дэлхийн иргэн л бол үзэх мэдэх ёстой зүйл
Democracy.mn
хүүхдийн эрт үеийн хөгжил, эцэг эхчүүдэд зориулав
baby development mongolia;
"Би хөлгүй хүнийг харах хүртлээ гуталгүйдээ .................."
11/11/2011
сурах хүсэл эрмэлзэлтэй бүтээлч залууст:
Гадаадад тэтгэлгээр суралцах боломж -
Study Abroad with ADB - Japan Scholarship Program
Сайн байна уу,
Та бүхэнд Азийн Хөгжлийн Банк - Япон Улсын хамтарсан тэтгэлэгт
хөтөлбөрийн (АХБ - ЯТХ буюу хөтөлбөр) талаарх мэдээллийг хүргэж
байгаадаа таатай байна. АХБ - ЯТХ-ийн шугамаар та бүхэн Австрали,
Хятад, Энэтхэг, Япон, Тайланд зэрэг улсад эдийн засаг, удирдлага,
шинжлэх ухаан, технологи болон бусад хөгжлийн холбогдолтой чиглэлээр
бакалавраас дээш зэргийн сургалтанд хамрагдах боломжтой юм. Япон
Улсын Засгийн газрын санхүүжилттэй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн
хүрээнд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэмж (орон байрны зардал
орно), ном сурах бичиг, эрүүл мэндийн даатгал, нислэгийн тийз болон
судалгааны тэтгэмж зэргийг олгоно. Одоогийн байдлаар уг хөтөлбөрт
Монгол Улсаас 92 оюутан хамрагдаад байна. Та 2 буюу түүнээс дээш
жилийн ажлын туршлагатай, англи хэлний өндөр мэдлэгтэй, 35-с доош
настай байх бөгөөд хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиудад сонгогдсон
чиглэлээр суралцах тухай өргөдлөө явуулахдаа уг хөтөлбөрт хамрагдах
сонирхолтой байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Хөтөлбөрт оролцож буй
сургуулиуд болон тэдгээрийн тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй
мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар хандана уу:
http://www.adb.org/jsp/.
Лавлах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
Хүндэтгэсэн,
Индра Баатархүү
Азийн Хөгжлийн Банкны
Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар
Утас: 11 - 329836
ADB - Japan Scholarship Program | Asian Development Bank It aims to provide an opportunity for well-qualified citizens of ADB's developing member countries to pursue postgraduate studies in economics, management, science and technology, and other development-related fields at participating academic institutions in the Asian and Pacific Region.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar