Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол тө

Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол тө

Comments

Сайн байцгаан уу?
Наран сумын Насан туршийн боловсролын багш Б.Цолмонгэрэл байна.
Байгаль хамгаалах сарын аян 4/25-5/25-ны хооронд болдог энэхүү аяны хүрээнд 5/10-ны өдрөөс эхлэн #ХоггүйБайгальдааЭэлтэйНаранчуудБайя
Уриан дор нэгдэн Нутгийн удирдлага, бүх албан газар,ААН-иргэдтэйгээ хамтран энэхүү аяныг өрнүүлж 5 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Бид #Covid19 цар тахлын дэглэмээ баримтлан аль болох олон хүн бөөгнөрүүлэхгүйн тулд 1өдөрт 5 хүнийг челленжидээ урьж, 6/10-ныг хүртэл
Наранбулаг Буруу хавиргийн булаг болон Наран сумаа бүхэлд нь хоггүй цэвэрхэн, #БайгальдааЭэлтэйНаранчуудБайхыг зорин ажиллаж байна. Энэхүү аянд маань 8настай балчираас эхлэн бүхий л насны хүмүүс өөрсдийн идэвх санаачлагаараа нэгдэн оролцож байгаад талархаж байна.Манай иргэдийн хандлага өөрчлөгдөж эрүүл мэнддээ анхааран өглөө оройдоо гүйж дасгал хөдөлгөөн хийнгээ Байгаль дахь хогоо, барьсан торныхоо хэмжээгээр түүж байна.Энэхүү аянд маань хүн бүхэн идэвх санаачлагаараа нэгдэн ажиллаж байна.
Бид ажлын өдрүүдэд өглөө 6цагаас цугларан Наранбулаг руугаа алхаж, өөрсдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийнгээ буцаж ирэхдээ байгалиа цэвэрлээд ирдэг.Урианд нэгдсэн хүмүүс маань хэдэн шуудай хог түүсэн, зэрэг тайлан мэдээгээ өдөр бүр сумынхаа грүппдээ мэдээллийг хүргэдэг.Одоогоор бид 5 дахь өдрөө буюу нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй 35 шуудай хогыг зориулалтын хогын цэг дээр хаясан байна.Бид
#ХэлдэгБишХийдэгБайя
#БодолБишҮйлдэлЧухал
#ИрээдүйХойчҮедээЭерэгээрНөлөөлье
#ЭерэгБүхнийгТүгээдэг
#БайгальдааЭэлтэйНаранчуудБайя уриан дор нэгдэж байна та бүхнийг ч бас уриалж байна.🤗🤗🤗
Зайгаа барь, амны хаалтаа зүү, гараа угаа, шаардлагагүй бол гэрээсээ бүү гар.
"Суралц-Хуримтлуул-Өсгө" аян
Дэлхий усны өдөр Усны үнэлэмж 2021.03.22
МУБИС-ийн НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ-ын магистрын хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна.
Мөн бакалаврын хөтөлбөртөө нэмэлт элсэлт авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 96029007 дугаараас лавлана уу.
https://www.facebook.com/msue.education/photos/a.350087918440100/3152041848244679
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв Манай төв нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд 21 аймаг 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. 250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагтай амбулатороор 250 хүүхдийг хүлээн авч, сэргээн засах тусламж үйлчилгээ авах боломжтой. Нийт 500 хүүхдийг хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай тус төв хөдөө орон нутгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг эхийн хамт 7-14 хоногийн турш байршуулан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа Монголын анхны том төв билээ. Үйл ажиллагаа нь жигдрээд байгаа тус төв нь одоогоор өдрийн эмчилгээ. сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа юм. Сэргээн засах тусламж, үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн ая тухтай тохилог орчинд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх юм. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хамт олон өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлынхаа 60аад хувьтай тэмцэх хэмжээний бүрэлдхүүнтэй ажиллаж байна удахгүй хэвтэн эмчлүүлэх тасагууд ашиглалтанд ороход бэлдэж байгаа. Мөн гаднах зам гүүрийн ажил нь хийгдэж байгаа бөгөөд 11 сардаа дуусгаад ирэх шинэ оны босгон дээр манай төв нь бүрэн хүчин чадалараа ажиллаж эхлэх юм. Манай хаяг Баянгол дүүрэг, 20-р хороо сонсоглонгийн гүүрнээс хойшоо 500 метр зайд замынхаа зүүн талд байрлаж байгаа манайхаар үйлчилүүхдээ утасаар холбоо бариж ирнэ үү, Манай төвийн утас: 70188919

