Хүүхэд ба ном

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүүхэд ба ном, Educational consultant, Seoul.

Operating as usual

07/05/2024

Үгийн санд ч гэсэн түвшин байдаг.

Үгийн сангийн ялгаа нь өдөр тутмын амьдралд тийм ч их харагддаггүй.

Учир нь ихэнх хүмүүс үндсэн үгсийн сангийн үгнүүдийг хэрэглэж амьдардаг.

Тэгвэл бид ойлгох, сэтгэх, илэрхийлэх чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Унших замаар хоёрдогч, дээд түвшний үгсийн санд суралцан хөгждөг.

Хүүхдийн үгийн сангийн хөгжил нь хүрээлэн буй орчин, хэл зүй хөгжих өдөөлт хэр зэрэг байгаагаас хамаардаг.

Хүүхдүүд үгийн сангаа өргөжүүлэхийн хэрээр зөвхөн хэл ярианы чадварыг хөгжүүлээд зогсохгүй цогц өсөлтийг бий болгодог.

Хүүхдийн ямар талыг хөгжүүлэх ёстой вэ?

Академик үг хэллэгүүдийг өргөжүүлэх.

Үгийн утгыг мэдэж байж хичээл хүндэрсэн ч ойлгож чадна. Бага сургуулийн гуравдугаар ангид математик, нийгэм судлал, байгалийн ухааны хичээлд төвөгтэй үгсийн сан нэмэгддэг. Хүүхдүүд өдөр тутмын энгийн үгсийн сангаас академик үгсийн сан руу аажмаар тэлэх хэрэгтэй.

Унших чадвар сайжируулах

Уншихтай холбоотой уншиж ойлгох чадвар нь бага сургуульд зайлшгүй шаардлагатай байдаг. Текстүүдийг зөв ойлгох чадвараа сайжруулж, тэдгээрт агуулагдах янз бүрийн үгсийн санг таних нь чухал.

Бичих чадварыг сайжруулах

Бичих үйл ажиллагаа нь хүүхдүүдэд янз бүрийн үгсийн санг ашиглан бодлоо илэрхийлэх боломжийг олгодог. Өөрийн туршлага, ойлголтоо тохирох хэлээр илэрхийлэх ажлийг хийлгүүлээрэй.

Утга зохиолын хэлийг ойлгох

Бага сургуульд хүүхдүүд уран зохиолын бүтээлээр дамжуулан уран сайхны болон уран зохиолын үгсийн санг олж авдаг. Яруу найраг, тууж, үлгэр гэх мэт уран зохиолын төрөл бүрийн төрлөөр дамжуулан хүүхдэдээ хэлний олон талт байдалтай танилцуулаарай.

26/04/2024

Ном унших зөвлөмж

1. Тогтмол ном унших цаг гарга.

Унтахаас 30 минутын өмнө хамтдаа ном унших цаг гарга.

2. Дүрсээр баялаг зурагт ном үзүүл

Хүүхдүүд үлгэрийн номон дээрх зургуудаар дамжуулан төрөл бүрийн төсөөллийг хөгжүүлдэг.

3. Тухайн нөхцөл байдалд тохирсон ном унш

Та хүүхдийнхээ амьдралтай нягт холбоотой, эсвэл холбоотой байж болох хэсгүүдийг анхаарч уншина уу.

4. Уншсаны дараах бүтээлч ажил

Ном уншиж, номонд орсон сэдэв, материалыг ашиглан уншсаны дараа төрөл бүрийн бүтээлч ажил хийгээрэй.

5. Ярилцаж, асуулт асуу

Номыг бүхэлд нь уншихад анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй, харин та ямар төрлийн яриа өрнүүлэх, ямар асуулт асуух талаар бодож үзээрэй.

26/04/2024

Сэтгэл зүйн өндөр чадамжтай хүүхэд нь өөрийн хүссэн зүйлээ биелүүлэхдээ төдийгүй сэтгэлээр унасан, стрэссдэх нөхцөл байдлаас ч итгэл найдвараа алдалгүй шинэ зорилт тавин зоригтойгоор урагшилж чаддаг. Энэ нь эцэн эхийн харилцаанаас шууд хамааралтай байдаг.

Сэтгэл зүйн өндөр чадамжийг хэрхэн хөгжүүлэх вэ?

🫴Аюулгүй байдлыг мэдрэх

Элсэн талбай бол унасан ч аюулгүй орон зай юм.

Хэрвээ хүүхэд эцэг эх нь тэдний нөхцөл байдал, мэдрэмжийг ойлгож байгаа гэж үзвэл тэд сэтгэлээ, мэдрэмжээ итгэлтэйгээр илэрхийлж чадна.

Би шинэ сорилтод бүтэлгүйтсэн ч эргэж очих ээж хэмээх намайг хамгаалах элсэн талбай байгаа болохоор санаа амардаг.

🫴Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгэ

Ээж, аав маань миний сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж байгааг мэдрэх нь чухал.

Энэ нь болзолгүйгээр хүлээн зөвшөөрөхөөс арай өөр юм.

Зарчим болон чиглэлүүлэгтэйгээр хүүхдийн нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг ойлгох нь нэн тэргүүнд тавигдах ёстой.

🫴Хамтдаа ном уншиж ярилц

Номыг уншиж байхдаа гол дүрийн үйл хөдлөл, мэдрэмжийн талаар ярилц.

Мөн хүүхдийнхээ гол дүрийн ижил нөхцөл байдалд байсан бол юу хийх байсныг асуу. Өдөр тутмын амьдралдаа зүгээр л ярьж, сахилга батжуулахаас илүүтэй номны агуулгад тулгуурлан ярихдаа

Та хүүхдээ илүү сайн ойлгож, итгүүлж чадна.

03/05/2023
24/04/2023

Амьдралд сайн багштай уулзах нь асар том аз гэж ярьдаг. Насан туршдаа сайн багштай байх боломжийг хүүхдэдээ та суулгаж өгөөрэй🤗

18/04/2023

Солонгосд хүүхдээ сургаж байгаа ээжүүдээсээ хүүхэддээ сургуулиас гадуур ямар сургалт давтлаганд явуулах уу гэж хайхаасаа өмнө боловсролын системийн талаар ойлголттой болоорой гэж хүсдэг. Найзаасаа биш иргэн тойронд байгаа Солонгос ээж нарыг дуурайж биш мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Эхний товчоо буруу товчилбол хичнээн хурдан олонг товчилсон ч нэмэргүй тэй адил цаг хугцаа мөнгөө хий дэмий үрэх тохиолдол их байдаг шүү.
Цаг хугцаа, мөнгийг тань хэмнэх арга зөв зам болохоос амар, хурдан зам биш байдаг шүү.

18/04/2023

Хүүхэдтэйгээ сэтгэл хөдлөлийн талаар ярилцдаг байгаарай🤗

17/04/2023

Би энэ ажилдаа ороод хүүхдээ өөрийнхөө стандартад байлгах гэж оролдохоо байж байгаагаар нь хүлээн авч бага багаар ажиллаж, хүүхдээ хүлээж сурсан.
Өөрөө дургүй, өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй зүйлийг ч гэсэн хүүхэддээ нээж өгдөг болсон. Хүүхэд минь надаас өөр бас надаас илүү чадвартай, маш их боломжтой гэдгийг мэдэрсэн. Энэ бол миний хамгийн том амжилт. Мөн олон хүүхдүүд, ээжүүд минь мэдэрч талархалаа илэрхийлж байдаг т нь ажлаасаа аз жаргалыг мэдэрч эрч хүчийг авдаг даа.

12/04/2023

Хүүхэдтэйгээ ном уншиж эхлэх, программ дээр анх ажиллаж эхлэхэд үнэхээр манай хүүхэд л, бас би л ийм хэцүү чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэвч бүх ээжүүд, хүүхдүүд эхлэхдээ бүгд хэцүү байдаг. Болно чадна гэж өөртөө итгүүлээд тууштай байгаад үзээрэй. Хүүхэд маш хурдан өөрчилөгддөг😍🤗🥰

06/04/2023

Сар болгон хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээ мэдээллийг хэвлэн гаргадаг мөн сургуулийн шинжлэх ухааны хичээлийг агуулсан 과학소년 сэтгүүл энэ сар хямдарсан байгаа шүү~ та сард 8,700 воноор хүүхэддээ сэтгүүл захиалан өгөөрэй~ 빨간펜 бүх төрлийн хичээлийн программын зөвлөгөө өгнө🤗

https://youtu.be/zDcMDNMRsSE

Send a message to learn more

05/04/2023

Англи хэл сурах нь мэдээжийн асуудал. Дээрээс нь Хятад хэлийг хүүхэддээ заавал сургаарай~
Тэгэхдээ ганц хэл сурлаа гээд болчихгүй мэдлэгтэй, чадвартай байж хэлээ ашиглан давуу талыг бий болгох боломжтой.

02/04/2023

솔로토이 한국사 номны маань ид шид.
Эртний хүмүүсийн хийдэг байсан зүйлсийг номоо үзсэний дараа биеэрээ хийж үздэг байгаа 🤩

27/03/2023

Би яагаад DOYOSE ENGLISH программыг хамгийг бэст гэж боддог вэ?

Гадаад хэл мундаг сурсан хүмүүс болоод мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хараад байхад 1️⃣ тууштай байдал, 2️⃣ зөв дараалал маш чухал байдаг.
Зөв дараалал гэдэг маань аливаа хэлийг сурахдаа эх хэлтэйгээ адилхан дарааллаар сурах ёстой байдаг. СОНСОХ=> ЯРИХ=> УНШИХ=>БИЧИХ ингэж сурах нь хамаагүй хялбар бөгөөд амьдралд ашиглагдах чадварыг суулгаж өгдөг.

🍒DOYOSE ENGLISH нь хүүхдийн сонсгол болон яриа, үгийн баялаг, унших, бичих дүрэм гээд бүх зүйлсийг дарааллын дагуу хэзээ юуг нь голлож үзүүлэх зэргийг маш нарын тооцоолон хийгдсэн байдаг.
🍒 Мөн тууштай байдлын хувьд өдөр болгон хүүхэд бие даан, ачаалал багатайгаар хаана ч хэзээ ч хийх боломжтой байдаг.
🍒 Хэрвээ би гэрийнхээ ойролцоох сургалтанд хамруулъя гэвэл цаг их орно, мөнгө их орно, бас сонсох ярих ажил бараг л хийлгэдэггүй. Мөн тууштай явах нь юу л бол.
🍒 Программаа өөрийн болгон худалдаад авчихдаг болхоор хэд л бол хэд давтаад үзүүлэх боломжтой.
🍒 Сонин аялагаар сурчихвий гэж санаа зовох зүйлгүй.
🍒 Хүссэн сэдвээрээ хүссэн хэмжээгээрээ англи хэл дээр ном унших боломжтой.
🍒 Хүүхэд маань өдөр болгон өөрөө бие даан суралцах чадварыг суулгаж байдаг ба өөрөө өөртөө хяналт тавьж өөрийнхөө сайжирч байгааг мэдрэх боломжтой.
🍒 Мөн ажлийн дэвтэрээр хичээлээ баталгаажуулж 1:1 багштай хичээл нь 7 хоногийн турш хийсэн зүйлээрээ харилцах боломжийг олгодог🙂

26/03/2023

Юу суулгана түүнийгээ хүртэнэ.
Аяандаа сайжраад аяандаа болдог юм нэг ч байхгүй.

26/03/2023

😭Гуйя эцэг эх нар минь хүүхэддээ утас зурагт бага үзүүлээрэй.
전두엽 буюу бидний тархины урд хэсэг нь биднийг юмыг сэтгэн бодох, төлөвлөх, сэтгэл хөдлөлөө хянах, аливаа зүйлийг тэвчих зэрэгт оролцож байдаг маш чухал хэсэг. Доорх бичлэг дээр тархины доктор хүн утас их үзэх нь хүний тархины урд хэсгийг ажиллагаагүй болгодог ба хүн өөрөө өөрийгөө контролдох чадваргүй болгодог гэдгийг тайлбарлаж байна.

Өдөрт ганц хоёр цаг яавал гэж битгий өөрийгөө хуураарай. Өдөр болгон 20мин нэг юмаа хийхэд хүнд ямар их өөрчлөлт ирдэг билээ дээ. Тэгвэл өдөр болгон цаг зурагт, утас үзэж байгаа хүүхдийн тархи ямар байх вэ?
https://www.instagram.com/reel/CqBuoffA6EI/?igshid=MDJmNzVkMjY=

08/03/2023

Сайхан сэтгэлтэй ч мэдлэггүй бол хэцүү. Мэдлэгтэй ч сэтгэлгүй байх нь аймшигтай.
Аль аль нь чухал үе шүү🤗

Photos from Хүүхэд ба ном's post 03/03/2023

Хүүхэд гэртээ Солонгосоор ус цас шиг ярьдаг байлаа гээд сургууль дээрээ ч бүгдийг сайн ойлгодог уу?

Солонгосын бага, дунд, ахлах сургуулийн багш нарын дунд судалгаа хийхэд сүүлийн үед сурагчдын ойлгох чадвар, үгийн баялаг эрс муудсан ба сурах бичгийг уншаад ойлгох чадвартай сурагч 10 хүүхэд тутамд 4 хүрэхгүй байна гэж гарсан байна. Багш нар үүний шалтгааныг хүүхдүүд ном унших дургүй болсон, youtube хэт үзсэнээс 3аас дээш мөр бичвэр унших дургүй, уншаад ч ойлгохгүй байна гэж үзэж байна.
УНШИЖ ЧАДАХГҮЙ ХҮҮХЭД БОДОЖ, СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ.
Ном унших дургүй, уншихгүй байна гээд зүгээр өнгөрч хэрхэвч болохгүй.
Нэгэн профессор 21р зуунд тооны хичээлийг хаясан хүн их сургуулийг хаяж байгаатай адил, англи хэлийг хаясан хүн мэргэжлийг хаясантай адил, ном уншлагыг хаясан хүн амьдралаа хаяж байгаатай адил гэж хэлсэн байдаг.
Тэгвэл хүүхэддээ хэрхэн ямар ном яаж уншуулах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авхийг хүсвэл та холбогдоорой.

Photos from Хүүхэд ба ном's post 27/02/2023

Технологийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд утас зурагт үзэхгүй амьдрана гэж юу байхав. Сүүлийн үеийн хүүхэд ингэж юм сурдаг болсон. Утасны тоглоом хүүхдийн гүйлгээ ухаанд сайн нтр гэж боддог хүмүүс их байдаг юм билээ. Энэ доорх зурагнаас хүүхдийн тархи утас үзэж байхдаа зөвхөн харах хэсэг идэвхиж сэтгэн бодох, мэдрэх, хэл зүйн чадварын хэсгүүдийг зогсонг байдалд оруулж байгааг харуулж байгаа. Тархи маш ухаантай бас залхуу чанартай байдаг. Ашиглахгүй байгаа хэсгүүдийг хэрэггүйн байна гээд хайчлаад хаядаг. Дахин сэргэхгүй. Ийм байхад хүүхдээ утсаар тоглуулаад л байх уу?
Технологийг сургалтанд ашиглавал асар их ач холбогдолтой байдаг. Харин яг сургалтыг хүүхдийн хийх дургүй хуучны аргаар хийлгэх гээд байдаг нь харамсалтай.

27/02/2023

Өдөрт хүүхэддээ 2000 воноор англи хэлний орчинг бүрдүүлж өгөөрэй.
Хэл сурхад тууштай байдал, тэвчээр, өдөр тутам хийх дадал хэвшил хамгийн чухал байдаг шүү.
3 наснаас эхлэх нь хамгийн үр дүнтэй😍
(Манай энэ залуу эхлээд яг 1 жил болж байгаа шүү😉)

21/02/2023

XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин, усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний мэндээ.
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Хайртай дотны хүмүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй 🥰🥰🥰
Ирж буй туулай жилдээ бүгдээрээ үзэсгэлэн төгөлдөр, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, эд хөрөнгөөр элбэг баян, эрүүл мэндээр эрхэм баян, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.🙇‍♀️🙇‍♀️🙇‍♀️

