Б.Ахтаны нэрэмжит Баян-Өлгий аймгийн төв но

Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв но

Comments

“Мэдлэгт дусал нэмэр"🌼

Ном уншдаг хүмүүс бусдаас илүү урт насалдаг. 📚

Ном унших гайхалтай зуршил нь ухаан тэлж, уран сэтгэмжээр баяжуулдаг төдийгүй нас уртасгах ид шидтэй гэнэ.
Йелийн их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн сургуулийнхан ном унших нь хүний наслалтад хэрхэн нөлөөлдөг тухай судалгааны үр дүнгээ гаргажээ.
Бүтэн 12 жилийн турш үргэлжилсэн уг судалгаанд ахмад насны 3.6 мянган эрэгтэй, эмэгтэй хүн оролцсон байна. Тэд номонд хорхойтойгоос цэвэрлэгээний үеэр л номонд хүрдэг гээд янз бүрийн хүмүүс байв.

Судалгаагаар ном унших дуртай хүмүүс бусдаас дунджаар хоёр жилээр илүү амьдарч байлаа. Долоо хоногт дор хаяж 3.5 цагийг номонд зарцуулдаг тэтгэврийн насныхан ойрын 12 жилд нас барах эрсдэл үеийнхнээсээ 20 хувиар бага байв.
Эндээс үндэслэн судалгааны удирдагч, профессор Бекка Р.Леви "Өдөрт хагас цагийг л ном уншиж өнгөрүүлэхэд урт наслах магадлал эрс өсдөг" гэж мэдэгдэж байна.

Сонирхолтой нь “номын эмчилгээ” орлогын түвшин, мэргэжил, гэр бүлийн байдал, арьс өнгө, амьдралд хэр сэтгэл хангалуун байдаг зэргээс үл хамааран бүгдэд нь ижил үйлчилдэг аж. Ном хүнийг урт наслуулдаг.

Харин сонин, сэтгүүл уншдаг хүмүүсийнх ном уншигчид шиг үр дүн гарах нь харьцангуй бага байжээ.

Ном унших нь стрессийг бууруулах, өдөр тутмын ажлаасаа түр хөндийрөх хамгийн үр дүнтэй арга юм.


Ном унших нь стрессийг бууруулах, өдөр тутмын ажлаасаа түр хөндийрөх хамгийн үр дүнтэй арга юм.

Энэ нь тархины хөгшрөлтийг удаашруулж, тархин дахь мэдрэлийн холбоосны тоог нэмэгдүүлэх замаар оюуны чадавхыг нэмэгдүүлдэг. Ном унших зуршил хөгшрөлтийг сааруулж, Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Түүнчлэн сэтгэл гутралтайгаа тэмцэхэд тусалж, бүтээлч чадавх, нийгмийн идэвхийг сайжруулдаг.