Аймаг орон нутгийнхаан та бүхэн тухайн аймаг, сумынхаа грүпүүдээр шэйрлэж өгнө үү Баярлалаа
Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Насан туршийн боловсролын төв хамтран "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ"сургалтыг зохион байгуулав.
-Цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах
-Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох
-Бие хамгаалах урлагаар хичээллэх
-Өсвөрийн сэргийлэгч нарын ёс зүй
-Тархиа цэнэглэе агуулгын хүрээнд аймгийн төвийн 4н сургууль, МСҮТ-н, орон нутгийн өсвөрийн сэргийлэгч, нийт 109 хүүхэд онлайнаар болон танхимаар хамрагдлаа.
Сургалтыг ЦГ-н хүүхдийн байцаагч Ариунтуяа, НТБТ-н иргэний боловсрол хариуцсан багш У.Мөнхцэцэг нар удирдан зохион байгуулав.
https://montsame.mn/mn/read/176284
Үндэсний мэдээллийн МОНЦАМэ агентлаг
Дуудлагаар маникюр хийнэ. Утас:89380338, 89977276
Chingiss open neelttei temtseend oroltshoor shawi naraa beltgej bna amilt.
3-р улирлын төлөвлөгөөний загвараа чат руу өгнө үү
Насан туршийн боловсрол төвийн хамт олондоо баярлалаа. Ажлын өрнүүн амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хаяа дэрлээд хамт байгаа хэрнээ уулзаж амжихгүй завгүй ажилладаг шүү, бид чинь. Ирж буй онд ойр ойрхон уулзаж, олон ажлыг амжуулнаааааа

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол тө, Education, Baruun Urta.

Operating as usual

Photos from Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол төв.'s post 26/08/2021

БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Мэдээлэл технологид суурилсан бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга зүй, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор Насан туршийн боловсролын багш нарыг чадавхжуулах сургалт
2021-08-26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус сургалтаар Боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс, сургалт зохион байгуулахад хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцоно.

19/08/2021
17/08/2021

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

17/08/2021

[08/16/21]   СОНГОН_ШАЛГАРУУЛАЛТЫН_УРИЛГА
Сүхбаатар аймгийн сумдын Насан туршийн боловсролын багшийн дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
- Баяндэлгэр сум Насан туршийн боловсролын багш - 1
- Түвшинширээ сум Насан туршийн боловсролын багш - 1

#Тавигдах шаардлага :
- Багш бэлтгэдэг их дээд сургууль төгссөн
- Багшлах эрхтэй байх / 2019 оноос өмнөх оны төгсөгчид БМДИ-ийн үндсэн сургалтанд хамрагдсан байх/
-Бүх насны иргэдэд сургалт зохион байгуулах чадвартай
/ Илтгэх урлагийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно /
-Тухайн суманд амьдардаг иргэн бол давуу тал болно.
Сонгон шалгаруултанд орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
• Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
• Төрийн албан хаагчийн анкет
• Мэргэжлийн диплом /хуулбарын хамт/
• Багшлах эрхийн үнэмлэх/Үндсэн сургалтын сертификат /хуулбарын хамт/
• Мэргэжлийн болон бусад чадвар, чадамжийг илтгэх материалууд /хуулбарын хамт/
• Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
• Ажил байдлын тодорхойлолт / Өмнө ажиллаж байсан хүн/
Бүртгэл: 2021 оны 8 дугаар сарын 16-23-ны хооронд Насан туршийн боловсролын төвд бүртгэнэ.
Холбогдох утасны дугаар: 70518226, 99628586
Сонгон шалгаруулалт 08 сарын 25-ны Лхагва гарагийн 09.00-12 цагийн хооронд Насан туршийн боловсрол төвийн сургалтын танхимд явагдана.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ТӨВ.

