Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв но

Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв но

Comments

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022”

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагдах 31 дэх удаагийн НОМЫН БАЯР-ыг тохиолдуулан Б. Ахтаны нэрэмжит төв номын сангаас уншигчдад
Орон нутгийн зохиолчдын номноос номын үзэсгэлэн гаргаж байна.



.Ахтаны_нэрэмжит_төв_номын_сан
Баян-Өлгий аймағының Ақтан Бабиұлы атындағы Орталық кітапханаға
КІТАП МЕРЕКЕСІНЕ орай сонау Алматыдан Әл-Фараби атындағы қазақ ұлттық университеті филология факультеті, шетел филологиясы және аударма ісі кафедрасының аға оқытушысы Айсұлу Төнкерқызы кітап қорына "АБАЙТАНУ. Таңдамалы еңбектер" 10 томдық кітабын сыйға тарту етті. Бұл томдық кітапқа Айсұлу Төнкерқызының Абайдың таңдамалы шығармаларының аудармасының өзге тілдегі салыстырмалы, мақаласы енгізілген .
Болашақ жастарымыз Абайдың рухани байлығымен сусындап, еліңе елеулі жастарымыз көбеюіне үлкен үлес қоссың деген ниет білдірді.
Осынау құнды мұраны кітапханамызға силаған Айсұлу Төнкерқызына алғысымыз шексіз.
Әрі қарай да Әл-Фараби университетімен бірлесіп жұмыстаймыз дегенге сеніміміз зор.
Өнөөдөр “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ,НОМЫН ӨДРҮҮД-2022”
арга хэмжээг тохиолдуулан “Номын өргөөний ид шид”сэдэвт
үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.
Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв Номын Сангаас зохион байгуулсан тус арга хэмжээнд хамтран гүйцэтгэгчээр Зохиолч,яруу найрагч,сурган хүмүүжүүлэгч Ж.Аргынбайн нэрэмжит Өлгий сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 8А анги,Анги Удирдсан Багш Жапарханы Аршагүл болон ангийн суралцагчдын асран хамгаалагчдын төлөөлөл оролцов.
Тус үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээнүүд явагдав.
1.Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв Номын Сангийн товч танилцуулга.
2.Оройн номын сан,Coffee book болон зуны номын сангийн танилцуулга.
3.“ Номын ач тусын тухай” лекц
4.Асуулт Хариултын уралдаан
5.АУБагшийн ангийн суралцагчдын номын санд хамрагдсанаар гарсан ахицийн судалгааны танилцуулга
6.“Ном ертөнцийг харах цонх мөн”зургийн үзэсгэлэн гаргах
7.Танхимуудын үйл ажиллагаатай танилцуулах, сурталчлах
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн суралцагч,багш болон асран хамгаалагчдын төлөөлөл, номын сангийн удирдлага,хамт олон болон Насанд Хүрэгчдийн Уншлагын Танхимын номын санч А.Ринад талархаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигаар жил бүрийн 5 сарын эхний ням гарагийг ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР болгон 19 дэх жилдээ тэмдэглэж байна.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Бабийн Ахтаны нэрэмжит төв номын сангаас зохион явуулсан “ТҮРГЭН ХЭЛЛЭГ” уралдаан амжилттай зохион явагдаж шилдэгүүдээ шалгарууллаа.

Уг уралдаанд Ж. Арганбайн нэрэмжит 4-р БДС-ийн 6,7-р ангийн 50 гаруй сурагчид оролцов.

Үүнд:

1-р байр Инкар 6"в" ангийн сурагч.
2-р байр А. Айбану 7"в" ангийн сурагч.
3-р байр Х. Жоламан 6"б" ангийн сурагч.
Тусгай байр 7"г", 6"г" ангийн сурагчид Айтолхын, Ахтоты нар тус тус байр эзлэв.

Тус уралдааны шүүгчээр Б. Ахтаны нэрэмжит төв номын сангийн арга зүйч Жанар, номын санч Айгерим, Билге - Тегин БДС-ийн номын санч Батима нар ажиллав.
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР 2022

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Б.Ахтаны нэрэмжит төв номын сангаас зохион явуулсан “ЕРТӨНЦИЙН ГУРВЫГ ХЭН САЙН ЦЭЭЖЛЭХ ВЭ” сэдэвт уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Б.Баастын нэрэмжит Лаборатори 2-р сургуулийн 6-7-р ангийн 30 гаруй сурагчид оролцсон .

Үүнд:

1-р байр С. Саруул 7 "г" ангийн сурагч.
2-р байр М. Пүрэвхүү 6 "г" ангийн сурагч.
2-р байр Б. Амина 6 "б" ангийн сурагч.
3-р байр 7 "г" ангийн сурагч Б. Алтыннур нар тус тус байр эзлэв.

Тус уралдааны шүүгчээр ажилласан Б. Ахтаны нэрэмжит төв номын сангийн арга зүйч Жанар, Б. Баастын нэрэмжит Лаборатори 2-р сургуулийн Монгол хэлний багш Батзаяа мөн номын санч Саруул нарт талархсанаа илэрхийлье!
МОНГОЛ БИЧГИЙН ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ШАЛГАРУУЛАХ “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдааны зорилго: Бүх нийтийн Монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх,үндэсний хэл бичгээ сурах хүсэл зоргийг бадраах,хөхүүлэн дэмжих
Уралдааны зохион байгуулах хугацаа: 2022 оны 05-р сарын 05-ны өдөр 15:00 цагт Б.Ахтаны нэрэмжит төв номын санд биеэрээ ирж оролцоно.
Бүртгэл: 05-р сарын 03-аас 05-р сарын 05-ны өдөр хүртэл Аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн номын санчид Х.Ермеш, (95423964), М.Назигүл (85425393) нарт бүртгүүлнэ.
Хамрах хүрээ,ангилал:
1. 9-10-р ангийн сурагчид
2. 11-12-р ангийн сурагчид
3. Насанд хүрэгчид /Оюутан залуучууд,төрийн албан хаагчид /
Оролцогчдод тавих шаардлага:
 Өгөгдсөн эхийг шууд уншина. /Уншилагын хурд жигд зөв байна/
 Монголын үндэсний хувцасыг өмссөн байх /Бүх оролцогч /
Шагнал урамшуулал:
1-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр: Өргөмжлөл,үнэ бүхий зүйл
Зохион байгуулагч:Б.Ахтаны нэрэмжит төв номын сан
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан уншигчдын дунд зохион явуулж байгаа "НОМ ХАНДИВЛАХ АЯН"-д идэвхтэй оролцож иргэн
#2 Т.Билимхан
15 ном хандивлав
#1 Ертегілер әлемі 📚
Үлгэрийн цаг 📖
Тимур мен Жаник 👨‍👦
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан уншигчдын дунд зохион явуулж байгаа "НОМ ХАНДИВЛАХ АЯН"-д идэвхтэй оролцож иргэн
#1 Мухаммеди Шайзанда
13 ном хандивлав
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас зохион явуулах "НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ны удирдамж

Зорилго:
•Оюуны үнэт хөрөнгө оруулах
•Үе үеийн уншигчдын оюуны хэрэгцээг хангах номуудаар номын сангийн фондыг баяжуулан нэмэгдүүлэх
•Номын сангийн фонд байгаа номуудыг стандартын дагуу хадгалах
• Залуучуудыг номтой нөхөрлүүлэх

СЭДЭВ:НОМ ХАНДИВЛАХ АЯН

ХАМРАХ ХҮРЭЭ: Бүх насныхан

Хугацаа: 2022 оны 04-р сарын 01-ээс 04-р сарын 30-ны хүртэл

Шалгаруулах журам: Хамгийн олон ном, хэвлэл болон ховор номыг хандивласан хүмүүсийг байгууллагын цахим хуудсаар сурталчлан танилцуулах

Зохион байгууллагч: Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Холбоо барих утас :85425393, 95423964
👨🏻‍✈️👮‍♂️МОНГОЛ_ЦЭРГИЙН_ӨДӨРИЙГ
ТОХИОЛДУУЛАН
#ТЭНГЭРЛЭГ ЭРЧҮҮД # СЭДЭВТ-ГАРГАСАН_НОМЫН_ҮЗЭСГЭЛЭН

3 дугаар сарын 18. “Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын өдөрт зориулан сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж байна📚
“Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг" тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион явуулсан «НАСТАН БУУРАЛ ЭЭЖ МИНЬ» сэдэвт гар зургийн уралдаан амжилттай явагдаж, шилдэгүүдээ тодорууллаа.

