа шинжлэх ухааны музей орж нарны аймгуудын тухай хичээлд суусан.Дээрээс нь кино театр орж сансар огторгуй, орд гариг эрхэсийн тухай зөндөө их мэдээлэл авч шинжлэх ухаан гэдгийг тэр чигээр нь мэдэж авсан. Сүүлийн чөлөөт өдөр буюу 6 дахь өдөр чөлөөт өдөр болхоор тоглоомын төв орж ядартлаа тоглосон доо. Тэрний дараа анимэ дэлгүүр орж япон хүүхэд болгон шимтэн уншдаг манга ном авсан.Гэр бүл ангийхандаа чихэр амттан аваад 6 дахь өдөр дууслаа. 7 дахь өдөр онгоцны буудал явж эх орондоо очно доо.

Дүгнэлт: Энэ аялалд байгалийг үзэж харах биш мэдлэгтэй болгох гэж аяласан гэдгийг ойлгосон. Мөн энэ аялал завгүй мөчүүдээс минь чөлөөлж, хором мөч бүрийг сонирхолтой болгосон аялал байлаа. Эцэст нь хэлэхэд аялал бол амьдралд маш их дурсамж үлдээх зүйл юм.

🇲🇳🇯🇵 Номт наран сургууль  AYUMI Japanese Language School бидний хамтран зохион байгуулсан📍Япон сургуультай танилцаж, тур...
10/12/2025

🇲🇳🇯🇵 Номт наран сургууль AYUMI Japanese Language School бидний хамтран зохион байгуулсан
📍Япон сургуультай танилцаж, туршлага судлах
📍Япон соёл заншилаас суралцах
зорилготой намрын ээлжит хөтөлбөр амжилттай явагдаж дууслаа.
Сурагчдын харилцаа, хандлага, биеэ даах чадварыг япон соёлоор дамжуулан хөгжүүлж, тэдний мэдлэг, туршлагын цар хүрээг тэлэх зорилготой бага сургуулийн сурагчдад зориулсан хөтөлбөрт
🏫Номт-Наран сургуулийн 6 сурагч, 1 багш амжилттай хамрагдлаа.
Энэ удаагийн хөтөлбөрөөр сурагчид маань өөрсдийн сургуулиа танилцуулан, монгол үндэсний бүжиг дуугаар япон сурагчдын сонорыг мялаан сургуульдаа бэлэг барьлаа. 👏👏👏Хэдийгээр богино хугацаа ч гэсэн япон хүүхдүүдтэй тохой нийлүүлэн сууж найзлан дурсамжтай өдрүүдийн ард баярын нулимстай саллаа😅
Өмнөх ээлжинд хамрагдсан сурагчдын залгаа, дараа ээлжний сурагчдын үлгэр жишээ болон хөтөлбөртөө хариуцлагатай, амжилттай хамрагдсан 6 сурагчдаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье! 💕

Мөрөөдлөө бодит болгоё
Little dream

🇲🇳✈️🇯🇵Бидний хичээл, сургалт, аялал амжилттай үргэлжилсээр...
26/11/2025

🇲🇳✈️🇯🇵Бидний хичээл, сургалт, аялал амжилттай үргэлжилсээр...

📣Япон сургууль, багш, сурагчдын хувьд томоохон зохион байгуулалт, хичээн чармайлт шаардсан ажлын үр дүн намар болон хавр...
01/11/2025

📣Япон сургууль, багш, сурагчдын хувьд томоохон зохион байгуулалт, хичээн чармайлт шаардсан ажлын үр дүн намар болон хаврын спорт наадмаар биелэлээ олдог.👭👫👭👫
Сургууль, багш, сурагчдын хамтын ажиллагаа, эв нэгдлийг эрхэмлэж, бүгдээрээ хамтран нэг зорилгод хүрэхийг эрмэлздэг Японы боловсролын соёлыг илэрхийлдэг.
Ингээд нартаа японы спорт наадмын тухай товч мэдээлэл хүргэе!

Японы спорт наадам (運動会)
📍Түүх
Японы спорт наадам нь 1874 онд (Мэйжигийн 7 он) Тэнгисийн цэргийн офицеруудын сургуулийн зохион байгуулсан “Өрсөлдөөнт наадам” хэмээх арга хэмжээнээс эхэлсэн гэж үздэг. Энэ нь биеийн хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хичээлээр дамжуулан боловсрол олгон Англи багшийн удирдлага дор зохион байгуулагдсан байна. Үүний дараа Мэйжигийн үеэр их, дээд сургуулиудаас бага сургууль хүртэл өргөжин тархаж, Дэлхийн нэгдүгээр дайны дараах “улс орноо хүчирхэгжүүлэх”, мөн Дэлхийн хоёрдугаар дайны үеийн “цэргийн сургалт” зэрэг цаг үеийн нөхцөл байдлыг дамжин өнөөгийн хэлбэртээ хүрчээ.

📍Онцлог
Японы спортын баяр нь нээлт, хаалтын ёслолын үеэрх жагсаал, багуудын уриа хашхиралттай өрсөлдөөн, багийн гимнастик зэрэг хамтын тэмцээнүүд, мөн бүх сурагчдын оролцоо зэрэг нь гайхалтай сэтгэл огшоом зохион байгуулалттай ба эцэг эхчүүд болон өвөө эмээ нарт үзэх боломж олгодогоороо онцлогтой.

🔸Багийн тэмцээн төвтэй: Олс таталт, буухиа, морин тулалдаан, багийн гимнастик зэрэг хамт олонтойгоо хамтран гүйцэтгэдэг олон төрлийн тэмцээн бий.

🔸Бүх нийтийн оролцоо: Спортод тийм ч сайн биш хүүхдүүдийг ч оролцуулан, сургуулийн боловсролын нэг хэсэг болгон бараг бүх сурагчийн оролцоог үндсэн нөхцөл болгон авч үздэг.

🔸Зохион байгуулалт: Нээлт, хаалтын ёслолын үеэрх жагсаал болон өнгөөр хуваагдан өрнөдөг уриа хашхиралттай өрсөлдөөн нь спортын баярын уур амьсгалыг бүрдүүлдэг чухал элемент юм.

🔸Өрсөлдөөн ба хамтын ажиллагааны тэнцвэр: Хувийн төрлийн тэмцээнд хувь хүний чадварыг хөгжүүлэхээс гадна, багийн төрлийн тэмцээнүүдээр “эв нэгдлийг эрхэмлэх” сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдол өгдөг.

15/10/2025
📚Энэ удаагийн уншлагын цагаар ' Хамрын нүхний тухай яриа' гэсэн хамрын тухай 🥸мэдлэг олгох  онц сонирхолтой номыг сонгон...
05/10/2025

📚Энэ удаагийн уншлагын цагаар
' Хамрын нүхний тухай яриа' гэсэн хамрын тухай 🥸мэдлэг олгох онц сонирхолтой номыг сонгон авч 1-р ангийн сурагчдыхаа сонорыг мялаалаа.

Японы бага сургуульд сууж үзэн мэдлэг, туршлага хуримтлуулаад буцсан монгол сурагчдыг сургууль нь ийнхүү нийтэлжээ🤓Монго...
05/09/2025

Японы бага сургуульд сууж үзэн мэдлэг, туршлага хуримтлуулаад буцсан монгол сурагчдыг сургууль нь ийнхүү нийтэлжээ🤓

Монголоос Япон сургуулийг зорин ирж хамт хичээллэж , өдрийн хоол бас хамт идээд богино хугацаанд дурсамжтай цагийг өнгөрөөсөн Энх-Үжин, Энхлүүн 2тоо баярлалаа. Тэд баярласан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлээд буцлаа хэмээн нийтэлжээ🤗

🍵Цайны ёслол Японы цайны ёслол нь ойролцоогоор 1200 жилийн өмнө хятадаас үүдэлтэй японд дэлгэрсэн соёл юм.  Уг соёл нь з...
05/07/2025

🍵Цайны ёслол
Японы цайны ёслол нь ойролцоогоор 1200 жилийн өмнө хятадаас үүдэлтэй японд дэлгэрсэн соёл юм.

Уг соёл нь зочиноо дайлахын зэрэгцээ үйлдэл бүрээрээ хүндэтгэлээ илэрхийлэх нарийн дэг жаягтай. Угаас япончууд өөрийгөө дарж, бусдыг хүндлэн эвтэй аж төрдөг нь энэ заншилаас тод харагдна.

Цай чанах үеийн арга барил, дэг журам ба уух үеийн арга нь үгийг үйлдэлээр илэрхийлж буй хүндлэл ажээ.
Мача буюу нунтаг япон цай нь хүний биед тустай ургамал бөгөөд гашуун амттай тул уухын өмнө тухайн улирал цаг үеийг илэрхийлэх амттан идэж бэлднэ.
Уух үеээр ёсолгоо явагдаж, аягаа 2 удаа эргүүлсний дараагаар цайгаа хүртдэг нь аяганы хээг амандаа тааруулалгүй зөрүүлж буй хүндлэл аж.
Уусны дараагаар мөн японыг илэрхийлэх амттан иднэ. Бид монгол дээлнийхээ энгэрт эд зүйлсээ хийж авч явдаг шиг япончууд юуката эсвэл кимоногийхоо ханцуйнд хийнэ.
Үндэсний соёл заншилаа дээдлэн хүндэлж үр удамдаа уламжлан үлдээж буй японы арга ухаан гайхалтай бахдам.

Сурагчдыхаа танин мэдэж сурч авсан зүйлсийг та нартайгаа хуваалцлаа.

Little dream

日本文化のひとつ、茶道体験です。
地域の方々に浴衣の着付けをしていただき、茶道のお作法を習いました

住所

501 L-Place Kaizuka, Kaizuka Danchi
Fukuoka-shi, Fukuoka
8120052

営業時間

月曜日 09:00 - 17:00
火曜日 09:00 - 17:00
水曜日 09:00 - 17:00
木曜日 09:00 - 17:00
金曜日 09:00 - 17:00
土曜日 09:00 - 17:00

電話番号

+817091999001

ウェブサイト

アラート

Little dreamがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

その学校に問い合わせをする

Little dreamにメッセージを送信:

ショートカット

共有する