Эрдэмтэд ном уншихыг ашиг тусыг эрт дээр үеэс мэддэг байсан. Харин Йелийн их сургуулийн судлаачид анх удаа урт наслахад тусалдаг болохыг нээсэн нь энэ юм.
source: Өглөөний сонин
Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Б. Ахтаны нэрэмжит төв номын сангийн уншлагын танхимын зүгээс бүх уншигч үйлчлүүлэгчдэд инээдмийн баярын талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргүүлж байна.
Олон Улсын инээдмийн баярын өдөр:
Зарим орнуудад “тэнэг”-үүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил зовж зүдэрсэн сэтгэлээ амрааж, духныхаа арьсыг тэнийтэл инээдэг өдөр. Энэ өдрийг яагаад тэмдэглэх болсон талаар олон домог,цуу яриа бий. Үүний нэг нь Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баярыг тэмдэглэх болсон гэсэн баримт байдаг байна.Энэхүү өдрийг гэр бүл найз нөхдөөрөө инээлдэн наргиж, биесээ хуурч, эвгүй байдалд оруулсны дараа шөнө дунд “4 сарын 1” хэмээн цаад хүнээ тайвшруулдаг уламжлалтай байжээ. Харин орчин үед хүмүүс бие биедээ онигооноос сэдэвлэх аргаар хуурч биенээ хөгжөөн инээлддэг болсон байна. Манай улсад “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт Монголд анх удаа Алмас барилаа гэсэн өгүүллэг нийтлэгдэж нийгмээрээ нэг шуугьсан ч эцэст нь “4 сарын 1” гэв.
Мөн тэнэгүүдийн баяр, маанагуудын өдөр гэх нь ч бий. Хуурдаг өдөр гэдгийг мэдсээр байж хууртаад л байдаг болохоор тэгж нэрлэсэн ч байж болох.
Манайд 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ. Эцэст нь энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм. Энэ өдөр та гэмгүй сайхан наргин цэнгэж инээн хөгжиж өнгөрөөвөөс инээдмийн баярыг утгаар нь тэмдэглэж байна. Харин өдөржингөө бусдад хууртаж өнгөрүүлбэл “Маанагуудын баяр”-ын өдрийг санаачлан тэмдэглэгч болж ч мэднэ.
Инээцгээ хүмүүсээ, инээгээрэй.
Бусад улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг вэ
Ризусийн бурхныг магтах нь
Хамгийн өргөн тархсан домогт инээдмийн баяр эртний Ромоос гаралтай гэлцдэг. Эртний Ромын эзэнт гүрний үед жил бүр Тэнэгүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Инээдмийн бурхан Ризуст баяр баяслыг мэдрүүлэхийн тулд хүмүүс янз бүрийн тоглоом, хошигнол зохиож баясдаг байсан бөгөөд учрыг нь мэдэхгүй харийн элч, төлөөлөгчдөд энэ нь нэн хачирхалтай санагддаг байжээ. Ромын зохиолч Апулей “Бид энэ өдөр инээдмийг магтан дуулдаг. Дэлхийн бүх ард түмний дундаас баяр баясал, инээд хошигнолоор Бурхнаа баярлуулдаг цорын ганц ард түмэн нь бид” хэмээх тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ.
Хаврын өдөр шөнийн тэнцэл
Инээдмийн өдөр Эртний Ромын эзэнт гүрэн бүү хэл, улс орон гэдэг ойлголт бий болохоос ч хамаагүй эрт бий болсон гэх нэг хувилбар бий. Эрт дээр үед хамгийн чухал тэмдэглэлт үйл явдлын нэг нь хаврын өдөр шөнийн тэнцэл байсан гэдэг. Хахир хүйтэн өвлийг өнтэй давснаа тэмдэглэн, удахгүй ирэх урин дулаан цаг, хоол унд элбэгшихийг бэлгэдэж баярлан цэнгэх заншил үүссэн аж. Бие биедээ энэхүү баярт мэдрэмжээ дамжуулахын тулд хүмүүс янз бүрийн хошигнол, тоглоом зохиож эхэлсэн гэнэ.
Юлианы хуанлийн уламжлал
Зарим түүхч хамгийн анхны Тэнэгүүдийн баярыг 1564 онд Францын хаан IX Карл Григорианы хуанлийг Юлианы хуанлийн оронд хэрэглэх болсонтой холбогдуулан тэмдэглэж эхэлсэн гэж үздэг ажээ. Яг энэ үед шинэ жилийн эхлэлийг нэгдүгээр сарын нэгэн болгож өөрчилсөн аж. Гэвч хүмүүс дассан заншлынхаа дагуу олон зуун жилийн турш дөрөвдүгээр сарын 1-нд бие биедээ бэлэг өгсөөр байсан гэдэг. Хааны албатууд ард түмнийг шинэ хуанлийн дагуу амьдрахыг шаардахад нь үл тоон, тоглоом хийснээр энэхүү баяр эхэлсэн хэмээн үздэг.
Гэрийн бугийн сэрэлт
Эртний славян үндэстэн дөрөвдүгээр сарын 1-нд гэрийн буг өвлийн ичээнээсээ гарч ирдэг хэмээн итгэдэг байж. Гэрийн гал голомтыг сахигч буг удаан унтаж байгаад сэрснийхээ дараа яаж ч аашилж болзошгүй хэмээн үздэг байв. Жишээ нь тариа будаа асгах, морьдын дэл сүүлийг хооронд нь зангидах, үнээ тугал айлгах, угаасан цагаан даавуу бохирдуулах. Тиймээс түүнийг баясган ааш занг нь засахын тулд идээ будааны дээжээ тавьж, сүү талхаар дайлдаг байжээ. Бүтэн өдрийн турш гэр хоол унд, баяр баяслаар дүүрэн байх ёстой хэмээн үздэг учир гэрт байгаа хүмүүс бүгд бие биенээ баясгахын тулд тоглоом тохуу хийдэг байсан гэнэ
04 сарын 01 ны тэмдэглэлт өдөр
🇮🇷Иран Иран Исламын бүгд найрамдах Иран улсын өдөр
🇹🇿Танзани Танзани Мод тарих өдөр🌴🌳
🇹🇭Тайланд Тайланд Төрийн албаны өдөр
🇨🇾Кипр Кипр Киприйн үндэсний өдөр
😀 Олон улсын инээдмийн өдөр
📚📜Мэндэлсэн алдартнууд
1220 - Японы эзэн хаан Сага-Го (1272 онд нас барсан)
1282 - Ариун Ромын эзэнт гүрний хаан IV Луй (1347 онд нас барсан)
1578 - Английн нэрт физикч Уиллиам Харви (1657 онд нас барсан)
1815 - Германы эзэнт гүрний анхны канцлер Отто фон Бисмарк (1898 онд нас барсан)
1865 - Нобелийн шагналт Германы химич Ричард Адольф Сигмонди (1929 онд нас барсан)
1876 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Рахманинофф (1943 онд нас барсан)
1881 - Румынь улсын ерөнхий сайд Октавиан Гога (1938 онд нас барсан)
1905 - Бельгийн 47 дахь ерөнхий сайд Гастон Эйкенс (1988 онд нас барсан)
1906 он — Зөвлөлтийн зохион бүтээгч, "Яковлын загварын товчоо"-г үндэслэгч Александер Сергейвич Яковлев (1989 онд нас барсан)
1910 - Олимпын мөнгөн медальт Америкийн өндрийн харайгч Боб Ван Осдел (1987 онд нас барсан)
1917 - "Доктор Хэн" киног хамтран зохиолцсон Сидней Ньюман (1997 онд нас барсан)
1919 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Жозеф Марри (2012 онд нас барсан)
1932 - Академийн хүндэтгэлийн шагналт жүжигчин Дебби Рейнолдс (2016 онд нас барсан)
1933 - Нобелийн шагналт Францын физикч Клод Коен-Таннужи
1936 - Швейцарийн холбооны 80 дахь ерөнхийлөгч Жеан-Паскаль Деламураз
1940 - Нобелийн энхтайвны шагналт Кенийн улстөрч Вангари Маатай (2011 онд нас барсан)
1961 - "Авьяаслаг Британичууд" нэвтрүүлгийн ялагч Сюзан Бойл
1968 - Финландын 43 дахь ерөнхий сайд Александер Стабб
1974 - Олимпын мөнгө, хүрэл медальт дэлхийн аварга Германы усанд сэлэгч Сандра Волкер
1981 - Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Норвегийн цанаар үсрэгч Бьерн Эйнар Ромөрен
1982 - Олимп, тивийн хошой аварга, дэлхийн аварга Норвегийн жад шидэгч Андреас Торкилдсен
1988 - Америкийн сагсанбөмбөгч Робин Лопез
Америкийн сагсанбөмбөгч Брүүк Лопез
1989 - Олимпын алт, мөнгө, хүрэл, дэлхийн дөрөв, европын аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Ян Блокхуйзен
1992 - Олимпын хошой, тив, дэлхийн аварга Хятадын гимнастикч Денг Линлин
Нас барсан алдартнууд[засварлах | edit source]
996 - Ромын пап XV Жон (төрсөн огноо тодорхойгүй)
1085 - Сон гүрний хаан Шензонг (1048 онд төрсөн)
1282 - Монголын "Ил хаант" улсын хан Абага (төрсөн огноо тодорхойгүй)
1405 - Барлас овгийн хан, Өгөдэйн шууд угсааны хан Төмөр (1336 онд төрсөн)
1922 - Австрийн хаан I Чарльз (1887 онд төрсөн)
1947 - Грекын хаан II Гиорг (1890 онд төрсөн)
1950 - Туркийн зургаа дахь ерөнхий сайд Режеп Пекер (1889 онд төрсөн)
1968 - Нобелийн шагналт Оросын физикч Лев Ландау
1984 - Америкийн нэрт дуучин Марвин Гей (1939 онд төрсөн)
2006 - Кампожийн 26 дахь ерөнхий сайд Ин Там (1916 онд төрсөн)
2010 - Грекын ерөнхий сайд Цаннис Цаннетакис (1927 онд төрсөн)
2012 - Мексикийн 52 дахь ерөнхийлөгч Мигель де ла Мадрид (1934 онд төрсөн)
2013 - Либерийн 23 дахь ерөнхийлөгч Мосес Бла (1947 онд төрсөн)
📢 Онцлох үйл явдал
286 - Ромын эзэн хаан Диоклетиан жанжин Максимианыг эзэнт гүрний хамтран захирагчаар томилж, Ромын эзэнт гүрний өрнө хэсгийг захируулахаар болжээ.
325 - Дорнод Жин гүрний хаан ширээнд 4 настай угсаа залгамжлах хунтайж Жин Ченгди суув.
527 - Дорнод Вей улсын эзэн хаан Шиамингийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын хаан ширээнд суусны анхны эмэгтэй болжээ.
1340 - Данийн Холштайн-Рендсбургийн гүн III Герхардыг унтлагын өрөөнд нь Ниелс Эббесен гэгч хороов.
1545 - Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.
1572 - Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.
1625 - Голланд-Португалийн дайн үеэр Португал болон Испанийн хамтарсан 52 усан онгоц Голландын мэдэлд байх Бахиа арлыг захирахаар болжээ. Бахиа нь одоогийн Бразилийн нутаг юм.
1826 - Америкийн зохион бүтээгч Самуэль Мори "Уурын хөдөлгүүр"-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.
1833 - Мексик улс Техасыг мэдэлдээ авахаар хуулийн төсөл боловсруулж эхлэв.
1854 - Алдарт зохиолч Чарльз Дикенсийн "Бэрх цаг үе" зохиол "Хаусхолд Уордс" сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.
1865 - Америкийн иргэний дайн: Филип Шериданаар удирдуулсан Холбоотны цэргүүд Жорж Пикеттээр удирдуулсан эх газрын армийг илт давуугаар буулган авав.
1867 - Сингапур арал Британийн колони болжээ.
1873 - Усан онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компанийн "Атлантик" хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.
1891 - Дэлхийн бохьны зах зээлд тэргүүлэгч "Вригли" компани АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод байгуулагджээ.
1908 - Их Британид сайн дураар алба хаагчдаас бүрдсэн "Газар нутгийн арми" байгуулагдав.
1918 - Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.
1924 - Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.
Канадын нисэх хүчин байгуулагджээ.
1933 - Германы Нацист намын тушаалаар Герман улсад үйл ажиллагаа эрхэлдэг еврей эзэнтэй бүх бизнесийн байгууллагуудыг хааж, орлогыг нь хураахаар болов.
1935 - Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.
1937 - Йемены Аден хот Британийн колони болов.
Испанийн иргэний дайн: Франког санхүүжүүлж байсан Германы фашист цэргүүд Испанийн Хаен хотыг бөмбөгджээ.
1939 - Испанийн иргэний дайн: Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгсөнийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэв.
1941 - Румынь болон ЗХУ-ын хилийн Фантана Альба хотод ЗХУ-ын арми гал нээж улмаар 2,000 гаруй энгийн иргэн амь насаа алджээ.
Ирак улсад төрийн эргэлт болж улмаар Абд аль-Ллагийн засаглалыг түлхэн унагаж, Рашид Али аль-Гайлани ерөнхий сайд болов.
1944 - Байр зүйн алдааны улмаас Америкийн нисэх хүчний онгоц Швейцарийн Шаффхаусен хотыг бөмбөгджээ.
1945 - Дэлхийн II дайн: Японы Окинава аралд АНУ-ын аравдугаар арми Японы 32-р армийн эсрэг тулалдав.
1947 - Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.
1948 - Германы коммунист байгууллагууд тус улсад барууныхан хяналтаа тогтоохгүй байхыг шаардав.
Фараогын арал Даниас тусгаар тогтножээ.
1949 - Хятадын иргэний дайн: Нийслэл Бээжин хотноо Хятадын коммунист нам, Үндэсний үзэлтнүүдийн намтай энхийн гэрээ хийх гэж оролдсон ч амжилтад хүрсэнгүй.
Канадын засгийн газар Япон гаралтай Канадчуудын эрхийг долоон жил хязгаарласны эцэст хүчингүй болгожээ.
1954 - АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэрын зарлигаар Колорадо мужид АНУ-ын нисэх хүчний академи байгуулагдав.
1955 - Их Британийн зуучлалаар Киприйг Гректэй нэгтгэх энхний хэлэлцээ эхэлжээ.
1960 - ТИРОС-1 хиймэл дагуул сансар огторгуйн зургийг анх удаагаа телевизээр нэвтрүүлэв.
1970 - АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчилах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
1971 - Бангладешийг чөлөөлөх дайн: Бангладешийн Кераниганж Упазилад Пакистаны арми халдлага үйлдэж 1,000 энгийн иргэн амиа алджээ.
1976 - Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.
1978 - Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.
1979 - [Иран]] улс 99%-ийн саналаар хаант ёсыг халж, бүгд найрамдах засаг улс болов.
1986 - Непалын коммунист намын тушаалаар Катманду хотын цагдаагийн бүх газруудыг шаардлагатай үед ямар нэгэн ажиллагаа хийх эрх мэдлийг өгчээ. Төвд улсад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
1989 - Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцэлтэй учирчээ.
1999 - Канадын баруун хойд хэсэгт Нунавут нь бие даасан муж улс болж, холбооны системд нэгдэв.
2001 - АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх хүчний EP-3E онгоц, Хятадын ардын чөлөөлөх армийн Шенян J-8 онгоцтой мөргөлдсөний улмаас Хятадын Хайнан аралд ослын буулт хийжээ.
Югославын холбооны улсын ерөнхийлөгч асан Слободан Милошевич цагдаагийн тусгай хүчинд бууж өгч, баривчлагдав.
Нидерланд ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
2004 - Технологийн алдарт Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.
2011 - Афганистаны Мазар и-Шариф хотод НҮБ-ын гадаа Коран судрыг шатаасан үйлдлийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 13 хүн амиа алджээ. Амиа алдагсдын найм нь гадны иргэн байсан юм.
2016 - Нагорно-Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Б.Ахтаны нэрэмжит Баян-Өлгий аймгийн төв но, Education, Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс, Bayan-Ulegey.

Operating as usual

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 29/05/2021

Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан аймгийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, номын сангийн өнөөгийн байдал мөн цаашдаа хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай номын санчидтай санал солилцов.

Уулзалтын үеэр номын санчдын санал хүсэлтийн дагуу номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг номын сангийн үйлчилгээнд ашиглах, түүгээр дамжуулан шинэлэг үйлчилгээг бий болгох бага насны хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төв номын сангаас хэрэгжүүлэх гэж байгаа “БЯЦХАН УНШИГЧДАД ЭЭЛТЭЙ ТӨВ” төслийг холбогдох газруудад уламжилж өгч дэмжиж ажиллахыг илэрхийлэв.

23/05/2021

МҰҚ мүшесі іскер азамат, жас буын өкілі Әубәкір Тілеуханұлы аймағымызда жұмыстап малшы қауым және мемлекеттік қызметкерлермен жолыққан еді. Солардың бірі Б.Ақтан атындағы орталық кітапханада болып, биыл 80 жылдық мерейтойы дөп келіп отырған «Жаңа дәуір» газетінің кітапханада сақталған мұрағатымен танысты. Осы орайда өткен ғасырдың куәсі ретінде қағазы сарғайған басылымның тозығы жеткен нөмірлеріне жөндеу жасап, реттеуге арнап 500 мың төгрөгтің байғазысын ұсынған. Біз оқырмандар атынан халқымыздың қалаулысы Әубәкір Тілеуханұлына алғыс айтып алдағы іс қызметінен табыс тілейміз.

МҰҚ мүшесі іскер азамат, жас буын өкілі Әубәкір Тілеуханұлы аймағымызда жұмыстап малшы қауым және мемлекеттік қызметкерлермен жолыққан еді. Солардың бірі Б.Ақтан атындағы орталық кітапханада болып, биыл 80 жылдық мерейтойы дөп келіп отырған «Жаңа дәуір» газетінің кітапханада сақталған мұрағатымен танысты. Осы орайда өткен ғасырдың куәсі ретінде қағазы сарғайған басылымның тозығы жеткен нөмірлеріне жөндеу жасап, реттеуге арнап 500 мың төгрөгтің байғазысын ұсынған. Біз оқырмандар атынан халқымыздың қалаулысы Әубәкір Тілеуханұлына алғыс айтып алдағы іс қызметінен табыс тілейміз.

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 20/05/2021

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аймгийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, номын сангийн өнөөгийн байдал, цаашдаа хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай номын санчидтай санал солилцов.

Мөн уулзалтын төгсгөлд энэ жил 80 жилийн ойн тохиож байгаа “Өркендеу”, “Жана өмир” түүхэн сонингуудын хуучин дугааруудыг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 18/05/2021

ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТАЖ 2-7 ДУГААР АНГИЙН
СУРАГЧДЫН ДУНД ЯВУУЛАХ “НОМ МИНИЙ САЙН НӨХӨР” сэдэвт
ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Олон улсын хүүхдийн баярыг угтаж сурагчдын дунд “НОМ МИНИЙ САЙН НӨХӨР” зургийн уралдаан зарлаж байна.
Зорилго: Сурагчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн уншигчдын холбоог бэхжүүлэхэд оршино.

Бүртгэл: Оролцогчид 2021 оны 05 дугаар сарын 17-ноос 24-ны өдөр хүртэл “Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан”д бүртгүүлнэ.
Оролцогчдод тавигдах шаардлага:
Оролцогчид хэрэгтэй будаг, цаас гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг өөрсдөө авчрах
Оролцогчид төв номын санд ирж, танхимд сууж зураг зурна
Зохион байгуулагч: Б.Ахтаны нэрэмжит төв номын сан
Шагнал урамшуулал:
 1-р байр Өргөмжпөл, үнэ бүхий зүйл
 2-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 3-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шалгаруулалт: 2021 оны 05 дугаар сарын 25-нд
Мэдээлэл авах утас: 99429509, 85425393


ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТАЖ 5- 6- Р АНГИЙН ХҮҮХЭД БОЛОН ЭЦЭГ
ЭХЧҮҮДИЙН ДУНДЯВУУЛАХ “НОМ УНШИЖ УРАЛДЦГААЯ” СЭДЭВТ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Олон улсын хүүхдийн баярыг угтаж эцэг эхчүүд болон хүүхдүүдийн дунд “Ном уншиж уралдцгаая” уралдаан зарлаж байна.
Зорилго: Сурагчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн уншигчдын холбоог бэхжүүлэхэд оршино.
Бүртгэл: Оролцогчид 2021 оны 05-р сарын 17-ноос 31-ны өдөр хүртэл
“Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан”д бүртгүүлнэ. Оролцогчдын тоо хязгаартай. /10 гэр бүл/
Оролцогчдод тавигдах шаардлага:
 Оролцогчид гэр бүлээрээ
 Оролцогчид 1 ном уншсан байх (Номын нэрийг өгөх болно.Өөрсдийн сонгосон номоор оролцоно)
 Уншсан номоор дүрийн тоглолт хийх
 Асуулт хариулт
Зохион байгуулагч: Б.Ахтаны нэрэмжит төв номын сан
Шагнал урамшуулал:
1-р байр Өргөмжлөл, үнэ бүх-й зүйл
2-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шалгаруулалт: 2021 оны 05 дугаар сарын 31-нд
Мэдээлэл авах утас: 99429509, 85425393

1. Ару мен құбыжық
2. Жиренше мен хан
3. Бауырсақ
4. Жақсылық пен жамандық
5. Ливиелла
6. Шал шияз
7. Күн астындағы Күнекей қыз
8. Аладдин және сиқырлы шам

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 18/05/2021

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, Монголчуудын оюуны соёлын давтагдашгүй өв үндэсний монгол бичгийг нийтэд эзэмшүүлэх, хэрэглэх оршин нөхцөлийг бий болгох үндэсний хэл бичиг, ёс заншил , уламжлал, өвийг судлах, сурталчлах зорилгоор аймгийн төв номын сангаас зохион явуулсан “МОНГОЛ САЙХАН БИЧИГТЭН” уралдаан дүгнэлтээ хийж шилдэгүүдээ шалгарууллаа. Сайхан бичигтэн уралдаанд нийт 45 сурагч оролцож

1-р байр ЕБ-ын 2 дугаар сургуулийн 12 “Г” ангийн сурагч О.Чинзаяа
2-р байр Булган сумын 1 дүгээр сургуулийн 8 “В” ангийн сурагч Ш.Айдыннур
3-р байр ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч н.Равия
Тусгай байр ЕБ-ын 5 дугаар сургуулийн 9 “В” ангийн сурагч Х.Ахбота
Тусгай байр Сагсай сумын ЕБС-ийн 9 “В” ангийн сурагч З.Аяулым
нар тус тус шалгарлаа.

Уралдааныг ивээн тэтгэж хамтран ажилласан “КҮМИС ИНЕ” ХХК-ны захирал Х.Сетерхан, мөн уралдааны шүүгчээр ажилласан 5 дугаар сургуулийн монгол хэл бичгийн багш С.Мейр нарт талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Асууж тодруулах зүйлийг 95558871, 99423727 утаснаас лавлана уу

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 18/05/2021

МХГ-ын холбогдох улсын байцаагчид төлөвлөгөөний дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 15/05/2021

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

Ерөнхийлөгчийн 2014 оны "Мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 63 дүгээр зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ийг тохиолдуулан аймгийн төв номын сангийн ажилтан албан хаагчид хуваарьт газарт мод тарьж, байгууллагын гадна талбайд цэцгийн үр тарьж ажиллав.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уншигч танд мод тарихыг уриалж байна.

Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 14/05/2021

Аймгийн төв номын сангийн хамт олон 2 тунгийн вакциндаа амжилттай хамрагдлаа. Хүндэт уншигч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахин вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ БАЙНА.

Аймақтық орталық кітапхана ұжымы Коронавирус індетіне қарсы 2 реткі вакцинаға толықтай қамтылды. Құрметті оқырман қауым сіздерді де сақтық шараларын жоғары деңгейде ұстап вакцинаға толықтай ҚАТЫСУҒА ШАҚЫРАМЫЗ.

#Ковидгүйзунытөлөө #аймгийнтөвномынсан#вакцинжуулалт #COVID19

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 10/05/2021

Номын сангийн ажилтан албан хаагчид байгууллагын гадна талбай болон автомашны зогсоол, ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн хог, шороог цэвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллав.

Уншигчдад дуулгахад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Улсын онцгой комисс болон Аймгийн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийн дагуу, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан номын сангийн уншлагын танхимуудын суудлын 50%-д хүн хоорондын зай барьж үйлчилгээ үзүүлж эхлэнэ.

Эрхэм уншигч, үйлчлүүлэгч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан номын сангаар үйлчлүүлнэ үү.

Оройн номын сан: Даваа-Баасан 17.00-21.00цаг, Бямба 11.00-15.00 цаг

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 06/05/2021

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР

Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангаас Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан зохион явуулах “МОНГОЛ САЙХАН БИЧИГТЭН”
сэдэвт уралдааны удирдамж

Үндэслэл: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 105 тоот зарлигийг
хэрэгжүүлэх, Монголчуудын оюуны соёлын давтагдашгүй өв үндэсний монгол бичгийг нийтэд эзэмшүүлэх,хэрэглэх оршин нөхцөлийг бий болгох үндэсний хэл бичиг, ёс заншил , уламжлал, өвийг судлах, сурталчлах, өвлүүлэх.

Зорилго: Бүх нийтийн үндэсний бичгээ сурч эзэмших хүсэл эрмэлзлийг бадрааж, тэднийг дэмжих эх бичиг, өв соёл, уламжлалаа өвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх.

Хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 15-ны хүртэл хүлээж авна.
Хамрах хүрээ: Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид

Тавигдах шаардлага:
ЕБС-ийн ахлах 8-12 р ангийн сурагчид.
Монгол улсын “Төрийн дуулал”-ыг үндэсний монгол бичгээр алдаагүй цэвэр сайхан бичсэн байх.
А4 цаасанд бичих.
Файлаар явуулах. /зургийн дарж явуулсан тохиолдолд тод гарсан байх/
Нэр, утасны дугаар, сургууль, анги, гэрийн хаягийг тодорхой бичих.

