Darkhan-Elite school

Дархан –Уул аймгийн Ерөнхий Боловсрол / ЕБ / -ын “ Дархан Элит “ 22 –р сургууль Дархан –Уул аймгийн Ерөнхий Боловсрол / ЕБ / -ын “ Дархан Элит “ 22 –р сургуулийн цахим хуудсанд тавтай морилно уу ?. Та бид “ Оюуны эрин “ хэмээгдэх 21 –р зууны эхэн үеийн төлөөлөгчид билээ. Энэ шинэ цаг үе маань оюун ухааныг тугаа болгосон хэн боловч хөгжлийн манлайг олох сайхан цаг. Монгол хүүхэд төрөлхийн оюуны өндөр чадвартай болохыг дэлхийн нэртэй судлаачид тогтоосон байна. Гагцхүү хүүхдийнхээ тэр сайхан боломжийг бодит байдал болгон хувиргах ажил ихээхэн хоцрогдож байгаа юм. Боломж, бодит байдал гэдэг ялгаатай. Энэ нь манай одоогийн ЕБ-ын сургалтын үндсэн дутагдал мөн.

Darkhan-Elite school reached 250 likes! 04/08/2017

Darkhan-Elite school reached 250 likes!

Thanks for being a part of the Darkhan-Elite school community! Share this Page with friends to help more people learn about it.

10/05/2016

Photos from Darkhan-Elite school's post

elite22.mn 25/04/2016

Сэтгэх чадварын сорилго 2016 ЕБС

"СЭТГЭХ ЧАДВАРЫН СОРИЛГО -2016" ОЛИМПИАДЫН НЭГДСЭН ДҮН

Оюуны хөгжил, Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Дархан Элит" 22-р сургууль, "Оюуны чадварын IQ" төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "СЭТГЭХ ЧАДВАРЫН СОРИЛГО -2016" уралдаан амжилттай өндөрлөж дүнгээ гаргалаа. Энэ жил 1-6 р ангийн нийт 685 сурагч хурц ухаан, бүтээлч сэтгэлгээгээ уралдууллаа. Хамтран ажилласан сургуулийн удирдлага, багш, эцэг эх та бүхэнд баярласнаа илэрхийлье. Дүнгийн хурал 2016-04-25 ны өдөр 16:00 цагт 22-р сургуулийн байранд болно.

Ангилал бүрт эхний 10-т орсон сурагчдад Дархан-Элит 22-р сургуульд 50% хөнгөлөлттэй суралцахыг урьж байна.

БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА ЦЭГЦТЭЙ СЭТГЭЛГЭЭГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.

Уралдааны дүнг доорх линкээр орж үзнэ үү.

http://elite22.mn/index.php/en/news-events/66-iq-olimpiad-darkhan-baga-angi-2016

elite22.mn Оюуны хөгжил, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Дархан Элит 22"-сургууль, "Оюуны чадварын IQ" төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг

23/04/2016

"Дархан-Эмпати" сургуулийн нэрэмжит Англи хэлний олимпиадад амжилттай оролцож,
II байр 5а ангийн сурагч Б.Бөртэ
III байр 5а ангийн сурагч Н.Ганзоригт
Тусгай байр эзэлсэн 5а ангийн сурагч М. Азжаргал, Б.Золзаяа 6а ангийн сурагч Б.Мөнгөнбагана нартаа болон хичээнгүйлэн бэлдсэн Англи хэлний багшдаа баяр хүргэе!
A BIG CONGRATULATIONS TO THE MOST TALENTED STUDENTS AND WISH YOU LOTS OF LUCK!

23/04/2016

Бидний бахархалт 1а ангийн багш Д.ДОЛГОРМАА таньдаа
Улсын Математикийн 52 дахь олимпиадын II даваанд амжилттай оролцож,
“Дэд” байр эзэлсэнд баяр хүргэж, улам ихийг бүтээж, амжилтын оргилд хүрэхийг хүсье!
Сургуулийн захиргаа, багш ажилчид, хамт олны зүгээс.

22/04/2016

БЭЛТГЭЛ АНГИДАА БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ.

22/04/2016

АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ИРЭЭДҮЙН ЭЛИТҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

25/08/2014

2011 оны төгсөлт.