Үүнд:
1-р байр ЕБ-ын 3 дугаар сургуулийн 11“Б” ангийн сурагч Ш. Өркенбек,
2-р байр 3 дугаар сургуулийн 11 “А” ангийн сурагч С.Тулпар,
3-р байр 3 дугаар сургуулийн 11 “В” ангийн сурагч Б. Ахтилек,
Тусгай байр Цэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12 “Б” ангийн сурагч К.Аллаберген нар тус тус шалгарлаа.

Тус уралдааны шүүгчээр ажилласан аймгийн ЕБС-ын 4-р сургуулийн зургийн багш С.Нургүл танд талархал илэрхийлье.

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв но, Education, Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс, Bayan-Ulegey.

Operating as usual

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 18/05/2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарилгийг хэрэгжүүлэх зорилгоор”ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД 2022” арга хэмжээний хүрээнд манай номын сангийн зүгээс ”НОМЫН ӨРГӨӨНИЙ ИД ШИД “сэдэвт лекц уншиж мөн "Билге тегин", ЕБ 5-р сургуулийн сурагчдад номтой нөхөрлүүлэх, ном унших дадалтай болгох зорилгоор Аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаатай #ТАНИЛЦАХАЯЛАЛ зохион байгуулав.

16/05/2022

БАЯНХОНГОР АЙМГИЙН С. ЛУВСАНВАНДАНГИЙН НЭРЭМЖИТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.
ХОЁР ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ТОГЛОЛТ 2022-05-17-НД 19:00 ЦАГТ ГАНЦХАН УДАА ТОГЛОГДОНО.

https://m.facebook.com/story.php?story_fbid=5162446743833970&id=913908365354517

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 10/05/2022

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан Аймгийн төв номын сангаас явуулсан “Эх сайхан монгол хэл” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Үндэсний бичгээр хичээнгүй “ САЙХАН БИЧИГТЭН” болон “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ”- ийг шалгаруулав. Уралдаанд аймгийн төв болон хөдөө орон нутагаас нийт 200 гаруй сурагч болон насанд хүрэгчид оролцов.

ХИЧЭЭНГҮЙ САЙХАН БИЧИГТЭН ТӨРЛӨӨР:
10,11,12-р ангиудаас
I байр 11а – Б.Баттогтох –Буянт сум
II байр-11а- Б.Баясгалан – Алтай сум
III байр- 10б- Ариунбилгэ- II сургууль
III байр- 10в-Аяулым Сагсай сум
IVбайр-12г Х.Гүлжан IV Сугууль
IV байр – 12г Б.Айдана IV Сургууль

8-9 ангиудаас
I байр- Айдыннур -Булган сум -9в
II байр- Б.Айжан- Эмпати сургууль -9а
III байр-Т.Айымжан-Эмпати сургууль-9б
IV байр- Е.Аружан сургууль-8б
V байр- Айбану-Дарын сургууль-9в
VI байр-Б.Гүлнар-Ногооннуур сум

ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ТӨРЛӨӨС
НАСАНД ХҮРЭГЧИД
I байр – Ц.Сарантуяа – II сургууль
II байр-Б.Алтанцэцэг – II сургууль
III байр- Т.Нургул - V сургууль
IVбайр-Риза VI Сугууль

10,11,12-р ангиудаас
I байр 11а- Б.Баясгалан – Алтай сум
II байр- Ахмет- V сургууль
III байр- Ахакик V сургууль
II байр- Хундыз V сургууль
III байр- Одончимэг V сургууль
IVбайр-Рая
IV байр Ариунбилэг - II Сугууль
V байр- Нурсулу -Булган сум
V байр- Динара -Булган сум

8,9 ангиудаас
I байр –Бөбек- Бастама сургууль
II байр-Жанерке- V сургууль
III байр- Билгүүн- Алтай сум
III байр- Аймөлдир-Бугат сум
IVбайр-Ариуна- Алтай сум

Тус уралдааны шүүгчээр ажилласан Майор, Айсара, С.Мейр, Уранчимэг багш нарт талархал илэрхийлье.

Уралдааны төгсгөлд сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан зарим багш нарыг "АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ"-ээр шагнав.

05/05/2022

"Үндэсний бичиг үсгийн баяр"-ын хүрээнд зохион байгуулагдаж байгаа

1. Монгол бичгийн тэргүүний уншигч,
2. Сайхан бичигтэн уралдаануудын талаар

05/05/2022

"Үндэсний бичиг үсгийн баяр-2022"

02/05/2022

НОМЫН БАЯР БОЛОН ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТАЖ 5-6-7-Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЯВУУЛАХ” НОМ УНШИЖ УРАЛДАЦГААЯ “СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Номын баяр болон Олон улсын хүүхдийн баярыг угтаж хүүхдүүдийн дунд “Ном уншиж уралдацгаая “ сэдэвт уралдаан зарлаж байна.

Зорилго: Сурагчдыг номтой нөхөрлүүлэх, номын сан уншигчдын холбоог бэхжүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: ЕБСын сурагчид
Бүртгэл: Оролцогчид 2022 оны 05-р сарын 17-ноос 31-ны өдөр хүртэл Баян-өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан д бүртгүүлнэ.

Оролцогчдод тавигдах шаардлага :
Оролцогч нэг ном уншсан байх
Номын тэмдэглэл хөтлөх
Уншсан номын тухай зураг зурах

Зохион байгуулагч: Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Шагнал урамшуулал:
1-р байр өргөмжлөл, Үнэ бүхий зүйл
2-р байр өргөмжлөл ,Үнэ бүхий зүйл
3-р байр өргөмжлөл ,Үнэ бүхий зүйл

Шалгаруулалт: 2022 оны 05 дугаар сарын 31-нд

Мэдээлэл авах утас: 85425393, 99429509

25/04/2022

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН Б.АХТАНЫ НЭРЭМЖИТ ТӨВ НОМЫН САНГААС ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН ЯВУУЛАХ “ЭХ САЙХАН МОНГОЛ ХЭЛ” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндсний бичиг соёлоороо бахархах үзэл, ухамсрыг олон түмний оюун санаанд төлөвшүүлэх соёлын давтагдашгүй өв үндэсний монгол бичгийг нийтэд эзэмшүүлэх, хэрэглэх орчин нөхцөлийг бий болгох, үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, өвлүүлэх бодлогын хүрээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.
Зорилго: Ахлах ангийн сурагчдын үндэсний бичгээ сурч эзэмших хүсэл эрмэлзлэлийг бадрааж, тэднийг дэмжих эх бичиг, өв соёл, уламжлалаа өвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх.

Хамрах хүрээ: Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид (8-12р анги)

Бүртгэл: 04-р сарын 25наас 05 –р сарын 05-ны өдөр хүртэл Аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн номын санчид Х.Ермеш, (95423964), М.Назигүл (85425393) бүртгэнэ.

Хугацаа: 05-р сарын 05ны өдөр 14:00 цагт Аймгийн төв номын санд биеэрээ ирж оролцоно.

Тавигдах шаардлага:
 Монгол улсын “Төрийн дуулал”-ыг үндэсний монгол бичгээр алдаагүй цэвэр сайхан бичсэн байх.
 Нэр, утасны дугаар, сургууль, анги, гэрийн хаягийг тодорхой бичих
Шагнал урамшуулал:
1-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр: Өргөмжлөл,үнэ бүхий зүйл
Зохион байгуулагч: Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 23/04/2022

ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг.

