14/07/2026
“Хүүхдээ Хятадад сургуульд оруулмаар байна, явуулмаар байна. Туслаач, зөвлөөч” гээд холбогдоно.
Тэгээд үнэгүй зөвлөгөө өгнө, хүүхдэд нь тохирох сургууль, хөтөлбөрийг судалж олно, материал бүрдүүлэхэд нь тусална, өргөдлийг нь гаргана, сургуультай нь холбогдоно, урилгыг нь хүртэл авч өгнө.
Гэтэл энэ бүхний дараа зарим эцэг эхчүүд сургалтын төлбөр, байрны төлбөр, хүүхдээ явуулах зардлыг нь хүртэл би хариуцах ёстой юм шиг ханддаг.
Хүүхдээ гадаадад сургах хүсэлтэй байх сайхан. Гэхдээ хүсэлтэйгээ хамт эцэг эхийн хариуцлага ч байх ёстой.
Хүүхдийнхээ ирээдүйн төлөө өөрсдөө хөдөлмөрлөж, боломжоо тооцоолж, санхүүгийн бэлтгэлээ хийх нь эцэг эхийн үүрэг.
Бусдын хөдөлмөр, цаг хугацаа, мэдлэг туршлагыг үнэгүй зүйл мэт хүлээж аваад, цаашлаад өөрийн хариуцлагыг бусдад тохох нь утгагүй зүйл.
Зөвлөх хүн боломжийг нь судалж, зөв замыг нь зааж, сургуулийг нь олж, өргөдөл гаргахад тусалж чадна.
Харин хүүхдийнхээ сургалтын төлбөр, амьдрах зардлыг бэлтгэж, сонгосон замынхаа хариуцлагыг үүрэх нь тухайн гэр бүлийн үүрэг.
Хүүхдийнхээ ирээдүйг бусдаас нэхэх биш, өөрсдөө хариуцлагатайгаар бүтээдэг байгаасай.
Гомдоллож, бас өө сэв хайж элдэв коммент бичих гэж мэргэн ухаанаа уралдуулаад хэрэггүй биз.
Сайхан наадаж байгаа ч баяр наадам дуусна, бодит амьдралын асуудлуудтайгаа тэртэй тэргүй нүүр тулна.