Шагнал урамшуулал:
1-р байр өргөмжпөл, үнэ бүхий зүйл
2-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Зохион байгуулагч: Б.Ахтаны нэрэмжит төв номын сан
Ивээн тэтгэгч: “КҮМИС ИНЕ” ХХК-ы захирал Х.Сетерхан

Бүртгэл хүлээж авах:
Монгол сайхан бичгээ Аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан болон
[email protected], [email protected] хаягуудаар тус тус хүлээж авна.

Мэдээлэл авах утас: 99423727, 95558871

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 02/05/2021

Аймгийн Онцгой комиссын үүрэг даалгавар болон гаргасан хуваарийн дагуу Аймгийн төв номын сангийн ажилтан албан хаагчид голомттой бүс нутгаас ирсэн ачаа тээврийн машинуудын жолооч нарыг машинаас нь буулгахгүйгээр, ачаа, бараа буулгалтанд хяналт тавьж ажиллав.

Иймд ард иргэд маань Улсын болон Аймгийн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг мөрдөн ажиллахыг уриалж байна.

30/04/2021

“10 БОТЬ НЭГ БҮР 5 ШИРХЭГ”

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”- ийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас уншигчдын дунд «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ыг зохион явуулж байгаа билээ.

Өнөөдөр бидний уг аяныг дэмжиж сэтгүүлч, зохиолч, яруу найрагч З.Рысбек өөрийн эмхэтгэн гаргасан уран зохиолын болон танин мэдэхүйн 10 боть номынхоо дээжээс аймгийн төв номын санд хандивлалаа.

Уншигчдад сонирхуулахад тус 10 боть номууд нь нэг бүр 5 ширхэг хэвлэгдэн гарснаараа онцлогтой ховор ном болохыг зохиогч онцлон хэллээ. Хүүхэд багачууд, уншигчдын төлөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн зохиолч, яруу найрагч З.Рысбек танд нийт номонд дуртай уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Номын цагаан буян мөнх дэлгэрэх болтугай.

“10 БОТЬ НЭГ БҮР 5 ШИРХЭГ”

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”- ийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас уншигчдын дунд «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ыг зохион явуулж байгаа билээ.

Өнөөдөр бидний уг аяныг дэмжиж сэтгүүлч, зохиолч, яруу найрагч З.Рысбек өөрийн эмхэтгэн гаргасан уран зохиолын болон танин мэдэхүйн 10 боть номынхоо дээжээс аймгийн төв номын санд хандивлалаа.

Уншигчдад сонирхуулахад тус 10 боть номууд нь нэг бүр 5 ширхэг хэвлэгдэн гарснаараа онцлогтой ховор ном болохыг зохиогч онцлон хэллээ. Хүүхэд багачууд, уншигчдын төлөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн зохиолч, яруу найрагч З.Рысбек танд нийт номонд дуртай уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Номын цагаан буян мөнх дэлгэрэх болтугай.

21/04/2021

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”- ийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас уншигчдын дунд «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ыг зохион явуулж байгаа билээ.

Өнөөдөр бидний уг аяныг дэмжиж ахмад уншигчдын нэг, түүхч О.Хавсатор өөрийн хувийн сан хөмрөгөөс уран зохиолын болон танин мэдэхүйн 30 ширхэг номыг аймгийн төв номын санд хандивлалаа. Хүүхэд багачууд, уншигчдын төлөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн танд талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”- ийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас уншигчдын дунд «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ыг зохион явуулж байгаа билээ.

Өнөөдөр бидний уг аяныг дэмжиж ахмад уншигчдын нэг, түүхч О.Хавсатор өөрийн хувийн сан хөмрөгөөс уран зохиолын болон танин мэдэхүйн 30 ширхэг номыг аймгийн төв номын санд хандивлалаа. Хүүхэд багачууд, уншигчдын төлөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн танд талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 15/04/2021

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Хөл хорионы үед “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”- ийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас уншигчдын дунд «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ыг зохион явуулж байна.

Бидний уг аяныг дэмжиж сэтгүүлч, “Монгол Заман” сонины редактор Р.Асылбек агсаны дүү Р.Айбек аймгийн төв номын санд уран зохиолын болон танин мэдэхүйн 40 ширхэг номыг хандивлалаа.

Ном бол ертөнцийг харах цонх. Уншигч бүрд энэ цонхоор харах боломж олдож, тэдний нүд үргэлж аз жаргалаар бялхаж байг!
Номын цагаан буян мөнх дэлгэрэх болтугай.

15/04/2021

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГААС ЗОХИОН ЯВУУЛАХ «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-Ы УДИРДАМЖ

Зорилго: Оюуны үнэт хөрөнгө оруулах, үе үеийн уншигчдын оюуны хэрэгцээг ханган мэдлэгийг нэмсэн хайртай номуудаар номын сангийн фондоо баяжуулах, түүнчлэн номын сангийнхаа фондод байгаа номуудаа стандартын дагуу хадгалах, хүүхэд залуучуудыг номонд дуртай болгон хүмүүжүүлэхэд оршино.

