МСПК-Номтой Өглөө Клуб

МСПК-Номтой Өглөө Клуб

Comments

#Эртэч Монгол #шинэ жил 🌞🌟🇲🇳🎄

Сонирхсон хүн бүрт нээлттэй. #такс 60,000 төг

ирсэн хүн бүрт #Бизнес зөвлөх ном📚🎁🎊🔑

#Hobby dance хамтлагийн тоглолтын билет. бэлэглэж💃🕺🏻💃🕺🏻👯‍♂️👯💌🎁

Маш гоё Азтангууд шалгаруулна🔑🛎🗝🎁🎉🎊🛍

Эрхэм зочдын төлөөлөл👨‍💼👩🏻‍💼👨‍💼👩🏻‍💼💡🌟🔥💝😍

Ивээн тэтгэгч:
#Чингис Хаан зочид буудал
#NCS ХХК
#Grative diamond ХХК
#Орхон Beauty Салон
#Увидаст хараа
Том Сойерын адал явдлууд 6-10 бүлэг
Том Сойерын адал явдалууд эхни 5 бүлэг
Том Сойерын адал явдлууд
ehnii 5 bvleg
Маргааш хоолтой нэг ѳдрийн 30.000 цалинтай барилгын туслахын ажил бна.99927958

Монгол Солонгосын Политехник Коллежийн номын сангийн дэргэдэх номын клуб

Operating as usual

29/09/2021

Хүн төрөлхтөний утга зохиолд монголчууд нэгэн аугаа туурвил хандивласан билээ. Тэрхүү бүтээл дэлхийн бүх сургуулийн хөтөлбөрт багтдаг болох цаг холгүй бөгөөд чухам хэзээ вэ гэдэг нь ердөө л бидний өөрсдийн хөгжил, боловсрол, хүчин чармайлтаас хамаарна. Түүх, уран зохиолын хосгүй дурсгал “Монголын нууц товчоон”-ы тухайд Э.Пүрэвжав доктортой хөөрөлдсөн “АЛГАСАЖ БОЛОХГҮЙ” нэвтрүүлэг өнөө орой CENTRAL TV-ээр 20 цаг 10 минутаас...

Photos from Хаан бичиг's post 04/09/2021

Photos from Хаан бичиг's post

Photos from МСПК-Номтой Өглөө Клуб's post 02/09/2021

Номын хэлэлцүүлэг ээ санаж байна шүү.

13/02/2021

Эртхэн уншиж эхлээрэй 📖

Долоо хоногт нэг ном уншчихаад байх юм бол, жилд дунджаар 50 ном уншиж амжина. 15 наснаасаа 75 хүртлээ энэ хурдаа барьж чадвал 60 жилийн уншлага маань 3000 ном уншихад хүрэлцэх аж. Зарим ном нэлээд зузаан, ном бариад суух жаргалтай цаг маань хомс зэргийг тооцвол, 3000 ном гэдэг амьдралын рекорд үзүүлэлт ч байж мэднэ.
Хэрэв хоёр долоо хоногт нэг ном гэвэл энэ тоо 2 дахин, сард нэг ном гэвэл 4 дахин буурна гэсэн үг. Сард нэг ном заавал уншчихдаг хүн 20-60 насны хооронд буюу хамгийн идэвхтэй унших чадвартай үедээ 40х12=480 буюу 500 ном ч уншиж амжихгүй нь.
Бид насан туршдаа 500-хан ном л уншиж амжих хугацаатай ирсэн гэхээр үнэхээр халагламаар. Гэтэл дэлхий даяар зарагдаж буй үй олон номын 95 хувь нь хүний оюун санааны өсөлтөд ямар ч нэмэргүй “хог” байдаг гэсэн буурьтай судалгаа бий...

25/12/2020

НОМТОЙ ӨГЛӨӨ

Зуун жилийн ганцаардал 💟 😘 Ногоон нүдэн лам

02/12/2020

Enni Энни

Энэ хүнд хичнээн олон дээд сургууль төгссөн, хичнээн том албан тушаалтан, хичнээн их мөнгөтэй хүнээс хол илүү соёл, ухамсар, төлөвшил байна.

link.medium.com 25/11/2020

Харвардад хэрхэн тэнцэх вэ?

link.medium.com Хэдэн жилийн өмнө Харвард явж ирээд энэ сэдвээр лекц тавьсан юм. Тухайн үед маш олон залуус ментор авах талаар холбогдож байсан ч их ажлын…

tagtaa.mn 23/11/2020

ЧИ ЗИЖЯНЬ: ШИ ГОЛ | Тагтаа Паблишинг

tagtaa.mn Их төлөв есөн сарын сүүлч, арван сарын эхээр хүмүүсийн “нулимст загас” хэмээн нэрлэдэг загаснууд Ши голын дээд урсгалаас уйлсаар хөвөн ирдэг билээ.

[11/09/20]   “МСПК номтой өглөө клуб”-ын Хэлэлцүүлэг № 2

2020.11.12

ЦАСАНГАА (ӨГҮҮЛЛЭГ)

Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна.Хав хар царайтай , үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.

Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан , инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов .Ах маань над руу инээмсэглэн харж:

-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй , хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм.

Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон , гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм. Гэхдээ хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэж ярьдаг. Унасан туссан хүүхдийн толгойг хэд илээд л зүгээр болгочихно. Өвдсөн, зовсон, бэртсэн, гэмтсэн үедээ л хүмүүс Цасангаа гэж буянтан бий дээ гэж санана. Баярласан хүмүүс аягахан хоол хэдхэн чихэр өгөөд л гаргахад Цасангаа баярлаад л гүйж одно доо.

Ингээд нэг удаа голын цаад захад орших Ойлон Зундуй гуайн охин амаржих гэж олон шөнө дуншиж өвдөөд хоёр яс салж чаддаггүй. Охиныг амь тавьдагийн даваан дээр Зундуй гуай хөтөлгөө морьтой давхиж ирээд Цасангааг авч явсан юм. Цасангаа дөнгөж очуут ,хөөрхий охины хэвлий дээгүүр наймын тоо хэлбэртэй зурах шиг болоход л хүүхдийн дуу час хийн дугарч хорвоод шинэ хүн мэндэлснийг зарлажээ. Буянтай амьтан гэж Зундуй гуай магнайныхаа хөлсийг арчин, баярлахдаа Зундуй гуайн эхнэр хэлэх үг нь ч олдохгүй нулимс дуслуулан суусан юм. Ингээд аягахаан хоол цай идүүлээд , Цасангааг үдэх болоход, Зундуй гуайн хүүхдүүд морьдынхоо эмээлийг аваад аль хэдийн тавьчихсан байлаа. Зундуй гуай:

-Үгүй ээ хө эхнээр, энэ Цасангааг яалтай билээ? Унтаад яв гэдэг юм билүү? Үгүй ядахдаа энэ тэнгэр муухайрч, цасан шуурга тавих нь гэвэл, Зундуй гуайн эхнэр:

-Хнн, яршиг л байна шт, Наадах чинь хоносон айлдаа нойтогночихдог юм гэнэ лээ хөөе гэж ирээд тун их дургүйцсэн юм. Ингээд эхнэр, нөхөр хоёр удаан ярилцсаны эцэст , голын цаана бүдэгхэн ёлтойж байгаа гэрлээр баримжаа болгоод Цасангааг үдэх боллоо. Цасангаа навтас шиг болсон муу малгайгаа бүчилж:

-Жундуй гуай, Мэндээ гуай хоёр минь баярлалаа гэж дультраатуулан хэлээд гараа гозгонуулан гүйж оджээ. Шөнөжин цасан шуурга балбаж, дээлтэй хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байхад, эхнэр нөхөр хоёр эзэнгүй орчлонгийн буурал мандалд торойх , хөөрхий тэр нэгэн эмэгтэйг санахын ч аргагүй нойрсож хоносон биз. Хэд хоног өнгөрч хүүхдүүд Цасангаагийн бяцхаан муу урц овоохойг зөнч болжмор шиг тойрсоор л...

Гэлээ ч хөөрхий муу Цасангаа эргэж хэзээ ч ирээгүй юм. Хэн ч түүнийг дурсаагүй .

Харин уулан дотор улилддаг байсан чонын дуу нэг хэсэгтээ л намдсан юм гэнэ лээ....

/Г.Жамъян/

08/06/2020

МИНИЙ ӨГЛӨӨ

Сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 46 дахь дугаартаа бид "Номтой Өглөө" клубын гишүүд болох Нямдаваа, Ууганбаяр нартай ярилцлаа. Тэдний номын хэлэлцүүлэг Монгол улсын үндсэн хуульд бичигдсэний дагуу “хүмүүнлэг иргэн...” бэлдэхэд хувь нэмэр оруулдаг. Номтой өглөө клубын мөрөөдөл бол тус клубын номын хэлэлцүүлэгийн загвар болон философийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудад номын хэлэлцүүлэг зохион байгуулах. Энэхүү мөрөөдөлдөө тэд хүрсэн болов уу? Подкастын шинэхэн дугаараараа хүлээн аван сонсоорой.

