19/05/2026
Надад чиний зүрхнээс өөр хоргодох газар, чиний хайраас өөр амьдрах хүч байхгүй.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sisyphus A.K, Ulaanbaatar.
19/05/2026
Надад чиний зүрхнээс өөр хоргодох газар, чиний хайраас өөр амьдрах хүч байхгүй.
Өглөө сэрээд гэгээтэй тэнгэрийг харна гэдэг бэлэг. Амьсгалаад, алхаж, инээмсэглэж чадна гэдэг аз жаргал. Амьдрал хааяа шаналгаатай, хааяа шүүрс алдам санагддаг ч, амьд байгаадаа талархах шалтгаан үргэлж үлддэг. Амьдрал бол жижигхэн зүйлсийн үнэ цэнэ. Дулаахан цайны амтанд, хайртай хүний инээмсэглэлд.
14/05/2026
Чамайг үнсэхэд догдолдог. Гэнэт амьсгаа давчдаж, зүрх минь хурдасч, би яг л анх удаа дурлаж буй мэт мэдрэмж төрдөг. Чамайг хөтлөөд алхахад тайвширдаг. Хаашаа ч хүрсэн, хаана ч очсон чамтай хөтлөлцсөн л бол амьдрал аюулгүй санагддаг. Чамайг тэврэхэд бүх зүйл утга учиртай болчихдог. Сэтгэлдээ цуглуулсан бүх ганцаардал, айдас, эргэлзээг чи тэврэлтээрээ намжааж чадах юм шиг санагддаг. Чиний ойрхон байгаа бүхэн надад жаргал мэт.
Харин хайр гэдэг тэс өөр. Тэр ургуулж, тэтгэж, арчилж, хамгаалдаг. Өдөр бүр усалж, сар бүр навчсыг нь анзаарч, цэцэглэхийг нь хүлээдэг.
Өмнө нь уйтгартай санагддаг байсан өглөө одоо хүлээлттэй болчихсон. Заримдаа зөрдөг, гомддог ч бие биедээ буцаж очдог.
12/05/2026
Сайхан амьдрал ирнэ ээ. Зовсон өдөр бүхэн минь утга учиртай байсныг би тэр үед л ойлгоно.
Тиймээс чи миний бүх зүйлийн хариулт ❤️
11/05/2026
Бидний хамгийн том жүжиг бол өөрсдийгөө таньчихсан мэт дүр эсгэдэгт оршино. Гэтэл үнэндээ хүн өөрийгөө хамгийн бага мэддэг амьтан. Бусдын нүдэн дээр хүчтэй харагдах гэж
дотооддоо нурж байгаагаа нууж сурсан.
08/05/2026
Хүн хэзээ ч зүгээр байгаа юмандаа гүн гүнзгий талархдаггүй.
Маргаан бүрийн цаана “явчих вий” гэсэн бодол, “үлдээсэй” гэсэн хүсэл хоёр зэрэгцэн амьсгалж байлаа. Нэгнийхээ гараас атгахад “чи надад хэрэгтэй” гэсэн дуугүй амлалт, “бид тэснэ” гэсэн итгэл, “маргааш бас хамт байна” гэсэн энгийн мөрөөдөл шингэсэн байв.
Жаргалтай амьдраарай. Учир нь амьдрал богинохон, бас түр зуурынх. Хүмүүс бид үргэлж ирээдүйг төсөөлж, маргаашийг хүлээсээр өнөөдрийн үнэ цэнийг орхигдуулдаг. Жаргал гэдэг нь том байшин, их мөнгө, бусдын алга ташилт биш. Харин зүрхээ тайван байлгах, хэн нэгэнд чин сэтгэлээсээ инээмсэглэх, дуртай аяа сонсоод сэтгэлээ тайвшруулах, хайртай хүний гараас атгахад төрөх дулаан мэдрэмж.