04/01/2014

Дархан –Уул аймгийн Ерөнхий Боловсрол / ЕБ / -ийн “ Дархан Элит “ 22 –р дунд сургуулийн цахим хуудсанд тавтай морилно уу ?. Та бид “ Оюуны эрин “ хэмээгдэх 21 –р зууны эхэн үеийн төлөөлөгчид билээ. Энэ шинэ цаг үе маань оюун ухааныг тугаа болгосон хэн боловч хөгжлийн манлайг олох сайхан цаг. Монгол хүүхэд төрөлхийн оюуны өндөр чадвартай болохыг дэлхийн нэртэй судлаачид тогтоосон байна. Гагцхүү хүүхдийнхээ тэр сайхан боломжийг бодит байдал болгон хувиргах ажил ихээхэн хоцрогдож байгаа юм. Боломж, бодит байдал гэдэг ялгаатай. Энэ нь манай одоогийн ЕБ-ийн сургалтын үндсэн дутагдал мөн. Yүнийг монгол улсын төр засаг, хувь хүн, та бид бүгдээрээ мэдэж, мэдэрч, шүүмжилж байгаа бөлгөө. Орчин үеийн ерөнхий боловсролын үндсэн чиг үүрэг нь “ суралцагчдынхаа оюун сэтгэлгээний хөгжлийг хангах “ –д оршиж байна. “ Дархан –Элит “ 22 –р дунд сургуулийг“

Суралцагчдын оюун ухааныг эрчимтэй хөгжүүлэх, тэдэнд сэтгэлгээний шинэ бүтээлч хэлбэрүүдийг эзэмшүүлэх “ зорилготойгоор Хан -Уул дээд сургуулийн санаачлагаар 1996 онд байгуулсан. Тус сургууль нь “ Оюуны хөгжил - IQ “, “ Сэтгэх чадвар - TS “, “ Ирээдүй судлал” хичээлүүдийг Монгол улсын хэмжээнд анх удаа туршин зүгшрүүлсэн бөгөөд одоогоор улс даяар бүх аймаг сумыг хамарсан нэгдсэн том сүлжээ болон өргөжив. БСШУЯ –с “ Сэтгэх чадварын улсын олимпиад “ –г 2002 оноос жил бүр зохион байгуулдаг болжээ. “ Дархан –Элит “ 22 –р дунд сургууль нь сурагчдынхаа сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг. Хичээлийн агуулга нь ч үүндээ нийцдэг. Хүүхэд бол хүүхэд, хүүхэд нь асаан дүрэлзүүлэх учиртай бамбар мөн. Харамсалтай нь манай одоогийн боловсролын тогтолцоо нь бүхэлдээ мэдээ төдий, голдуу өнгөрсөн цагт хамаарах, хэрэг бага хий хоосон мэдлэгийг сурагчидруугаа зөөх, буцаан яг тэр байдлаар нь шалгах технологид дулдуйдсан хэвээрээ байна. Эцэг эх, сурагчид ч үүнд ихэд дассан. Гэтэл мэргэд эртнээс “ Их мэдэх нь чухал бусаа, гол нь оюун ухаанаа хөгжүүлэх “ гэж захисан бөлгөө.

22 –р сургуулийн хамт олон, - яагаад сурагчдынхаа сэтгэн бодох ур чадварыг илүүтэй чухалчилдаг вэ? гэсэн асуултанд дараахь хариултыг өгч чадна. Эдүгээ ажил мэргэжил огцом хуучирч, шинэ ажлын байр олноор нээгдэж, оюуны шинэ шинэ чадварыг шаардах болов. Та бид өөрчлөлтийн золиос ч болж мэдэхээр байна. Түрүүч нь тулж ирчихээд буй. Шинэ ажлын байр байх атал түүнийг хангах оюуны чадвартай нь цөөн болжээ. Нэг талд ажлын шинэ байр хоосон, нөгөө талд ажилгүй бакалавр магистр олон болов. Энэ байдал цаашид улам нэмэгдэх нь, Ийм үед мэдлэг эзэмшсэн нь бус, чадвар эзэмшсэн нь, мэдээ цээжилсэн нь бус сэтгэх чадвараа хөгжүүлсэн нь илүү давуу байдалтай болно. Сэтгэх чадварыг гэнэт ахлах ангид нь хөгжүүлнэ гэвэл их хүндрэл үүснэ, цаг алдана, бараг боломжгүй болсон үе нь л дээ,...харин аль болох багаасаа сэтгэх чадвараа хөгжүүлсэн бол байдал өөр,...үүний учир 22 –р сургуулийн сурагчдыг багаас нь IQ ,сэтгэх чадварыг нь хөгжүүлж, тэднийхээ алсын амьдрах чадварыг нь өсгөж байгаа юм.

