Амралт сайхан уу? Сонгоны бэлтгэл хийх, түвшин ахиулах хүүхдүүд чатаар холбогдоорой.
English corner
Education center for youth and kids
Celebrating my 4th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉
Энд тэндээс цочтол цочтол - Сайн уу багшаа, сайхан амарчийн уу, та хаачих гэж байгаан .... гэж шулганах хүүхдүүдтэйгээ үе үе таарахаар хөөрхөн гэж.
Аль хэдийн борлоод эхэлчихсэн, сайхан амраад гүйж яваа нь хөөрхөн.
🤞.
аа тийн 8 сараас сонгон ангийн шалгалтын бэлтгэл авах байхаа. чатаар бүртгүүлж л байгаарай. 12 хүүхэд хүрвэл шууд нээнээ.
Өмнөх жилүүдийн шалгалтын тестүүд дээр ажиллаад, алдаж байгаа хэсгүүд дээр нь анализ хийгээд, тайлбарлаад явдагаараа онцлогтой. 🤗 за тэр болтол сайхан наадаад, агаарлаад, амраад ав даа хөөрхнүүд минь.
06/06/2025
Зуны амралт эхэлсээн. Зун цагтаа сайхан амраад авбал намар эрч хүч дүүрэн, сурах урам зориг бадраад л ирнэ биз дээ.
01/06/2025
Хөөрхөн хүүхдүүддээ баярын мэнд хүргэе! Бидний зуны амралт 2025-5-31-ээс эхэллээ.
Сайхан амраад, аялаад, олон олон дурсамж бүтээгээд ирээрэй. 🥰🎉😘
27/05/2025
Төгсөх ангийн сурагчид маань улсын шалгалт болон ЭЕШ-даа бэлдэж буй маш завгүй, хариуцлагатай үед дараах зөвлөгөөг өгч байна.
1. Цээжилж тогтоохоосоо илүүтэй ойлгож авахыг хичээгээрэй. Уншаад өнгөрөх биш түүнийгээ урд олж авсан мэдлэгтэйгээ холбох, амьдралын нөхцөл байдалд шилжүүлж төсөөлөх, бусаддаа ярьж тайлбарлаж харилцан ярилцах, бие биенээсээ асуулт асуух, бичих/зурах/хүснэгтлэх зэрэг нь тус болно. Иймд найзтайгаа, жижиг бүлгээр шалгалтанд бэлдэх нь үр дүнтэй аргад тооцогддог.
2. Анхаарлаа сарниулахгүй орчин/булан, өрөө тасалгаа бүрдүүлээрэй. Гэр, сургууль, номын санд сууж гар утсаа унтраан ширээн дээрээ аль болох цөөн зүйл тавих нь анхаарал сарниулахгүй орчин бүрдүүлнэ. Орондоо бүү хичээлээ хийгээрэй.
3. Үе үе богино хугацаагаар завсарлаж байгаарай. 50 минут тутамд 10 минут завсарлахыг зохистойд тооцдог. Гэхдээ энэ нь хүүхэд бүрт өөр өөр байдаг тул өөрийгөө сайн “сонсох” хэрэгтэй. Зарим хүүхэд 25 минут хичээллээд 5 минут амрах хэрэгцээтэй байдаг. Завсарлахдаа юм уух, сунгалтын дасгал хийх, гадаа/тагтан дээрээ гарч агаарлах, жимс ногоо самар идэх нь зөв. 4 цикл хичээллээд 30 минутын амралт аваарай.
4. Амрахдаа дасгал хөдөлгөөн заавал хийгээрэй. Мөн явган алхах, гүйх зэрэг нь стрессийг тайлж өөдрөг, эрч хүчтэй болгохоос гадна сайн унтаж амрахад тустай.
5. Өдрийнхөө хичээлийг хийж дуусгаад баннад орох, хөгжим сонсох, найз нартайгаа холбогдох зэргээр өөрийгөө хайрлаж урамшуулаарай.
6. Хангалттай унтаж амраарай. Шөнөдөө 7-8 цаг унтах нь тархийг амраах хамгийн гол зүйл юм.
7. Чанартай сайн хоол идэж хангалттай шингэн уугаарай. Тархины тэжээл буюу самар, загас, өндөг, авокадо, нэрс, хар шоколад, навчит ногоо, тараг, бяслаг идэхийг хичээх хэрэгтэй. Өдөрт 1,6 л ус уух хэрэгтэй. Шаардлагатай бол Омега-3, В бүлгийн витаминууд, пробиотик зэрэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн ууж болно.
8. Хэрвээ ямар нэг тусламж хэрэгтэй байвал: эмч, сэтгэлзүйч, багш г.м, ээж аавдаа заавал хэлээрэй. Олон хүүхдийн хувьд төгсөлтийн улсын шалтгалт, ЭЕШ-нд бэлтгэх явцад тусламж шаардлагатай болдог тул ичих хэрэггүй.
Амжилт!
19/05/2025
Манайханыы ээж аавууд ийм л гоё эерэг хандлагатай хариуцлагатай хүмүүс шүү дээ! Багш нь бас баярлаал байгаа, байнга даалгавараа цаг тухай бүрт нь хийнэ, ярианы клубтээ байнга хамрагдана, хичээлээ ч анхааралтай хичээнгүй хийнэ. Гэр бүлийн хүмүүжил, хандлага хүүхдийн амжилтын үндэс дээ тэгээд.
18/05/2025
Хүүхэд эд юмс хараад дурсаад сүйд болохгүй дээ, одоо цагт бүх хүнд хэрэгтэй бүх юм нь байдаг болсон доо.
Оронд нь хамтдаа нэг ном уншсанаа ч юм уу, хааяа гаргаж байгаа цаг минут бүрийг тань л санаж дурсана даа
Дурсамж л бүтээ аав ээжүүд мээнь 🤗
Дурсамж гэхдээ заавад үнэтэй байдаггүй шд тэ, аргуудаа хуваалцаарай.
Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
Зуны амралт эхлээгүй байхад 😅🤭. Зуны сургалт асуугаад байдаг та нар нээрээ🤭 . Ирэх долоо хоногт бүртгэлийн мэдээлэл оруулъя аа🥰🥳.
13/05/2025
Хавар ирээд ангийн цэцгүүд маань хөөрхөн гэж...😍
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Website
Address
Natur дунд зам
Ulaanbaatar
976