Jiguur complex |"Жигүүр" цогцолбор

Jiguur complex |"Жигүүр" цогцолбор

Comments

2021 онд 1-р ангид шинээр суралцах хүүхдүүд 2015 оны хүүхдүүд орно. Иймд цахимаар элсүүлэхтэй холбоотой мэдээллээ хараарай
Энэ жил 1р анги авах багш нарын нэр байна уу?
Сайн байцгаан уу 1 санал асуух гэсэн юм сургуулийн спорт талбайн ямар шатан дээр явж байгаа вэ
Мягмарсүрэнгийн Сондор миний бяцхан дүүд минь сэтгэлийн өглөг, хайрлан туслаач🙏 дүүд минь амьдрал бэлэглээрэй. Бага ч багадахгүй , Далайд дусал нэмэр🙏. Элэг нэгт Монгол түмэн минь! 🙇‍♀️🙏дүүгийн минь бие хурдацтай муудаж , эмчилгээндээ яаралтай орох шаардлагатай байгаа тул олон хүнд түгээгээд өгөөрэй.🙇‍♀️🙏 Хандивын данс: Хаан банк: Ээж Оюунцэцэг : 5108271622 /МNT/ 5400618222 /USD/ Голомт банк: Ээж Оюунцэцэг: 1105190460 /MNT/ Төрийн банк: Ээж Оюунцэцэг: 384000134059 /MNT/. Утас: аав Мягмарсүрэн - 99036916, ээж Оюунцэцэг- 9537-4747
ЭРХЭМ БАГШ НАРТАА

Хорвоог таних ухаан хайрласан
Хөлөө олох чиглэлийг заасан
Даваа давах хүч сэлбэсэн
Далай туулах завь тусалсан
Арвин эрдэмд жигүүр хайрласан
Ачлалт гэгээн Багш нартаа
Баярын мэнд хүргэж мэхиийе
Саруул талын цэцэгс нь Багш нар гэвэл
Сансарт тэмүүлсэн дэлбээ нь шавь нар
Үржил шимт хөрс нь Багш нар гэвэл
Үндэс түрсэн ургамал нь шавь нар билээ
Ерөөл магтаалд шигтгээлсэн алдартан
Ертөнцөд түүчээлсэн ЭРХЭМ БАГШ нартаа
Дэлхийн Багш нарын 26
Даяр монголын Багш нарын 54 дахь өдрийн
Баярын мэндийг өргөн барья
Амжилт алдараа дуурсган

САЙХАН БАЯРЛААРАЙ
ЭРХЭМ БАГШ НАРТАА

Хорвоог таних ухаан хайрласан
Хөлөө олох чиглэлийг заасан
Даваа давах хүч сэлбэсэн
Далай туулах завь тусалсан
Арвин эрдэмд жигүүр хайрласан
Ачлалт гэгээн Багш нартаа
Баярын мэнд хүргэж мэхиийе
Саруул талын цэцэгс нь Багш нар гэвэл
Сансарт тэмүүлсэн дэлбээ нь шавь нар
Үржил шимт хөрс нь Багш нар гэвэл
Үндэс түрсэн ургамал нь шавь нар билээ
Ерөөл магтаалд шигтгээлсэн алдартан
Ертөнцөд түүчээлсэн ЭРХЭМ БАГШ нартаа
Дэлхийн Багш нарын 26
Даяр монголын Багш нарын 54 дахь өдрийн
Баярын мэндийг өргөн барья
Амжилт алдараа дуурсган

САЙХАН БАЯРЛААРАЙ

2020.10.02 Дархан хот
Эрдмийн баяр

Эрдмийн арвин далайгаас шим хүртэхээр
Энхрий жаахан хүүхдүүд догдлон яарсан
Эрдэмт мэргэн багш нар шавь нараа тосч
Эх орны маргаашыг , ирээдүйтэй урласан
Цэлгэр саруул танхим нар өнжөөн гэгээлж
Цонхны тавцангуудад өнгийн цэцэг алаглаж
Цовоо хүүхдүүдийн шуугиан чих сонорлож
Цэрдээр бичигдсэн эрдмийн үсэг алтарч
Анх сургуульд орогч зургаан настанууд
Аав ,ээжээсээ салахгүй зуурсан зураглал
Намрын хонгор салхи найртай өдрийг чимж
Номын цагаан гэгээнд хонхон дуу уриалж
Найзуудын дурсамж намираа бороо шиг л
Томчууд хүртэл хөөрч , хүүхэд насаа санаж
Том цүнхэндээ түүртэх нэгийг өхөөрдөж
Энэ л цаг үетэй зохицсон нэгэн жил эхэллээ
Эрдмийн баяр , хичээлийн шинэ жил тухаллаа
Хичээл сурлагандаа чармайгаарай дүү нар аа
Алдар ,амжилтаар жигүүрлээрэй багш нар аа
2020.09.01 Дархан хот
Энх-Отгон багштай 9б ангийн сурагч Б.Цэрэндолгор нь зуурдаар таалал төгссөн тул ангийн хамт олноос нь гүн эмгэнэл илэрхийлье.
Хүүхэд хөгжлийн ордноос зохион байгуулсан Баярлалаа захидлын уралдаанд 2в ангийн сурагч Б.Анужин Тэргүүн байранд шалгарч,Драмын дугуйлан бүтэн жил үнэгүй суралцах эрхээр шагнагдлаа.
Хичээл ордог багш нарт яаж хичээлүүдээ явуулах вэ. 8.р ангийн.
Hi matematikiin Garmadagi bagshiin utsni dugaar medeh hun baibal ug tuslaach

Дархан-Уул аймгийн 16 дугаар сургууль Дархан Уул аймгийн Зөвлөлтийн 4-р сургууль нь 1974 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугдсан. Тус сургууль нь 1990 оноос 1992 он хүртэл хоосон байр үлдэж хүмүүст тоногдож юу ч үгүй хана үлдсэн. 1992 онд 500 гаруй сурагч. 19 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1995 онд багш, эцэг эх, сурагчдын санаачилгаар Дархан-Уул аймгийн Зөвлөлтийн 4-р сургуулийн 960 хүүхдийн суудал бүхий хичээлийн байрыг засварлан сургалт явуулах орчныг бүрдүүлж. Одоо 2012 оны байдлаар 70 багш, 45 бүлэгт 1390 гаруй сурагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Operating as usual

16/08/2021

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна.

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна.

[07/01/21]   Өдрийн мэнд. 12-15 насны хүүхдэд Файзер вакцин тариад 4 дэхь өдрөө өнгөрч байна.Магадгүй өнөөдөр энэ удаагийн тарилгын сүүлийн өдөр байх. Анхааралаа хандуулж, хүүхдээ вакцинжуулахад яараарай. Хамрагдсан хүүхдийн дансанд витаминжүүлэлтийн 50,000 төгрөг ч орох юм байна лээ.

05/01/2021

"Хүмүүн бичиг сонин"-ы "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн 11а ангийн суралцагч Болоржин, бэлтгэсэн багш Б.Цолмон нартаа баяр хүргэе.

04/01/2021

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Team Reading Marathon" Aнгли хэл дээр унших улсын уралдаанд нийт 139 баг оролцсоноос 8а ангийн "The best readers" баг VI-р байр, Бэлтгэсэн багш М.Долгормаа, 8а ангийн "Starlight" баг XIV байр, багш: Д.Уранчимэг, 8в ангийн "Diamond" баг XV байр, Бэлтгэсэн багш Б.Энхтуяа нартаа болон оролцсон сурагчдадаа баяр хүргэе.

04/12/2020
19/10/2020

"DARKHAN CUP-2020" Үндэсний бөхийн өсвөр үеийн 13-15 насны барилдаанд уран мэхийг уралдуулан 5 давж түрүүлж алтан медалийн эзэн болсон 10б ангийн сурагч Г.Одсүрэнд баяр хүргэж, сурлага спортын өндөр амжилт хүсье.

16/10/2020

2021 оны ФИБА U18 насны Ази тивийн аварга, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл доор зохион явагдах олон улсын Залуучууд "Green Game - 2021" тэмцээнүүдэд оролцох МУ-ын өсвөр үеийн эрэгтэй Шигшээ баг шалгаруулах бүрэлдэхүүнд шалгарч БАТЛАМЖ гардан авсан 12б анги А.Анар-Эрдэнэ, 12в анги Э.Чойжамц нартаа баяр хүргэж, улам их амжилтыг гаргахыг хүсэн ерөөе.

13/10/2020

Аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд 5г ангийн сурагч О.Алтангинж алтан медаль, 1а ангийн сурагч Л.Чингүн мөнгөн медаль, Н.Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэнд баяр хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

13/10/2020

Бага ангийн багш Л.ЭНХБАЯР хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Технологийн багш Г.ЭРДЭНЭТӨГС, Түүх, нийгмийн ухааны багш Н.УРАНЧИМЭГ нар АЛТАН ГАДАС одонгоор шагнууллаа. Багш нартаа баяр хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

13/10/2020

2020 оны Өсвөр үеийнхний хөнгөн атлетикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тэмцээнд:
400м, 800м зайд алтан медаль /хос алт/ 11а Э.Мягмарсүрэн
3000м зайд мөнгөн медаль, 800м зайд хүрэл медаль - 10в анги У.Мөнгөнтуул
Уртын харайлт мөнгөн медаль - 12б анги О.Өсөхбаяр
4x400м буухиа хүрэл медаль 11а анги Э.Мягмарсүрэн, 12б анги О.Өсөхбаяр, 12в анги Г.Чинболд, 12б анги А.Анар-Эрдэнэ нар байр эзэлж, багийн нийлбэр дүн- 83 оноогоор 3-р байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдсанд баяр хүргэж, сурлага спортын өндөр амжилт хүсье.

02/10/2020

16 surguuli

02/10/2020

Багш нартаа болон ахмадууддаа баярын мэнд хүргэе.

01/09/2020

Сургалтын менежер О.Цэрмаа.

01/09/2020

12в ангийн сурагч С.Номин

12в ангийн сурагч С.Номин

01/09/2020

Сургалтын менежер О.Цэрмаа

01/09/2020
01/09/2020

Сургуулийн захирал Б.Давааням

29/05/2020

16-р сургуулийн 12б ангийн сурагч Ц.Баасанхүү-дээ
48 улирал А үнэлгээтэй суралцаж сургууль, анги хамт олноо манлайлан амжилт гаргасанд нь баяр хүргэе ээ. Удахгүй болох ЭЕШ-аа амжилттай өгч хүссэн сургуульдаа ороорой.

20/01/2020

Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах Өсвөрийн шатарчдын "Цодгор хүү-2020" тэмцээнд 4.. ангийн сурагч Б.Буяндэлгэр оюун ухаан авьяас чадвараараа үе тэнгийнхнийгээ манлайлан оролцож Тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

20/01/2020

ЕБ-ын 16-р сургуулийн үе үеийн төгсөгчдийн VIII дахь удаагийн АШ тэмцээнд эрэгтэй -13 баг, эмэгтэй 3-н багийн нийт 130 гаруй тамирчид оролцон, 2 өдөр үргэлжлэн дүнгээ гаргав. Эмэгтэйчүүдээс:
1-р байр А.Билгүүнмаа ахлагчтай баг аварга болж алтан медаль,өргөмжлөл, мөнгөн шагнал /2017 оны төгсөгчид/
2-р байр С.Мэндбаяр ахлагчтай баг мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /2013 оны төгсөгчид/
3-р байр Ч.Содчимэг ахлагчтай баг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /2003 оны төгсөгчид/
Эрэгтэйчүүдээс:
1-р байр С.Сүхбат ахлагчтай баг аварга болж Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /2007 оны төгсөгчид/
2-р байр Б.Эрдэн ахлагчтай баг мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /2010 оны төгсөгчид/
3-р байр Э.Нэргүй ахлагчтай баг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /2009
оны төгсөгчид
Шилдэг тоглогчоор:
эмэгтэй - А.Билгүүнмаа /2017 оны төгсөгчид/
Эрэгтэй - Ч.Баттогтох /2010 оны төгсөгч/
нар тус тус шалгарав. Оролцсон бүх баг тамирчид болон төгсөгч нартаа талархал илэрхийлье.
2020 оны үе үеийн төгсөгчдийн IX дахь удаагийн Сагсан бөмбөгийн А.Ш.Т-ийг 2010 оны төгсөгчид зохион байгуулахаар тодров. Амжилт.

20/01/2020

Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн спортын тэмцээнд дардас төрөлд Б.Гансүх ахлагчтай баг мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Спортлог багш нартаа илүү амжилт.