Photos from Хүүхэд ба ном's post 16/02/2023

Хятад хэлний программ маань энэ 2сарын 23 хүртэл 300,000 воны хямдрал зарласан байгаа шүү🥰

12/02/2023

Сүүлийн үед хэлд оройтож орох, хэлд оруулах эмчилгээнд явах хүүхдүүдийн тоо маш ихээр нэмэгдэх болсон. 3 нас 4 насанд нь ирээд нэг л биш санагдан энэ үеэс эхлэн анхаарч эхлэх нь хүүхдийн алтан үеийг алдсан байх тохиолдол их байдаг. Мэдээж хичээгээд хэлд орох ч маш их мөнгө болоод цаг хугцаа хүчин чармайлт шаардлагатай болдог. Тиймээс хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь эхлээд зөв, сайн харилцхыг хичээгээрэй. Хэн нэгэнд даатгах биш эцэг эх жоохон л хичээхэд хичнээн 2 хэлний дунд байгаа хүүхэд ч гэсэн хурдан хэлд орох боломжтой байдаг шүү.

Хэлний хоцрогдол үүсэх нийтлэг шалтгаанууд.

🙅‍♀️Төрөөд удаагүй нялх үед нь хүүхэдтэйгээ яриагүйгээс
🙅‍♀️Хүүхэд нь уйлсан ч гэсэн тэвэрч тайвшруулаагүйгээс хүүхэд зөв амьсгалж сураагүйгээс
🙅‍♀️Хүүхдийнхээ нүдрүү харан яриагүйгээс
🙅‍♀️Хүүхэд ярьж хэлхээс өмнө урьтаж ээж бүгдийг хийж өгснөөс
🙅‍♀️Зурагт болон видео их үзүүлснээс
🙅‍♀️ Хүүхдийн гол асран хамгаалагч ойр ойрхон солигдсоноос
🙅‍♀️ Цутан, нухаш маягын зүйлээр хооллон хатуу зүйл огт идүүлэхгүй байх.
🙅‍♀️ Урт хугацаанд соосог болон угж хэргэлснээр шүдний буруу хөгжил явагдсанаар.
🙅‍♀️ Гэртээ л хүүхдээ харж өсгөн өөр хүүхдүүдтэй харилцах боломж багатай байснаар
🙅‍♀️ Зурагт номоор сонирхолтой яриа үзүүлсэн туршлага багатайгаас
🙅‍♀️ Хүүхдээ байнга хүчээр дагаж хэлүүлэх гэж оролдон буруу хэлбэл буруу хэллээ гэж шүүмжилснээр
🙅‍♀️ Кард болон үсэгний дэврээр хүүхдийг цээжлүүлэх гэж оролдсоноос.

25~ 48 сартай хүүхдүүд хүүхдийнхээ хэл зүй, танин мэдэхүй, харилцаа, бие бялдрын хөгжлийг хэр хэмжээнд явж байгааг шалгуулхыг хүсвэл холбоо бариарай.
Солонгост байгаа хүүхдэд боломжтой.

Photos from Хүүхэд ба ном's post 03/02/2023
01/02/2023

1️⃣2️⃣3️⃣🤷Математик бол уйтгартай, бодит амьдрал дээр тийм ч шаардлагагүй гэж боддог эцэг эх, сурагчид олон бий. Шалгалт, сайн сургуульд орход математикийн хичээл заавал байх ёстой гэж л боддог.Гэхдээ математик бодит амьдралтай их холбоотой. Математик бол логик сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг салбар юм.

Бага насны хүүхдийн математик

Үүнийг л санаарай!

Тооны хичээлийг анх үзэж эхэлж буй бага насны хүүхдүүдэд хамгийн чухал зүйл бол асуудлыг бие даан шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх явдал юм. Эцэг эхчүүд хүүхэддээ асуултын хариултыг хэлэх ёсгүй. Яагаад ийм хариулт гарсныг хэлэх боломжийг өгөх хэрэгтэй. Мөн өөрийн бодлоо бусдад тайлбарлах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь бодлоо цэгцлэхийн тулд логикоор сэтгэх чадвар дээр суурилдаг.

