16/04/2026
Манай хуудаснаас "AI туслахтай багш" сургалт хийгээд 200 гаран багш бүртгүүлж, 70 гаруй багш хамрагдаж 30 гаруй багш нь AI туслахтай болчихсон ажилдаа өдөр тутам хэрэглэж байна даа.
Л.Энх-Амгалан: AI туслах багш бэлдэж байгаа. Энэ оны есдүгээр сарын 1-нээс бүх багш нар AI туслах багштай болж, ачаалал нь 30-40 хувь буурна
08/04/2026
Ийм зурагтай болох заавар авах уу?
🤔🤔🤔
#ХиймэлОюунУхаан #зурагүүсгэх #зурагхувиргах
08/04/2026
✨🎓 “AI ТУСЛАХТАЙ БАГШ” – 8 ДАХЬ ӨДӨР амжилттай үргэлжилж байна!
👏👏👏👏👏👏👏👏👏
Сайн байна уу, эрхэм багш нараа! 👋
ZOOL ProED hub-аас зохион байгуулж буй багш нарын чадавхыг бэхжүүлэх сургалт маань 8 дахь өдрөө эрч хүчээр дүүрэн үргэлжилж байна.✨
Бид өдөр бүрийн сургалтаар өөрийн ажлыг хөнгөвчилж, илүү сонирхолтой хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлдсээр байна. Багш нарынхаа бүтээсэн бичлэгээс хуваалцъя.
Багш нар маань анхны удаа туршиж үзэж буй тул туршилтын бичлэг алдаа, оноотой зүйл буйг харгалзаарай.
✨ ✨ ✨ ✨ ✨ ✨ ✨
Өдөр бүр хичээнгүйлэн суралцаж хуваалцаж буй багш нартаа баярлалаа. Ажлын амжилт хүсье.
03/04/2026
Gemini AI дээр ийм зураг үүсгэх промт аваарай. Өөрийнхөө зургийг өгөөд доорх зааврыг хуулж тавихад танд Gemini ийм зураг үүсгэж өгнө. Мөн та промтоос уншиж хувцас, барьж буй зүйл, ард нь байгаа барилгуудыг сольж болно. Жишээ нь би хоёр өөр хувцастай гаргасан.
"An ultra-high-angle, fish-eye perspective photograph of a joyful young woman standing atop a perfectly miniature, spherical green earth. She has long, wavy brown hair, is wearing a casual, colorful hoodie over a white t-shirt, ripped jeans, and white sneakers, with a leather backpack visible. She is looking directly up and smiling broadly at the camera. In her right hand, she holds a steaming paper travel camera, and in her left, a smartphone displaying a clear Google Maps application with walking directions. The miniature world she stands on is covered in lush green grass and features a multitude of perfectly scaled global landmarks surrounding its equator, with landmarks from Asia specifically, such as the Taj Mahal, the Great Wall of China, and Tokyo Tower. The background is a crisp, bright blue sky with wispy clouds, brightly lit by a high sun. The entire composition has a miniature, vibrant, surreal, and incredibly detailed feel. The depth of field makes the woman and her items sharp, while the background curves away."
02/04/2026
✨🎓 “AI ТУСЛАХТАЙ БАГШ” – 4 ДЭХ ӨДӨР амжилттай үргэлжилж байна!
👏👏👏👏👏👏👏👏👏
Сайн байна уу, эрхэм багш нараа! 👋
ZOOL ProED hub-аас зохион байгуулж буй багш нарын чадавхыг бэхжүүлэх сургалт маань 4 дэх өдрөө эрч хүчээр дүүрэн үргэлжилж байна.✨
Өнөөдрийн сургалтаар багш нар маань 4 өдрийн сургалтаа ийнхүү үнэлжээ. /Зургаар хавсаргав./
💻💻💻💻💻💻💻💻
Бид эдгээр өдрүүдэд юу сурч, юуг туршив?
🔹 Өчигдөр: Цахим ангийн бүтэц, цахим сургалтын үйл явцыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах арга зүйд суралцлаа. Зөвхөн файл илгээх биш, сурагчдын оролцоог хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэгт төвлөрсөн. 💻
🔹 Өнөөдөр: Багш бүрийн өдөр бүрийн хэрэглээ тест, сорилыг хөнгөвчлөх Wayground платформтой танилцаж, дадлага ажил хийлээ. Сорил, даалгаврыг хэрхэн сонирхолтой, хурдан бөгөөд үр дүнтэй авах арга замыг хамтдаа суралцав. 📊
📊📊📊📊📊📊📊📊📊
📍 Сургалтын цар хүрээ:
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон:
📌Дорнод, Сүхбаатар (Зүүн бүс)
📌Өвөрхангай, Өмнөговь (Хангайн болон Говийн бүс)
📌Увс, Баян-Өлгий (Баруун бүс)
.. гээд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 76 шинийг эрэлхийлэгч багш нар маань сайн дурын үндсэн дээр Google Classroom платформ дээр нэгдэж хамтдаа суралцаж байна. ✨
🫡🫡🫡🫡🫡🫡🫡🫡🫡
Сургалтад идэвхтэй оролцож буй нийт багш нартаа баярлалаа! Бид маргааш илүү сонирхолтой сэдвээр уулзах болно.
31/03/2026
Та бүхнийг урьж байна.
Та маргаашийн манлайлагч болоход бэлэн үү?
Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах, хүүхэд бүрд чанартай боловсрол хүргэх зорилготой Teach for Mongolia (TFM) Fellowship хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн бүртгэл алб....
31/03/2026
Боловсролд хувь нэмрээ оруулагч та бүхэн бүртгэлээ илгээгээрэй.
🙌"Teach for Mongolia" fellowship хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ 👇
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: www.teachformongolia.mn/элсэлт
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: www.teachformongolia.mn
31/03/2026
✨🎓 “AI ТУСЛАХТАЙ БАГШ” – ХОЁР ДАХЬ ӨДӨР:
NotebookLM-ийн ИД ШИД! 🚀
😍😍😍😍😍😍😍
Өнөөдөр бид багш нарынхаа цагийг хэмнэх хамгийн хүчирхэг хэрэгсэл болох NotebookLM-ийг судалж, эзэмшлээ. Зузаан ном, олон файлууд дундаас хэрэгтэй мэдээллээ хайж цаг алдах үе ард хоцорлоо!
💡 Өнөөдөр бид юу сурсан бэ?
✅Олон тооны PDF, эх сурвалжуудыг нэг дор шинжлэх.
✅Өөрийн сургалтын материал дээр суурилсан "Ухаалаг тэмдэглэл" хөтлөх.
✅Хэдхэн минутад оюуны зураглал, флашкарт, хичээлийн слайд, инфографик сорил бэлтгэх
🎯 ЧУХАЛ САНАМЖ:
➡️ Маргааш 10:00-12:00 цагт цуврал сургалтын маань дараагийн сонирхолтой хэсэг эхэлнэ. Өмнөх өдрүүдийн холбоосоор нэвтэрнэ.
💻 Нэвтрэх хаяг: Заавал moes.edu.mn хаягаар нэвтрэх. Бусад хаягийг хүлээн авахгүй.
📝 Даалгавар: Өнөөдөр үзсэн NotebookLM дээрээ хийсэн слайд, инфографик, оюуны зураглал, флашкарт, сорилоо өгөгдсөн Драйв дээрээ байршуулах.
Хамтдаа суралцаж буй багш нартаа амжилт! 💪✨
Багш нарын хийсэн бүтээлтэй танилцаарай. Багш нар маань эхний удаад хэдхэн минутад хийсэн иул алдаатай байж болно. Нэмэлт засвар оруулаагүй зураг хуваалцлаа.
30/03/2026
✨🎓 “AI ТУСЛАХТАЙ БАГШ” цуврал сургалтын эхний хичээл АМЖИЛТТАЙ боллоо! 🚀
Өнөөдөр бид Google AI буюу Gemini-г хэрхэн бүтээлчээр, үр дүнтэй ашиглаж, багшийн ажлыг хөнгөвчлөх талаар практик туршлага хуваалцлаа. Нийт 200 гаруй багш бүртгүүлснээс өнөөдөр идэвхтэй оролцсон 71 багшдаа баярлалаа!
Та бүхэн багш нарын бүтээлээс сонирхоорой.
📣 ЧУХАЛ САНАМЖ:
➡️ Маргааш 03/31 10:00-12:00 цагт дараагийн хичээлээр уулзъя.
💻 Оролцох хаяг: Зөвхөн moes.edu.mn имэйлээр нэвтэрнэ.
📝 Даалгавар: Өнөөдрийн сурсан зүйлээ өдөр тутмын ажилдаа туршин хэрэгжүүлж, даалгавраа заавал илгээгээрэй!
Хамтдаа хөгжиж буй шинийг эрэлхийлэгч багш нартаа амжилт хүсье!
#ЦахимСургалт
29/03/2026
“AI ТУСЛАХТАЙ БАГШ” БОЛОХОД БЭЛЭН ҮҮ? 💻🤖
Сайн байцгаана уу, эрхэм багш нараа! 🤗 Сургалтын бүртгэл маань маш идэвхтэй явагдаж, олон багш нар маань нэгдэх хүсэлтээ ирүүлсэнд баяртай байна.
👩💻🧑💻👩💻🧑💻👩💻🧑💻👩💻🧑💻
Эхний 6 хичээлийн хуваарь гарсан тул та бүхэн доорх холбоосоор 09:55 цагт нэвтэрч ороорой.
👇👇👇👇👇👇👇👇👇
🌐 Шууд холбоос (Google Meet): 👉
/CLASSROOM-цахим ангидаа холбоосоор орж байгаа тул хуучин холбоос устгасан./
📍 САНАМЖ БОЛОН ДҮРЭМ:
✅ Үнэ төлбөргүй: Сургалт бүрэн үнэ төлбөргүй явагдана.
✅ Цаг баримтлах: Сургалт эхлэхээс өмнө бэлэн байх. (Хоцорсон тохиолдолд нэвтрүүлэх боломжгүйг анхаарна уу 🛎️)
✅ Идэвхтэй оролцоо: Өдөрт ердөө 2 цагийг өөртөө зориулж, дадлага ажлуудыг тухай бүрт нь гүйцэтгэж илгээнэ.
🎓 ҮР ДҮН:
10 хоногийн турш тууштай суралцсанаар:
✅Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, 20 цагийн багц сургалт дүүргэнэ.
✅Өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх "AI туслах"-тай болно.
✅Сургалтын төгсгөлд "БАТЛАМЖ" гардан авна. 🏆