Германд сурч буй тэмдэглэл

Германд сурч буй тэмдэглэл

Teilen

Германд сурч, ажиллахыг хүсч буй хүмүүст өгөх зөвлөгөө

19/04/2022

Германы их сургуулиудын элсэлтийн “сезон” эхэлсэнтэй холбогдуулан хамгийн хэрэгтэй ДӨРВӨН вебсайтыг хүргэе.

Сургуулийн хөтөлбөр хайх
1. https://www2.daad.de/.../stu.../international-programmes/en/
ДААД-ын энэ портал дотор Германд элсэлт авч буй сургуулиудын бараг ихэнх хөтөлбөрүүдийн тухай маш цэгцтэй, ойлгомжтой мэдээллүүд авч болно. Бас хуудасны баруун талд байх шүүлтүүрийг нь тохируулаад зөвхөн англи хэл дээрх, эсвэл зөвхөн Герман хэл дээрх хөтөлбөр, мөн зөвхөн аль нэг мужид сургууль хайх боломжтой.

2. https://www.mastersportal.com/countries/11/germany.html
Мастерын хөтөлбөр хайж байгаа бол энэ сайт их зүгээр. ДААД-ынхтай адил мөн шүүлтүүрээ тохируулж байгаад хайх боломжтой.

Тэтгэлэг хайх
Дахин дахин бичээд л байгаачлан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ сургууль хайхаасаа өмнө олох хэрэгтэй шүү. Учир нь маш олон тэтгэлэг зөвхөн тухайн нэг сургуульд, аль нэг мэргэжлийн чиглэлд, эсвэл зөвхөн зорилтот бүлгүүдэд зориулсан байдаг. Мөн ДААД зэрэг томоохон тэтгэлгийн сангууд оюутнуудыг эхлээд тэтгэлэгт тэнцэх эсэхийг шийдэж байгаад, дараа нь сургуульд нь материалыг нь явуулдаг.

3. https://www2.daad.de/.../en/21148-scholarship-database/
ДААД Scholarship Database-д зөвхөн ДААД гэлтгүй өөр зөндөө олон янзын тэтгэлгүүдийг маш ойлгомжтой ангилж хийсэн байгаа.

4. https://www.stipendienlotse.de/datenbank.php
Германы боловсролын яамны энэ сайт бас тэтгэлэг хайхад их зүгээр, миний мэдэхийн хамгийн өргөн мэдээллийн сантай тэтгэлгийн хайлт.

За тэгээд энэ жил сургуульд материал явуулж байгаа хүмүүстээ амжилт хүсье!
Хөл хорио энэ тэр дуусаад, хичээлүүд кампус дээр ороод эхэлчихсэн учраас энэ жилийн оюутнууд их азтай байх байхаа.

14/04/2022

Зарын чанартай пост ❗️

Сайн байцгаана уу? 🤠

Уншигчид дотор мань Au-pair хөтөлбөр сонирхож байгаа, хэлний А2-В1 Zertifikate-тай охид залуучууд мань бидэнтэй Танилцуулага, Lebenslauf- болон захиатайгаа холбогдоод ороод ирээрэй.

7сарын сүүлээр Au-pair хайж байгаа маш сайн айл байгаа шүү. 😇😇😇

Үнэ төлбөргүй холбож өгөх юм шүү 😉🤭

Photos from Германд сурч буй тэмдэглэл's post 02/04/2022

Будапештаар аялсан тэмдэглэл

Анх энд оюутан болчихоод ийш тийшээ зөндөө аялах төлөвлөгөөтэй байсан ч коронагийн нэг хоёр жилд хөл хорионы улмаас Германаас бараг гарсангүй дээ. Тэгээд Европын улсуудаар хорио цээр гайгүй болсныг “тэмдэглээд” өнгөрсөн долоо хоногт Унгарын нийслэл Будапешт хотоор найзуудтайгаа хамт 3 хоногийн бяцхан аялал хийгээд ирлээ.

