Голтоглогч.мн

Голтоглогч.мн

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Голтоглогч.мн, Ulaanbaatar.

Дэлхийн улс орнуудад олны танил одуудын талаарх бодит мэдээллүүд, сонин содон папарацци зургууд гарч байдаг. Гагцхүү үнэн бодит сонирхолтой мэдээ мэдээлэл рийл, цаг үеийн мэдээллүүдийг танд хүргэн ажиллахаар бид ажиллаж байна.

13/05/2026

Соёл, спортын сайд Ж.Алдаржавхлан:

-Эмгэнэл бичсэн хүн итгэмээргүй, харамсалтай алдаа гаргасан. Дэндүү харамсмаар энгийн алдаа гаргасан.

Өнөөдөр Монголд "Амьддаа бие биенээ хайрла" гэдгийг Дашбалбарынх гэдгийг мэдэхгүй хүн байдаг гэж үү.

Энэ ажилтныг яагаад ийм энгийн алдаа гаргав гэж үнэхээр их гайхсан. Би уулчлалт гуйхгүй, тийм үг хэлээгүй учраас надад хамаагүй.

Photos from Голтоглогч.мн's post 13/05/2026

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР

- Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

- “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг заажээ.

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.

- Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна.
2026 онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

13/05/2026

Оюутолгойн ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Э.Баясгалан:

"Рио Тинто" компани олон улсад ашигладаг санхүүгийн мөлжлөгийн хэд, хэдэн аргыг Монголд хэрэгжүүлдэг

13/05/2026

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара

“Цалинтай ээж” тэтгэмжийг 100 мянга болгоё гэв

13/05/2026

Талийгаач Алтантуяагийн аав С.Шаарийбууг хүмүүс зодож, дээрэмдэхийг завджээ

13/05/2026

"The MongolZ" өнөөдөр буюу 05-р сарын 13-ны 19:00 цагаас Aurora багтай тоглоно.

Хожвол "PGL Astana 2026” тэмцээний шигшээ шатанд тоглох эрхтэй болно.

12/05/2026

УИХ- ын гишүүн Г.Очирбат:

Энхбаяр гишүүнд ямар хичээл заалтай биш дээ. Иргэд тэнд махаа авах гээд мөнгөө хэмнэж байна шүү дээ

Photos from Голтоглогч.мн's post 12/05/2026

Дилав хутагтын хөөргийг 95 жилийн дараа эх оронд нь авчирч Үндэсний музейд хадгалууллаа

Монголын Үндэсний музейд нээгдсэн “Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнгийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан, өвөөд нь бэлэглэсэн хөөргийг эх оронд нь буцаан ирүүлж цаашид Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдана гэдгийг мэдэгдлээ.
Дилав хутагт Б.Жамсранжав 1931 онд эх орноосоо гарсан бөгөөд түүний хөөрөг 95 жилийн дараа ийнхүү эх орондоо ирлээ.
Энэхүү хөөргийг Дилав хутагт Монголоос гарахдаа өөрийн биед авч явсан гэдэг.

12/05/2026

Улсын арслан М.Бадарч:

Н.Өсөхбаяр гарди барилдах болсонд баяртай байна. Нэг ч гэсэн хүн хэлмэгдээгүйд талархаж байгаа.

Миний хувьд улс төр орсон. Би зөндөө зүтгээд дийлээгүй, дийлдэхгүй юм байна билээ...

Photos from Голтоглогч.мн's post 12/05/2026

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.

Түүний өргөн барьж буй өөрчлөлт УИХ-ын гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ...

11/05/2026

Г.Отгонтуяа: Яасан их итгэл найдвар тээж байв аа

Шүүх хурлын шийдвэр гарахаас 40 минутын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг зэрэг зэрэг нийтэлж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ уншаад 20 минут болоогүй хурлын тоймоо нийтэлж байх юм.

Урьдаас төлөвлөгдсөн шийдвэртэй шүүх хуралд орсон юм шиг хүнд мэдрэмжийг авлаа.
Даана ч бүр нэг анхаарахгүй байхын аргагүй үг, үйлдлийг хуралдаан даргалагч гаргаад байсан.

Сүүлдээ бүр зүдэрч яваа эх намайг хүртэл буруутгах хандлагатай, хуулийн байгууллагууд төдийгүй хэрэгт холбогдсон залуус цахим орчинд хэлмэгдэж байна гэж хүртэл хэлж байсан нь зүрхэнд үлджээ.
Эх хүний энэ хүнд зовлон надаар дуусах болтугай. БУРХАН МИНЬ Аврал эрж тэмцэж байсан ҮРИЙНХЭЭ хойноос ээж нь хамаг чадлаараа хашгирмаар байна.

Ижий нь сэтгэлээ баринаа.Охиныхоо төлөө эцсээ хүртэл, гомдолоо барах ёстой. Үнэхээр аймар юм байнаа.Бүтэн системний эсрэг явна гэдэг. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.
Улсын дээд шүүх гэдэг нэг шат үлдсэн.Би итгэл найдвараа хэзээ ч алдахгүй ээ

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
14210