Үржин Сан-Аг Чойлин Хийд

Үржин Сан-Аг Чойлин

Operating as usual

26/05/2021

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна 🙏🙏🙏

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Буддист бидний баяр бас бүх нийтийн амралтын өдөр. Гэхдээ бусад баяр амралтын өдрүүдээс ЯЛГААТАЙ нь энэ өдөр:

- Цагаан хоол идэж амьтны амь аврах өдөр
- Нүгэл хийхээс тэвчиж, буянд шамдах өдөр
- Муу муухай үг хэлдэггүй өдөр
- Согтууруулах мансууруулах бүх төрлийн зүйлээс татгалзах өдөр
- Үхэл мөнх бусыг бясалгах өдөр
- Энэрэнгүй сэтгэлээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд маани уншиж мөргөл хийж суврага гороолж зул барих өдөр.
- Эх болсон цэнхэр дэлхийгээ хайрлаж усаа хэмнэж, агаар бохирдуулаахгүй
- Цэвэр агаар үйлдвэрлэгч ургамал мод цэцэг тарих өдөр.

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна 🙏🙏🙏

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Буддист бидний баяр бас бүх нийтийн амралтын өдөр. Гэхдээ бусад баяр амралтын өдрүүдээс ЯЛГААТАЙ нь энэ өдөр:

- Цагаан хоол идэж амьтны амь аврах өдөр
- Нүгэл хийхээс тэвчиж, буянд шамдах өдөр
- Муу муухай үг хэлдэггүй өдөр
- Согтууруулах мансууруулах бүх төрлийн зүйлээс татгалзах өдөр
- Үхэл мөнх бусыг бясалгах өдөр
- Энэрэнгүй сэтгэлээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд маани уншиж мөргөл хийж суврага гороолж зул барих өдөр.
- Эх болсон цэнхэр дэлхийгээ хайрлаж усаа хэмнэж, агаар бохирдуулаахгүй
- Цэвэр агаар үйлдвэрлэгч ургамал мод цэцэг тарих өдөр.

11/02/2021

Битүүний хурал:

Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалдаг гэдэг билээ. Битүүний орой бүхий л хүрээ хийдүүд хурдаг хурал юм. Гарч буй шинэ жилдээ хамаг амьтан амар амгалан, сайн сайхан байхын тухайтад Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай.
Гарч буй Цөөвөр хэмээх төмөр ҮХЭР жилдээ эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхыг хүсье!

[12/31/20]   Аргын тооллын шинэ оны баярын мэнд хүргэе!
Та бүхэндээ Аз жаргал, Эрүүл энхийг хүсье!
🙏🙏🙏

10/12/2020

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын Зулын 25 буюу Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна.

Бурхны шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг "Их дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул өргөж, их ерөөл айлддаг уламжлалтай.

Энэ өдөр айл бүхэн зул өргөж их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маань мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм түм болон арвижиж их буян хурдаг байна. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг.
"зул өргөхдөө: "Ум зула зула бара зула суухай" тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Ташрамд нь, Зул өргөх ёсны талаар толилуулъя. Зулыг өргөх, зулын гол ороох, зул цутгах зэрэгт та гараа ариутгасан байхаас гадна зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх үүднээс амны хаалт зүүж болно. Мөн бусад хэрэглэгдэх зүйлсэд ч аль болох хир халдаалгүй, цэвэр гүйцэтгэх ёстой. Зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг ойртуулахыг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтрааж огт болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах бөгөөд зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна. Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу шар тос байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал.

Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. “Ум аа хум” хэмээх тарнийг сэтгэлдээ урин зулын голыг орооно. Бурхдын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учраас бүх зүйл ариун байх ёстой. Мөн голыг нь ороох үедээ Бурхны өмнө наминчлан, хүмүүстэй ярилгүй, сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж, эрхэм гурван эрдэнд залбиран бодох хэрэгтэй.

17/10/2020

2020.08.23нд

06/10/2020

Манай хийдийн лам хуврагууд хандивын аянд нэгдэн сэтгэлийн хандиваа өргөлөө! Энэхүү аянг санаачилан бодитой ажил болгож буй Boldsaikhan Bundan эмчдээ баярлалаа! Бяцхан зүрх бүхэнд хамтдаа амьдрал бэлэглэцгээе!
#Зүрхмартахгүйтөсөл❤️🧡💛

05/06/2020

Зуны эхэн сарын шинийн 15 буюу бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг хүргэе! Энэ өдөр бурхан багш эхээс мэндэлсэн, бурханы хутгыг олж төгс гэгээрсэн, нирвааныг үзүүлсэн 3 их үйл давхцсан өдөр билээ.
Энэ өдөр 10 хар нүглийг тэвчин 10 цагаан буяныг дэлгэрүүлэн бүх нийтээр буянд шамдаарай! Таны үйлдсэн 10 цагаан буян түм бум арвижих болтугай!

01/06/2020

Эх үрсийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!
Урьд хойд төрөлдөө 6 зүйлийн хамаг амьтан бүхэн таны бидний эх, үр чинь ч байж мэднэ бүгдийг хол хийгээд ойрд барилгүй тэгш сэтгэлээр хайрлан хамгаалаарай!
Хамаг амьтан амгалан орших болтугай!
🙏🙏🙏

20/05/2020

Сайхан зун болох байхаа. 🌦🌿🌸

04/04/2020

ӨНӨӨДӨР ХАНШ НЭЭХ ӨДӨР ТОХИОНО. МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ӨДРИЙГ ТАЛИЙГААЧ НАРЫНХАА ГАЗРЫГ ЭРГЭЖ ОЧДОГ ӨДӨР ХЭМЭЭН БУРУУ ОЙЛГОЖ БАЙНА"

Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг.
Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Үүнийг манай сүсэгтэн олон сайтар анхаарах хэрэгтэй
Монголчууд бид энэхүү өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна.
Хятад хүмүүс талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг байна.
Энэ бол Монголчуудын ёс биш

04/04/2020

Үржин Сан-Аг Чойлин Хийд's cover photo

29/03/2020

Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн корона вирусын халдварт өвчнийг түргэнээ амирлуулахын тухайтад хийд орны лам хуврага хийгээд сүсэгтэн олон та бүхэн минь нийтээрээ Гэтэлгэгч Ногоон Дарь-Эх Бурханы зүрхэн тарнийг аль болох олонтаа урин уншваас зохистой хэмээн дээдэс Багш нар минь айлдсан билээ. Сүсэгтэн олон та бүхэн минь энэхүү тарнийг урин уншаарай. “УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУХА” Сайхан цаг ирнээ!

26/03/2020

ТАХИЛ ӨРГӨХ

Тахил бол Лам гурван эрдэнэд өдөр бүр өргөдөг өргөлийн нэгэн зүйл юм. Тахилд юуг өргөх талаар хязгаар байхгүй ч төрөл бүрийн өргөл байдаг. Ерөнхийдөө харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх таван мэдрэхүйг баясгах зүйлсээр тахил өргөж болно.

Буддын шашны уламжлалын дагуу долоо юм уу найман усан тахил өргөдөг нь рашаан, өлмий сэрүүцүүлэх ус, цэцэг, хүж, гэрэл, үнэртэн, идээ болон хөгжмийг илэрхийлдэг. Заримдаа хөгжмийг төлөөлөх усан тахил өргөдөггүй нь залбирал унших дуугаар болон тоглох хөгжмийн зэмсгээр илэрхийлэгддэг.

