04/11/2025
Phoenix Initiative
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Phoenix Initiative, Ulaanbaatar.
04/11/2025
04/11/2025
10/09/2025
Дүнжингаравын хажууд галын осол болж хүмүүс олноороо гэмтэж ирсний дараа бид шаардлагатай тусламжийн материал цуглуулж хүргэж өгсөн.
Мөн удаан эмчлэгдэж байгаа хүүхдүүдээ чихэр тоглоом авсан нь хөөрхөн хүүхдүүийг баярлуулав
10/09/2025
Найзуудтайгаа хүнсний бүтээгдхүүн🍕🍟🌭🍰🥮🥧🌮 хийж олсон орлогоороо хүүхдүүдийн эмнэлэгийн тасагт халаагуур авч өгөв
2023-12 сард
09/09/2025
Эрчимт эмчилгээний түлэнхийн тасагт хүүхдүүдийн эмчилгээний талаар эцэг эхчүүдэд сургалт явуулах боломж олгох дэлгэцийг хандиваар хүргэж өгсөн болно.
2022-10-09 өдөр
09/09/2025
PHOENIX AID тусламжийн хүрээнд олж цушлуулсан хандиваараа хүүхдийн түлэнхийн тасагт нэн шаардлагатай гэгдсэн халуун хөнжил гудас болон бусад зйлсийг хүргэж өглөө.
2023-11-14 өдөр.
09/09/2025
"ГАЛТ ШУВУУНЫ ТУСЛАМЖ" САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭ
👋 Намайг Эмүжин гэдэг. Би одоо ахлах сургуульд сурдаг.
Би энэхүү пэйж хуудсыг нээн хөтлөж байгаа зорилго бол 👉
Би өөрийнхөө хийдэг сайн дурын ажлыг танилцуулахыг зорилоо 🙏
2016 онд миний ээж санамсаргүй байдлаар газны галанд нүүрээ түлж 🥺🥺🥺золгүй явдал болсон юм.
Тэр үед би 9 настай байсан.
Түүний нүүрнээс гадна үс нь шатаж үнэхээр аймшигтай байсан 😔😔😔.
Ээж минь хичнээн их өвдөлт, зовж шаналж байсан нь надад их хэцүү байсан...😭😭😭
Үүний дараахан миний төрсөн өдөр тохиолдсон юм.
Гэтэл ээж минь ☺️ ийм санал надад тавьсан.
Тэр ингэж хэлсэн.
-Би энэ хугацаанд мөнгө олох боломжоо алдаж, бас их өвдөж зовлоо. Энэ түлэгдэлт амьдрал ядуу, мөнгөгүй, хүүхдүүд яаж энэ зовлонг давдаг бол гэж бодож байна. Иймд энэ удаагийн чиний төрсөн өдрөөр түлэгдсэн хүүхдүүдэд түлэнхийн тос бас бусад тусламжийг хүргэж өгөх үү гэсэн 🥰🥰🥰
Энэ санаа надад их таалагдсан тул ээжийн сонгосон тусламжийн эд зүйлс, тос болон чихэр бялуу авч түлэнхийн төвд очсон.
Тэнд хөдөөний хүүхдүүд илүү их түлэгдэж ирдэг юм билээ 😔😔😔. Тэднийг харах хүн байхгүйгээс гэрт гал түлээд орхидог, бас хоол хийдэг халуун тогоог хүүхдүүд мөлхөж яваад татаад өөрийгөө түлсэн хүүхдүүд байсан🥺🥺🥺
Тэднийг харахад үнэхээр хэцүү байсан🙏🙏🙏
Бидний хүргэж өгч байгаа тусламж хэдхэн хоноод дуусна гэдэг нь ойлгомжтой байв 😞.
Тэднийг бүгдийг нь бүрэн эмчлэхэд өөр зөндөө тусламж хэрэгтэй юм шиг надад санагдаж байв
Би гэртээ ирээд миний санаанаас тэр хөөрхий хүүхдүүд салахгүй байсан учир би тэдэнд илүү яаж туслаж чадах бол гэж байнга бодож явдаг боллоо 😞😞😞
Ийм болохоор би хандив цуглуулж, заримдаа өөрийнхөө хэрэглээг хасаж түлэнхийн шархны эмчилгээнд нь тусламж авч өөрөө эмнэлэгт хүргэж өгдөг болоод 5 жил орчим болсон.
❤️Сүүлдээ үүнийг албан ёсны байгууллага болгоё гээд 2023 оны 09 сард “Галт шувууны тусламж” гэдэг төрийн бус байгууллага /Pheonix aid/ байгуулснаар илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдлээ 👏👏👏.
🫰Та бүхнийг миний хийж буй сайн санааны хүмүүнлэгийн ажлыг дэмжиж хандив тусламжинд нэгдэхийг урьж байна 🙏.
🫰Хийж БУЙ АЖЛЫНХАА ТОЙМЫГ ЦУВРАЛААР ОРУУЛАХ БОЛНО.
📌Манай байгуулагын нэр; Галт шувууны тусламж /Phoenix aid/
📌Манай байгуулагын дансны дугаар;
MN890005005112438500
📍Гүйлгээний утга; нэр утасны дугаараа бичнэ үү.
❤️❤️❤️Баярлалаа ❤️❤️❤️
04/09/2025
Phoenix буюу Галт шувуу бол домогт өгүүлснээр хормын дотор нөхөн төлжиж сэхдэг эсвэл дахин дахин төрдөг үхэшгүй мөнхийн шувуу юм. Нарны шувуу ч гэгддэг галт шувуу нь өнгөрсөн урьд үеийнхээ үнсэн дээрээс дахин босч шинэ амьдрал олж жигүүрээ дэвэн нисч ирдэг гэгддэг.
Цаг хугацаа өнгөрч орчин үед галт шувуу нь гарал үүслээсээ илүү утга агуулгатай болж “шинэчлэлт, нар, цаг хугацаа, хямрал, ариусгал, амилалт, тэнгэрлэг, диваажин, онцгой хүн” гэсэн утга илэрхийлэх болжээ.
Тийм учраас бид энэхүү байгууллагынхаа нэрийг “Phoenix Aid” буюу галт шувууны тусламж гэж нэрлэсэн нь золгүй байдлаар түлэгдсэн хэн боловч галт шувуу мэт үнс нурмаас эдгэрч тэнхрээсэй гэж бэлэгдсэн болно.
The Phoenix or Firebird is an immortal bird that, according to legend, regenerates in a moment or is born again and again. The phoenix, also known as the sun bird, is said to rise from the ashes of its past and fly with its wings to find a new life.
Over time, in modern times, the phoenix has become more meaningful than its origin, meaning “renewal, sun, time, crisis, purification, resurrection, divine, heaven, special person.”
That’s why we named it “Phoenix Aid” as a symbol to help anyone who has been burned to recover from the ashes like a phoenix
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar