Longmen.edu

Longmen.edu

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Longmen.edu, School, Zaluuchuud avennue, Ulaanbaatar.

1. Хятад хэлний сургалтын төв HSK1-5
2. Хятадад суралцах, зуучлалын үйлчилгээ
3. Гадаад, Монгол багштай
4. Хятад-Монгол-Хятад орчуулга

Хаяг: Сансар Emart-эсрэг талд
“Seoul business center” 4давхар 407 тоот
☎️91110196; 86079311

10/01/2026

2026年HSK考试做题时间变化了👍
从2026年1月31号开始📖
HSK3.0 开始试行🎉
考试时长有了变化😅

HSK1级没有变化

HSK2
2.0- 60minutes 3.0-65miniute

HSK3级
2.0-90minutes 3.0-83minutes

HSK4级
2.0-105minutes. 3.0-85minutes

HSK5级
2.0-125minutes. 3.0-110minutes

HSK6级
2.0-140minutes. 3.0-125minutes

06/01/2026
03/01/2026

🎊2026 ОНЫ ШИНЭ ЗОРИЛГО
🎉ШИНЭ МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ БОЛОМЖ ТАНЫ ӨМНӨ БАЙНА

🎄Даваа гаригт эхлэх Суурьгүй анхан шатны хятад хэлний сургалт Элсэлт авч байна.

Манай сургалтад:
🎉Дуудлагаас эхлээд өдөр тутмын яриаг сурах
🎉Ханзыг хөгжилтэй аргаар цээжлэх
🎉Халуун дулаан уур амьсгалд сурна
🎉Тохилог таатай орчинд
🎉Мэргэжлийн гадаад, монгол багштай

Хичээл эхлэх: 2026.01.05
Хичээллэх өдрүүд: Даваа-Баасан
Хичээллэх цаг: 09:30-18:00

Хүртэл бүх гаригт бүх цагт суурьгүй анхан шатнаас ахисан шат хүртэл бүх шатны элсэлт авч байна.
Та өөрт тохирох цагийн хуваариа сонгоод хүрээд ирээрэй.👍

Төлбөрт багтах зүйлс;
Суурьгүй анхан шат 350,000 төгрөг 🎁ном сурах бичиг, шалгалтын материал бэлэглэнэ.
🎁цай кофе, амралтын өрөө, даалгавараа хийх өрөөтэй.

📍Өөрийнхөө тухтай орчиноо бүрдүүлээд хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй😍

Хичээл ирэхдээ:
1. Зорилгоо тодорхойлоод
2.Сэтгэл санаагаа бэлдээд
😍Хүрээд ирэхэд болноо
📖Өөр юу ч хэрэггүй 😅

Сансар emart-ийн замын хойд талд “Seoul business center” төвийн 4давхар 407 тоот
☎️86079311
Бүртгэлийг чатаар хийлгэнэ үү.

#хятадхэл # .edu .0

02/01/2026

🧑‍🎄2️⃣0️⃣2️⃣6️⃣ ОНОО ХЯТАД ХЭЛ СУРАЛЦАХ АЛТАН БОЛОМЖООР ЭХЛҮҮЛЬЕ! 🎊
═══════⋆★⋆ ═══════
🎄 2️⃣0️⃣2️⃣6️⃣ОНЫ0️⃣1️⃣САРЫН 0️⃣5️⃣-НД ЭХЛЭХ 11+ НАСНЫХАНД ЗОРИУЛСАН БҮХ ШАТНЫ #ХЯТАД #ХЭЛНИЙ #ТАНХИМЫН #АНГИДАА #ЭЛСЭЛТ #АВЧ #ЭХЭЛЛЭЭ🤩
═══════⋆★⋆ ═══════
👉 , ОУ-Н ШАЛГАЛТАНД БЭЛДЭХ #ТАКТИКИЙН #АНГИД МӨН ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛСЭН ШҮҮ😱
═══════⋆★⋆ ═══════
❓Та хятад хэл сурмаар байна уу?
❓Богино хугацаанд эрчимтэй, үр дүнтэй шат ахимаар байна уу?
❓Чанартай сургалтын төв хайсаар л байгаа юм биш биз??
Бид та бүхэнд:
⭐️Олон жилийн туршлага 💪
⭐️Мэргэжлийн чадварлаг багш 👩‍🏫
👏Гадаад мэргэжилтэн багш
⭐️Тохилог анги танхим 🏫
📖Үнэгүй сурах бичиг+дасгалын ном
⭐️Чанартай хичээлийн хөтөлбөрийг санал болгож байна.
═══════⋆★⋆ ═══════
☎️86079311; 86059311
✍️БҮРТГЭЛ: 2026.01.09 ХААГДАНА.
═══════⋆★⋆ ═══════
📍 Манай хаяг: Сансар emart-ийн замын хойд талд “Seoul business center”-ийн 4давхар, 407 тоот
═══════⋆★⋆ ═══════
🌟Өөрийгөө хөгжүүлэх шинэ зорилгоо энэ жилээс бодитоор хэрэгжүүлээрэй.🫶