Мөн цэцэг, зул эсвэл лаа, арц хүжийг тахилын аяганд нь юмуу ширээний хаа нэгтээ өргөдөг. Цэвэр, шинэ, тааламжтай зүйлсийг өргөх хэрэгтэй. Хоол, ундны өргөл нь шинэ, сайн чанарын байхаас удсан, үлдэгдэл, муудсан идээ өргөж болохгүй. Тахилын аяга таваг нь үргэлж дүүрэн, дэлгэр харагдах ёстой. Том боловч дүүрээгүй аягаар тахил тавьснаас жижиг боловч овоолоостой аягаар тахил тавьсан нь дээр.

Тахил нь бусдаас хулгайлж, хуурч, гэм хор учруулж олсон зүйлс байж болохгүй, үнэнч шударгаар олж авсан зүйлс байх ёстой.

Зөвхөн өргөж байгаа тахилынхаа хэмжээгээр бус огторгуй мэт хязгааргүй тахил өргөж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй.

Усан тахил өргөж байхдаа бүх л мэдрэхүйг баясгах ариун рашаан байна гэж бодно. Ариун орныхон, Ядам тэнгэрүүд тахилыг чинь хүртэн баясаж байна хэмээн бодох нь маш чухал. Хамгийн цөөхөн нь долоон аягаар тахилын ширээндээ усан тахил өргөдөг. Аяга нь сайн материалаар хийгдсэн хийгээд том хэмжээтэй байх тусмаа сайн. Тахилын аяга маш цэвэрхэн байх хэрэгтэй.

УСАН ТАХИЛ ӨРГӨХ

Тахил өргөхийн өмнө гараа угаадаг ёстой. Тахил өргөх бодлыг хамаг амьтны тусын тулд тэднийг үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй гэсэн ерөөл тавин үүсгэнэ. Дараа нь гурван удаа мөргөл үйлдэнэ. Цэвэр алчуураар аягыг гурван удаа гадагш нь цагийн зүүний дагуу (бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүглийг ариусгахын тухайд), гурван удаа цагийн зүүний эсрэг (Бурханы лагшин, зарлиг, тааллын адистэдийг хүртэхийн тулд) арчина. Тэгээд аягануудыг асаж байгаа хүжээр ариулна. Хамаг амьтны сэтгэл оюуныг гэгээрсэн билиг, нигүүлсэхүй, хийгээд хүчин чадлаар дүүргэж байна хэмээн хүж, арцны утаагаар аяга бүрийг дүүргэн ариулж байхдаа төсөөлөн бодно.

Хоосон аягыг дээш нь харуулан шүтээний ширээнд тавих нь юу ч өргөхгүй байна гэсэн үг болно.

Тахилын ширээнд өргөхийн өмнө аяга бүрт бага зэргийн ус дусаана. Аяганд ус хийж байх үедээ “УМ АА ХУМ” хэмээн уншиж байна. Мөн зул, хүж, арцаа өргөж байх үедээ энэ уншлагыг уншдаг. Энэ уншлага нь алгасрах сэтгэл буяны үйлд тань саад тотгор учруулах, тахилыг бохирдуулахаас хамгаална.

Тахилын аягануудыг нэг шугаманд ойрхон боловч бие биенд нь шүргэлцүүлэхгүйгээр тавина. Уламжлалын дагуу аягануудын хоорондох зай буудайн үрийн чинээ байдаг. Тахилын аягануудын хоорондын зай хэт хол байвал өөрийн багшаас салах үйлийн үрийг бүтээж байгааг илэрхийлнэ. Харин хэт ойр байрлуулбал багштайгаа хэт ойр байснаас омгорхох сэтгэл үүсэх аюултай.

“УМ АА ХУМ” уншлагаа уншин гүцнээсээ аяга ус хийнэ. Аяганд усыг хийхдээ эхлээд улаан буудайн үрийн хэлбэртэй дуслаар баг багаар эхэлж ихэсгэсээр дуусгана.

Хаандаа цай аягалах шивэгчний адилаар нямбай, чимээ гаргалгүйгээр усыг аягална. Аягануудыг дээд амсраас нь мөн л буудайн үрийн чинээ зайтайгаар дүүргэнэ, хэт дүүрэн юм уу хэт бага байж болохгүй. Хэрэв аяганууд хангалттай дүүрэн биш байвал билиг оюун дутахыг, хэт дүүрэн байвал билиг оюун тогтворгүй байна гэдэг. Тахил өргөж байхдаа өөрийн амьсгал оруулахгүйн тулд хадаг буюу амны халхавч хэрэглэх нь зүйтэй. Мөн цэцэг, арц, хүж, зул, гэрэл хийгээд идээний тахилыг усан тахилын хамтаар зэргэцүүлэн өргөж болно.

Усан тахил, цэцэг, зул гэрэл зэргийн шүтээний ширээнд өргөх тахилд хэмжээний хязгаар гэж үгүй.

ТАХИЛ ӨРГӨХ

Залбиралын байдлаар алгаа хавсран “УМ АА ХУМ” хэмээн гурван удаа уншаад бодийн сэтгэлийг үүсгэн, багшийн ариун сэтгэлийн илэрхийлэл болсон шүтээнүүд, бурхадын дүр, судар ном нь өргөл тахилыг хүртэн ихэд амарлингуй байна хэмээн төсөөлөн бодно.

Бүх л буяны чуулган (Ламын тахил), бүх арван зүгийн Бурхад, Бурханы ном, Хуврагийн чуулган хийгээд арван зүгийн дүр, суварга, судар номнууд өргөл тахилыг хүртлээ хэмээн бодно.

Бүх л ариун шүтээнүүд нь багшийг төлөөлдөг учраас тахилыг хүртээд багшийн ариун сэтгэл ихэд амирлангуй байна хэмээн төсөөлнө.
Тахил өргөснийхөө дараа хамаг амьтныг үтэр түргэн гэгээрэлд хүргэхэд хураасан буянаа зориулна.

ТАХИЛ ХУРААХ

Оройдоо тахилын аягаа нэг нэгээр нь хоослон хуурай цэвэр алчуураар арчин доош харуулан тавина. Хэзээ ч хоосон аягыг дээш нь харуулан тахилын ширээнд тавьж болохгүй. Хураасан усаа зүгээр л асгалгүйгээр цэцэг ногоогоо усалбал сайн. Өргөсөн идээ болон цэцгийг ч мөн гадаа цэвэр газар тавих хэрэгтэй. Мөн тахил өргөсөн жимс, идээгээ хэдэн өдөр тахилын ширээндээ тавьж болох ба хураасныхаа дараа заавал гадаа тавилгүйгээр идэж болно.

ТАХИЛ ӨРГӨХИЙН АЧ ТУС

Тахил өргөх тухай дурдсан судар номд арван тус эрдмийг өгүүлжээ.
1. Их хааны гэрт төрнө
2. Бие бялдар төгс
3. Аугаа их зарц нөхөдтэй
4. Аугаа ихээр тахигдах ба хүндлэгдэнэ
5. Эд эрдэнээр элбэг
6. Өндөр боловсролтой
7. Туйлын их сүжигтэй
8. Туйлын сэрэмжтэй
9. Аугаа их билгүүнтэй
10. Аугаа их шинжлэл төгөлдөр хэмээн номложээ.

ТАХИЛ ӨРГӨХ НЬ ХАРМЫН СЭТГЭЛИЙГ ДАРАХЫН ЕРӨНДӨГ БОЛОЙ.

Тайлбарыг эвлүүлсэн Бэхийн ДАРАМБАЗАР.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төвөөс гаргасан ном товхимол болон
2008 онд бичсэн БУРХАНЫ ШАШНАА ДЭЭДЛЭН ШҮТЭХИЙН УЧИР номноосоо хэсэгчлэн авав.

07/02/2020

Лам хуврагууд маань дархан хотод ахуйн ослоор эндэж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бяцхан 3 охины хойтын буянд зориулж мааны ерөөл айлдлаа!
Их монгол орондоо эргэн төрөх болтугай!
🙏🙏🙏Ум ма ни бад мэ хум🙏🙏🙏

21/01/2020

Сансрын хүрдний утга учир

Энэ удаа дуган хийдүүдийн үүд хавьцаа харагдах сансарын хүрд хэмээгдэх зургийн учрыг товч өгүүлье. Энэхүү зураг нь бурхан багшийн номлосон дөрвөн үнэний сургаал болон арван хоёр шүтэн барилдлагын үүднээс орчлонд бид хэрхэн эргэн эргэн хүлэгддэгийг үзүүлсэн, анхааран авч бясалгаваас орчлонгоос уйдах сэтгэл төрөхүйц ач холбогдол бүхий, дүрсээр өгүүлэгч ном билээ. Юуны өмнө уг зураг анх хэрхэн үүссэн түүхийг өгүүлсү.

Бурхан багшийг номоо номлож ахуй үесд , Энэтхэгийн төв нутагт дээдийн номд туйлаас сүжигтэй Сүгжиннямбуу хаан аж төрөн ажгуу. Мөн үест Энэтхэгийн өмнөд нутагт цэрэг дайны сүр хүчин төгөлдөр Ударяна хаан суун бөлгөө. Тэр үеийн хаад нэг нэгэндээ бэлэг сэлт ээлжлэн илгээж бэлгийн эдийн үнэ цэнэ ба утга агуулгаар нэг нэгнийхээ санаа бодлогыг тантан шинждэг байжээ. Нэгэн удаа Ударяна хаанаас Сүгжиннямбуу хаанд үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн их хөө хуяг бэлгэнд иржээ. Сүгжиннямбуу хаан бээр энэ үнэт бэлгийн хариуд ямар бэлэг баривал сүр хүчит Ударяна хааны өдөөн хатгалгад өртөхгүй байхаа бодоод олсонгүй.

Тэгээд Бурхан багшид ханджээ. Ударяна хаан нь урьдын их буяны үрт нэгэн болохыг Бурхан багш мэдээд түүнд орчлонгийн хоосныг ухааруулах үүднээс сансарын хүрднийг өөрөө заан хэлж зуруулаад Сүгжиннямбуу хааны хариу бэлэг болгон илгээвээ. Бэлгийг хүлээн авсан Ударяна хааны түшмэдүүд манай хааны үнэт бэлгийн хариуд нэг муу зураг явуулсан Сүгжиннямбуу хааныг довтолсугай хэмээлдэхэд Ударяна хаан: “Сүгжиннямбуу хааны оршин буй оронд нэгэн бурхан ном номлож буй гэж би дуулсан. Энэ яав ч учиртай эд байх” гээд нөгөө зургийг долоо хоног ажиглан гүн бясалгасаар орчлонгийн жамыг ухаарсан гэдэг.

Сансарын хүрд нь таван давхар хүрдээс бүрдэнэ. Ер нь дугуй хүрд хэлбэртэй зурсны учир нь орчлонд эхлэл ба төгсгөл үгүйг харуулсан . Тэдгээр таван хэсгийг тус бүрд нь тайлбарлаваас:

1. Хамгийн төвд нь гахай, тахиа, могой гурвыг зурсан байна. Гахайгаар мунхагийг, могойгоор уурыг, тахиагаар хүсэл тачаалыг билэгдсэн . Энэ гурав бол орчлонгийн хүлээс. Тахиа, могой хоёрын сүүл нь гахайн амнаас гарч байгаа нь шунал, уур хоёр нь мунхагаас гарах буюу “би”-гийн зүй тогтолд мунхарснаас гардаг гэдгийг харуулжээ. Тэгэхээр орчлонгийн ёзоор нь мунхаралаас гардаг. Энэ гурваар нисваанисын бүхэн гарахуйн үнэнийг \бүх нисваанис эндээс гарна гэсэн үг\ үзүүлж байгаа юм.

2. Түүний гадна талаар нэг тал нь хар нөгөө тал нь цагаан хүрд байна. Цагаан талд нь дээшээ явж байгаа амьтан, хар талд нь доошоо мөлхөн тонгорцоглож байгаа амьтадын зураг байдаг. Энэ нь бүхэн гарахуйн үнэний үүднээс үүдэн гарах үйл нь цагаан буюу буяны үйл, хар буюу нүглийн үйл гэсэн хоёр үйл байхыг харуулжээ.

3. Гуравдахь хүрдэнд зовлонгийн үнэн болох орчлонгийн төрлүүдийг таван хэсэг болгон \заримдаа зургаан хэсэгтэй ч зурсан байдаг\ зурсан байна. Там, бирд, адгуус, хүн, асур ба тэнгэрийн төрлийг нийлүүлээд зургаан зүйл хамаг амьтныг дүрсэлсэн байдаг. Энэ нь үйл нисваанисын эрхээр эдгээр төрөлд ээлжлэн төрөөд ийнхүү орчлонд эргэлддэг болохыг харуулсан. Хүний төрөлд зовлонгоос гэтэлж болох чөлөө учрал байдаг гэдгийг багшаас ном сонсож буй хүний дүрсээр харуулсан ч бий.

4. Тэгвэл хэрхэн яаж эргэлддэг тэр ёсыг харуулахаар түүний гадна талын тойргоор арван хоёр хэсэгтэй хүрд зуржээ. Энд арван хоёр шүтэн барилдлагыг зургын байдлаар үзүүлэхдээ :

– Орчлонд эргэлдэхийн үндэс болсон мунхагийг \Мунхрахуйн шүтэн барилдлага\ таяг тулсан сохор хүнээр дүрсэлжээ.
– Нэг хүн янз бүрийн ваар сав хийж байгаагаар үйлийг буюу Хуран үйлдэхүйн шүтэн барилдлагыг дүрсэлсэн.
– Бич модноос жимс авч байгаагаар Тийн мэдэл буюу нэг төрлөөс нөгөөд үйлийн чадамж, авъяасыг тээж явдаг сүнсийг дүрсэлсэн.
– Завьтай хүмүүс бол Нэр дүрсийн шүтэн барилдага буюу бие ба сэтгэлийг бүрдүүлэгч таван цогцос юм.
– Хоосон байшингаар Төрөн түгэхүйн шүтэн барилдлага буюу төрөл аваад эрхтэнүүд бүрдэж амжаагүй байгаа үеийг үзүүлсэн.
– Эр, эм хоёроор Хүрэлцэхүйн шүтэн барилдлага буюу нүд, чих, хамар гэх мэт мэдрэхүйн ухаан төрж буй үеийг харуулсан.
– Нүдэндээ сум зоолгосон хүнээр Сэрэхүйн шүтэн барилдлага буюу мэдрэхүйтэй болонгуут жаргал, зовлонг мэдэрч түүндээ мунхараад өөр зүйл харахаа больдгыг харуулсан.
– Архи ууж буй хүнээр Шуналын шүтэн барилдлага буюу шунал хүслийг харуулсан.
– Шунал хүслийн эрхээр Авахуйн шүтэн барилдлага үүсдэгийг харуулсан.
– Жирэмсэн эмэгтэйгээр үйлийн чадамж бүгд идэвхижэж дараагийн төрөл авахад бэлэн болсныг харуулсан нь Болохуйн\ сансарын ч гэдэг\ шүтэн барилдлага юм.
– Дараагийн, хүүхэд тэвэрсэн хүний зургаар Төрөхүйн шүтэн барилдлагыг илэрхийлсэн.
– Хөгшин хүн өвчтэй хүнийг үүрч яваагаар Өтлөхүйн буюу төрөх үхэхийн шүтэн барилдлагыг харуулсан. \Зарим зурагт хүүр зурсан байдаг\

