Дархан-Уул аймгийн "Хүүхэд Гэр бүлийн Хөгжл

http://www.darkhanchild.com

Operating as usual

18/07/2017

БҮЖГИЙН СУРГАЛТТАЙ ЗУНЫ ЗУСЛАН-2017
VIII/2- VIII/9

14/08/2014

Timeline Photos

01/04/2014

Захирамжууд

01/04/2014

2014 оны 3 дугаар сар 28


Орон сууцны хөтөлбөрт хамрагдлаа

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ, МХТҮГ-ын тамгын газрын дарга Э.Одбаяр тэргүүтэй албаны хүмүүс 2014 оны 3-р сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт ирж Монгол улсын засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн ажлын хүрээнд орон нутаг дахь нийгмийн салбарын байгууллагуудад ялангуяа Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтсийн 4 албан хаагчдын нийгмийн асуудлыг бодитой шийдвэрлэн, гэр бүлээрээ ая тухтай, халуун дулаан тохилог амьдрах нөхцөл бүрдүүлж хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны хөтөлбөрт хамрууллаа.

Дархан-Уул аймгийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэс

01/04/2014

“Би эстрадын дуучин-2014” уралдаан зохион байгуулан явуулсан
ажлын тайлан мэдээ
2014.03.26
“Би эстрадын дуучин 2014” уралдаан нь хүүхэд багачуудад дуулах ур чадвар олгох,Монгол эстрад дууны урын санг баяжуулах, мөн хүүхэд багачуудын урлагийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх ирээдүйн эстрадын авъяаслаг дуучдыг тодруулах зорилготой аймгийн уралдааныг 2014 оны 3-р сарын 26-ны өдөр ХГБХХ-ийн байранд цэцэрлэгийн нас/3-5 нас/, бага нас/1-5-р анги/, дунд нас/6-9-р анги/, ахлах нас/10-12-р анги/, гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулан явууллаа.
Тус наадамд нийтдээ: 160 хүүхэд оролцсоноос:Цэцэрлэгийн насанд-61 хүүхэд,1-5-р ангид-38 хүүхэд, 6-9-р ангид-41 хүүхэд, 10-12-р ангид-20 хүүхэд тус тус авъяас чадвараа сорьж оролцлоо.
Уралдааны ерөнхий шүүгчээр МУСТА, залуучууд театрын гоцлол дуучин Энхбат, шүүгчдээр МУСТА, Солонго дуу бүжгийн чуулгын дууны дугуйлангийн багш Эрдэнэцэцэг, ХГБХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Гүндэгмаа нар ажиллалаа.
Уралдааны шалгаруулалт:
Цэцэрлэгийн нас/3-5 нас/
1-р байр:О.Анунгоо 22-р цэцэрлэг
2-р байр: Г. Баяржаргал 5-р цэцэрлэг
3-р байр:Б.Есүй 12-р цэцэрлэг
Тусгай байр: Б.Хүрэлбаатар 18-р цэцэрлэг
Бага нас/1-5-р анги/
1-р байр: Б.Эрхэмбаяр 4-р сургууль 4-б
2-р байр: Ц.Батхишиг ОИЦ 5-р анги
3-р байр: Х.Отгонзаяа Од цогцолбор сургууль 4-р анги
Тусгай байр:Д.Мэргэшилтуяа 14-р сургууль 3-б
Дунд нас/6-9-р анги/
1-р байр: З.Одхүү 4-р сургууль 8-а
2-р байр: Ц.Энхчимэг ОИЦ 8-р анги
3-р байр: Ж.Халиун Монгол Оюу 9-р анги
Тусгай байр:М.Ариунболор 18-р сургууль 9-р анги
Ахлах нас /10-12/
1-р байр: З.Уянга Од цогцолбор сургууль 10-д
2-р байр:М. Намуунаа 4-р сургууль 10-а
3-р байр: Соёл-Эрдэнэ 4-р сургууль11-а
Тусгай байр:Ариунзаяа 18-р сургууль 11-а
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн 4 насны ангиллын 4 хүүхэд 2014 оны 4-р сарын 14-ний өдөр УБ хотноо Монголын хүүхдийн ордонд болох улсын уралдаанд оролцох эрхээр шагнагдлаа.
Уралдааны үйл ажиллагааг орон нутгийн ЛХА, DBS, ТВ-12, МОНЦАМЭ, хэвлэл мэдээллээр олон нийтэд сурталчиллаа.

