27/05/2026
🇲🇳⏳️🇷🇺Монгол-Оросыг боловсролоор холбон, сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр орны хүмүүнлэг нийгмийн салбарт цаг хугацаагаар шалгаран найрамдал, хамтын ажиллагааны үлгэр жишээч билэг тэмдэг болон тэсэж үлдсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүйн шинэ үе, өнөөдрийн төгсөгчдөө сургаж, хүмүүжүүлж, хайрлаж, хамгаалж ирсэн Монголын тэргүүний шилдэг сургуулийн үе үеийн Удирдлага, Хамт олон, Багш, Төгсөгч нартаа ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ! 🎉👏🎖
🥰💯Хүүхдүүдийн маань амьдралын гараа нь шулуун дардан байж, амжилт бүтээлээр манлайлан, Оросын дэлхийд өрсөлдөх боловсрол эзэмшсэн эрч хүчээ ундруулан, мэдсэн сурсан бүхнээрээ эх орноо хөгжүүлээрэй хэмээн амжилт хийморийн дээдийг хүсэн ерөөе! 🎊🎊🎊🎊🎊🔥🌟🚀
🤩🤩🤩 2026 оны 5-р сарын 26-ны өдөр Монгол-Оросын хамтарсан сургуулийн 34 дэх удаагийн төгсөчдийн Эрдмийн баяр гайхалтай болж өндөрлөлөө. Энэ жил манай сургуулийн хувьд түүхэн үйл явдал тохиож байгаа бөгөөд бид анх удаа таван бүлгийн 167 суралцагчийг амьдралын их далайд нь үдэж байна.🩷❤️🧡
🎤🎤🎤Б.Болор захирал төгсөгчдөд хандаж үг хэлэхдээ 2026 оны төгсөгчдийн сурлага, спорт, соёл урлагийн салбарт гаргасан амжилтыг онцолж, төгсөгчдөд сургуулийнхаа нэрийн хуудас болж, өөрсдийн ажил үйлс, амжилт бүтээлээрээ сургуулийнхаа нэр хүндийг улам өндөрт өргөх эрхэм үүрэг даалгаврыг хүлээн авч байгааг үргэлж санаж явахыг захилаа. Үүнээс гадна тус сургуулийн үйл ажиллагааг өндөр түвшинд дэмжин хамтран ажилласан эцэг эхчүүд болон Монгол, Оросын талын үүсгэн байгуулагчдад талархал илэрхийлэв. Мөн төгсөгчдөд цаашдын сурлага, ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.
👫👫👫Тус арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Бондаренко Е.А, Буриад улсын Боловсролын сайд, сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн Поздняков В.А., ОХУ-ын Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуулийн ректор, сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн Тарасов С.В. нар эрдмийн баяраа хийж буй суралцагчдад баяр хүргэж үг хэллээ.
Мөн төгсөгчид болон манай сургуулийн авьяаслаг уран бүтээлчид эцэг эх, багш нар болон зочдод зориулсан баярын концерт тоглож, сургуулийн сүүлийн мөнгөн хонх жингэнэлээ.🔔🔔🔔
Нийт төгсөгчдөдөө дахин халуун баяр хүргэж та бүгдийн ажил үйлс, амжилт бүтээл, хүсэл мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай гэж ерөөе!🎉🎉🎉
🤩🤩🤩26 мая в Российско-Монгольской совместной средней школе прозвенел Последний звонок. Этот выпуск стал особенным за всю историю школы: в 2026 году почти 170 выпускников пяти 12-х классов покидают стены родной школы. Многие из них уже стали студентами учебных заведений США, Канады, России, Великобритании, Германии, Кореи, Японии, Китая.🩷❤️🧡
🎤🎤🎤Обращаясь к выпускникам, директор школы Б. Болор отметил успехи звёздных выпускников 2026 года в учёбе, спорте и искусстве, подчеркнув, что они - визитная карточка школы, и их почётная миссия – своими делами и достижениями преумножать авторитет школы, поддерживать её высокую репутацию, выразил благодарность родителям за сотрудничество, а учредителям школы с российской и монгольской стороны – за всестороннюю помощь и поддержку. А также пожелал выпускникам всяческих успехов.
Выпускников поздравили атташе по культуре Посольства Российской Федерации в Монголии Бондаренко Е.А., Член Парламента Монголии, председатель
👫👫👫Комитета юстиции Д. Цогтбаатар, министр образования Республики Бурятия, член Руководящего совета школы Поздняков В.А., ректор РГПУ им. А.И.Герцена, член Руководящего совета школы Тарасов С.В.
Выпускники и участники творческих коллективов школы представили родителям, учителям и гостям праздника праздничный концерт, который завершился прощальным школьным звонком.🔔🔔🔔
А мы, в свою очередь, пожелаем выпускникам удачи, пусть ваши мечты сбудутся!🎉🎉🎉