Сэдэв: “НОМ ХАНДИВЛАХ АЯН"

Хамрах хүрээ: Бүх насныхан

Хугацаа: 2021 оны 04 дүгээр сарын 12-наас 04 дүгээр сарын 25-н хүртэл

Шалгаруулах журам: Хамгийн олон ном, хэвлэл болон ховор номыг хандивласан хүмүүсийг тухай бүр нь байгууллагын цахим хуудсаар сурталчлах, номыг үзэсгэлэн гаргаж сурталчлан танилцуулах.

Зохион байгуулагч: Б. Ахтаны нэрэмжит төв номын сан

Холбоо барих утас: 94785000, 95558871

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГААС ЗОХИОН ЯВУУЛАХ «НОМ ХАНДИВЛАХ АЯН"-Ы УДИРДАМЖ

Зорилго: Оюуны үнэт хөрөнгө оруулах, үе үеийн уншигчдын оюуны хэрэгцээг ханган мэдлэгийг нэмсэн хайртай номуудаар номын сангийн фондоо баяжуулах, түүнчлэн номын сангийнхаа фондод байгаа номуудаа стандартын дагуу хадгалах, хүүхэд залуучуудыг номонд дуртай болгон хүмүүжүүлэхэд оршино.

Сэдэв: “НОМ ХАНДИВЛАХ АЯН"

Хамрах хүрээ: Бүх насныхан

Хугацаа: 2021 оны 04 дүгээр сарын 12-наас 04 дүгээр сарын 25-н хүртэл

Шалгаруулах журам: Хамгийн олон ном, хэвлэл болон ховор номыг хандивласан хүмүүсийг тухай бүр нь байгууллагын цахим хуудсаар сурталчлах, номыг үзэсгэлэн гаргаж сурталчлан танилцуулах.

Зохион байгуулагч: Б. Ахтаны нэрэмжит төв номын сан

Холбоо барих утас: 94785000, 95558871

Photos from Б.Ахтаны нэрэмжит  Баян-Өлгий аймгийн төв номын сан's post 10/04/2021

Аймгийн Онцгой комиссын үүрэг даалгаврын дагуу Аймгийн төв номын сангийн ажилтан албан хаагчид голомттой бүс нутгаас ирсэн ачаа тээврийн машинуудын жолооч нарыг машинаас нь буулгахгүйгээр, ачаа, бараа буулгалтанд хяналт тавьж ажиллаж байна.

Иймд ард иргэд маань Улсын болон Аймгийн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг мөрдөн ажиллахыг уриалж байна.

21/03/2021

ҚҰТТЫҚТАУ☀️🌙🌄📚📚

Құрметті кітап сүйер оқырман қауым, бізбен бірге жұмыстайтын ұйым мекеме, әріптестер сіздерді Ұлыстың ұлы күні - Наурыз мерекесімен шын көңіл, ақ ниетпен құттықтаймыз!

Ежелден жаңару мен жасампаздықтың бастауы, ырыс пен берекенің арқауы болған Әз-Наурыз қажырлы еңбектеріңізге толағай табыстар әкелсін. Ел тыныш, туған жер аман болып, рухани байлығымыз арта берсін. Баян-Өлгий халқы Наурыз мейрамын отбасымен бірге тойлап, COVID-19 тұмауының сақтық шараларын өте қатаң ұстануды тілейміз.

Ұлыс оң болсын, Ақ мол болсын!

Ақтан Бабиұлы атындағы Орталық кітапхана ұжымы

ҚҰТТЫҚТАУ☀️🌙🌄📚📚

Құрметті кітап сүйер оқырман қауым, бізбен бірге жұмыстайтын ұйым мекеме, әріптестер сіздерді Ұлыстың ұлы күні - Наурыз мерекесімен шын көңіл, ақ ниетпен құттықтаймыз!

Ежелден жаңару мен жасампаздықтың бастауы, ырыс пен берекенің арқауы болған Әз-Наурыз қажырлы еңбектеріңізге толағай табыстар әкелсін. Ел тыныш, туған жер аман болып, рухани байлығымыз арта берсін. Баян-Өлгий халқы Наурыз мейрамын отбасымен бірге тойлап, COVID-19 тұмауының сақтық шараларын өте қатаң ұстануды тілейміз.

Ұлыс оң болсын, Ақ мол болсын!

Ақтан Бабиұлы атындағы Орталық кітапхана ұжымы

Videos (show all)

Б.Амина
О.Айша
Х. Айсулу
Б.Одончимэг
Х.Мөлдир
А.Айбану
С.Алима
А.Зейнеп

Location

Category

Telephone

Address


Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс
Bayan-Ulegey

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Other Education in Bayan-Ulegey (show all)
ДАРЫН xүүxдийн цэцэрлэг ДАРЫН xүүxдийн цэцэрлэг
Mongolia
Bayan-Ulegey

Darin