29/12/2025

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Бүрдүүлэх материал:

1. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэл дээр бөглөнө);

2. Гадаад паспортын эхний нүүр хуудас;

Жич: Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь 12 сараас бага бол шинээр паспорт захиалж, шинэ паспортаар тэтгэлгийн өргөдлийг бөглөнө; Өөрөөс үл хамаарах шалтгаанаар гадаад паспорт захиалж чадахгүй байгаа хүсэлт гаргагч хүлээн авах байгууллагын зөвшөөрлөөр өөрийн “англи хэлээр нэр, хүйс, иргэншил, төрсөн огноо” зэрэг мэдээллийг агуулсан хүчинтэй үнэмлэх эсвэл баталгааны бичиг баримтыг ирүүлж болно.

3. Боловсролын зэргийн гэрчилгээг Нотариатаар баталгаажуулсан байх. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч буй бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгааг тодорхойлсон тодорхойлт өгөх ёстой;

4. Дүнгийн хуулбар

Бүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэлээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах.

5. CSCA, HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас

БНХАУ-д бакалаврын зэрэгт хүсэлт гаргагч нь CSCA шалгалтыг өгсөн байна.
Хятад хэл дээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK шалгалтын хүчинтэй оноотой байх.
Англи хэл дээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч сургуулийн шаардлагын дагуу IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх.
6. CSCA шалгалтын дүнгийн хуудас. Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагч нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө CSCA-д бүртгүүлж, хүчинтэй дүнгийн хуудас авсан байх ёстой. Тухайн шалгалтууд 2025.12.21-ний өдөр болон 2026.01.25-ны өдрүүдэд авагдахыг анхаарна уу. Хүчинтэй дүнгийн хуудсыг системд байршуулна. (Хүсэлт гаргаж буй мэргэжилд шаардлагатай заавал өгөх шалгалтыг өөрийн хүсэлт гаргаж буй их дээд сургуулиас лавлаж асууна уу.)

7. Урьдчилсан элсэлтийн материал Хятад Улсад суралцахаар хүсэлт гаргагч нь өргөдөл гаргасан сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгнө. Үүнд сургуулийн олон улсын оюутан элсүүлэх хэлтсийн элсэлтийн урьдчилсан батламж, салбар сургууль болон удирдагч багшийн урилга зэрэг орно.

8. Суралцах төлөвлөгөө эсвэл судалгаа хийх төлөвлөгөө Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас доошгүй, судалгааны хөтөлбөрт хамрагдагчид 500-аас доошгүй, магистр болон докторын оюутнууд 800-аас доошгүй үгтэй суралцах төлөвлөгөөг хятад эсвэл англи хэлээр бичнэ.

9. Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсвэл англи хэлээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ.

10. Ур чадварын бүтээл

Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл/бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (бичлэг, зураг, хар зураг гэх мэт) байршуулж болно, эсвэл өргөдөл гаргаж буй сургуулийн шаардлагын дагуу өөр аргаар өгч болно.

11. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх.

12. Хятадад 6 сараас дээш хугацаагаар суралцах хүсэлт гаргагч нь:

"Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх.[Text Wrapping Break]Жич: Эх хувиа өөрт хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэлээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан шаардлагын дагуу үзлэгт хамрагдах ёстой. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

13. Цагдаагийн тодорхойлолт

Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байна.

Гурав. Бичгийн шалгалт, ярилцлага

Бүртгүүлсэн материалуудыг шалгаж дууссаны дараа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар хүсэлт гаргагчдад шалгалтын хуваарийг мэдэгдэх болно. Шалгалтын хуваарийн мэдэгдлийг цаг тухайд нь авах үүднээс хүсэлт гаргах үедээ байнгын нээлттэй холбоо барих хэрэгслээ бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Анхаарах зүйлс:

Хятад, англи хэлнээс бусад хэл дээрх өргөдлийн материал заавал англи хэл дээр орчуулан илгээх ёстой.
Системд илгээсэн материал нь тод харагдах, үнэн зөв, хүчинтэй байх ёстой. Хүсэлт гаргагч нь шаардлагатай баримт бичгүүдийг сканердахдаа мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна. Материал тод бус, эсвэл уншигдах боломжгүйгээс үүдсэн үр дагаврыг хүсэлт гаргагч хариуцна.
.edu
helnii surgalt

language

29/12/2025

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
A- A A+
БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгоно. Үүнээс БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах нийт 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.