Германд олон нийтийн газар заавал амны хаалт зүүсээр байгаад бүр дасчихсан чинь, Будапештад тэрийг нь халчихсан, гадуур маскгүй явахаар нээх сонин “шалдан” мэдрэмж төрөөд байсан ккк

02/04/2022

☺️☺️ Сайн байцгаана уу? Нийтлэл бичээгүй нилээн удсан болохоор өмнө нь компьютер дээрээ бичээд хадгалчихсан байсан нэгэн хэрэгтэй нийтлэлээ энэ удаад оруулчихъя. 🙋🏻‍♀️

🇩🇪“Германд ирсний дараа юу чамайг хамгийн их гайхшруулсан бэ?” гэдэг асуултыг энд сурдаг гадаад оюутнуудаас асуухад дуу нэгтэйгээр “бичиг цаасны асуудал” 😵‍💫😵‍💫 гэж хариулдаг. Энэ тухай өмнө нь дурдаж байсан ч бага зэрэг дэлгэрүүлээд бичье гэж бодлоо. Учир нь анх ирээд иймэрхүү жижиг сажиг юман дээр маш их бухимддаг 😵учир өмнө нь жаахан төсөөлөлтэй болчихвол ирсний дараа арай гайгүй тусах байх.
🤷🏻‍♀️ Германд ирэхээс өмнөх миний төсөөлөл бол Герман бол Европын хамгийн баян, өндөр хөгжилтэй орон юм чинь технологийн хөгжил сайн байгаа, төрийн албаны хүнд суртал гэдэг юмыг аль хэдийн халчихсан биз гэх мэтийн юм байсан. 😳 Гэтэл ирсний дараа төсөөлснөөс огт өөр байсан. Цахим систем байтугай, ихэнх ажил “заавал” цаасан дээр явагддаг.
✔️ Хүн болгонд оноогдсон шуудангийн хайрцаг байх бөгөөд байсхийгээд л банк, хотын захиргаа, даатгал гэх мэт газруудаас захиа ирнэ. Чухал бичиг баримтуудыг хаяж болохгүй учир аваад хадгалаад л байх хэрэгтэй. Би чинь ганц бие оюутан хүн гэхэд л нэг жилийн дотор том зузаан хавтас дүүрэн цаас цуглуулсан байгаа юм чинь.
✔️ Банкны гүйлгээ хийхэд 2-3 хоног шаардлагатай. Монголд бол нэг данснаас нөгөө данс руу гүйлгээ хийхэд 5 минут ч хүрэхгүй хугацаа шаарддаг байсан болохоор анх ирээд гүйлгээ хийх цаг хугацааагаа сайн төлөвлөж чадахгүй нэлээн бухимддаг байсан.
✔️ Банкны данс нээлгэхэд хамгийн багадаа 2 долоо хоног, заримдаа нэг сарын хугацаа шаардлагатай. Эхлээд банк руугаа утсаар залгаж цаг товлоно, багадаа 7 хоногийн дараа цаг өгнө. Тэр цаг дээр нь бүх бичиг баримтаа А, Б-гүй бүрдүүлж очоод амжилттай болвол дансаа нээгдтэл дахиад хэд хоног хүлээнэ. Амжилтгүй болвол дахиад 7 хоногийн дараа цаг авна. (Би нэг удаа сургуулийн тодорхойлолтоо мартаад оччихсон чинь дараа долоо хоногт дахиад ирээрэй гэсэн шүү, уг нь хажууханд принтертэй газар олоод хэвлүүлчихэд л болох байсан юм) За тэгээд 7 хоног орчмын дараа данс нээгдэхээр шуудангаар эхлээд картны пин код ирнэ. Дахиад 2-7 хоногийн дараа карт нь ирж нэг санаа амарч байгаа юм даа.

✔️Оюутны хаалттай данс бол ёстой ярих ч юм биш. Би бүр Deutsche Bank руу 4 удаа шуудангаар материалаа явуулаад бүтээгүй, аз болж манай хотын Sparkasse хаалттай данс нээдэг болж таарч нэг аврагдаж байсан. Гэхдээ сүүлийн үед Fintiba, N26 зэрэг онлайн банкууд хаалттай дансны үйлчилгээ нэвтрүүлсэн, тэднийг хэрэглэхэд нэлээн хялбар гэж оюутнууд хэлж байна лээ.