Манай улсад энэ өдөр Үндэсний төв номын сангаас эхлээд хот, аймгийн номын сангууд номын өдөрлөг зохион байгуулж, яруу найрагч, зохиолч уншигчдын уулзалт хийдэг уламжлалтай.

Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангаас дэлхийн номын өдрийг тохиолдуулан Зохиолч уншигчдын уулзалт, Номзүйн гарын авлага, Шинэ номын үзэсгэлэн, Дэлхийн уран зохиолын номын үзэсгэлэн, Ховор номын үзэсгэлэн, Ном солилцоо зохион байгууллаа.

Зохиолч, уншигчдын уулзалтын үеэр МУСГЗ, зохиолч, яруу найрагч Р.Шынай, Зохиолч сэтгүүлч Н.Ербахыт нар шинэ номын дээжээсээ аймгийн төв номын сангийн сан хөмрөгт хандивлав. Зохиолч, уншигчдын уулзалтад МЗЭ Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн Б.Зархум, аймгийн зохиолч яруу найрагчид, сэьгүүлчид, ном соёлоо дээдлэгч уншигчид оролцлоо. Мөн уулзалтын төгсгөлд хамгийн сонирхолтой, болон чухал асуулт асуусан уншигчдад зохиолчид өөрсдийн гарын зурсан номоо бэлэглэлээ.

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 20/04/2022

АУЫЛДА ТУЫП ӨСКЕНМІН

Дүниежүзілік кітап мерекесі және авторлық құқық қорғау күні қарсаңында
Ақын жазушы, Моңғолия Журналистер Біріккен Одағының мүшесі
Жекейұлы Қабдыраштың "АУЫЛДА ТУЫП ӨСКЕНМІН" атты кітабының тұсаукесері болып өтті.

Осынау кітаптың лента қию рәсіміне Б.Ақтан атындағы орталық кітапхана басшысы Д.Алтынгүл, жазушы Н.Ербақыт, ақын А.Баймурат, ақын ағамыздың ағайын туыстары лента қию рәсіміне қатысты.

Осынау кітабты құрастырып баспаға әзірлеген Баян-Өлгий аймағының МБЖ Одағының басшысы, журналист Б.Еркінбек ағамызда өз лебіз, тілегін білдірді.
Аталмыш іс шараны әнші, белгілі асаба З.Кертай жүргізді.

Сонымен қатар Ж.Қабдыраш ақынға кітапхана атынан "СЕНІМ ХАТ" табыс етілді.

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 20/04/2022

Аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд аймгийн төв номын сангийн захирал Д.Алтынгүл оролцов. Зөвлөгөөний үеэр Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев болон аймгийн төв номын сангийн захирал Д.Алтынгүл нар 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Мөн Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, агентлагуудын 2021 оны ажлын үр дүнгээр тус номын сангийн хамт олон Тусгай байр эзэлж ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнагдав.

14/04/2022

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР БА ЗОХИОЛЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ” ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН ЯВУУЛАХ “ОНЦЛОХ ГЭР БҮЛ” “ГЭГЭЭЛЭГ ГЭР БҮЛ” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Номын ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдүүдээ номонд дуртай болгох, гэр бүлийн гишүүдийн дотно харилцааг бэхжүүлэх, номын сан уншигч хоёрын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн идэвхийг дэмжихэд энэхүү уралдааны гол зорилго оршино.

Хамрах хүрээ: Баян-Өлгий аймгийн бүх гэр бүл

Тавигдах шаардлага:
Гэр бүлээрээ оролцох
Гэр бүлээ танилцуулах
Гэр бүлээрээ олон ном уншсан байх
Оролцогч эцэг, эх, хүүхдүүдтэй хамт ном уншиж, уншсан номынхоо товч агуулгыг ярих
Хүүхдүүддээ шүлэг уншуулах, үлгэр яриулах
Номын ач холбогдлын тухай ярих
Уншсан номноос дүрийн тоглолт үзүүлэх.