https://anchor.fm/ganaa-mnb/episodes/46-ef3ihp

#Ойлгохуй
#Ухамсарлахуй
#Хүмүүнлэг #байхуй

[05/23/20]   Жилийн өмнө

07/05/2020

Монгол-Солонгосын Политехник Коллеж
Ур чадварыг сургуулиас
Ур ухааныг номноос...
Элсэлт эхэллээ амжиж бүртгүүлээрэй 🌞

05/05/2020

НОМТОЙ ӨГЛӨӨ

03/05/2020

Сайн ном унш үлдсэнийг нь амьдрал заагаад өгчихнө.
/Ф.М.Достоевский/

#ТархиныХог
#ТархиныХогооЦэвэрлэе

02/05/2020

Номтой Ирээдүй

Уран зохиолгүй Монголын ирээдүй акц #сурвалжлага-3

Бичгийн хүмүүн, яруу найрагч, шүүмжлэгч Пүрэвхүү Батхуяг -тай уран зохиол, уран зохиолын хичээлийг хэрхэн түгээн дэлгэрүүлэх/сайжруулах тухай ярилцлаа.

#УранЗохиогүйМонголынИрээдүй
#НомтойИрээдүй
#НомынХэлэлцүүлэг
#СэржБуйҮндэстэн
#тархиныХог

24/04/2020

Номтой Ирээдүй

"Уран зохиолгүй Монголын ирээдүй" #сурвалжлага - 2

Энэ удаад Mom's Creative Club -ын үүсгэн байгуулагчдын нэг Одноотой ярилцлага хийлээ.

Орой 20:15 цагаас сурвалжлага лайвыг үзнэ үү...

23/04/2020

Номтой Ирээдүй

Хэрэв чи хайраа олоогүй яваа бол ном унш!
Дурлаж болох үй олон хүн “тэнд” буй.
Хэрэв өлсөж, зүдэрч яваа бол ном унш!
Ингээд чи хэзээ ч дундрахгүй шидэт, дүүрэн ширээтэй боллоо
Хэрэв ядуу бол ном унш!
Нэг л өдөр чи хамгийн баян хүн болсноо мэднэ~
#Worldbookday 😍 ❤️📚

23/04/2020

Номтой Ирээдүй

НОМТОЙ ӨГЛӨӨ Клуб
Номтой болзоо /1, 2, 3/
Номтой өглөөний хүн /1, 2, 3/
Номтой гудамж
Хуучин жил
Тархины Хогийг Цэвэрлэе Хөдөлгөөн зэрэг нийгэмд хандаж хийсэн, түүнчлэн хийсээр байгаа ажлуудын талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн болон ТУЗ-ын гишүүдтэй ярилцлаа.

23/04/2020

Номтой Ирээдүй

5 уньтай гэнэ шүү

Уран зохиолгүй Монголын ирээдүй.

22/04/2020

Тархины Хогийг Цэвэрлэе Хөдөлгөөн

Залуус "Тархины хог"-ны тухай дараах асуултуудад юу юу гэж хариулсан бол...

1. "Тархины хог" таны бодлоор?
2. Та "Тархины хог"-той юу?
3. "Тархины хог"-ийг хэрхэн цэвэрлэх вэ?

Залуус "Тархины хог"-ны тухай дараах асуултуудад юу юу гэж хариулсан бол...

1. "Тархины хог" таны бодлоор?
2. Та "Тархины хог"-той юу?
3. "Тархины хог"-ийг хэрхэн цэвэрлэх вэ?

[04/20/20]   Сайн байцгаана уу? Дэлхийн номын өдрийг тохиолдуулан бяцхан уралдаан зарлая.
Уншсан номын тэмдэглэл хөтлөж ирүүлэх.
Хугацаа:4/24-ийг хүртэл пэйж хуудасны мэссенжэрт ирүүлэх. Шалгарсан эхний 2 хүнд ном бэлэглэнээ. Бэлэгний ном сонголттой байгаа шүү 🤗

18/04/2020

Номтой Ирээдүй

👍

#Сурвалжлага / шторк / №1

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийн хөтөлбөрт уран зохиолын хичээл байхгүй байгаа талаар
Н.Жавхлан /төрийн онолч, теологич/ -тай ярилцлаа.

Сурвалжлагын бүтэн дугаарыг 2020.04.19-ны Ням гаригт 20:15 цагаас Номтой Ирээдүй хуудаснаас үзээрэй.

15/04/2020

Номтой Ирээдүй

Ном амьдралын ус

Ном амьдралын ус.