✔️Оюутны виз анх удаа авахад жинхэнэ “алаан” болсон. Би нэг сар нааш цаашаа нэлээн явж, олон шөнийг хотын захиргааны гадаа сууж өнгөрүүлэн байж визээ авсан байдаг. Гэхдээ манай ангийнхны дунд хэдэн сараар, бүр жил хүлээж байж оршин суух эрхээ авсан хүмүүс ч бий. Ангийнхаа олон оюутнуудад тохиолдсон нийтлэг, бичиг цаасны асуудлын тухай бичье.
Гадаад оюутнууд санхүүгийн баталгаа болгож хаалттай дансыг Германы банкинд нээлгэх ёстой. Тэр үе шатыг давчихлаа гэж бодьё. Ирсэн хойноо гадаадын иргэн харъяатын газар буюу хотынхоо захиргаан дээр байрныхаа гэрээ болон бас бус бичиг баримтыг авч очоод бүртгэл хийлгэх ёстой. Өө нээрээ тэнд очихын тулд цаг авах ёстой бөгөөд манай хотын хувьд мэйл бичсэний дараа дор хаяж 2-3 сарын дараа цаг өгнө. За тэгээд 3 сарын дараа очиж нэг юм бүртгэлээ хийлгэнэ дээ. Тэр хугацаанд бүртгэл хийлгээгүй болохоор нэгдүгээрт хаалттай дансаа идэвхжүүлж чадахгүй, түүнээсээ болоод хэрэглээний мөнгөгүй болно, хоёрдугаарт оюутны картаа идэвхжүүлж чадахгүй, номын сангийн болон сургуулийн бусад үйлчилгээг авах боломжгүй зэрэг нэлээн үйл явдлууд өрнөнө.
Гэхдээ иймэрхүү орчинд хүрээд ирэхээр хүн өөрийн эрхгүй ажлаа нарийн төлөвлөж, бас юманд уужуу тэвчээртэй хандаж сурдаг юм байна лээ.

💪💪

Photos from Германд сурч буй тэмдэглэл's post 06/09/2021

🍚 Сүүтэй будааг ингээд Германчууд шиг савлаад Монголдoo зарвал бас хөөрхөн бизнесийн санаа байгаа биз? 😉😉

28/04/2021

Германчуудын ном хадгалах, хямгадах соёл ёстой биширмээр юмаа! 1943 онд хэвлэгдсэн ном номын санд бүрэн бүтнээрээ, он цагийн эрхэнд шарласныг эс тооцвол ганц ч хуудас нь урагдаагүй, хэн ч дээр нь юм бичиж сүйтгээгүй байж байна гээд бод доо 🤩🤩

Photos from Германд сурч буй тэмдэглэл's post 17/04/2021

УБ-т гадуур явж байхад Христийн сүмийн хүмүүс ирээд шашны тухай баахан юм ярьдаг байсан даа, тэгсэн чинь сая нэг Солонгос эмэгтэй ирснээ гэнэт “Есүс удахгүй таныг аврах болно” гэнэ ээ, гайхаад “айн??” гэсэн чинь “бурхан бидэнд хайртай гэдгийг мэднэ биз дээ” гэхээр нь аан мэднэ ээ л гэлээ 😅😅

Гэснээс гадаа цэцэг ногоо дэлгэрээд ёстой гоё байна шүү, амралтын өдөр болоод ч тэр үү цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс зөндөө байна.

15/04/2021

Өдийд зуны семестрийн хичээл эхлээд, энэ гудамжаар зөрөх зайгүй болтлоо оюутнууд холхилддог байсан чинь одоо хов хоосон болжээ ...

Photos from Германд сурч буй тэмдэглэл's post 14/04/2021

🇩🇪Германчуудын хайртай хаврын хүнс: Spargel/Asparagus/Хэрээн нүд

🌿🌱Хавар болоод шинэ жимс ногоонууд их гарахтай зэрэгцээд дэлгүүрийн лангуунуудаар дүүрэн өрөөстэй байх хэрээн нүд өөрийн эрхгүй анхаарал татна. 🤤Монгол эрчүүд цуйванд нугасгүй байдаг шиг Герман эрчүүд чанасан аспарагус+хайлуулсан масло+чанасан төмс+гахайн маханд учиргүй дуртай 😋 юм билээ. Германчууд жилдээ 125,000 тонн хэрээн нүд иддэг гэсэн статистикийг харвал ямар их дуртайг нь ойлгох байх.