22 –р сургуулийн багш нарыг сургуулийнхаа эрхэм зорилгод нийцүүлэн сонгож олсон. Иргэн Танд хүүхдийнхээ ирээдүйг бодож, цаг үеийн өөрчлөлтийг гярхай мэдэрч сонголтоо хийж байхыг зөвлөж байна. Өнөөдөр манай нийгэм юу г яаж үнэлж байгаа нь маргааш тийм болно гэсэн үг биш, тэр тусмаа манай монголчууд тун хуучинсаг, уламжлалаа хэт шүтдэг, олонхио дагадаг,...үүний уршгаар бид хоцрогдсоор байгаа билээ. Хоцрогдох нь сонголтоос л эхтэй. Ер нь монгол хүн онож сонгох талаар тун маруухан юм дагаа. Угаасаа бид сонгож байсангүй л дээ. Алдаж сонговол дараа нь их гарз гарна, амаа баривч өнгөрсөн байна.

“ Дархан –Элит “ 22 –р дунд сургуулийн ард нь ХАН –УУЛ дээд сургууль, Монгол Улсын Оюуны Чадварын IQ Төв, Монголын Математикийн Багш Нарын Академи, Математик сонин, бас Монголын Билиг Авъяастай Суралцагчийн Нийгэмлэг, Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэг зэрэг Монгол улсын ирээдүйн хөгжлийг хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагууд бий. Монгол улсын боловсрол бүхэлдээ ойрын жилүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролруу шилжинэ. Энэ нөхцөлд хүмүүсийн үнэлгээ, үнэлэмж одоогийнхоосоо ихэд өөрчлөгдөн оюун ухаан, сэтгэх чадварын зүгрүү эргэнэ. Энэ нь 22 –р сургуулийн хамт олон, суралцагчдын үйл хөдлөл зөв байсны, тэд ирээдүйгээ бусдаасаа түрүүлж харсны нэг баталгаа болно. Ингэж монгол улс, монголчууд хөгжих замруугаа орно.

“ Дархан –Элит “ 22 –р дунд сургуулийн цахим хуудсанд саатан морилохыг урьж байна.

Доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш, Ц.Дэмбэрэл.

/ ХАН –УУЛ дээд сургуулийн захирал, Монгол Улсын Оюуны Чадварын IQ Төв, Монголын Математикийн Багш Нарын Академи, Монголын Билиг Авъяастай Суралцагчийн Нийгэмлэг, Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн /

Location

Category

Telephone

Address

Darkhan
Other Education in Darkhan (show all)
Солонго Цэцэрлэг Солонго Цэцэрлэг
Хуучин Дархан 5-р баг, Цаг-уурын гудамж, Сүсэгтэний холбооны баруун хойно
Darkhan

Манай цэцэрлэг нь 4 бүлэгт 100 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээг хүргэж байна.

Peony-English Peony-English
Darkhan University Street
Darkhan, +976

Let's learn English!

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар
Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар
Darkhan

BEST сургалт зуучлалын төв BEST сургалт зуучлалын төв
Шинэ хороолол 20-р байр 1,2 тоот
Darkhan

хэлний сургалт, зуучлалын төв

Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо"-ны салбар Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо"-ны салбар
Hogjliin Tow
Darkhan, DARKHAN

Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн.

IX Surguuli Darhan-Uul Aimag IX Surguuli Darhan-Uul Aimag
Darkhan, 00976

Darhan-Uul aimag IX surguuli

Solidworks Solidworks
Darkhan

Drama box's Mongolia

Дархан 15-р цэцэрлэг Дархан 15-р цэцэрлэг
Дархан-уул аймгийн Дархан сумын 11-р баг
Darkhan, +97603172

1981 онд байгуулагдсан. 12 бүлэг, 44 багш ажиллагсадтай.

Bid neg angiinxan Bid neg angiinxan
[email protected]
Darkhan, 99820568

CLASS EDUCATION

Үржин Сан-Аг Чойлин Хийд Үржин Сан-Аг Чойлин Хийд
Darkhan, 976

Үржин Сан-Аг Чойлин

Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг
Darkhan

Тус цэцэрлэг нь 1980 оны 5+-р сарын 18 нд 5 бүлэг, 21 багш ажилчидтайгар байгуулагдсан. 2007 онд 100 хүүхдийн барилгын өргөтгөл хийгдсэн.