Бүртгэл: Б.Ахтаны нэрэмжит төв номын санд 2022 оны 04 дүгээр сарын 18-аас бүртгэл явагдаж эхлнэ.

Шалгаруулалт: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ахтаны нэрэмжит төв номын санд явагдана.

Зохион байгуулагчид : Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Шагнал: 1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95558871, 95423964, 99429509

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 08/04/2022

БЯЦХАН УНШИГЧИД НОМЫН САНГААР ТАНИЛЦАВ

Аймгийн төв номын санд Өлгий сумын 1, 2, 19 дүгээр хүүхдийн цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн бяцхан уншигчид тус номын сангийн бяцхан уншигчдын танхимтай танилцаад, ярьдаг ном /даналық әліппесі/, хөдөлгөөнт ном үзэж, бяцхан уншигчдын танхимын номын санчийн уншиж өгсөн үлгэрээс өөрсдийн мэдэж авсан мэдлэгээ хуваалцаж, дасгал хөдөлгөөн хийв.

Бусад цэцэрлэгүүдийн бяцхан уншигчдад номын сангаар зочлон танилцахыг уриалж байна.

20/03/2022

НАУРЫЗ БИКЕ-2022

20/03/2022

НАУРЫЗ БИКЕ-2022

19/03/2022

Наурыз мейрамына орай ұйымдастырылып жатқан "Наурыз бике-2022" байқауын көптеп келіп тамашалауға шақырамыз.

Байқау ертең яғни 03-айдың 20-сында 16:00 сағатта МДТеатрында болады. /Кіру тегін/

Қатысқысы келген ару қыздарымыз болса 99151142 номеріне хабарласыңыздыр.

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 19/03/2022

“ЖИГИТ СУЛТАНЫ-2022” УРАЛДААН

Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Аймгийн Соёл, Урлагийн газар, Аймгийн төв номын сангаас хамтран зохион явуулсан “ЖИГИТ СУЛТАНЫ-2022” уралдаан амжилттай зохион байгуулагдаж ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

Үүнд:
ГРАНПРИ Өмирбекийн Еркебек /Баяннуур сум 23 настай/
1-Р БАЙР Муратын Ерназар /Өлгий сум 21 настай/
2-Р БАЙР Тауратын Сымбат /Өлгий сум 18 настай/
3-Р БАЙР Зейнелханы Солтан /МСҮТ 18 настай/
ТУСГАЙ БАЙР Кенесханы Ясин /Булган сум 22 настай/
ТУСГАЙ БАЙР Хайратханы Жолдыбек /Улаанхус сум 24 настай/ нар тус тус шалгарлаа.

Мөн амжилттай оролцсон бусад оролцогчиддоо Үндэсний урлаг соёлоо дээдлэгч “Монстрой Эра” ХХК-ны захирал Р.Гажайв болон “Дайчин Хүлэг” ХХК-ны захирал Ж.Ермек нар ивээн тэтгэж, мөнгөн шагнал болон БАТЛАМЖ гардууллаа.

18/03/2022
18/03/2022
18/03/2022
18/03/2022

Жігіт сұлтаны-2022

18/03/2022

Ұлыстың ұлы күні Наурыз мейрамына орай ұйымдастырылып жатқан “ЖІГІТ СҰЛТАНЫ-2022” сайысы 18-Наурыз 18:00 сағатта М.Құрманхан атындағы Музыкалы Драма Театрында жүріледі.

Құрметті өнер сүйер қауым ұлтымыздың дәстүр, салт-санасын қастерлеп, осы сайыста өнер көрсететін СҰЛТАНДАРЫМЫЗДЫҢ ӨНЕРІН ТАМАШАЛАУҒА ШАҚЫРАМЫЗ.

/Кіру тегін/

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 14/03/2022

Ұлыстың ұлы күні Наурыз мейрамына орай ұйымдастырылып жатқан өнер байқауына ұлтымыздың дәстүр, салт-санасын қастерлеп, өнер көрсетіп, осы сайысқа белсенді қатысуға АЙМАҒЫМЫЗДЫҢ БАРЛЫҚ ЖАСТАРЫН ШАҚЫРАМЫЗ.