🎶🎹Spargel дагуулж хаврын улирал ирэв үү🎵🎤
😇Spargelzeit буюу хэрээн нүдний улирал 4 дүгээр сард эхэлж яг 7 сарын 24-нд дуусдаг (энэ өдөр нь Христийн шашны нэг чухал өдөр гэсэн). 📃Ресторанууд энэ үеэр бүр тусгайлан меню гаргана. Голдуу Hollandaise гэх соустай хамт иддэг бөгөөд Riesling, Weissburgunder зэрэг 🍷🍶цагаан виногоор даруулна.

⚪️💚Хэрээн нүд нь цагаан болон ногоон өнгөтэй байдаг боловч хоорондоо чанарын хувьд нэг их ялгаагүй, гагцхүү ⚪️цагаан нь газрын доор боловсорч гүйцдэг бол 💚ногоон нь газрын дээр ургаж, фотосинтез явуулснаар ногоон өнгөтэй болдог аж. Германчууд болохоор арай зөөлөн, гашуун амт багатай гэж үзэн ⚪️цагааныг нь голцуу сонгож хэрэглэдэг бөгөөд түүнийгээ “цагаан алт” хэмээн нэрийдэх нь ч бий.
🤨Германчууд их дуртай байдаг шалтгаан нь ямартай ч шим тэжээл арвин байдагтай нь холбоотой байх. 🤫Бас монголчуудын хувьд бууз баншийг голцуу гэр бүлээрээ тойрч сууж байгаад хамт хийдэг болохоор дурсамжтай, nostalgic байдаг шалтгаанаар дуртай байдагтай адилхан германуудад ч бас хүүхэд байхдаа хэрээн нүд хальсалж, гэрийнхэнтэйгээ амтархан идэж байсан дурсамж нь нөлөөлдөг байх гэж таамаглаж байна.

😉Нэгэнт хоол ярьсных хэрээн нүдээр хийх жинхэнэ Герман хоолны жорыг хуваалцая.
🍀4 хүний порц:
- 2 кг цагаан аспарагус (яагаад ч юм германаар жор хайхаар ийм их хэмжээтэй хийхээр л гарч ирж байна)
- 2 халбага масло
- 1 халбага элсэн чихэр, давс
🍝Соусанд:
- 4 өндөг
- 2 халбага нимбэгний шүүс
- Давс, Перец
- 225 гр масло
- 3 халбага ус
🍽Таваглахдаа нэмээд:
- 700 гр төмс
- 8-12 хэрчим хиам/ гахайн утсан мах

Хэрээн нүдээ хальсалж, булцуутай дээд талын хэсгийг болон доод талаас нь бага зэрэг хэрчиж салгаад, усанд хийж 15 минут буцалгана. Дараа нь масло, давс, элсэн чихрээ хийж хутгаад дахин 10 минут буцалгана. Аспарагусаа чанаж байх хоорондоо төмсөө хальсалж, 15-20 минут зөөлөртөл нь чанана.
Соусаа хийхдээ өндөгний шарыг нимбэгний шүүс, давс, перецтэй хольж сайтар хутгана. Маслоо хайруулын тавганд хийж дөнгөж хайлуулахтай зэрэгцэн 2 халбага хүйтэн ус хийгээд, өндөгнийхөө шарыг бага багаар нэмнэ. Ингэхдээ зөөлөн гал дээр, соусаа өтгөрөх хүртэл нь тасралтгүй хутгах хэрэгтэй.
Ингээд л боллоо. Чанасан хэрээн нүдээ усыг нь сайн шүүгээд тавгалж, хажууд нь чанасан төмсөө, хэрчим хиамтай тавьж дээрээс нь соусаа асгана.

13/04/2021

🤔 Докторт сурах уу, эс сурах уу?

Мастерын хөтөлбөрөө дуусгах дөхөж буй оюутнууд бидний хувьд цаашид ажил хайх уу, эсвэл үргэлжлүүлээд докторт (Ph.D) сурах уу гэдэг том асуулттай нүүр тулгардаг юм байна.
🙄 Мастерын хөтөлбөр угаасаа богинохон (ихэнхдээ 4 семестр байдаг) болохоор 3-р семестр эхлэхийн өмнө оюутнууд голдуу шийдвэрээ гаргачихсан байдаг нь анзаарагдлаа. 🤲🏻 Докторт үргэлжлүүлж сурахаар шийдсэн оюутнуудыг хараад байхад голдуу бакалавраа төгсөөд нэлээн хэдэн жил ажиллачихсан, 📚академик орчин л ер нь надад яг тохирох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс байх шиг байна. Харин бакалавраа төгсөөд шууд, эсвэл ганц хоёр жил болоод л мастерт орж ирсэн хүмүүсийн хувьд 💪🕵️‍♀️ажлын талбар дээр гарангаа жаахан туршлага хураах сонирхолтой байдаг болтой.

🤗🤗 Мастераа энэ жил төгсөж байгаа болон докторт сурч буй оюутнууд энэ сэдвээр саяхан нэг семинар хийсэн юм. 🤓Тэндээс ойлгосон зүйлсээ энд хуваалцая.

🧑🏻‍🏫 Мастераа төгсөөд ажлын туршлага хуримтлуулах, эсвэл докторт сурах эсэх нь тухайн хүний өөрийн сонирхлоос, 🕵️‍♀️ мөн сурч байгаа чиглэлээс ихээхэн хамаарах учраас шууд аль нэг нь зөв гэж хэлэхэд хэцүү.

👨🏻‍🏫 Мастераа төгссөнийхөө дараа ч гэсэн үргэлжлүүлээд судлагаа хийхийг хүсч байгаа эсэхээ мэдэхгүй 😫 байгаа бол их сургуульд судалгааны туслахаар хэсэг ажиллаж үзэхийг Францад доктор хамгаалж буй оюутан зөвлөж байна лээ. 👍 Мэдээж тэр хугацаандаа аль чиглэлээр судалгаа хийхээ илүү тодорхой болгох хэрэгтэй байх.

👩‍🏫 Анхнаасаа судлаач болохыг чин сэтгэлээсээ хүсээгүй, 🥺 докторт сурахыг зүгээр л “Б” төлөвлөгөөндөө оруулчихсан байж байгаад эхэлсэн оюутнуудын хувьд явцын дунд шантрах, 😭 урам зориггүй болох, цаашлаад сэтгэл зүйн хүнд асуудлуудтай нүүр тулах явдал нэлээн элбэг байдаг ажээ.

👩‍🏭 Олон жил инженерээр ажиллаж байгаад 36 настайдаа ☺️ улс төр судлалаар докторт сурч эхэлсэн оюутны жишээ их сонирхолтой санагдсан. Нэр хүндтэй, томоохон компанид олон жил ажилласан ч ажилдаа сэтгэл хангалуун бус байсан болохоор томоохон өөрчлөлт хийхээр зориглосон нь түүний хувьд нэлээн сайнаар эргэжээ. Судлагааны ажил 📖📊 түүнд маш их баяр баясгалан өгдөг гэдгийг ойлгосон гэсэн.

🧑🏻‍💼 Докторт сурахыг боловсролын зэрэг гэхээс илүү нэг төрлийн бүтэн цагийн ажил бөгөөд таны гол карьер болох зүйл 🙃 гэдгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа шийдвэрээ гаргах хэрэгтэй.

🙅🏻‍♀️ Хэрвээ мөнгө 🤑💵 их хурааж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг бол докторт сурах нь тийм ч зөв сонголт биш бололтой. Хамгийн гол нь хийж байгаа судалгаанаасаа таашаал авч, тэрүүгээрээ амьдардаг хүмүүсийн л сонгох зам гэнэ дээ.

👨🏻‍💻 Германд докторт сурч байгаа оюутнуудын хувьд хичээлийн хуваариа өөрсдөө зохиож, өөрөө өөрийгөө чиглүүлэх маягаар 😒😎маш их бие даасан байдлаар суралцдаг. “Гэртээ очоод Netflix үзэх үү, эсвэл артикель унших уу гэдэг 100% өөрөөс чинь л хамаарна, чамд хэн ч юу ч хэлэхгүй” гэж докторт сурдаг нэг найз маань хэлж байсан юм.

🤦🏻‍♀️ Докторт сурч байгаа оюутнуудын хувьд сэтгэл санааны хямралд орох нь хэвийн зүйл. Маш удаан хугацааны турш “бөмбөлөг” дотор амьдарч, өөр юманд анхаарал хандуулах боломж гардаггүй учраас нэлээн ганцаарддаг. Ер нь мастерт сурахад ч гэсэн иймэрхүү асуудал тулгарч байгаа, 😢 ялангуяа хөл хорионоос үүдэлтэйгээр хүмүүстэй уулзах нь цөөрсөн болохоор. Өмнө нь номын санд, эсвэл сургуулийн Мензад хоол идэх үеэрээ ангийнхаа найзуудтай янз бүрийн сэдэв, онолын тухай хоорондоо байнга мэтгэлцэж, санаа солилцдог байсан болохоор арай л гайгүй байдаг байсан.

👩‍🏫 Докторт сурч эхлэхийн өмнө (материалаа явуулах үедээ) судалгааны төлөвлөгөө (4-15 хуудас орчим; Research Proposal+Research Plan) бэлэн болгосон байх ёстой. Гэхдээ цаанаасаа санхүүжилттэй тэтгэлэгтэй хөтөлбөрүүдийн хувьд ямар сэдвээр судалгаа хийхийг нь заагаад өгчихдөг болохоор 📖📒судалгааны төлөвлөгөө асуухгүй байх нь бий. 🤫 Дашрамд дурдахад нээрээ иймэрхүү “цалинтай” докторын хөтөлбөрүүд Европд нэлээн элбэг байдаг. Германд улс төр судлалаар жишээ нь сард 1000, 1500 еврогийн цалинтай хөтөлбөрүүд харагддаг.

👩🏻‍🔬Докторын хөтөлбөрийг дуусгах стандарт хугацаа нь 3 жил байдаг. Гэхдээ яг энэ хугацаандаа дуусгах нэлээн амаргүй, хүмүүс голдуу 😨 4-5 жилийн дотор дуусгадаг. Түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бол 3-3.5 жилийн дотор дуусгахыг шаарддаг. Мастерт хийж байсан судалгаагаа үргэлжлүүлээд докторт хийсэн хүмүүс л цагт нь дуусгаж чаддаг гэнэ.

🤷🏻‍♀️ Төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн их сургуульд ажиллах эсвэл хувийн болон төрийн байгууллагад зөвлөхөөр ажиллах нь түгээмэл байдаг. Яг үнэндээ өөр салбарт ажил олоход тийм ч амаргүй байдаг.

Нэг иймэрхүү л юмнууд ойлгож авлаа. Ямар ч байсан ирээдүйд докторт сурахаар төлөвлөж байгаа хүмүүст хэрэгтэй зөвлөгөө болох байх аа.

13/04/2021

Шалгалтууд дууслаа!
Ямар ч байсан бүх шалгалтуудынхаа ард гарч чадсан шүү 😎🤓
Ингээд мастерын хичээлүүдээ үзээд дуусгасан болохоор одоо дипломоо бичих л үлдлээ.
Гэхдээ энэ семестрт сайн дураараа (шалгалт өгч, дүн авахгүйгээр) ганц хоёр хичээлд суухаар болсон л доо, бас яаж зүгээр суухав дээ тийм ээ 🤪

Германд сурахын нэг гоё юм нь их сургууль нь үнэгүй болохоор хүссэн хичээлдээ зүгээр бүртгүүлээд л сууж болдог, бүр шал өөр салбарын хичээл байсан ч хамаагүй.

Wollen Sie Ihr Schule/Universität zum Top-Schule/Universität in Düsseldorf machen?

Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.

Webseite

Adresse

Düsseldorf
40227