20/01/2020

Дархан-Уул аймгийн багш нарын дунд зохион байгуулсан "Оны шилдэг илтгэл-2019" шалгаруулах уралдаанд сургуулийн захирал Б.Давааням "Бага боловсролын суралцагчдын суралцахуйг оюуны дасгалаар дэмжих нь" сэдвээр 2-р байр, Түүх нийгмийн ухааны багш Б.Ариунтуяа, Н.Уранчимэг, М.Дархансүрэн, Ө.Буянжаргал багаараа "Суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан шинжлэн судлах арга барилаар дэмжлэг үзүүлэх боломж арга зам" сэдвээр 7-р байр тус тус эзэлсэнд баяр хүргэж, багш нартаа улам илүү амжилтыг хүсье.

16/01/2020

ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн багш Доктор, профессор Б.Оюунгэрэл "Багшийн манлайлал" сэдвээр сургалт зохион байгууллаа.

16/01/2020

Цайхун дунд сургуулийн сургалтын менежер Цэрэнсамбуу "Үнэлгээний даалгаврын сан боловсруулалт" сэдвээр Бага ангийн багш нарт сургалт зохион байгууллаа.

08/01/2020

"Тамирчин багш-2020" тэмцээнд амжилтын буухиа үргэлжилж Сагсны эмэгтэй төрөлд хүрэл медал хүртэж багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ. Нийт тамирчин багш нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье

07/01/2020

"Монголын сайхан бичигтэн-2019" улсын уралдаанд амжилттай оролцож тусгай байр эзэлсэн 11б ангийн сурагч Г.Эмүжиндээ болон бэлтгэсэн багш Ц.Алтантуяа нартаа халуун баярыг хүргэе.

06/01/2020

Дархан-Уул аймгийн багш нарын дунд зохиогдсон "Тамирчин-Багш-2020" Спортын аварга шалгаруулах тэмцээнд Шагайн Харвааны төрөлд Г.Эрдэнэтөгс ахлагчтай багш нарын баг 1-р байр, Волейболын төрөлд У.Өлзийцэцэг ахлагчтай эмэгтэй баг тамирчид 2-р байр эзэлсэн багш нартаа баяр хүргэе.

04/01/2020
02/01/2020

Д.Бат-Эрдэнэ багшдаа алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе. Ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

26/12/2019

УШУ-Санда-2019 Өсвөр үеийн УАШ тэмцээнд амжилттай оролцож Дэд байр эзэлсэн 11б ангийн сурагч О.Буяндэлгэрмаа, Гутгаар байр эзэлсэн Г.Ганганцэцэг нартаа спортын өндөр амжилт хүсье.

26/12/2019

Сургуулийнхаа 1992-2012 оны архивын баримтуудыг Төрийн архивын сан хөмрөгт цахимаар оруулсан Бичиг хэргийн ажилтан С.Атарцэцэг, Багш хөгжлийн төвийн багш А.Мандхай нарт ажлын амжилт хүсье.

26/12/2019

Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Багш Ш.Дондмаа, С.Одбаяр

25/12/2019

Сайн үйлсийн аянд 11б анги ч нэгдлээ

25/12/2019

Сайн үйлсийн аян 11а ангиар үргэлжилж байна.

23/12/2019

Чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 9б ангийн сурагч Г.Дарханбаяр алт, 9а Одсүрэн-мөнгө, 7б анги Бат-Эрдэнэ мөнгө, 10а Будхүү-хүрэл, 8а Аманбек -хүрэл, Төгөлдөр нар хүрэл медаль тус тус хүртсэнд баяр хүргэе.

Videos (show all)

16 surguuli
12в ангийн сурагч С.Номин
Сургалтын менежер О.Цэрмаа
Сургуулийн захирал Б.Давааням
Дархан-Уул аймгийн багш нарын дунд зохион байгуулсан "Оны шилдэг илтгэл-2019" шалгаруулах уралдаанд сургуулийн захирал Б...
6в анги
Ж.Отгонцэцэг багштай 3б анги
Д.Бат-Эрдэнэ багштай 5а анги
Л.Галтмаа багштай 2в анги Ёсөн-эрдэний орон
Э.Сэрсэндэмид багштай 5в анги Ш.Гүрбазар Би Монголоороо гоёдог шүлгээ уншлаа

Location

Category

Telephone