Нэг. Тавигдах шаардлага

1. Монгол Улсын иргэн байх, бие сэтгэцийн хувьд эрүүл байх;

2. Нас, боловсролын шаардлага:

Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
Энэ жилээс Бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт” (CSCA) гэх шалгалтыг заавал өгдөг болж өөрчлөгдөж байгааг анхаарна уу. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар орж үзнэ үү.
Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 35 хүртэлх настай байх;
Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 40 хүртэлх настай байх;
Богино хугацааны сургалт, судалгааны ерөнхий хөтөлбөрт хамрагдагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 45 хүртэлх настай байх;
Богино хугацааны сургалт, судалгааны ахисан түвшний хөтөлбөрт хамрагдагч нь элсэх үедээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл дэд профессор болон түүнээс дээш цолтой, 50 хүртэлх настай байх;
3. Суралцах мэргэжлийн хичээл нь хятад хэл дээр байх магистр, докторын оюутан нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын HSK-4, богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK-3 түвшинтэй байх; Өмнө нь хятад хэлээр боловсрол эзэмшсэн, Хятадын их дээд сургуулийн диплом авсан бол холбогдох нотолгоог өгөх шаардлагагүй.

4. Хүсэлт гаргагч нь суралцахыг хүссэн Хятадын их дээд сургуулийнхаа талаар нарийвчлан судалж, сургуулиа сонгон, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх ёстой. Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)

5. Хүсэлт гаргагч нь сонгосон сургуулийнхаа академик мэдлэг, хэлний түвшин болон бусад холбогдох элсэлтийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан байх ёстой.

6. Сонгосон сургуульдаа тэнцээгүй хүсэлт гаргагчийг өөр сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй.

7. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч нь Хятадын бүх шатны Засгийн газар болон элсүүлэн авсан сургуулиас олгодог бусад тэтгэлгийг давхар эдлэхгүй. Үүнд (нэг удаагийн шинжтэй шагналт тэтгэлэг хамаарахгүй). Хэрэв илэрсэн тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлгийн эрхийг хүчингүй болгож, авсан тэтгэлгийг буцаан төлүүлэхээс гадна 3 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хориглоно.

Хоёр. Бүртгэлийн хугацаа ба материал

Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас “Study in China” http://www.campuschina.org–д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Үйл ажиллагааны тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Таньд амжилт хүсэе🎉

25/12/2025

HSK 3.0 стандартын жишиг шалгалтын материалыг татаж авах холбоос 👌
1сарын 31нд шалгалт өгөх сурагчиддаа амжилт хүсэе🧑‍🎄

21/12/2025

🌟 ӨВЛИЙН АЯЛАНГАА СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР – ХЯТАД ХЭЛИЙГ ОРЧИНД НЬ! 🇨🇳

ХАМГИЙН ХЯМД ҮНЭ
ХАМГИЙН ИТГЭЛТЭЙ АЯЛАЛ , СУРГАЛТ

Таны хүүхэд хятад хэлийг бодит орчинд нь ярианы чадвараа богино хугацаанд эрчимтэй сайжруулна.

📍 Байршил: БНХАУ – Хөх хот
⏳ Хугацаа: 14 хоног / 21 хоног
🎄Төлбөр: 14 хоног 2,5сая
21 хоног 3сая
📚 Хөтөлбөрийн онцлог:
✔ Эрчимжүүлсэн вакум хятад хэлний сургалт
✔ Амралтын өдрүүдийн аяллын хөтөлбөр
✔ Бие даан аяллын хөтөч хийж, бодит ур чадварт суралцах
✔ Их, дээд сургуулийн багштай тэтгэлэгт хөтөлбөрийн зөвлөгөө хичээл

✨ Энэхүү хөтөлбөр нь таны хүүхдийг өөртөө итгэлтэй, зорилготой, идэвхтэй суралцагч болоход тусална.

📞 Хүүхдийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

☎️ 77119311; 8607931; 86059311

19/12/2025

🌟 ӨВЛИЙН АЯЛАНГАА СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР – ХЯТАД ХЭЛИЙГ ОРЧИНД НЬ! 🇨🇳

Манай өвлийн аялангаа суралцах хөтөлбөрт хамрагдсанаар таны хүүхэд хятад хэлийг бодит орчинд амьдарч суралцан, ярианы чадвараа богино хугацаанд эрчимтэй сайжруулна.

📍 Байршил: БНХАУ – Хөх хот
⏳ Хугацаа: 14 хоног / 21 хоног
📚 Хөтөлбөрийн онцлог:
✔ Эрчимжүүлсэн вакум хятад хэлний сургалт
✔ Амралтын өдрүүдийн аяллын хөтөлбөр
✔ Бие даан аяллын хөтөч хийж, бодит ур чадварт суралцах
✔ Их, дээд сургуулийн багштай тэтгэлэгт хөтөлбөрийн зөвлөгөө хичээл

✨ Энэхүү хөтөлбөр нь таны хүүхдийг өөртөө итгэлтэй, зорилготой, идэвхтэй суралцагч болоход тусална.

📞 Хүүхдийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

☎️ 77119311; 8607931; 86059311
Мэргэжлийн туршлагатай багш нар аюулгүй орчинд, мэдлэг дурсамж дүүрэн аяллыг зохион байгуулах болно.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Zaluuchuud Avennue
Ulaanbaatar