08/04/2020

👍

Уран зохиолгүй Монголы ирээдүйн талаар "Номтой оюуны ирээдүй" НҮТББ-аас цахим хэвлэлийн бага хурал лайв хийх гэж байна.

Тус лайв 2020.04.09-ны 19 цагаас Номтой Ирээдүй фэйсбүүк хуудсаар цацагдана.

08/04/2020

Номтой Ирээдүй

Уран зохиолгүй Монголы ирээдүйн талаар "Номтой оюуны ирээдүй" НҮТББ-аас цахим хэвлэлийн бага хурал лайв хийх гэж байна.

Тус лайв 2020.04.09-ны 19 цагаас Номтой Ирээдүй фэйсбүүк хуудсаар цацагдана.

[04/08/20]   Бүгдээрээ нэг тоглоом тоглоё. Монгол киноны нэрний нэг үгийг НОМ болгоё.
За эхэлсэн: Зэрлэг номын хүлэмж ...

08/04/2020

Номтой Ирээдүй

Ном уншихгүйгээр сайхан амьдарч болох уу?

Тун удахгүй...

20/03/2020

Тархины Хогийг Цэвэрлэе Хөдөлгөөн

bloombergtv.mn 11/02/2020

Л.Саруултөгс: Хямд төсөр байдлаар амьдардаг хүмүүсийг минималист гэж үзэх нь өрөөсгөл

Мари Кондо-Амьдралыг өөрчлөх эмх цэгц түүний гайхамшигт ид шид номын орчуулагч Л.Саруултөгсийн сонирхолтой ярилцлага байна.

bloombergtv.mn ...

30/01/2020

😂😂

26/01/2020

Дараах номнууд файлаар байгаа, авах нь мэйлээ үлдээгээрэй.

[12/23/19]   12/25-нд Кандид буюу өөдрөг үзэл зохиолыг хэлэлцүүлнэ. Сургуулийн номын санд өнөөдөр тавигдсан байгаа.

15/12/2019

Iboost.mn

👨🏼‍🏫👩‍🏫
Iboost.mn 👍👍

15/12/2019

Iboost.mn

👨🏼‍🏫👩‍🏫
Iboost.mn 👍👍

Location

Category

Telephone

Address


Монгол Солонгосын Политехникийн коллеж
Ulaanbaatar
976
Other Education in Ulaanbaatar (show all)
Ачит Билэг сургалтын төв Ачит Билэг сургалтын төв
Ulaanbaatar

Та хүүхдээ англи хэл дээрхи хүссэн номоо уншиж чаддаг болгомоор байна уу? Хэрэв та 5-9 ангид сурдаг хүүхэдтэй бол манайд хандаарай.

Early childhood education Early childhood education
BZD
Ulaanbaatar, 976

Early childhood education

A Right Scholarship A Right Scholarship
Sukhbaatar District, 4th Khoroo, Tsetsee Gun-315
Ulaanbaatar

Эх орныхоо уламжлал соёлыг дээдлэгч, хүнлэг энэрэнгүй Монгол иргэний төлөө

ARVIN ERDEM ARVIN ERDEM
Ulaanbaatar, 976

English Language Training Center

NEWHOMEmn NEWHOMEmn
Khan Uul District, 11 Khoroo, Budhaa Vista Complex, 805-20
Ulaanbaatar, 17032

"Шинэ Гэр" Цэцэрлэг

Чулуун бугуйвч Stone Bracelet Чулуун бугуйвч Stone Bracelet
Baynzvrkh Duureg
Ulaanbaatar, +976

Бүх төрлийн чулуун бугуйвч захиалгаар хийнэ.

Birding with Iderbat Birding with Iderbat
Ulaanbaatar

UB LifeStyle UB LifeStyle
Sukhbaatar Square
Ulaanbaatar

Эрүүл мэндээ хайрладаг, боловсролдоо анхаардаг, дурсамж бүтээж аялдаг их хотын залууст зориулав

Монголоороо төв Монголоороо төв
БЗД 13р хороолол Хөх нуруут төвийн хажууд
Ulaanbaatar, +976

/Монголоороо/

Төсөөрсөн жолоочийн багш Төсөөрсөн жолоочийн багш
Ub
Ulaanbaatar, 976

Жолооны туршлага олгох хувь хүний чадварт суурилсан цагийн сургалт

YFU Mongolia - Сурагч солилцоо YFU Mongolia - Сурагч солилцоо
Ulaanbaatar, 11000

Дэлхийн 50 гаруй орноос сонгон хүссэн улсдаа "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах 15-18 настай өсвөр үеийнхнийг урьж байна.