ГРАФИК ЗОХИОЛЫН ЗУРААЧ ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?
"Монголын нууц товчоон 1: Тэнгэрийн тэмдэг" график зохиолын зураач Б.Гантулгын яриаг хүргэж байна.
#графикзохиол #монголыннууцтовчоон #зураач
Монголын Нууц Товчоон
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Нууц Товчоон, School, Ulaanbaatar.
✨🏹"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН 1: ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" НОМЫН ЗОХИОЛЫГ ХЭРХЭН БИЧСЭН БЭ?
✨🏹ГРАФИК ЗОХИОЛЫН АРД ЯМАР БАГ АЖИЛЛАСАН БЭ?
✨🏹"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН 1: ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" ГРАФИК ЗОХИОЛЫГ ЯАГААД УНШИХ ЁСТОЙ ВЭ?
🏹✨"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-ЫГ ЯАГААД ГРАФИК ЗОХИОЛ БОЛГОСОН БЭ?
🏹✨ГРАФИК ЗОХИОЛ ГЭЖ ЮУ ВЭ? КОМИК, МАНГАНААС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?
"Монголын нууц товчоон 1: Тэнгэрийн тэмдэг" график зохиолын дараагийн цувралууд тун удахгүй уншигчдын гар дээр ирнэ🤩
20/04/2026
📖Дэлхийн номын өдрийг угтан зарласан "Монгол мийм" уралдаан амжилттай болж өндөрлөлөө. 🥳
Бидний эрхэм нандин өв болох "Монголын нууц товчоо"-г үеийнхэндээ сонирхолтойгоор хүргэхийг зорьсон 9-18 насны хүүхэд, залуус маань үнэхээр бүтээлч байлаа. Уралдааны бүтээлүүдийг агуулга, уран сэтгэмж болон цахим орчин дахь хандалтаар нь дүгнэж, ялагчдаа тодруулав.🏆
Мөн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүүхэд, залууст түүхийн ухааны доктор Ш.Мөнхбаатар "Монголын нууц товчоо"-ны тухай сонирхолтой яриа хийв. Түүнчлэн сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж ялагчдыг "Монголын нууц товчоон 1: Тэнгэрийн тэмдэг" график зохиолоор шагналаа.
Ингээд уралдааны шилдгүүдтэй танилцъя.
🥇 Тэргүүн байр: А.Төгөлдөр (Архангай, I сургууль, 6г анги)
🥈 Дэд байр: Д.Уянга (Архангай, I сургууль, 11а анги)
🥉 Гутгаар байр: Б.Баяржавхлан (Говь-Алтай, III сургууль, 12а анги)
Уралдаанд оролцсон сурагчдадаа баяр хүргэж, илүү их амжилт хүсье. Дараа дараагийн сонирхолтой уралдаануудаараа эргэн уулзацгаая. 👋✨
#монголыннууцтовчоо #дэлхийнномынөдөр #болорсудар #монголмийм
19/04/2026
"МОНГОЛ МИЙМ" БҮТЭЭХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Дэлхийн номын өдрийг угтаж "Болор судар" хэвлэлийн газраас "Монгол мийм" бүтээх уралдаан зарласан билээ. Ингэхдээ монголчуудын эрхэмлэн дээдэлж явах нандин өв болсон "Монголын нууц товчоо" бүтээлийн агуулгыг орчин цагийн өнгө аясаар хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэхийг зорьж, орон даяар 9-18 насныхны дунд нээлттэй зарлав. Улмаар 25 хүүхэд 28 бүтээлээр уралдаанд оролцсонд зохион байгуулагч нар тухайн бүтээл дэх агуулга, уран сэтгэмж болон цахим орчин дахь үзэгчийн сэтгэгдэл, хуваалцсан байдлыг оноогоор дүгнэн эхний гурван байрын эзнийг тодрууллаа.
Уралдааны шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн даваа гарагийн 10 цагт "Азхур" номын их дэлгүүрийн төв салбарт болно. Энэ үеэр түүхийн ухааны доктор Ш.Мөнхбаатар "Монголын нууц товчоо"-ны тухай сонирхолтой лекцийг ерөнхий боловсролын сурагчдад зориулан тавих юм. Тиймээс уг арга хэмжээ сурагч бүрд нээлттэй болохыг дуулгахад таатай байна. Мөн ирсэн хүүхэд бүрд БЭЛЭГТЭЙ.
"Монголын нууц товчоо"-ны баатрууд XXI зуунд байсан бол?
🙋МУБИС-ийн түүх, нийгмийн ухааны багшийн ангийн оюутан Ө.Ганди "Монголын нууц товчоо"-ны талаарх сонирхолтой асуултад хариуллаа.
🇲🇳"Монгол мийм" уралдаанд бүтээл хүлээн авах эцсийн хугацаа өнөөдөр.
🔗Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/share/p/1ADihTcx1Z/
30/01/2025
Ном хүүхдийн төсөөллийг өнгөлдөг
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar