Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн

Comments

БСШУ-ны сайдын 2020 оны А/278, БШУ-ны сайдын 2021 оны А/132 тоот тушаалаар зөвшөөрөлтэй цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалт 2021 оны 6-р сарын 14-ний өдөр цахимаар эхэлнэ.
Тавигдах шаардлага: Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байх
Бүртгэл: “Гурван Эрдэнэ” багшийн дээд сургууль, 206 тоот
Цахим бүртгэл: дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/o97CetovZ9Mn6aKp7
Бичиг баримтын хуулбарыг дараах мэйл хаягаар ирүүлнэ үү.
[email protected]
Холбогдох утас: А.Нармандах - 99275022 , А.Нарангэрэл - 99130741, Б.Хашцэцэг - 99075739, 70111994, 88515739
ЗУНЫ ХӨРВӨХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль дараах мэргэжлүүдээр зуны түргэвчилсэн хөрвөх сургалтын ангидаа элсэлт авч байна.
Сургалт онлайнаар явагдах бөгөөд 2021/06/14-нд эхэлнэ.
Мэргэжил:
 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
 Багш, бага ангийн боловсрол
 Багш, математикийн боловсрол
 Багш, нийгмийн ухааны боловсрол
 Багш, монгол хэл–уран зохиолын боловсрол
 Багш, гадаад хэлний боловсрол

Цахим бүртгэл: Дараах линкээр орж бүртгүүлээрэй.
https://forms.gle/k3UPdHsZahAmDRih7
Бичиг баримтын хуулбарыг дараах мэйл хаягаар ирүүлнэ үү. /иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын дипломын хуулбар гэх мэт/
[email protected]
холбогдох утас: 70111994, 88515739, 99075739
7-р цэцэрлэгийн 14-р багт эргүүлд гарч буй багш ажилтанууд гадна талбайн хог хаягдлаа цэвэрлэлээ.
Өнөөдөр Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга доктор С.Галбадрах манай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Гүйцэтгэлийн төлөвлөгөө , Багшийн хөгжил сургалт үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгч "ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ " хамтдаа хөгжихийг онцлов.2021.02.018
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р цэцэрлэгт эмчийн ажлын байранд эмч сонгон шалгаруулж авна. СӨБ - ын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
2020 оны 08 сарын 17 -ны өдөр цэцэрлэг дээр төрийн албан хаагчийн анкет, мэргэжлийн диплом зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн бүртгүүлнэ.
Холбоо барих утас
99378083 , 99544818
Дархан сум 10- р цэцэрлэгийн захиргаа
Оюуны ирээдүй ЦС-Б шалгалтын байранд ЭЕШ амжилттай явагдаж дуусч байна. Цаг үеийн онцгой нөхцөл байдалд өндөр зохион байгуулалттай, хариуцлага, сахилга баттай ажиллаж байгаа багш нар, БСУГ, МХЕГ, Тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд, албан хаагчиддаа ЭЕШ-2020 комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил хөдөлмөрт нь улам их амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Төрийн өмчит магадлан итгэмжлэгдсэн Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль элсэлт авч байна
ЭЛСЭЛТИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ
Өдрийн мэнд.
МУИС-ийг Түрэг судлаач, МУБИС-ийг Түүх - нийгэм судлалын багш мэргэжлээр төгсч Өвөрхангай аймагт багшилж байсан 35 настай залуу мэргэжлийн ажил хайж байна.
Холбогдох утас: 99798716
99770017
7р цэцэрлэг ариутгал халдваргүйтгэлийг Жавелионы уусмалаар хийж бна.
багш нараа хичээлийн бэлэн боловсруулалтаа аваарай. Жич: жилээр нь авсан тохиолдолд маш хямдаар өгнө өө чатаар холбогдоорой...
БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Орой, Бямба, Ухаалаг цахим хэлбэрээр Санхүү, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн эрх зүй мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэлт авч байна.

Холбогдох утас: 70150261, 11-451956
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол
https://www.ufe.edu.mn/oroi-echnee-elselt/index.html ,
Бүртгүүлэх заавар болон бүртгүүлэх бол
https://admission.ufe.edu.mn хаягаар орно уу.
https://www.facebook.com/ufeinfo/photos/a.260920254112418/1339691949568571/?type=3&theater

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн , Education, Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Darkhan.

Operating as usual

01/02/2019

2019-02-01 өнөөдөр

БСУГ-аас “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах” сэдэвт сургалтыг зохион байгуулж ЕБС, СӨББ, Соёлын байгууллагуудын удирдлагууд болон БСУГ-ын мэргэжилтнүүд нийт 56 хүн хамрагдаж мэдлэг ур чадвараа ахиулсан юм. Сургалтыг Улаанбаатар хотоос Удирдлагын академийн багш М.Амартүвшин хийлээ.

01/02/2019

#БСШУС-ын #сайдын 2019.01.30-ны өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан Их дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 болгон тогтоосон байна.
Тус тушаалын дагуу #Монгол_хэл_бичгийн_шалгалтыг 2019 оны 3-р сарын 23-ны өдөр зохион байгуулж энэхүү тушаалын 1-т зааснаар босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг
2019 оны 4-р сарын 20-ны өдөр зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүллээ.

darkhan.edu.mn 29/01/2019

ТӨВ НОМЫН САН

http://darkhan.edu.mn/single/46/item/77

darkhan.edu.mn Дархан-Уул аймгийн Төв номын сан

darkhan.edu.mn 29/01/2019

Залуучууд театр

http://darkhan.edu.mn/single/46/item/76

darkhan.edu.mn Дархан-Уул аймгийн Залуучууд театрын түүхэн товчоо

darkhan.edu.mn 28/01/2019

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН

http://darkhan.edu.mn/

darkhan.edu.mn ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ОРДНЫ ТАНИЛЦУУЛГА

darkhan.edu.mn 28/01/2019

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙ

http://darkhan.edu.mn

darkhan.edu.mn ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙН ТОВЧ ТҮҮХ, ТАНИЛЦУУЛГА

23/01/2019

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, хүүхэд харах үйлчилгээний сургалтын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, нийтийг хамарсан арга хэмжээг 2 дугаар сарын 10-ныг дуустал түр хугацаагаар зогсоох тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

22/01/2019

Зөвлөмж

22/01/2019

Томуу гэж юу вэ?

18/01/2019

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай аймгийн хувьд амбулаторийн үзлэгийн 8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 15%-аас дээш хувийг томуу, томуу төст өвчин /ТТТӨ/ эзэлж байгаа 6 аймаг байгаагаас Орхон аймаг, Баян-Өлгий аймгууд боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалаар “ТТӨ амбулаторийн үзлэгт 5-9 хүртэлх хувийг эзэлж, томуугийн идэвхжил нэмэгдэж, алаг цоог дэгдэлт бүртгэгдэх үед: “Томуугийн улмаас хүндэрч болзошгүй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэг, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амыг тодорхойлж, тэдэнд тавих өрхийн эмчийн хяналтыг сайжруулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөөцийг зөв зохистой хуваарилж, хүргэх”
ТТӨ амбулаторийн үзлэгт 10-15 хүртэлх хувийг эзэлж, бус нутгийн хэмжээнд томуугийн дэгдэлт явагдах үед: “Эмнэлгийн орны ачааллыг зохицуулах, орны тоог нэмэгдүүлэх, нэмэлт эмнэлэг дэлгэх төлөвлөгөөтэй байж, түүнийг шуурхай, шат дараалан хэрэгжүүлэх, ӨЭМТ-ийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх”
ТТӨ амбулаторийн үзлэгт 15% ба түүнээс дээш хувийг эзэлж, улсын хэмжээнд томуугийн дэгдэлт явагдах үед “Цэцэрлэг, сургууль зэрэг хүүхдийн байгууллагуудыг түр хаах, үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх” гэж заасан байдаг.
2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай аймгийн хувьд амбулаторийн үзлэгийн 8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа боловч хүн амын тоо, нягтаршил ихтэйгээс хамааран өвчлөл нэмэгдэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тушаалд заасан арга хэмжээг шатлал ахиулан аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 01-А/19 дүгээр захирамжийг гарган нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэлээ.

“Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд 14/01/2019

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” болон "Хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлт" сэдэвт сургалтуудыг 2019 оны 01 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад ЕБС, СӨББ-ын 115 багш ажилчдыг хамруулан батламж олгов.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” болон "Хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлт" сэдэвт сургалтуудыг 2019 оны 01 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад ЕБС, СӨББ-ын 115 багш ажилчдыг хамруулан батламж олгов.

Спортын тэмцээний хаалт 14/01/2019

"Тамирчин багш"-2019 наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд аймгийн нийт ЕБС, СӨББ-аас давхардсан тоогоор 70 багийн 700 гаруй багш оролцлоо.

#Волейболын_төрөлд:

#Эмэгтэй_багаас:
1-р байр ОИЦ сургууль
2-р байр 9-р сургууль
3-р байр СӨББ-1
4-р Байр Од цогцолбор сургууль
#Эрэгтэй_багаас:
1-р байр 18-р сургууль
2-р байр Од цогцолбор сургууль
3-р байр 12-р сургууль
4-р байр 1-р сургууль

#Тэмцээний_сагсан_бөмбөгийн_төрөлд:

#Эмэгтэй_багаас:
1-р байр 9-р сургууль
2-р байр ОИЦ сургууль
3-р байр СӨББ-3

#Эрэгтэй_багаас:
1-р байр ОИЦ сургууль
2-р байр Од цогцолбор сургууль
3-р байр 15-р сургууль тус тус шалгарлаа тэмцээнд амжилттай оролцсон багш нар болон арын албанд ажилласан нийт багш ажилчид болон сургууль цэцэрлэгийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

"Тамирчин багш"-2019 наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд аймгийн нийт ЕБС, СӨББ-аас давхардсан тоогоор 70 багийн 700 гаруй багш оролцлоо.

#Волейболын_төрөлд:

#Эмэгтэй_багаас:
1-р байр ОИЦ сургууль
2-р байр 9-р сургууль
3-р байр СӨББ-1
4-р Байр Од цогцолбор сургууль
#Эрэгтэй_багаас:
1-р байр 18-р сургууль
2-р байр Од цогцолбор сургууль
3-р байр 12-р сургууль
4-р байр 1-р сургууль

#Тэмцээний_сагсан_бөмбөгийн_төрөлд:

#Эмэгтэй_багаас:
1-р байр 9-р сургууль
2-р байр ОИЦ сургууль
3-р байр СӨББ-3

#Эрэгтэй_багаас:
1-р байр ОИЦ сургууль
2-р байр Од цогцолбор сургууль
3-р байр 15-р сургууль тус тус шалгарлаа тэмцээнд амжилттай оролцсон багш нар болон арын албанд ажилласан нийт багш ажилчид болон сургууль цэцэрлэгийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

10/01/2019

"Тамирчин багш -2019" спортын наадмын гар бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө.
#Тэмцээний_эмэгтэй_төрөлд:
1-р байр ОИЦ сургууль
2-р байр 9-р сургууль
3-р байр СӨББ-1
4-р Байр Од цогцолбор сургууль
#Тэмцээний_эрэгтэй_төрөлд:
1-р байр 18-р сургууль
2-р байр Од цогцолбор сургууль
3-р байр 12-р сургууль
4-р байр 1-р сургуулиуд тус тус шалгарлаа.
Авхаалж самбаагаараа өрсөлдсөн нийт тамирчин багш нартаа амжилт хүсье.....

Шагнал урамшуулал 09/01/2019

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/472 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, ажлын байр шалгаруулах дэд комиссын үнэлгээ, шийдвэрээр Эрүүл мэндийг дэмжигч 1-р зэргийн гэрчилгээтэй байгууллагаар 5-р цэцэрлэг, 24-р цэцэрлэг шалгарсан бол Эрүүл мэндийг дэмжигч 2-р зэргийн гэрчилгээтэй байгууллагаар 15-р цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/472 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, ажлын байр шалгаруулах дэд комиссын үнэлгээ, шийдвэрээр Эрүүл мэндийг дэмжигч 1-р зэргийн гэрчилгээтэй байгууллагаар 5-р цэцэрлэг, 24-р цэцэрлэг шалгарсан бол Эрүүл мэндийг дэмжигч 2-р зэргийн гэрчилгээтэй байгууллагаар 15-р цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Тамирчин багш -2019 08/01/2019

2019-01-08 өнөөдөр
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын "Тамирчин багш"-2019 наадмын нээлтийн үйл ажиллагаа Од цогцолбор сургуулийн А байранд боллоо.
Тус тэмцээнд аймгийн нийт ЕБС, СӨББ-аас 35 багийн 300 гаруй багш авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлдөж байна.

2019-01-08 өнөөдөр
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын "Тамирчин багш"-2019 наадмын нээлтийн үйл ажиллагаа Од цогцолбор сургуулийн А байранд боллоо.
Тус тэмцээнд аймгийн нийт ЕБС, СӨББ-аас 35 багийн 300 гаруй багш авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлдөж байна.

02/01/2019

Аавын зураг

25/11/2018
25/11/2018

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа.
Төрийн өмчийн 11, төрийн бус өмчийн 2 сургууль нийт 13 сургуулийн 143 суралцагчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд:
1-р байр ОИЦ сургууль
2-р байр 9-р сургууль
3-р байр 15-р сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт ЕБС-ийн сурагчдадаа амжилт хүсье.

22/11/2018

2018.11.21-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг минь” уран бичлэгийн бүсийн аварга шалгаруулах уралдаан Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – 2”, Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд суралцагчдын бүсийн үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, уран бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний бүтээлийг сурталчлах, дэмжих, туршлага солилцох зорилготой бүсийн аварга шалгаруулах уралдаан Дархан-Уул аймагт боллоо. Уралдаанд Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сурагч, 8 багш ур чадвараараа өрсөлдсөн юм. Сурагчдын төрөлд Сэлэнгэ аймгийн сурагч С.Мөнхзул тэргүүлж удаах байруудад Орхон аймгийн сурагч Г.Энх-Од, Булган аймгийн сурагч М.Буянзаяа нар орсон бол багш нарын төрөлд нэгдүгээр байранд Булган аймгийн багш Д.Мөнхчимэг орж удаах байруудад Сэлэнгэ аймгийн багш А.Баяржаргал, Дархан-Уул аймгийн багш Б.Булганчимэг нар орсон байна. Энэхүү уран бичлэгийн уралдааныг Дархан хотын ууган сургууль болох Нэгдүгээр сургуулийн багш С.Буянжаргал шавь нартайгаа хамтран зохион явууллаа.

20/11/2018

Од цогцолбор сургууль
"Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн VI бага хурал Багшийн хөгжлийн ордонд болж өндөрлөлөө.
Бага хуралд Дархан-Уул аймгийн "ОД" цогцолбор сургуулийн сургалтын менежер М.Ариунзаяа, бага боловсролын багш Б.Урангоо, О.Оюунтуяа, Шинэ-Алхам сургуулийн бага боловсролын багш Ц.Оюунболор нар амжилттай оролцлоо.

Хуралд нийслэл, орон нутгийн багш нар Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Бага боловсрол, хүүхдийн хөгжил, Тусгай хэрэгцээт боловсрол гэсэн дөрвөн салбарын хүрээнд нийт 53 илтгэл хэлэлцүүлж 160 гаруй багш, судлаачид оролцон арга зүй, туршлага солилцлоо.

13/11/2018

Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль, Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль, Орхон аймгийн 1-р сургуулиуд "БИДНИЙ ТЕХНОЛОГИ" хамтын ажил амжилттай зохион байгуулагдлаа.

"БИДНИЙ ТЕХНОЛОГИ" хамтын ажлын хүрээнд багш нар арга зүйгээ түгээн туршлагаа хуваалцах, сургалтын хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гарган, технологио танилцуулсан илтгэлээ уншиж сонирхуулан, шинжлэх ухаан танин мэдэхүйн ТУНГААМАЛ тэмцээнийг зохион явуулж, багш нартаа мэдлэг түгээсэн ажил зохион явууллаа.

Өөрийн арга зүйгээ 3 сургуулийн 12 багийн 50 багш түгээн дэлгэрүүлж, 150 багш 1-2 хичээлд сууж, арга технологиос нь суралцлаа.

08/11/2018

Аймгийн ЕБ-ын Цайхун сургууль

МУИС-ийн Күнзийн Институтээс зохион байгуулсан хятад хэл дээрх зохион бичлэгийн тэмцээнд тус сургуулийн сурагч Б.Амина /11а/ 2-р байр, Х.Мишээл /10а/ 3-р байр эзэлж, энэ төрлийн тэмцээнд сургуулийнхаа өмнө гаргасан амжилтыг ахиуллаа! Сургууль болоод аймгийнхаа нэрийг олон улсад болон орон нутагтаа болж буй тэмцээн уралдаанд байнгын идэвхи оролцоо сурлагын амжилтаараа манлайлдаг Цайхун сургуулийнхаа багш, сурагчдадаа амжилт хүсье

07/11/2018

“ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ” УУЛЗАЛТ БОЛЛОО

Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд удирдах ажилтны манлайлал” сэдвээр уулзалт ярилцлагыг өнөөдөр орон нутгийн удирдах ажилтнуудыг хамруулан зохион явууллаа. Уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн орчин цагийн чиг хандлага, хүн амд үзүүлж буй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн, тулгамдсан асуудлыг хөндөж цаашид хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад хамтран ажиллахаар болжээ.

06/11/2018

10 дугаар цэцэрлэг
СӨББ-ын дунд зохион явагдаж буй "НАЙРАЛ ДУУ-2018 НААДАМ"-нд Бэлтгэл Б хамт олон Могжоохон даагатай жогжоохон хүү, "Би зурах дуртай" дуугаар оролцлоо.
Удирдаач багш М.Ариунчимэг Багш нар болон хүүхдүүд эцэг эхчүүддээ баярлалаа. АМЖИЛТ ХҮСЬЕ. 2018.11.05

05/11/2018

"ЕБС, СӨББ-ийн хөгжмийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэн бэлтгэх программууд дээр ажиллах арга зүйд суралцах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдаж 80 гаруй багш хамрагдлаа.

04/11/2018

2018.11.2-4 ны өдрүүдэд төрийн болон төрийн бус өмчийн нийт 45 цэцэрлэгийн 87 багшид "Бага насны хүүхэдтэй ажиллах ур чадвар" модулийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, сургалтын орчин, хүүхдийг ажиглангаа баримтжуулах агуулгын дор сургалтыг зохион байгууллаа. Сургалт зохион байгуулах байраар хангаж өгсөн 5 дугаар цэцэрлэгийн хамт олонд болон сургагч багш нартаа баярлалаа. Суралцсан багш нар минь сурсан зүйлээ бусдадаа түгээн хэрэгжүүлж ажиллаарай.

30/10/2018

Эрүүл амьдрах ухаан сургалтыг МУБИС- ийн доктор Д.Мөнгөнтулга, Д.Бүрэнжаргал нар удирдан явуулж тус сургалтад ЕБС-ийн 42 багш хамрагдаж байна.

30/10/2018

Химийн багш нарын сургалт зохион байгуулагдаж МУИС-ийн Химийн ухааны Доктор багш Д.Сарангэрэл "Химийн физикийн бодлого бодох арга зүй", "10,11,12 ангийн хүнд агуулга" гэсэн сэдвүүдээр 2 өдөр явууллаа. Сургалтад нийт ЕБС-иудын 42 багш хамрагдлаа.

30/10/2018

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих "Бүтээлчээр уншиж, бичих аргад сургахуй" сургалт амжилттай эхэллээ. Сургагч багш нартаа болон мэргэжлийн багш нартаа АМЖИЛТ хүсье .................

30/10/2018

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурлаар 15-р сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй Зөвлөлийн гишүүд танилцах үеэрээ тус сургууль нь төв зам дагуу байрладаг учраас хүүхдүүдийн аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүлж, сургууль орчмын бүс байгуулахад ГХУСАЗСЗ онцгойлон анхаарч ажиллах тухай нэгдсэн байр сууринд хүрсэн тус шийдвэрийн хүрээнд:
2018.10.29
"Дархан орон нутаг зам тээвэр" ОНӨААТГ, Замын цагдаагийн тасаг хамтран "Сургуулийн аюулгүй орчин"-г бий болгох зорилгоор ЕБ-ын 15-р сургуулийг жишиг болгон сургуулийн урд төв зам дагуу Тэмдэг тэмдэглэлүүдийг байршууллаа

26/10/2018

1-р цэцэрлэг “Алтан намар” хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд

“АХА” асуулт хариултын тэмцээнийг Ахлах-А,Б бүлгийн 40 хүүхдийн дунд зохион байгуулсан
“Алтан намар” сэдвийн хүрээнд сурсан зүйлээ бататган авхаалж самбаагаа сорьсон байна.

М.Булгаа багштай Ахлах-А бүлгийн Г.Тэлмүүн 1-р байр, М.Хүслэн 2-р байрт шалгарчээ.

Мэдлэг чадвараа сорьсон бяцхан хүүхдүүддээ баяр хүргэе.

26/10/2018

#Боловсрол_соёл_урлагийн_газар
🏡 2018 оны 10 сарын 24-ны өдөр СӨББ-уудад шинээр ажилд орсон багш, туслах багш нарт
➡️"Хүүхдийн хөгжлийн ахицыг хэрхэн үнэлэх болон ажиглалт тэмдэглэл хөтлөх арга зүй"-н сургалтыг нийт 110 гаруй багш, туслах багшийг хамруулан зохион байгууллаа.

22/10/2018

🎖️Хөдөөгийн багш нарын спортын 16-р их наадам🎖️
2018 оны 10 дугаар сарын 11,21-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдаж нийт 9 аймаг хамрагдсан байна.
Тус тэмцээнд Дархан-Уул аймгаас спортын 5 төрөлд төлөөлөл болон 40 тамирчин 3 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ.
Баг, тамирчдын эзэлсэн байр
Эмэгтэй сагс- /1-р байр алт/ 🥇
Эмэгтэй теннис -/5-р байр/ ️
Эрэгтэй сагс-/4-р байр/ ️️️ Эрэгтэй волейбол-/5-6-р байр/
Эрэгтэй шатар-/3 -р байр хүрэл медаль/ 🥉
Эмэгтэй волейбол-/5-6-р байр/
Эмэгтэй шатар-/2-р байр мөнгөн медаль/🥈
Нум сум багаараа-/8-р байр/
Эрэгтэй теннис -/4-р байр/️️️ тус тус шалгарсан байна.

🎉Аймгаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн багш ажилчдадаа БСУГ-ын ажилтан албан хаагчдын зүгээс баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.🎉

18/10/2018

Tsaihun surguuli

Цайхун сургууль Шинэ сургуулийн нээлтэнд зориулав

09/09/2018

БСШУСЯ, БНСУ-ын ОУ-ын Гүүд Нэйборс байгууллага, Аймгийн Засаг дарга, Боловсрол соёл урлагийн газар хамтран Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн "Хүүхдийн эрх клуб"-ыг байгуулах төсөл хэрэгжиж эхлээд Дарханы 10 сургуульд тус бүр 3.4 сая төгрөгийн өртөгтөй "телевиз, принтер, нөөтбүүк, зургийн аппарат, самбар, ширээ, бичиг хэргийн материалууд" зэрэг тоног төхөөрөмжийг /2018.08.27/ гардуулан олголоо..

2018 он

Хөгжлийн төлөө хамтдаа

Боловсрол соёл урлагийн газраас Уламжлал болгохоор зорин ажилласан "Ээлжит хичээлийн үр өгөөж" улирлын аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 1024 багшаас 126 багш хичээл заан оролцсоноос "Өөрийн гэсэн шилдэг арга зүй"-гээ амжилттай түгээн дэлгэрүүлж мэргэжил нэгт нөхдөөсөө тэргүүлэн шалгарсан 73 багшийг тодруулан батламжлав.Тус багш нар нэгдэж өнөөдөр буюу 2018.04.06-ны өдөр "Багш хөгжлийн клуб"-ыг байгууллаа. Клуб нь мэргэжлийн өндөр ур чадвартай арга зүйтэй 150 багшийг эгнээндээ нэгтгэж салбарын хөгжлийг түүчээлэн ажиллахаас гадна цаашид жил бүр гишүүнээ нэмэн хамтран ажиллах болно.

Боловсролтой иргэдийг бид бүтээнэ

Videos (show all)

Аавын зураг

Location

Category

Address

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар
Darkhan
Other Education in Darkhan (show all)
IX Surguuli Darhan-Uul Aimag IX Surguuli Darhan-Uul Aimag
Darkhan, 00976

Darhan-Uul aimag IX surguuli

Солонго Цэцэрлэг Солонго Цэцэрлэг
Хуучин Дархан 5-р баг, Цаг-уурын гудамж, Сүсэгтэний холбооны баруун хойно
Darkhan

Манай цэцэрлэг нь 4 бүлэгт 100 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээг хүргэж байна.

Peony-English Peony-English
Darkhan University Street
Darkhan, +976

Let's learn English!

BEST сургалт зуучлалын төв BEST сургалт зуучлалын төв
Шинэ хороолол 20-р байр 1,2 тоот
Darkhan

хэлний сургалт, зуучлалын төв

Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг
Darkhan

Тус цэцэрлэг нь 1980 оны 5+-р сарын 18 нд 5 бүлэг, 21 багш ажилчидтайгар байгуулагдсан. 2007 онд 100 хүүхдийн барилгын өргөтгөл хийгдсэн.

Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орч Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орч
Hogjliin Tow
Darkhan, DARKHAN

Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн.

Bid neg angiinxan Bid neg angiinxan
[email protected]
Darkhan, 99820568

CLASS EDUCATION

ДУА 5-р цэцэрлэг "Бамбарууш" бүлэг ДУА 5-р цэцэрлэг "Бамбарууш" бүлэг
Дархан-Уул аймаг
Darkhan, 976

Дархан 15-р цэцэрлэг Дархан 15-р цэцэрлэг
Дархан-уул аймгийн Дархан сумын 11-р баг
Darkhan, +97603172

1981 онд байгуулагдсан. 12 бүлэг, 44 багш ажиллагсадтай.

Darkhan-Elite school Darkhan-Elite school
Darkhan

Дархан –Уул аймгийн Ерөнхий Боловсрол / ЕБ / -ын “ Дархан Элит “ 22 –р сургууль