2 наснаас эхлэн хүүхэдтэйгээ ойлгох чадвар дээр суурилсан тооны ухааны номоор тооны ухааныг хөгжилтэйгөөр хэрэглээн дээр тулгуурлан суралцах боломжийг олгоорой 🤗

Want your school to be the top-listed School/college in Seoul?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Англи хэл сурах нь мэдээжийн асуудал. Дээрээс нь Хятад хэлийг хүүхэддээ заавал сургаарай~ Тэгэхдээ ганц хэл сурлаа гээд ...
솔로토이 한국사 номны маань ид шид.Эртний хүмүүсийн хийдэг байсан зүйлсийг номоо үзсэний дараа биеэрээ хийж үздэг байгаа 🤩
Өдөрт хүүхэддээ 2000 воноор англи хэлний орчинг бүрдүүлж өгөөрэй. Хэл сурхад тууштай байдал, тэвчээр, өдөр тутам хийх да...
🧠Бага насны хүүхдийн анхан шатны боловсролд юуг анхаарах вэ? 👀Хүүхдээ ямар мэргэжилтэй, ямар чадвартай болгохыг заахгүй ...
0~4 насанд хүний тархины бүтэц маш хурдацтайгаар өөрчлөгдөж байдаг. Өдөр тутамдаа  орчноосоо авч буй туршлагаараа эс хоо...

Location

Telephone

Website

Address

Seoul
Other Educational Consultants in Seoul (show all)
Education Commission Asia Education Commission Asia
Seoul, 06253

모두를 위한 하이터치 하이테크 (HTHT: High Touch High Tech) 교육

경찰특공대 SWAT 경찰특공대 SWAT
서울시 노원구 노원로 526 평화빌딩 지하1층
Seoul

고려아카데미컨설팅 고려아카데미컨설팅
디지털로9길 32(가산동) 갑을그레이트밸리 B동 17층
Seoul, 08512

꿈을 향해 도약하는 모든 취준생과 직장인을 고려아카데미컨설팅이 응원합니다! - 취업 or 이직 고려중이라면? K-디지털 크레딧으로 디지털 역량 UPGRADE! http://k-digital.kr/

Exit Coding Exit Coding
서울시
Seoul, 04781

빠르게 삶에 스며드는 코딩, 컴퓨터와 스마트폰 없는 세상을 상상하기 어렵다면 지금부터 코딩을 시작해야 합니다.

Enjoy your days in Korea Enjoy your days in Korea
Seoul

Let’s fun together

한국집 Hangukjip 한국집 Hangukjip
Seoul

Mau bisa bahasa korea? atau mau kuliah di korea tapi bingung mulai dai mana? 한국집 Hangukjip solusinya!

jamolkhujaev jamolkhujaev
Seoul

Nghiên cứu khoa học cùng chuyên gia VINK Nghiên cứu khoa học cùng chuyên gia VINK
MẠNG LƯỚI ĐỔI MỚI SÁNG TẠO VIỆT NAM TẠI HÀN QUỐC (VINK)/TRƯỜNG ĐẠI HỌC NỮ SINH EWHA
Seoul

SEC Education Vietnam SEC Education Vietnam
서울시 마포구 서강로 136 8층 802호
Seoul

Video mới: https://youtu.be/1tXXeB875to 🔑Tư vấn lên chuyên ngành 🟠Hỗ trợ hồ sơ từ VN, Mông Cổ, Uzbe, Nhật, Mianma, Kyrgyzstan 🔷 Group chia sẻ thông tin: https://www.facebook.com/groups/1303809046636251/

Sejong K-Study Center Sejong K-Study Center
한강대로 296, 참빛빌딩 4층
Seoul, 04352

외국인 유학생 국내대학 유학상담 Counseling on studying at domestic universities/colleg

비즈토크 다문화 인재개발원 비즈토크 다문화 인재개발원
Seoul, 06650

비즈토크 다문화 인재개발원은 결혼이주 여성들의 잠재력을 최대한 끌어내어 삶의질 향상에 기여하기 위한 실절직인 교육 훈련을 제공하고 있습니다.

오늘의 한글 Today's Hangeul 오늘의 한글 Today's Hangeul
Seoul

외국인들이 한글을 쉽게 배울 수 있도록 이미지 사진으로 알려드릴려고 합?