5. Хамгийн гадна хэсэг нь бусад хүрдээ атгаж зуусан матарын дүр юм. Төвдөөр сэрэнбу хэмээх энэ аймшигт дүр бүхий амьтнаар үхлийн эзэн эрлэгийг үзүүлсэн бөгөөд орчлон бүхэлдээ эцэстээ үхлээс хэтэрч чаддаггүйг харуулсан болой. Энэ хүрднээс хэрхэн яаж ангижрах вэ хэмээвээс, мөрийн үнэнийг бясалгаад хорихын үнэнийг олох аваас орчлонгийн хүрднээс бүрэн ангижирна.
Тиймээс сансарын хүрдний зүүн гар талд баруун зүг рүү мутраараа зааж буй Бурхан багшийг бүтээжээ. Тэр заасан зүгт нь маш тунгалаг дүүрэн сарыг дүрсэлсэн байх нь хорихуйн үнэний гол болох нирвааныг билэгдсэн байна. Мутраараа тийш заадаг нь ийнхүү бясалгаад орчлонгоос гэтлээрэй хэмээн хорвоогоос гэтлэх арга замыг зааж байгаа байдлаар зуржээ. Мөн зургийн доод талд улаан дэвсгэр дээр нэгэн сургаал бичсэн байна. Энэ номонд туурвиж үйлд \орчлонгоос уйссан магад гарахуйн сэтгэлийг төрүүлээд гэтлэхүйн замыг туурвиж үйлд\, гарч үйлд \ил гарсан нисваанисын толгойг дар\, бурханы шашинд орж үйлд \”би” үгүйг оно\, хулсан гэрээс заан мэт гараад үхлийн эзний аймгийг даран үйлд хэмээн гардаг. Энэ нь орчлонг хүлдэг үйл нисваанисыг хулсан гэртэй зүйрлээд түүнийг заан эвдээд гараад явчих адил бүх нисваанисыг дараад төгсгөлд нь үхлийн эзнийг дарахыг хэлжээ. Энэ номонд гэтлэхүйн таван мөр бүгд багтсан байдаг.

Videos (show all)

Лам хуврагууд маань дархан хотод ахуйн ослоор эндэж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бяцхан 3 охины хойтын буянд зориулж м...

Location

Telephone

Address

Darkhan
Other Darkhan schools & colleges (show all)
EQ Garden EQ Garden
Хуучин хороолол, 20-р байр
Darkhan

Хүүхдийн сэтгэлзүй, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх, олон төрлийн мэдлэг олгох сургалтын төв. Хичээлийн дараа хүүхэд асрах үйлчилгээ.

NN media center NN media center
12
Darkhan, 00976

Сайхан амьдрах сайхан

BEST сургалт зуучлалын төв BEST сургалт зуучлалын төв
Darkhan

хэлний сургалт, зуучлалын төв

Монгол-Оюу сургууль Монгол-Оюу сургууль
7-р баг, Дархан сум
Darkhan

"Монгол-Оюу" сургууль /Ерөнхий боловсролын 10 дугаар бүрэн дунд сургууль/

Дархан-Уул аймаг 12-р сургууль Дархан-Уул аймаг 12-р сургууль
7-Р БАГ
Darkhan, 1234

Дархан-Уул аймаг 12-р сургууль

Darkhan-urguu PTCollege Darkhan-urguu PTCollege
Street University
Darkhan, +976 70370038

Дархан-Өргөө Политехник коллежийн АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

PvG Computer Zaswar PvG Computer Zaswar
Darkhan, 0000

Duudlagaar computer zasna

Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орч Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орч
Hogjliin Tow
Darkhan, DARKHAN

Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн.

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн
Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар
Darkhan

Elite 22nd school Elite 22nd school
380-р байр 4,5-р давхар
Darkhan, 45000

"Элит" 22-р сургууль "Elite" 22nd school

Peony-English Peony-English
Darkhan, +976

Let's learn English!