Photos from Насан туршийн боловсролын үндэсний төв's post 05/08/2021

Photos from Насан туршийн боловсролын үндэсний төв's post

04/08/2021

АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

“Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөр”-өөр сургалт зохион байгуулах журмыг боловсруулах ажлын хэсгийн онлайн уулзалт 2021 оны 7 сарын 9-ний өдөр боллоо.
Уулзалтад Насан туршийн боловсролын үндэсний төвийн удирдлага, мэргэжилтнүүд болон аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал, сургалтын менежерүүд оролцож, цаашид хийх ажлаа төлөвлөж, санал солилцлоо.

БШУ-ы Сайдын 2021 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан “Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөр” нь 2021-2022 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх юм.
Уг хөтөлбөрийн зорилго нь албан ёсны сургалтад хамрагдаж чадаагүй, чадахгүй нөхцөлд байгаа суралцагчдыг мэдээллийн технологид суурилсан танхимын, гэрийн, онлайн хэлбэрийн ерөнхий боловсрол нөхөн олгох сургалтад тасралтгүй, хүртээмжтэй, тэгш хамрагдан суралцах боломж олгох үндсэн үүрэгтэй бөгөөд байгалийн аюул гамшиг, нийтийг хамарсан өвчин тахал зэрэг давагдашгүй хүчин зүйл бүхий онцгой нөхцөлийн үед үндсэн сургалтын хөтөлбөр буюу ерөнхий боловсролын танхимын сургалтыг зохион байгуулахад дүйцүүлэн хэрэглэхэд чиглэгдэнэ.

Photos from Боловсрол, шинжлэх ухааны яам's post 04/08/2021

Photos from Боловсрол, шинжлэх ухааны яам's post

14/07/2021

Олон улсын сайн дурын аян “Хуванцаргүй 7 сар”-д нэгдэж өөрийн хэрэглэдэг аль нэг бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр солиорой 💪💪💪.
Алхам алхмаар өөрчлөлт хийцгээе ‼️🌳🌴🌲

Олон улсын сайн дурын аян “Хуванцаргүй 7 сар”-д нэгдэж өөрийн хэрэглэдэг аль нэг бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр солиорой 💪💪💪.
Алхам алхмаар өөрчлөлт хийцгээе ‼️🌳🌴🌲

Иргэдийн боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгаа 08/07/2021

Иргэдийн боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгаа

Судалгаанд хамрагдаж иргэдийн боловсролын хэрэгцээг тодорхойлоход хувь нэмрээ оруулна уу.

Судалгааг бөглөхөд ердөө 3 минутыг зарцуулах болно.
Компьютер дээрээс нэвтэрвэл дараах линкээр ороорой:
https://www.facebook.com/www.ncle.edu.mn/app/208195102528120
Гар утсаар бол дараах линкээр ороорой.
https://forms.gle/um3w99TgYmeBmxW76
Мөн гар утасныхаа камерыг ашиглан QR кодыг уншуулж, хамрагдах боломжтой.

Иргэдийн боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгаа Энэхүү асуулга нь Таны боловсролын хэрэгцээг тодорхойлоход чиглэж байгаа тул үнэн зөв хариулж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.

30/06/2021

Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2021 оны хагас жилийн онцлох ажлууд-4

30/06/2021

Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2021 оны хагас жилийн онцлох ажлууд-5

Photos from Насан туршийн боловсролын үндэсний төв's post 29/06/2021

Photos from Насан туршийн боловсролын үндэсний төв's post

Гар урлал 16/06/2021

Гар урлал

Гар урлал БЗД ийн НТБТ ийн гар урлал

Миний мэргэжил оёдолчин 16/06/2021

Миний мэргэжил оёдолчин

Миний мэргэжил оёдолчин Хан-Уул дүүргийн НТБТ-ийн оёдол эсгүүрийн багш З.Наранцэцэг

13/06/2021

‼️‼️‼️

13/06/2021

Ковид-19-ийн шинж тэмдэг, зөвлөмжийг хүргэж байна. Олон хүнд хүргээрэй.

08/06/2021

Ажлын байранд сэжигтэй болон батлагдсан тохиолдол, ойрын хавьтал илэрвэл дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Photos from Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар's post 07/06/2021

Photos from Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар's post

07/06/2021

Амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсанаар та КОВИД-19-ын халдвар авахаас сэргийлж чадна ✅

Амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсанаар та КОВИД-19-ын халдвар авахаас сэргийлж чадна ✅

Photos from Боловсрол, шинжлэх ухааны яам's post 04/06/2021

Photos from Боловсрол, шинжлэх ухааны яам's post

Х.Амаржаргал: Хүүхэд, залуучууд сургалтын зорилгоо ойлгож, итгэл үнэмшилтэй болж байна 03/06/2021

Х.Амаржаргал: Хүүхэд, залуучууд сургалтын зорилгоо ойлгож, итгэл үнэмшилтэй болж байна

Х.Амаржаргал: Хүүхэд, залуучууд сургалтын зорилгоо ойлгож, итгэл үнэмшилтэй болж байна Насан туршийн боловсролын төвд Энтрепренерт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтанд 20 хүүхэд, залуус суралцаж байна.

Photos from Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол төв.'s post 03/06/2021

ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ИРГЭН БҮРТ

Насан туршийн боловсролын үндэсний төв 02/06/2021

Насан туршийн боловсролын үндэсний төв

Насан туршийн боловсролын үндэсний төв Модуль боловсруулах, үндэсний сургалт зохион байгуулах зөвлөхөд  тавигдах шаардлагыг хангасан судлаачид  материалаа 2021 оны 6 сарын 03-ны 17:00 цаг хүртэл Насан турши...

31/05/2021
Photos from Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол төв.'s post 28/05/2021

Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролын сумдын багш нарын 2020- 2021 оны хичээлийн тайлант өдөрлөгийг онлайнаар зохион байгуулж, нийт багш нар бүрэн хамрагдав.
Онлайн өдөрлөгийг нээж Насан туршийн боловсрол төвийн захирал Т. Амармэнд үг хэлж, цар тахалын энэ хүнд хэцүү цагт иргэдэд амьдралын чанараа дээшлүүлэх мэдлэг, ур чадвар, боловсрол олгох үйл ажиллагаагаа онлайн, тв хичээл, цахим сургалтын хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байгаа багш нартаа талархаж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

Онлайн тайланг сургалтын менежер П. Уянга удирдан чиглүүлж
- Үндсэн чиглэлийн сургалт: / Санхүү, ТХБ, Угийн бичиг, Монгол бичгийн сургалт танхимаар хэрхэн зохион байгуулсан /
- Дүйцсэн хөтөлбөр: / Хувилбарт болон танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулсан. Гэр эргэлт хэрхэн хийсэн, Хүүхэд хамгаалалын чиглэлээр хийсэн ажлууд /
- Бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг цар тахалтай уялдуулан хэрхэн зохион байгуулсан.
- Цахим хэлбэрээр сургалт үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулсан гэсэн агуулгаар 15 багшийн тайланг бүрэн хэлэлцүүлэв.