Хүүхдийн хөгжил оролцоо сургалт сурталчилгааны чиглэл эрхлэх нэгж

01/04/2014

Төвийн бүсийн Цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах
“Формейшн-2014” тэмцээний мэдээ
2014.03.22
Дархан-Уул аймгийн ХГБХХ, Монголын бүжгийн спортын холбоотой хамтран хүүхэд багачуудад бүжгийн урлагийг таниулах , тэдний авьяасыг нээн хөгжүүлэх, хөдөлгөөний эвсэл болон бүжиглэх ур чадвар суулгах , хөгжмийн ритм , сонсголыг хөгжүүлэх , гоо зүйн мэдрэмжтэй болгох , бие бялдрыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгох , чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх улмаар бүжгийн урын санг баяжуулах зорилготой төвийн бүсийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оны 03-р сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт зохион байгуулан явууллаа.
Тус тэмцээнд 3 хот, 7 аймгийн 40 хамтлагийн нийт 450 хүүхэд оролцож авъяас чадвараа сориллоо.

Дархан-Уул аймгийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэс

01/04/2014

“ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН
ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зөвлөмж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Дархан-Уул аймгийн төр, ТББайгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, гэр бүл хамт олон бүр гэр бүлийн хөгжлийг дэмжиж, бодитой ажлууд зохион байгуулах, хамтын ажиллагаа салбар дундын зохицуулалтыг идэвхижүүлэх зорилгоор 2014.03.05-нд “3алуучууд” театрт “Гэр бүлийн хөгжилд- Бидний оролцоо” аймгийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Насанбат,ХГБХХэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, ХТҮГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга, доктор Х.Баавгай болон төр, ТББ, ОУБ-ын төлөөлөл, ЕБСургууль, цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтан, шилдэг авъяаслаг гэр бүл, иргэд, хүүхдийн 570 төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөний үеэр “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулж, төлөөлөгчдийн дунд санал, хэлэлцүүлэг өрнүүлэн, 2014 оны жилийн нэгдсэн төлөвлөгөөнд тусган, Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.
Зөвлөгөөнд ХТҮГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга, доктор Х.Баавгай “Хүүхэд гэр бүлийн хөгжил—2014” лекц уншсан нь зөвлөгөөний төлөөлөгчдийн анхаарлыг их татсан, сонирхолтой, арга хэмжээ болж чадсан.
Зөвлөгөөнөөс “Таны гэр бүлд та эрхэм хүн” уриан дор иргэд, аж ахуйн нэгж, төр ТББ, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж зөвлөмж гарган, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

01/04/2014

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн
үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дархан-Уул аймгийн нийгмийн салбарын байгууллагуудын ажил байдал, үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд 2014 оны 2-р сарын 26-ны өдөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаа, байр, орчны нөхцөл байдалтай танилцан ажилтнуудтай санал солилцлоо.
2014 онд хэлтсийн үйл ажиллагааг дэмжиж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

[04/01/14]   Дэгдээхэй нас-2014 аймгийн уралдаант наадам амжилттай зохион байгуулагдлаа

01/04/2014

Untitled Album

26/02/2014

Дархан-Уул аймгийн "Хүүхэд Гэр бүлийн Хөгжлийн Хэлтэс"'s cover photo

Location

Category

Telephone

Address

Other Education in Darkhan (show all)
Darkhan-Elite school Darkhan-Elite school
Darkhan

Дархан –Уул аймгийн Ерөнхий Боловсрол / ЕБ / -ын “ Дархан Элит “ 22 –р сургууль

Peony-English Peony-English
Darkhan University Street
Darkhan, +976

Let's learn English!

BEST сургалт зуучлалын төв BEST сургалт зуучлалын төв
Шинэ хороолол 20-р байр 1,2 тоот
Darkhan

хэлний сургалт, зуучлалын төв

Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орч Дархан хот дахь "Дохионы хэлний хэлмэрч орч
Hogjliin Tow
Darkhan, DARKHAN

Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн.

Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг
Darkhan

Тус цэцэрлэг нь 1980 оны 5+-р сарын 18 нд 5 бүлэг, 21 багш ажилчидтайгар байгуулагдсан. 2007 онд 100 хүүхдийн барилгын өргөтгөл хийгдсэн.

Дархан 15-р цэцэрлэг Дархан 15-р цэцэрлэг
Дархан-уул аймгийн Дархан сумын 11-р баг
Darkhan, +97603172

1981 онд байгуулагдсан. 12 бүлэг, 44 багш ажиллагсадтай.

ДУА 5-р цэцэрлэг "Бамбарууш" бүлэг ДУА 5-р цэцэрлэг "Бамбарууш" бүлэг
Дархан-Уул аймаг
Darkhan, 976

Bid neg angiinxan Bid neg angiinxan
[email protected]
Darkhan, 99820568

CLASS EDUCATION

IX Surguuli Darhan-Uul Aimag IX Surguuli Darhan-Uul Aimag
Darkhan, 00976

Darhan-Uul aimag IX surguuli

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн
Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар
Darkhan

Солонго Цэцэрлэг Солонго Цэцэрлэг
Хуучин Дархан 5-р баг, Цаг-уурын гудамж, Сүсэгтэний холбооны баруун хойно
Darkhan

Манай цэцэрлэг нь 4 бүлэгт 100 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээг хүргэж байна.