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 11/03/2022

Тус номын сангийн хамт олон Өлгий сумын Засаг даргын 2022 оны 03-р сарын 09-ний ѳдрийн бүх нийтийн их цэвэрлгээ зохион байгуулах тухай "1/141" албан даалгаврын дагуу бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцлоо.

10/03/2022

Б.Ахтаны нэрэмжит төв номын сан тогызхумалах сонирхогчидтой зориулан Монголын Тогызхмалахын холбоотой хамтран дугуйлан тогтмол явуулж эхэллээ.

Дугуйлан 7 хоногийн 3,5 дахь өдрүүдэд өглөө 09:00-11:00 цаг хүртэл, үдээс хойш 14:00-16:00 цагийн хооронд тус тус явагдана.

Монголын Тогызхумалахын холбооны дасгалжуулагч ОУХМ багш хичээл заана.

Мэдээлэл лавлах утас: 99429509, 95425444

Бүртгэл: Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын санд

/Жич: Нас харгалзахгүй, сонирхсон хүн болгонд нээлттэй/

03/03/2022

https://www.facebook.com/104930752019691/posts/139456945233738/

ӨДӨР ШӨНӨ ТЭНЦСЭН, УРИН ХАВАР АЙЛЧИЛСАН “НАУРЫЗ”-ЫН БАЯР НАРНЫ БАЯРЫГ УГТАН АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРААС КАЗАХ АРД ТҮМНИЙ ӨВ СОЁЛ ХАРУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ-2

03/03/2022

https://www.facebook.com/104930752019691/posts/139295951916504/

ӨДӨР ШӨНӨ ТЭНЦСЭН, УРИН ХАВАР АЙЛЧИЛСАН “НАУРЫЗ”-ЫН БАЯР НАРНЫ БАЯРЫГ УГТАН АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРААС КАЗАХ АРД ТҮМНИЙ ӨВ СОЁЛ ХАРУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ-1

02/03/2022

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН ЯВУУЛАХ
“НАСТАН БУУРАЛ ЭЭЖ МИНЬ” СЭДЭВТ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ.

Уралдааны зорилго: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, арга хэмжээний хүрэнд хүүхдүүд өсвөр үеийнхэн настан буурал ээж, эх хүнийг хайрлан хамгаалах, хүндлэх, хүүхдүүд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй уран зургийн олон янзын аргаар дуртай арга хэлбэр ашиглан, чөлөөтэй сэтгэн, уран дүрсэлж сурахад оршино.

Хамрах хүрээ: Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид

Хугацаа: Бүртгэл 2022 оны 03-р сарын 8-наас 3-р сарын 10-ны хүртэл. Материал хүлээн авах хугацаа: 2022оны 03-р сарын 05-10 / хугацаа хожимдуулсан материалыг хүлээж авахгүй/

Тавигдах шаардлага:
Шалгаруулалтанд оролцох зураг нь агуулгын хувьд “Настан буурал ээж минь” сэдэвт уялдсан байх.
Уралдаанд ирүүлэх зургийг А3 цаасан дээр зурах.
Гар зургийг өөрийн гараар усан будаг, тосон будаг, өнгийн харандаагаар зурах.
Зураг зурсан хүүхдийн овог, нэр, сургууль, анги, эцэг эхийн холбогдох утасны дугаар, зургийн тайлбарыг хавсаргах.

Зохион байгуулагч : Б.Ахтаны нэрэмжит Төв номын сан.

Ивээн тэтгэгч: Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбар

Шагнал, урамшуулал:
1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Мэдээлэл лавлах утас: 95558871, 99423727 .

Want your school to be the top-listed School/college in Bayan-Ulegey?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Б.Амина
О.Айша
Х. Айсулу

Location

Category

Telephone

Address


Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс
Bayan-Ulegey

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Other Education in Bayan-Ulegey (show all)
ДАРЫН xүүxдийн цэцэрлэг ДАРЫН xүүxдийн цэцэрлэг
Mongolia
Bayan-Ulegey

Darin