1. Асгат сумын Насан туршийн боловсрол төвийн багш Б. Наранбадрахын сумдын удирдалагуудтай хамтран ажиллаж байгаа туршлага
2. Баруун-Уртын сумын Насан туршийн боловсрол төвийн багш Ц. Олзодын сургуулийн гадна байгаа хүүхдэд боловсрол нөхөн эзэмшүүлэх танхимын сургалт зохион байгуулж буй арга туршлага
3. Баяндэлгэр сумын Насан туршийн боловсрол төвийн багш төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Угийн бичгийн сургалт зохион байгуулж байгаа туршлага
4. Халзан сумын Насан туршийн боловсрол төвийн багш М. Дуламжаргалын өөрийгөө хөгжүүлж цахим хичээл бэлтгэн олны хүртээл болгож байгаа үйл ажиллагааны туршлага
5. Наран сумын Насан туршийн боловсрол төвийн багш Б. Цолмонгэрэлийн Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгын хүрээнд явуулсан сургалт, үйл, ажиллагааны арга туршлага
6. Түвшинширээ сумын Насан туршийн боловсрол төвийн багш Ш. Саранцэцэг багшийн мэдээллийн системд ажиллаж буй туршлага
7. Мөнххаан сумын Насан туршийн боловсрол төвийн багш
Б. Шүрэнхүүгийн Монгол бичгийн сургалт зохион байгуулж буй туршлага
8. Онгон сумын Насан туршийн боловсрол төвийн багш Т. Борхүүхэний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тасралтгүй боловсролыг хангах чиглэлээр хийгдэж буй ажлын туршлага
10. Уулбаян сумын Насан туршийн боловсрол төвийн багш О. Ариунцэцэгийн телевизийн болон онлайн хэлбэрээр хамтын хичээл заах арга туршлага зэрэг нь бусад багш нарт сайн туршлага болохоор байгааг онцлож байна.

27/05/2021

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ГУРАВ ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс Насан туршийн боловсролын багш нарыг чадавхжуулах багц сургалтуудыг 2021 оны 3-р сараас 5-р сарыг дуустал чиглэл бүрээр зохион байгуулж байна. Багш нарын иргэний ёс зүйн боловсролын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж чадавхжуулах, арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэний боловсролын 3 дахь шатны сургалтыг 5 сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулна.
“Иргэний ёс зүйн боловсролын зарим арга зүй”, “Иргэний эрх зүй” сэдэвт өнөөдрийн сургалтад Говь-Алтай, Төв, Баянхонгор, Дорноговь, Завхан, Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Булган, Дорнод аймаг, Налайх, Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх дүүргийн НТБ-ын багш нар хамрагдлаа.

27/05/2021
Photos from Насан туршийн боловсролын үндэсний төв's post 27/05/2021

Photos from Насан туршийн боловсролын үндэсний төв's post

27/05/2021

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ГУРАВ ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 21 аймаг, 9 дүүргийн НТБ-ын багш нарын Иргэний ёс зүйн боловсролын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, чадавхжуулах, арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 дахь шатны сургалтыг 5 сарын 24, 25-ны өдрүүдэд “Иргэний ёс зүйн боловсролын зарим арга зүй”, “Иргэний эрх зүй” сэдвээр зохион байгууллаа. Хамтран ажилласан Монгол улсын зөвлөх багш Т.Алтанцэцэг, М. Дорж нартаа талархал илэрхийлье.

Photos from Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол төв.'s post 25/05/2021

Угийн бичиг хөтлөх ач холбогдол, аргачлал онлайн сургалт төрийн байгууллагуудад тасралтгүй зохион байгуулагдсаар байна.
Сургалтад Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 13 албан хаагчид хамрагдав.
Сургалтыг Насан туршийн боловсрол төвийн сургалтын менежер П.Уянга удирдан зохион байгуулав.
Төрийн байгууллагууд өгөгдсөн албан тоотын дагуу байгууллагын албан хаагчдаа зохион байгуулалтад оруулан сургалтыг онлайнаар авах боломжтой.
Холбогдох утасны дугаар: 99628586

20/05/2021

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад зориулсан онлайн сургалтууд тогтмол явагдаж байна.
Сургалтын менежер П. Уянга

20/05/2021

Монгол бичгээ түүчээлэн суралцацгаая.

Videos (show all)

School Syllabus
" ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР - SOFT SKILL "  ЗӨВЛӨГӨӨГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА.
Авлигалын эсрэг хамтдаа
Тусгай хэрэгцээт боловсрол
Тусгай хэрэгцээт боловсрол
Тусгай хэрэгцээт боловсрол
Тусгай хэрэгцээт боловсрол
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ
Тусгай хэрэгцээт боловсрол
Тусгай хэрэгцээт боловсрол

Location

Category

Telephone

Address

Baruun Urta
70518226

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00